Албан байгууллагын болон нийтийн бие засах газар орохоосоо айдаг, сэжиглэдэг л биз дээ. Хэн хүнгүй л тэгдэг гэдэгт эргэлзэхгүй байна. Яагаад гэвэл нийтийн бие засах газрын суултуур нь хүн орохын эцэсгүй бохир. Шалаар нь шээс урсч, ороход өмхий самхай нь дийлддэггүй. Цэвэрлэгчгүй, эсвэл цэвэрлэдэггүйтэй холбоотой биш. Монголчуудын ихэнх нь өнөөдрийг хүртэл боловсон 00-д ороод цэвэрхэн бие засаад, усаа татаж сураагүйтэй холбоотой. Нийтийн бие засах газарт битгий байгууллагынхаа 00-д суултуурынхаа гадна биш дотор нь "морь хараад", усаа татчихгүй хүмүүс байна гэж бодохоор харамсалтай.
Зарим хүмүүс "Гэр хорооллынхон л суултуураа олж бие засаж чадахгүй. Гадуур нь шээж байгаа" гэж хэлж магадгүй. Зөв үйлдэл гэдэг хаана амьдардаг гэдгээсээ биш хувь хүнээсээ л хамаарна. Түүнээс биш боловсон бие засах газарт ороход ус татах ёстой гэдгийг мэдэхгүй хүн Монголд байхгүй болов уу. Гагцхүү тэд хотын соёлд суралцахгүй, эсвэл суралцахыг хүсэхгүй байна. Тиймээс суултуур дотор нь бие засаад, усаа татаж суръя гэж уриалахаас илүү сурчихаач гэж зэмлэж байгаа хэрэг.
Улаанбаатар хот шивтэрийн хийгээрээ дэлхийд тэргүүлсэн гэсэн мэдээлэл бий. Шивтэрийн хий гэдэг хүний ялгадаснаас дэгддэг юм билээ. Улаанбаатарчууд хаа сайгүй, булан тохой болгонд "морь харж" байгаатай холбоотой. Шивтэрийн хийний хор хөнөөл, муу нөлөөг тоочвол их. Хүмүүс гадаа бие засаж байгаагаа Улаанбаатар хотод нийтийн бие засах газар байхгүйтэй холбон тайлбарладаг. Мөн албан байгууллагууд 00-оо нээдэггүйтэй ч холбох нь бий. Нэг талаараа үнэн. Гэхдээ бие засах газарт нь орсон хүн суултуурынх нь гадуур шээгээд. Эсвэл хүндээр бие засчихаад, усаа ч татахгүй хаяад явчихвал ямар байгууллага дахиж хүн оруулах юм.
Ийм л байдлаас болоод албан байгууллагууд бие засах газраа ашиглуулахыг хүсэхгүй байна. Тэр ч битгий хэл зарим цай, хоолны газрууд хүртэл бие засах газраа түгжээд, үйлчлүүлэгчдээ ашиглуулахаас татгалзах нь ч бий. Бас л иргэдийн соёлгүй, бүдүүлэг зантай л холбоотой. Улаанбаатарт бие засах газар алга, нэмэгдүүлж өг. Албан байгууллагууд бие засах газраа нээ гэж хий хоосон хашгирч байхаар эхлээд суултуур дотроо бие засаад, усаа татаад сурчих. Хотын соёл хотын иргэн бүхнээс эхэлнэ.
13 сэтгэгдэлСэтгэгдэл бичих
Байшингийн буланд тувт бие засаад бнаа. Ёстой шивтэрийн хийнд дарлуулж байна. Ядаж 1 давхарт амьдардаг болохоор хэцүү юм. Эсвэл зургийг нь аваад тавьдагийн билүү гэж бодож бна. БЗД-ийн натурын урд талд
ийм наад захын зүйл дээр соёлжих хэрэгтэй
usaa bitgii tat ene bol buruu garaar damjij uchnuun nyan baktir urjine bitgii usaa tataj bai . harin uunii orond avtomat medremgtei suultuur heregle bai malnuud min fuck you bitch ass niigga
өөрсдийгөө 21-р зууны иргэн цээжээ дэлдэгсдийн хичнээн нь 00-д бие засч бусдыг болон өөрөө хүндэлж чаддаг вэ? үнэндээ 00-ын соёлгүй л ичиж үхмээр амьдарч байгаагаа хүлээн зөвшөөрөөд сурчих хэрэгтэй. бие засах газаргүй гээд энд тэнд бузарлаж явахаар та өөрийнхөө хувцсыг бузарласан нь илүүтэй бусдыг хүндэтгэсэн хэрэг бус уу?
Оюутны дотуур байрныхаа душ дотор хүндэрчээд гараад явсан тохиолдолыг мэдэх юм байна.Хөдөө оюутнууд үнэндээ л Орк ш дэ
Сайн байна уу та өөрөө дотуур байрны душинд юу хийж явсан байх вэ,
Хотын орк бие засах гээд душинд явж байсан байхаа даа. худлаа хотын царайлсан юмнууд
ерөөсөө хаа сайгүй жорлонгоо бариач гадуур гархаар тэр чинь олдохгүй сандраад боломжтой газар бүр бие засч бн
ТҮГЖЭЭТЭИ БАИЛГААЛ БАИВАЛ ХЭЗЭЭ Ч БИЕ ЗАСЧ СУРАХГҮИ НӨХДҮҮД ИХ БИИ ШҮҮ ДЭЭ ӨМӨӨРӨХ ЮМАА МӨН ЗӨВ ОЛВОО
Үнэн шүү. Хөнгөнөөр байтугай хүндээр бие засчихаад усаа татахгүй гараад явчихсан байдаг эмэгтэй 00 шүү дээ. Соёлтой боловсон болтол наян жил
Тийм ээ. Наян жил хүлээмээргүй байна шүү дээ. Ганц 00-ийг зөв ашиглах биш, гудамжинд хогоо, нус цэрээ хаяхгүй, хулгай хийхгүй байдаг соёлд даруйхан суралцмаар байна шүү дээ. Ямар арга чарга байж болохыг нээлттэй ярилцах хэрэгтэй байна. Нэрэлгүй дээр доргүй суралцацгаая. Олон шашин сүм хийд
... Нэрэлхэлгүй, бүгд суралцая. Энд олон шашны сүм хийдүүд, сэсэгтэн олондоо, оюун санаанд нь ортол уруулж болно биз дээ. Шүтлэггүй хүмүүст нь хуулиар, эдийн засгаар ойлгуулж болохгүй гэж үү. Манай орон цөөхүүлээ юм чинь бүгдээрээ хоггүй, хулгайгүй болчихвол мөн сайхан аа. Аялал жуулчлал ч хөгжиж, улсын маань, ард иргэдийн маань нэр хүнд өсч, амьдрал ахуй ч эрс сайжрана шүү дээ. Яаж богино хугацаанд ухамсараа, ёс зүйгээ зохих хэмжээнд аваачих вэ? Улс орон даяр компанит ажил, нөгөө соёлын довтолгоо гэдэг шигээр өрнүүлж болохгүй гэж үү???
.., ухуулж, ...