2019 оны 11-р сарын 26
12 цаг 55 минут

Сайхан Монголыг бүтээхийн тулд та татвараа төл

Улс тунхагласны баярын өдөр өнөөдөр тохиож байна. Маргааш Их Эзэн Чингис хааны мэндэлсэн өдөр.  Монголчууд бид бахархах түүхтэй, дэлхийд анхны төрт улсыг байгуулсан агуу ард түмэн.  Их түүхээрээ бид энэ өдрүүдэд бахархахгүй өөр хэзээ бахархах билээ.   Туулын шугуйд дайснуудаас нуугдан, өлсөж цангаж явсан Тэмүүжин хүүгийн мөрөөдлөөр дэлхийг эзэлсэн их гүрэн байгуулагдсан. 

Дарлагдсан ардын цөхрөл зовлонг тэсвэрлээгүй Сүх хүүгийн зоригоор Монгол Улс тусгаар тогтнолоо олсон. Тэмүүжин ч тэр, Сүх жанчин ч тэр эгэл жирийн монгол хүн байсан. Харин эх орон, ард түмнийхээ төлөө гэх халуун сэтгэл, тэмүүлэл л байсан болов уу.

Тэгвэл эгэл жирийн монгол хүн та харин юу бодож байна вэ.  Төрөлх Монгол орноо дэлхийн түвшинд хүрч хөгжих. Гадаад явж ажил хийх биш эх орондоо ажиллаж, хүссэн цалингаа авч, амар жимэр амьдрах цагийг мөрөөдөж л суугаа биз дээ. Цагтаа дэлхийг эзэлж явсан хүчирхэг Монгол дахин мандан бадарч, ертөн дахинаа нэрээ дуурсгах цагийг эрхгүй хүлээж, мөрөөддөг биз дээ.  Бид бүгдийн мөрөөдөл яг ийм. Хэн ч Солонгос, Америк, Европ явж ажиллая, үхтлээ зүтгэе, тэгээд орон сууцтай болъё гэсэн туйлын мөрөөдөлгүй. Сэтгэл зүрхэндээ тээж яваа мөрөөдөл нь хөгжсөн, дээшилсэн, хуультай, иргэдээ гэсэн зүтгэлтэй түшээдтэй, төрийн алба нь хүнд сурталгүй Монголд амьдрах. 

Тийм Монголд амьдрахын тулд бид өөрсдөө хичээх хэрэгтэй байна. Дор бүрнээ хийж байгаа ажлаа хамгийн чанартай гүйцэтгэ.  Бид дэлхийн шилдгүүдтэй өрсөлдөх, илүү гарахын төлөө хөдөлмөрлөх хэрэгтэй байна. Дор бүрнээ боловсорч, ухаарч, соёлжих цаг болсон. Биднийг, энэ улсыг хөгжүүлэх, тэтгэх нэг ч гадаад хүн байхгүй. Монголчууд өөрсдөө л хөгжүүлнэ. Бид өөрсдөө л хүсч мөрөөдөж байгаа тэр улсыг бүтээх учиртай.  Өнөөдөр таны дуртай дургүй хийж байгаа ажил бүрт түмэн асуудал шийдлээ хүлээн оршиж буй. Таны шийдэл хайсан, хамгийн сайнаар хийхийг хүссэн тэмүүлэл чинь эцэстээ улсын хөгжил болон тодорхойлогдно.   Танаас л гарсан амжилт чинь өөрийн тань амьдралыг гэрэлтүүлж, өрөөлийн амьдралд чинь гэгээ татуулна.

