ЕРӨНХИЙ САЙД: Хийн хоолойг МОНГОЛООР дамжуулах төслийг хамтран хэрэгжүүлэх ажлыг эхлүүллээ гэж ойлгож байна

 Манай сэтгүүлч ОХУ-ын Москва хотоос мэдээлж байна.

Ерөнхий сайд У.Хүрэлсүх тэргүүтэй Монголын талын албаны зочид, төлөөлөгчид ОХУ-ын Засгийн газрын тэргүүн Д.А.Медведев тэргүүтэй ОХУ-ын төлөөлөгчид хаалттай хэлэлцээр хийж, тодорхой асуудлууд дээр санал нэгдлээ.

Үүнийхээ дараагаар Ерөнхий сайд нар хамтын ажиллагааны баримт бичгүүдэд гарын үсэг зурах ёслолд оролцож, хэвлэл мэдээллийнхэнд хандаж мэдээлэл хийсэн юм.

Мэдээллийн эхэнд ОХУ-ын Засгийн газрын тэргүүн Д.А.Медведев "Эрхэмсэг хэвлэл мэдээллийн төлөөлөгч та бүхэнд энэ өдрийн мэндийг айлтгая. Юуны өмнө хоёр орны харилцаа хамтын ажиллагааг өргөжүүлсэн айлчлал хийж буй Ерөнхий сайдад талархаж байна.

Эдийн засаг, хүмүүнлэгийн найрамдалт харилцаа болон бүс нутгийн асуудлаар ижил төстэй байр суурьтай байгаа гэдгээ бид хэлэлцээрийн үеэр ярилцлаа. Манай хоёр улс худалдааны сайн түншүүд. Хоёр орны худалдаа 2017 оноос эхлээд өсөх хандлагатай байгаа. Тодруулбал, 2017 болон 2018 онуудад худалдаа нэмэгдэж байсан. 2019 оны эхний 9 сарын байдлаар мөн адил 13 хувиар нэмэгдсэн үзүүлэлттэй гарч байна. Худалдааны үзүүлэлт өндөр гарсан явдал нь манай хоёр орны хооронд хийх ажил байхгүй гэсэн үг биш. Өнөөдрийн яриа хэлэлцээрийн хүрээнд шинэ төслүүдийг  хийж хэрэгжүүлэхээр бид ярилцлаа. Жишээлбэл, Улаанбаатар төмөр замын шинэчлэлт, хөгжүүлэлтийн хүрээнд бид шинэ тээврийн коридор байгуулж цаашид ачаа тээврийн асуудлыг нэмэгдүүлэх бүрэн боломжтой байна.

 Үүний зэрэгцээ Монгол Улсын дулааны цахилгаан станцыг шинэчлэх асуудалд хамтран ажиллах төлөвлөгөөтэй байгаа. Бид эрчим хүчний технологийн дэвшлийг танай оронд хуваалцах бодлоготой байна. Өнөөдөр 1957 оны худалдааны хэлэлцээрт өөрчлөлт оруулах хэлэлцээр хүчин төгөлдөр болж худалдааны төлөөлөгчийн газраа нээх боломж бүрдлээ.

 Мөн аж үйлдвэрийн хамтын ажиллагаа, цөмийн эрчим хүчний салбарт хамтарч ажиллах чиглэлээр бид бэлдэж, боловсруулж байгаа. Энэ хэвлэлийн бага хурлын дараа дээрх чиглэлээр илүү нарийн зүйлүүдийг ярилцах байх гэж найдаж байна. Манай хоёр талын хүмүүнлэгийн харилцаа бас идэвхтэй хөгжиж байгаа. Тухайлбал, боловсролын харилцаа илүү хурдацтай хөгжиж байгаа. Зөвлөлтийн болон ОХУ-ын их дээд сургуулиудыг 60 гаруй мянган суралцагчид төгссөн.

 Одоогийн байдлаар ОХУ-ын их дээд сургуулиудад 3 мянган оюутнууд суралцаж байгаа. Яриа хэлэлцээрийн үеэр Ерөнхий сайд үүнд талархаж байгаа. Гадаад улсуудад олгож байгаа тэтгэлгийн хамгийн их квотыг бид олгож байна. Манай соёлын салбарын харилцаа холбоо өргөж байна.

Бид яриа хэлэлцээрийн үед олон улсын хамтын ажиллагаа болон хоёр талын хамтын ажиллагааны талаар санал солилцсон" гэв.

Харин Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх мэдээллийн үеэр "Эрхэм хүндэт ОХУ-ын Засгийн газрын тэргүүн Д.А.Медведев болон хэвлэл мэдээллийн төлөөлөгчдөө. ОХУ-д хийж байгаа айлчлал маань амжилттай үргэлжилж байна. Өнөөдөр ОХУ-ын Засгийн газрын тэргүүн Д.А.Медведевтэй уулзаж олон асуудлыг хэлэлцэж шийдвэрлэж байна. Хоёр орны хамтын ажиллагаа итгэлцэл дээр хөгжиж ирсэн түүхтэй.

