70 кг жинд Сэлэнгэ аймгийн Түшиг суманд төрсөн MGL-1 FIGHTING CHAMPIONSHIP холимог тулааны 2012, 2015 оны 83 кг жингийн аварга, Монголын Зэвсэгт хүчний 084-р анги тамирчин Батмөнхийн Бүрэнзориг
Анх тулааны урлаг сайхан санагдаад хичээллэж эхэлсэн. Тулааны үед миний хөлийн өшиглөлт хүчтэй очдог тэгэхдээ өшөө сайн техник би хэлэхгүй дэвжээн дээр мэдрэг. Би өөрийн бүх хүч чадлаа дайчлан тулалдаж, улсынхаа төрийн далбааг бариад зарлуулж зогсоход гайхамшигтай сайхан байдаг юм. Тулаанч өрсөлдөгч бүгд хэцүү санагддаг. Энэ тулаанд тулалдах болсондоо маш их баяртай байна MGL-1 Fighting championship холимог тулааны аваргаа 2015 онд батлаад, түүнээс хойш Монгол орондоо тулалдаагүй юм байна. Урилга аваад маш их сэтгэл хөдөлж байна. Тэмцээн зохион байгуулах комисс, холбооны удирдлага нарт амжилт хүсье. 4 жилийн дараа буцаад дэвжээн дээрээ тулалдах гэж байгаадаа баяртай байна. Өрсөлдөгч тамирчиндаа хандаж хэлэхэд бэлтгэлээ сайн хийгээрэй. Монголд анх удаа болж байгаа Монгол туургатны “Чингисийн Цом” шүү дээ. Би ч бас авмаар байна шүү.
2019 оны 12 сарын 06-нд уулзъя. Хөгжөөн дэмжигч нартаа миний тулааныг ирж үзээрэй, Монгол эрийн тэсвэр хатуужил, оюун ухааныг тулаан дээр харуулах болно.
ӨМӨЗОрон Хянган аймаг, Өвөрмонголын Санда боксын Бүх хятадын аварга Чи Хай Лин Тулааны урлагт би дуртай анх Ушу хийж эхлэж билээ. Халз тулаан болгон надад урам зориг, эрч хүч хайрладаг. Би гарын цохилт , жудогийн хэвтээ барилдааныг сайн эзэмшсэн. Би өөртөө итгэлтэй зоригтой тулалддаг, ямарч өрсөлдөгчөөс айдаггүй 2016 оны Аваргын төлөөх “Хүчит луу”-гийн шийдвэрлэх тулаан надад хэцүү тулаан санагддаг. Монгол хүний хувьд Монгол улсад уригдан тэмцээнд оролцож байгаадаа сэтгэл маш өндөр байна. Тэр тусмаа холмиог тулааны төрлөөр. Монголын Туургатны тулааны шүтээн Ж.Нарантунгалаг ахтай уулзана гэхээр маш их баяртай байна. Дэлхийн Монгол угсаатнууд “Чингисийн цом” -ын төлөөх тэмцээнд оролцож байгаадаа баяртай байна. Бүрэнзориг би чамд тулааны урлагийн гайхамшгийг харуулаад өгнө өө Монголын үзэгчдэд тулааны урлагийн гайхамшгийг харуулах ба хөгжөөн дэмжигчид гэсэн намайг дэмжинэ гэдэгт итгэлтэй байна.
Сэтгэгдэл бичих