Ядаж бүх нийтээрээ татвараа төлөөд сурчихъя. Төр буй дор татвар буй.  Та зах дээр зогсч, наймаа хийдэг байж болно. Эсвэл мах, ногоо, цагаан идээний ченж ч байж болох.  Хэн нь ч бай татвараа төлөөд сурчих хэрэгтэй. Орлогоо бүрэн тооцож, түүнээсээ татвар төлбөл бүр сайн. Үгүй юмаа гэхэд ядаж сардаа тодорхой мөнгө төлөөд байх хэрэгтэй. Ямар нэг байгууллагад дөнгөж ажилд орж байгаа 20 гаруйхан настай залуучууд хүртэл улсдаа татвараа төлөөд, үүргээ биелүүлээд явж байгаа. Гэтэл хэдэн саяар нь мөнгө эргэлдүүлж, наймаа хийж, тохилог орон сууцанд амьдарч, үнэтэй машин унаж байгаа бизнес эрхлэгч гэж ч хэлж болохоор та яагаад татвараас зугтах ёстой гэж. Хэлий болтол төлбөрийн баримт нэхсэн хүнд ямар нэг шалтгаан тоочиж суух вэ.    Ядаж үүргээ биелүүл, тэгээд бид бүхний мөрөөдлийн улсыг хамтдаа бүтээе. Та энэ улсын сайн сайхны төлөө юу ч хийгээгүй, ганц ч төгрөгийн татвар төлөөгүй байж муулахаа л урьтал болгож байгаа бол муухай л байна.

Уншигч танаас дахиад асууя.  Эх орныхоо төлөө та юу хийсэн бэ.  Тэмүүжин шиг, Сүх шиг эх орон ард түмнийхээ төлөө тэмүүлж байна уу.   Хийсэн ажилдаа эзэн болж, хийж бүтээхийг зорьж байна уу.  Их үйлийг хийх хүн тусдаа төрдөг юм биш, эх орныг хөгжүүлэх хүн ч тээр хол биш харин та өөрөө юм.  Дахиад хэлье. Жирийн Монгол иргэн та салбартаа хамгийн шилдэг нь болохыг мөрөөд,  хийж байгаа ажил бүртээ чин сэтгэлээ зориулж, шийдэл хайн ажиллаж амжилтанд хүр, ашиг их ол, их татвар төл. Энэ чинь л өнөө цагийн эх оронч  юм.  Таны төлсөн татвар хүүхдийг чинь сургах цэцэрлэг, сургууль, өвдөхөд чинь хэвтэх эмнэлэг, тоглолт үзэх театр, чуулга, үүх түүхээ мэдэх музейн барилга болж болно. Машинаараа тухтай зорчих зам, эсвэл суугаад ажлаа амжуулах нийтийн тээврийн унаа, сумандаа сайхан амьдрах орчин нөхцөл болох учиртай. Та татвараа төл, буцаагаад шийдвэр гаргагчдаа шахаж, шаард.  Ингэж байж л бид сайхан Монгол Улсыг бүтээнэ. 

48
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

48 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

203.98.76.9Зочин   • 2019, 12 сарын 5. 15 цаг 32 минут

Цooрхoй санд юу ч хийгээд нэмэргүй. Төсвийн хөрөнгийг хяналтгүйгээр үр дүнгүй цацаж завсраас н хулгайлдаг түүнийгээ өөрсөддөө зoриулсан хуулиар цайруулдаг хoгийн тoгтoлцooгoo залруулчихаад татвараа нэхэвэл яасан юм бэ.

202.21.111.126zochin   • 2019, 12 сарын 5. 12 цаг 13 минут

ehleed idej uusan munguu tulvvl opshooro oruulj ir teged tatbara nem tsalinga bas nem

49.0.147.33зочин   • 2019, 11 сарын 28. 10 цаг 21 минут

татвар төлөөд л.төрөөс тэрбумтан төрөөд л.диалектик холбоо гэж энэ юмуудаа

202.9.46.33Sunmoon   • 2019, 11 сарын 28. 9 цаг 47 минут

Дарга гар нь идчихээд байхад яаж төлөх юм бэ? Төлөөгүй дээр !!!!!!!!??????