 Ийнхүү манай хоёр улсын засгийн газар стратегийн иж бүрэн түншлэлийг хөгжүүлэх чиглэлээр ажиллах үүрэг хүлээж байна. Энэ айлчлалын үеэр хоёр орны хамтын ажиллагаа, худалдааны асуудлаар саналууд солилцлоо. Тухайлбал, хамтарсан УБТЗ, хөдөө аж ахуй, газар тариалан, газрын тос, боловсролын зэрэг асуудлууд юм. Мөн хоёр талын харилцаанд олон жил шийдэгдэж чадаагүй байсан Монгол дахь үл хөдлөх хөрөнгийн эхний ажлуудыг шийдвэрлэсэндээ баяртай байна.

 Монгол, ОХУ, Хятадын эдийн засгийн коридорын хүрээнд яригддаг хийн хоолойг Монголын нутгаар дайруулах саналыг ОХУ дэмжиж байгаад баяртай байна. Энэхүү төслийг хамтран хэрэгжүүлэх ажлыг гарааг эхлүүлж байна гэж ойлгож байна.

 Энэ удаагийн айлчлал агуулгаар баялаг болж байгаад баяртай байна. Сая та бүхэн олон санамж бичиг, хамтын ажиллагааны бичгүүдэд гарын үсэг зурсаныг та бүхэн харлаа. Монгол Улсын төлөөлөгчдийг найрсаг хүлээн авч уулзсан та бүхэндээ баярлалаа. Манай хоёр орны хамтын ажиллагаа улам цэцэглэн хөгжинө гэдэгт итгэлтэй байна" гэв.

Айлчлалтай холбоотой мэдээллүүдийг энд дарж 1 2 3 4 5 6 7  уншина уу

 

 

49
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

49 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

66.181.176.28мандах   • 2019, 12 сарын 6. 16 цаг 18 минут

хийн хоолой ч явдагаа яваад тавигддагаа тавигдаад ашиглалтад орчихсон шүү дээ одоо нааш нь салаалахгүй байлгүйдээ бусад хэлцэлээ л олигтойхон хиймээр

49.0.141.66ХИЙН ХООЛОЙ ТАВИГЧ   • 2019, 12 сарын 6. 13 цаг 47 минут

МАН-ИЙН СОНГУУЛИЙН РЕКЛАМ ХИЙН ХООЛОЙ МОНГОЛООР ГЭЖ ЭХЭЛЛЭЭ

66.181.170.229Tsogt   • 2019, 12 сарын 5. 13 цаг 18 минут

АМЖИЛТ ХҮСЬЕ. ШИЙДЭГДЭЖ ЧАДААГҮЙ БАЙСАН АСУУДЛЫГ ШИЙДЭЖ ЧАДАЖ БАЙГААД БАЯРТАЙ БАЙНА.

202.126.89.37Sudlaach   • 2019, 12 сарын 4. 19 цаг 20 минут

Neeree Medvedev ny hiin hooloin talaar yu ch heleegui baina..manaihan ochih bolgondoo guidag orosuud dandaa demjij baina..tavih aduudluudliig sudalna geseer 30 jil ongorloodoo..uul ny enuuhend irkutskiin Kovyittinskiin ordoos naash tatna geed l conhnii casnaas chiher doloolgono gedegsen

202.9.40.18Зочин   • 2019, 12 сарын 4. 18 цаг 54 минут

Монголын араар тойруулаад орцоэ байгааш д тэгээд 1 мал нь гарч ирээд өмнөхөө үгүйсгээд байдаг улсаар дамжуулах нь юу л бол

202.21.108.159УРХИ   • 2019, 12 сарын 4. 14 цаг 40 минут

МАНАЙХААР ДАМЖУУЛАН ДАХИН ХООЛОЙ ТАТНА ГЭДЭГЧ ШАНХАЙН НЙИГЭМЛЭГТ ОРУУЛАХ УРХИ БИЗДЭЭ

202.55.191.194Зочин   • 2019, 12 сарын 4. 14 цаг 06 минут

Сибирийн хүч хийн хоолой нээлтээ хийцэн дахиж хоолой татах уу

202.21.108.159Үнс болог   • 2019, 12 сарын 4. 13 цаг 23 минут

Үмхий оросууд хийн хоолойн асуудлаараа барьцаалж шанхайн нийгэмлэгт элсүүлэхээр шахах нь дамжиггүй. Үүнд л хууртаж болохгүй шүү, тэгсэн нөхцөлд хахир хатуу хавханд орлоо л гэсэн үг. Орос хятад хоёр монголыг өөдийн нар үзэхээс үхтлээ айдаг үхэж далд орж үнсэн товрог болморууд шүүдээ.