66.181.161.26Зочин   • 2019, 11 сарын 28. 8 цаг 01 минут

Өө хөөрхий залуу.ком худалдагдсан юм байх даа, тэр чигээрээ социализм үнэртэж байна, сэтгүүлч нь жаахан галуу шувууны мах идмээр юм, дэлхий ертөнцтэй танилц

202.9.46.35Зочин   • 2019, 11 сарын 27. 20 цаг 20 минут

энэ ямар хулгайч бич ээ вэ.

192.82.78.210chek   • 2019, 11 сарын 27. 19 цаг 13 минут

нэр усгүй захиалгаар бичээд л биднийгээ доромжлоод л байна уу даа

150.129.143.216з   • 2019, 11 сарын 27. 18 цаг 09 минут

татвар хураадаг. хураагдсан мөнгийг захилдаг бүтцийг устгах ёстой.

150.129.143.216з   • 2019, 11 сарын 27. 18 цаг 08 минут

ерөөсөө ямар ч татваргүй. эрийн сайнаар хулгай хийж амьдарвал арай шударга болох юм шиг байна.

202.179.24.234хангалттай төлжээ   • 2019, 11 сарын 27. 10 цаг 33 минут

Бид Татвараа төлөөд л аа төлсөн Татварыг маань 2хон Хулгайч үгүй хийчэх юм гэж Хэн саналаа даа, Тэтгэвэр хамгийн Доод хэмжээнд Яадаг шүү юм байгаа юм Татвар өгмөөргүй л байнх шүү,

66.181.177.230зочин   • 2019, 11 сарын 27. 9 цаг 44 минут

Татвар төлөөд хэрэггүй. Бөөгнүүлж байгаад л нэг хулгайч нь хулгайлна.

66.181.179.132Зочин   • 2019, 11 сарын 27. 8 цаг 04 минут

Татвар төлдөг.Татварын мөнгийг хувиарлаж бгаа төрийн удирллагууд Мангар.Татварын мөнгө идэх гэж сонгогддог шүү дээ

58.122.134.15Зочин   • 2019, 11 сарын 27. 4 цаг 37 минут

Гарамжавын 10 тэрбум улсад сох дутаад байхын‼ Гарамжавын 10 тэрбумыг төлүүлээч ээ‼ луйварчингуудаа‼

172.58.45.15Зочин   • 2019, 11 сарын 26. 23 цаг 25 минут

Manan arilj Elbegdorj Enkold Junai Bayar nar shorond hataj hulgailsan hurungiig ni huraasan tsagt mongold hongiliin uzuurt uzuurt gerel suumelzej ehleh baih.

192.82.78.183Харзнаж байгаад төлье ээ   • 2019, 11 сарын 26. 22 цаг 28 минут

Би насаараа л татвараа төлсөн. Сайхан болчихсон юм байхгүй л байна. нууцгүй чин үнэнээ хэлэхэд цаашдаа ч сайхан болчих ирээгүй харагдаж өгөхгүй л байна аа

202.179.25.196Зочин   • 2019, 11 сарын 26. 22 цаг 18 минут

HULGAICHUUD TUL

202.9.40.46Иргэн   • 2019, 11 сарын 26. 21 цаг 49 минут

Төлсөн татварыг нь төрд шургалсан, үхээнц төрөөр хамгаалуулсан, дархалагдсан бүлэг хулгайчтай Монгол төрийн үнэн арчаагүй болсон дэлхий нийтийн шившиг болсон дүр төрх. Хулгайч нараа цаазал. Монгол төрийг цэвэр ариун байлга.

83.97.157.201Зочин   • 2019, 11 сарын 27. 5 цаг 34 минут

Deerees ni nemeed bugs ildeg Odbayar, hvchindegch Gantulga... Estoi buzartsan tur bnaa

66.181.161.12Жирийн ард   • 2019, 11 сарын 26. 21 цаг 43 минут

Оффшорчингууд төрөөс хулгай хийсэн хулгайчуудаас ард түмний мөнгийг эргүүлэн ав тэгээд сайхан Монголоо байгуулая битгий бөгс долоо

78.126.73.221Зочин   • 2019, 11 сарын 26. 21 цаг 23 минут

nasaaraa tulluu saixan bolson xaana baina ter olon engiin xumuus tulsuur yuch xurtej chadalgui uxeed baina

202.55.188.43м   • 2019, 11 сарын 26. 20 цаг 58 минут

төр нь ард түмнийхээ төлөө юу хийсэн юм

202.179.31.57иргэн   • 2019, 11 сарын 26. 19 цаг 36 минут

Энгийн иргэд татвараа төлдөг, тэдний төлсөн татварыг төрд шургасан хулгайч нар хувааж хувьдаа завшдаг. Энэ бол Монголын дүр төрх

66.181.187.240Хуцаад байгааарай .   • 2019, 11 сарын 26. 19 цаг 16 минут

Офшороос 17 тэрбум доллар аа авий . Оюу толгой таван толгойгоос иргэн бүр ашиг аа хүртий . Гадаадад казино тоглоод сая сая доллар алддаг адгийн хөсрийнүүдээс тэр их мөнгийг нь хураая . Тэгчээд дараа нь татвар аа төлий дөө хонгорууд аа .

59.153.115.73Иргэн   • 2019, 11 сарын 26. 19 цаг 02 минут

Толсон татварыг минь зов зарцуулчих.

192.82.76.94иргэн   • 2019, 11 сарын 26. 18 цаг 58 минут

Ард түмэн татвараа төлөөд л бна, Харин ард түмний өмч баялгийг /Оюу толгой/ гадныхантай нийлж хэдэн зуун саяаар өөрсдийн халаасаа түнтийлгээд улс маань юу ч үгүй хоцрох болоод бна???

66.181.190.110Зочин   • 2019, 11 сарын 26. 18 цаг 39 минут

tatvarrinhnii shagnal.uramshuulaliig beldeh gj vv..tulsun hedni hohiroodl bdagshde

103.9.90.98Зочин   • 2019, 11 сарын 26. 18 цаг 17 минут

tatvaraa tulood l guriij bn.harin hezee nugoo saihan amidral ehleh ve.ene ulsad ezen bn uu.yrunhiilugch oo.

202.21.124.189иргэн   • 2019, 11 сарын 26. 16 цаг 54 минут

зөв бичжээ. Татвараас бултагчдыг илрүүлж, гар дээрээс наймаа хийгчид, малчдаас авхуулаад төрийн түшээ хүртлээ бүгд зохих хэмжээний татвараа төлдөг л болох хэрэгтэй ! Татварын зарцуулалтын хяналт маш сайн, иргэдийн оролцоог сайжруулах хэрэгтэй бна даа

64.119.21.64Н.Энхээ   • 2019, 11 сарын 26. 16 цаг 51 минут

Юуны өмнө төр Татварын албанд хууль ёсны дарга тавь !!! Ингэж байж сая ажил эхлэнэ. Дараа нь түмэн олон цэвэр хөдөлмөр эрхэлж түүнээсээ татвар төлдөг учраас "авилгач" хүмүүсээ төрөөс зайлуул !!! Ёс зүйгүй хүмүүс төрд ойртох эрхгүй !!!