202.72.245.122ч   • 2019, 12 сарын 4. 13 цаг 09 минут

Монголоор дамжих хэсгийн барилга ашиглалтын зардлыг Хятад хариуцах уу

66.181.161.20Зочин   • 2019, 12 сарын 4. 12 цаг 43 минут

Орсууд худлаа хийн хоолой гэж хуцаад байсан

202.9.40.18Зочин   • 2019, 12 сарын 4. 12 цаг 20 минут

үнэн тэнэг гараа хэн ч тоодгүй 30н жил бөгс долоосон хүнийг ес болгоод эдийн засаг гэх юмгүй болоод эргээд татвараар дарамтлуулаад элгээрээ хэвтчээд орьлоод байдаг ОРКууд байнаа

202.9.46.109Зочин   • 2019, 12 сарын 4. 11 цаг 49 минут

Хүрэлсүх хүүг хөөрхөн хуурч амын дагуулж байгаад явуулж дээ

192.82.67.7zochin   • 2019, 12 сарын 4. 10 цаг 44 минут

mongoliin huvid hiin hooloi chuhal bish mongol orosiin hudaldaanii aldagdal mongoliin baraand tavisan orosiin tatvar 20-68% baigaa uuniig buuruulah mun manai usan tsahilgaan stantsuudiig barihad saad bolohgui bh uuniig l shiidchihvel boloh baisan orosuud nefteiree manaihiig yaaj boodog bilee hiin hooloi taviad ashiglaval mongol uls erchim hucheer orosoos buren haraat bolno gesen ug urgelj daramtand bh bolno

202.126.89.67Гайхширсан Монгол иргэн   • 2019, 12 сарын 4. 9 цаг 59 минут

"Сибирийн хүч" хийн хоолой Сибирээс хятад чиглэн тавигдаж байгаа талаар,Пүтин Си дарга нар харилцаж байгаа талаар Оросын Телевизээр байнга нэвтрүүлж байна. Замын зураг нь Монголоос зүүн талаар явж байгаа юм бишүү????

202.21.108.159Зочин   • 2019, 12 сарын 4. 13 цаг 41 минут

аль хэдий нь тавьчихсан шүүдээ, нөхөөр

202.21.116.171Зочин   • 2019, 12 сарын 4. 9 цаг 48 минут

Манайхан ер нь ямар байвал болох хүмүүс юм болоо.Жаахан ажил бүтээгээд юм хийсэн нэгийг л янз бүрээр нүд үзүүрлэнэ.Хулгай хийгээд улсын мөнгө завшаад байгаа төрийн түшээд УИХ төрийн албан хаагчдыг болохоор чимээгүй толгойг нь илээ л байдаг.Наад хийн хоолой чинь явлаг журмаараа л явна.Медвеедев дуграх эрхгүй л байхгүй юу даа.дугардаг хүн нь аль хэзээ хэлдэгээ хэлчихсэн.Хүрэлсүх харин ч улс эх орныхоо төлөө жаахан ч гэсэн хөдлөж л байгаа шүү.

202.21.109.56гэгээ   • 2019, 12 сарын 4. 11 цаг 02 минут

Харин тиймээ. Жаахан гэгээтэй юм гарахаар л боож үхэх шахдаг юмнууд л Хүрэлсүхийг муулах юм даа

59.153.115.30Зочин   • 2019, 12 сарын 4. 9 цаг 36 минут

Delhii dayar nuur shataaj erchim xuch gargadag tehnologiig bolij baixad manaix nuurs shataaj erchim huch gargaad japon, xyatad ,oros ulsad niiluuleh hemjeenii tsahilgaan stants barina geed salbariin said ni balairaad baigaa yum daa.tiim yum xaana ch baixgui zugeer l mungu ugaax arga.

59.153.115.30Зочин   • 2019, 12 сарын 4. 9 цаг 31 минут

barag 20 jiliin umnu manaixaar tavix sanal tavixad ter ueiin teneguud mungu nexeed tsaash ni xaruulsan yum. odoo ashigtai ni oilgood guigaad baigaa yum daa

59.153.115.30Зочин   • 2019, 12 сарын 4. 9 цаг 29 минут

hiin hooloi mash xeregtei,xoid urd 2 ulsiin xoorondiin naimaa hiij baigaa xooloonoos mannaix gazar nutgaaraa unguruuslnii tatvart bagaxan avaxad manai erchim xuch sergeed irne.