202.179.27.10ИРГЭН   • 2019, 11 сарын 26. 16 цаг 44 минут

БИТГИЙ ХУЦААД БАЙ.ТАТВАРАА ТӨЛСӨӨР ИРСЭН АРД ТҮМНИЙГ БИТГИЙ ДОРОМЖЛООД БАЙГААРАЙ.ХАРИН ТӨРӨӨС ТӨРСӨН ТЭРБУМТАН ХУЛГАЙЧУУДААС АРД ТҮМНИЙ ТӨЛСӨН МӨНГИЙГ БУЦААЖ АВАХ АЛАН ХЯДАХ ӨШӨӨ АВАХ АРД ТҮМНИЙ АРМИ БИЙ БОЛОХ ЦАГ БОЛСОН.ЗОРИГТОЙ ААВЫН ХҮҮ БАЙЖ Л ТААРАА.ДАНДАА ХУЛЧГАР БӨГС ДОЛООГЧДООР ДҮҮРЧИХЭЭГҮЙ БАЙГАА.ХҮЙТЭНД ДААРЧ ӨЛССӨН ЯДУУЧУУД БОСОХГҮЙ БОЛ ӨЛБӨРЧ ХӨЛДӨЖ ҮХЭХ НЬ ЭЭ.

192.82.74.207Зочин   • 2019, 11 сарын 26. 15 цаг 48 минут

Харийнхны амаар явдаг, хятад төрийн бодлогыг хэрэгжүүлдэг, эрээнээс хортой идэш, хуурамч бараа зөөж хятадад хөрөнгө оруулагчид энэ хэвээрээ байгаа цагт Татвар хичнээн төлөөд ч Монгол улс уруудна уу гэхээс биш урагшлахгүй шүү гэдгийг л ойлгоорой.

220.195.67.140Би   • 2019, 11 сарын 26. 15 цаг 31 минут

Хулгай хийж бгааг бид мэддэг блсон . Тэдний хариуцлагыг хэзээ нэгэн цагт хүлээлгэнэ. Харин бид татвараа төлнө. Төлөхгүй байгааг нь татварын алба ажлаа сайн хийж төлүүлж. Тэгээд олон татвар төлөгчидтэй блохоороо татварын хэмжээгээ бууруулаа

192.82.74.207Өвгөн   • 2019, 11 сарын 26. 15 цаг 18 минут

Дээрх зүйлийг бичсэн хүн ард иргэдээсээ авсан татварыг хэрхэн зарж байгааг хэдээд өгөөч. Өөрөө татвар төлдөг үү? Би тэтгэвэрт гарснаасаа хойш 10 жил татвар төлж байна. Ажил эрхэлдэггүй ч, бас сурч байгаа хүмүүс сайн дураараа татвараа төлсөөр л байна. Ер нь дээрхийг бичсэн хүн чухам юу хэлэх гэж ийм юм бичив? Энэ этгээд бидний татвараар гэдсээ тэжээдэг төрийн албан хаагч цалингаа нэмүүлэх гэсэндээ ийм юм бичээ болов уу. Эгэл борчууд хэнээр ч шаардуулахгүй татвараа төлсөөр явааг мэдтүгэй.

202.9.40.46Иргэн   • 2019, 11 сарын 26. 15 цаг 07 минут

Сайхан Монгоыг бүтээхийн тулд төлсөэ татварыг хулгайлдаг дарахлагдсан төрд шургалсан хулгайч нараа цаазлааад төлсөн татварыг нь хуйвалдан бүлэглэж хулгайлдаггүй, үхээнц биш шудрага төртэй болохгүй бол Монголын ард түмний төлсөн татвар багадаагүй. Монголын төрд шургалсан урвагч, хулгай нараа цаазал.

202.21.108.151Зочин   • 2019, 11 сарын 26. 15 цаг 03 минут

төлөөд л байх юм дээгүүрээ олуулаа туршлага судлаад хэсээд л байх юм яасан судалж дуусдаггүй юм

211.36.138.48Бухимдагч   • 2019, 11 сарын 26. 14 цаг 42 минут

Сайхан байлгачихаад аваач

182.160.2.38Зочин   • 2019, 11 сарын 26. 14 цаг 37 минут

76 хулгайчуудаас авахгүй юуууууууу

103.212.118.216зочин   • 2019, 11 сарын 26. 14 цаг 18 минут

сайхан монгол бүтээхийн тулд төлсөн татвар битгий **

66.181.188.116Зочин   • 2019, 11 сарын 26. 14 цаг 12 минут

Иргэндээ тэгш эрх олго. Тэр цагт татвараа төлж , чамайг тэжээе.

202.55.188.35Зочин   • 2019, 11 сарын 26. 14 цаг 06 минут

1-рт зохиомол түүхээр ѳѳрсдийгѳѳ хуурахаа больцгооё. Сүх хүүгийн үлгэрээр бидний тархийг битгий угаах гэж хичээгээч. 2-рт зүгээр л иргэний үүргээ биелүүлж татвараа тѳлцгѳѳе. Үүнийгээ эх оронч үүрэг гэж ойлгосон ч болно. Тэгээд татвараа тѳлцгѳѳчихѳѳд цээжээ дэлдэж байхгүй юу даа. Цээжээ дэлдэж шоудах дуртай поп улс тѳрчдѳѳс хэр татвар тѳлдѳгийг нь асууж байя. Улсын тѳсѳвт юу ч ѳгдѳггүй мѳртѳѳ үнэгүй байр тараая гээд байдаг попчидыг сонгуульд оролцох эрхийг нь хасъя.

150.129.141.229Зочин   • 2019, 11 сарын 26. 13 цаг 55 минут

Erh medeltnii halaasiig duurgeh deerem shuu dee .ochidog gazaraa hurdeg bol duugui tatbaraa tolnoo

150.129.141.229Зочин   • 2019, 11 сарын 26. 13 цаг 54 минут

Guriij guriij olon humuus tatbaraa toldogoo ter tatbariig gants hurgan darga shireenii araas gariin useg zuraad oortoo abaad baibal ene chin shudarga ybdaluu

150.129.140.135Зочин   • 2019, 11 сарын 26. 13 цаг 34 минут

Доод, дунд давхаргынхан татвараа төлөөжд түүнийг нь дээд давхаргын луйварчид хамгийг нь гудраад, жаргаж суудаг тогтолцоог өөрчлөх цаг болсон...

66.181.161.54Naras   • 2019, 11 сарын 26. 13 цаг 34 минут

HANGALTTAI TOLJ BN AHIAD BOL TOY MAI!!!!

66.181.161.54Зочин   • 2019, 11 сарын 26. 13 цаг 32 минут

TYI MAI !!!

192.82.68.125ИРГЭН   • 2019, 11 сарын 26. 13 цаг 32 минут

МАНАЙ ДАРГА НАР СОНГУУЛЬ БОЛОН ХУВИЙН ХЭРЭГЦЭЭНДЭЭ ХЭРЭГЛЭХ МӨНГӨГҮЙ БОЛСОН УУ, АВДРЫН ЁРООЛ ХООСРООД АРД ТҮМНЭЭСЭЭ БАДАР БАРИХ ДЭЭРЭЭ ТУЛАА ЮУ? ЧАДДАГ ЮМ БОЛ ОЮУТОЛГОЙГООСОО ТАТВАРАА АВ, САЙХАНБИЛЭГ, БАЯР, БАЯРЦОГТ ... ГЭХ МЭТИЙН ХҮМҮҮСИЙН ХУЛГАЙЛСАН МӨНГИЙГ "ҮНЭГ" АЖИЛЛАГАА ЯВУУЛЖ ОФФШОР ДАНСНААС НЬ ХУРААЖ ИРЭЭД ОРЛОГОО БҮРДҮҮЛ, ЖИРИЙН ИРГЭН БИ ТАТВАР НЭМЖ ТӨЛЖ ЧАДАХГҮЙ, БИДНИЙ ТАТВАРЫГ "ДАРГА" НАР ИДСЭЭР ГЭДСЭНДЭЭ БАГТАХГҮЙ ХАГАРЧ ҮХЭХ ДЭЭРЭЭ ТУЛААД БАЙГААГ ОРОЙ БҮР ТВ-ИЙН МЭДЭЭГЭЭР ХАРААД ДУРГҮЙ ХҮРЧ БАЙНА. БҮГД БОРДСОН "ГАХАЙ" МЭТ БОЛЖЭЭ.

182.160.32.58Зочин   • 2019, 11 сарын 26. 13 цаг 29 минут

ХААНААС ЦАЛИНЖИЖ БАЙГААГАА МЭДЭХГҮЙ ИРГЭДЭДЭЭ ХҮНД СУРТАЛ ГАРГАДАГ ТӨРИЙНХНИЙ ЦАЛИН МАШИН УТСАНД МАХАА ЗОВООЖ ОЛСОН ХЭДЭЭ ТУШААМОЙ.НӨГӨӨ ХЭД НЬ ТЭНГЭРИЙН АМЬТАД ШИГ ИХ ЗАНТАЙ ГЭЖ

202.9.46.54Зочин   • 2019, 11 сарын 26. 13 цаг 19 минут

Эй ЗАЛУУ КОМОО НӨГӨӨ ӨРИЙН ӨРШӨӨЛ ТАТВАРЫН ӨРШӨӨЛ ИЛ ТОДЫН ХУУЛИАР ТАТВАР ТАТВАРЫН ӨРӨӨ ТӨЛӨЛГҮЙ ХУУЛЬ ГАРГААД БУЛТЧИХСАН НӨХӨД ГЭХ ҮҮ? ХУЛГАЙЧ ЛУЙВАРЧИН ГЭХ ҮҮ? ТЭДЭНД ХАНДАЖ БИЧВЭЛ ЯАСЫН БЭ? ХАР МАСС БУЮУ ЖИРИЙН АРД БИД ТАТВАР ШИМТГЭЛЭЭ ТӨЛӨӨД Л ЯВЖ БАЙНА Ш ДЭЭ. ДЭЭР НЬ НИЙГМИЙН ДААТГАЛЫН ШИМТГЭЛ ОРЛОГЫН ТАТВАР МАЛЫН ХӨЛИЙН ТАТВАР БЭЛЧЭЭР АШИГЛАСНЫ ТӨЛБӨР ГЭЭД ОЛООН ОЛОН ТАТВАР ХУРААМЖАА ОГТ ТӨЛДӨӨГҮЙ БАЙЖ ХҮНД ХӨДӨЛМӨР ЭРХЭЛДЭГ ЮМ ШИГ ТАВЬ ХҮРЭЭГҮЙ ШАХАМ НАСАНДАА ТЭТГЭВЭРТ СУУДАГ ХОРГОЙ ХУВЦАСТАЙ НАЙРЧ МАЛЧИНД ХАНДСАН БОЛ ШУДАРАГА БАЙСЫН

Шинэ мэдээ

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё4 сар 18. 20:23Эргэн төлөгдөхгүйгээр цугласан хагас тэрбумын орлогынхоо талаар Мобиком корпорацийн Япон эзэд болон Гүйцэтгэх захирал Кожи Курушима хариулт өгнө үү1 сар 18. 15:39Б.Энхбаяр vs Д.Амарбаясгалан1 сар 18. 11:30Соёлын сайд Ч.Номин та ДБЭТ-ын ерөнхий балетмейстер Д.Дашлхагвыг хамгаалж ажлуулсаар байх уу?2023, 12 сар 22. 16:13Мисс Бямбасүрэн “Miss Asian Awards 2023” тэмцээнд дэд байр эзэллээ2023, 12 сар 8. 12:01Ардчилсан намын даргын Ажлын албаны даргаар намын даргын зөвлөх Энхтөрийн Галбадралыг томиллоо2023, 12 сар 4. 13:04ФИДИК-ийн загвар гэрээний үнэ тогтоох, ажил хүлээлцэх асуудал2023, 11 сар 26. 14:46ТОДРУУЛГА: Цагдаагийн байгууллагын гэр бүлийн хүчирхийллийн дуудлага, мэдээллийн бүртгэл шинэчлэгдсэн2023, 11 сар 19. 14:32Зүүсэн цол энгэрээс гялтагнана, Зурсан түүх тэнгэрээс ч гялалзана2023, 11 сар 4. 10:44БЗД: Үерт автсан хороодод ариутгал, халдваргүйжүүлэлт хийж байна2023, 10 сар 30. 10:35Н.Баярмөнх: Орон сууцны хороолол дунд хашаалсан шүүхийн маргаантай гэх газруудыг шийдвэр гартал чөлөөлөх хэрэгтэй2023, 10 сар 30. 10:32А.Баяр: БЗД-ийн VII хороонд үйл ажиллагаа эрхэлдэг бар, цэнгээний газруудыг цэгцэлнэ2023, 10 сар 30. 10:28БЗД-ийн Ерөнхий боловсролын сургуулиудад “Цахим” индрийг гардуулсаар байна2023, 10 сар 26. 11:03Зөвшөөрлөөр тогтохгүй зөрчлүүдээ нуух аа боль! Ондо2023, 10 сар 16. 13:58Төрийн өмчит “Мон-Атом” компанийн Гүйцэтгэх захирал асан Э.Галбадрал: Ураны салбар эдийн засгийн эргэлтэд орсноор эдийн засгийг солонгоруулах нэгэн тод шар өнгө болж байгаад баяртай байна2023, 10 сар 13. 19:37Л.Лувсандэмбэрэл: Багш, шавь, гэр бүл гэсэн гурвалсан холбоо сайн байж амжилтад хүрдэг2023, 10 сар 5. 14:37Л.Оюун-Эрдэнийн ээлжит том нүүдэл нь ТӨСӨВ байх нь!2023, 9 сар 27. 15:08ТАНИЛЦ: АН-ын дарга Л.Гантөмөрийн зөвлөхүүд2023, 9 сар 25. 14:06Н.Баярмөнх: Хоол захиалж идсэн гэх 54 сая төгрөгөөр гамшгийн үед ажилласан төрийн алба хаагчдын хоол хүнсийг шийдвэрлэсэн2023, 9 сар 19. 11:07“Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх арга зүй“ сэдэвт бүсчилсэн сургалт болж байна2023, 9 сар 18. 16:32“Нээлттэй –Хөвсгөл-2023” арга хэмжээ Улаанбаатарт болно2023, 9 сар 18. 11:17Цагдаагийн байгууллага, Нэгдсэн Үндэсний байгууллагын Хүүхдийн сан хамтран цахим орчинд үйлдэгдэж буй хүүхдийн эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах,иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, мэдээллийн технологийн зохистой хэрэглээг бий болгох, зорилготой “Нууцалъя- Private” нөлөөллийн аяныг эхлүүлжээ. Тус аян энэ сарын 15-ны өдрөөс 12 сарын 25-ны хугацаанд улсын хэмжээнд зохион байгуулагдана2023, 9 сар 17. 16:28Зул бөхөхийнхөө өмнө бадамладаг!2023, 9 сар 15. 12:57ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД #ЭРСДЭЛГҮЙ_ИРЭЭДҮЙ ӨДӨРЛӨГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА2023, 9 сар 5. 17:49ХҮҮХДИЙГ ЗОХИСГҮЙ АГУУЛГААС ХАМГААЛЦГААЯ2023, 9 сар 5. 16:28Хүүхэд хамгааллын хөтөлбөр2023, 8 сар 29. 17:05Хүн худалдаалах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх “Мэддэг, Мэдээлдэг байя” аян эхэллээ2023, 8 сар 29. 16:42АН-ын 16 Дэд дарга тойрогт нэр дэвшихээр Л.Гантөмөртэй тохирчээ2023, 8 сар 29. 11:23ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ АРГА ХЭМЖЭЭ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА2023, 8 сар 26. 16:50Зүүн дөрвөн замын автобусны буудлын ТҮЦ-үүдийг нүүлгэжээ2023, 8 сар 25. 11:00
© 2008 - 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.