203.91.115.56зочин   • 2019, 12 сарын 4. 9 цаг 20 минут

цемийн талаар хамтрана гэжээ хийн хоолойн талаар медведов уг хэлсэнгуй манай хееруу хар л худлаа шааж бна даа

103.57.92.108Зочин   • 2019, 12 сарын 4. 9 цаг 02 минут

ХИЙН ХООЛОЙН ТАЛААР МЕДВЕДЕВ ЮУ Ч ХЭЛЭЭГҮЙ: ХУДЛАА ПООПРОХ ЧИНЬ ДЭНДЛЭЭ ХҮРЭЛСҮХ ЭЭ. МОНГОЛД ЧАМААС ИЛҮҮ ОРОС ХЭЛ ГАДАРЛАХ ХҮМҮҮС БИЙ ШҮҮ.

82.233.228.208Зочин   • 2019, 12 сарын 4. 20 цаг 08 минут

zeregzej zogsoj baigaad hudlaa yarih uu ? sain bod!

202.9.46.170Зочин   • 2019, 12 сарын 4. 8 цаг 49 минут

Хийн хоолой хэрэггүй ээ

87.88.187.83Зочин   • 2019, 12 сарын 4. 8 цаг 45 минут

Egiin goliin usan Tsahilgaan stantsaa l yarildaa

202.126.89.116Зочин   • 2019, 12 сарын 4. 8 цаг 15 минут

hiin hooloig nutgaaraa dsmjuulah heregg bna uu??? sain bodoh heregtei bhdaa orosuud umchuu hamgaalna l geh bhdaa

203.91.115.42Поп шоу   • 2019, 12 сарын 4. 7 цаг 44 минут

ХУДЛАА ПОПРОХОО ХЭЗЭЭ БОЛИХ ВЭ СОНГУУЛЬ ДӨХӨӨД ИРЭХЭЭР БҮР АРАЙ ДЭНДЛЭЭ ИНГЭЖ 2 УЛСЫН АСУУДЛААР ШААЖ БОЛОХГҮЙ ХИЙН ХООЛОЙНЫ АСУУДЛЫН ХҮРЭЛСҮХ ОЧООД ШИЙДЧИХДНГ ЮМ БИШ ХУЦАХАА БОЛЬ МАНАЙ ЁРӨНХИЙЛӨГЧ ПУТИНТЭЙ УУЛЗАХДАА ХАРИН Ч МАШ ЗӨВ ТАЛААС НЬ ХИЙН ХООЛОЙН АСУУДЛЫГ ТАВЬСАН ПУТИН ХАРИН МОНГОЛД НААШТАЙГААР ШИЙДЭХ АМЛАЛТЫГ ХЭЛСЭН ОДОО ХҮЛЭЭЖ БНА САЛБАГНАСАН **** ОДОО ОЧООД БҮР БАНТАНГ НЬ ХУТГАЖ БАЙГАА ЮМ БНА ДӨӨ.

66.181.165.246Зочин   • 2019, 12 сарын 4. 8 цаг 04 минут

чи чинь харин овоо хөөрхөн чол чол гээд хуцчих гөлөг үү, аан, ккк

203.91.119.42зочин   • 2019, 12 сарын 4. 6 цаг 16 минут

оросууд танай нутгаар хийн хоолойг дайруулна гэж ердөөсөө хэлээгүй байна эдийн засгийн коридор гээд 13 хувийн өсөлт бас оюутан гээд л дурдсан бахад манайх хийн хоолой гэж ярьж байна энэ тэгэхээр оросын талаас хийн хоолойг зөвшөөрсөн гэсэн үг биш гэж ойлгогдохоор байна.

202.21.109.139Зочин   • 2019, 12 сарын 4. 7 цаг 15 минут

Хийн холбогдолтой стратегийн бодлого, шийдвэрийг Путин шийддэг шиг харагддаг. Хийн проблемтой асуудал болоход Путин хариулт, мэдэгдэл хийж байхад Медведев ч харин харагддаггүй. Түүнийг проблемтой холбогдсон уулзалт, зөвлөгөөнд түүнийг оролцуулдаг ч үгүй. Асуудал нааштай хандлагатай ч хурдан шийдэгдэхгүй. Хийн үндсэн хэрэглэгч Хятад хийний үнэ дээр их маргалддаг, үүнээс шалтгаалаад барих асуудал хэдэн ч жил болохыг үгүйсгэхгүй.

192.82.72.237Зочин   • 2019, 12 сарын 4. 6 цаг 16 минут

тэг хэм алдсан сочмботой далбаа тавьсан байна. Хэлдэг долдойнууд бхгүй юу?

202.131.235.82zochin   • 2019, 12 сарын 4. 8 цаг 53 минут

saihan medemhiireh uymaa

83.97.157.201Зочин   • 2019, 12 сарын 4. 3 цаг 57 минут

Oros neg udur bidend :Bid tanai nutgaar dairuuliya gesen bolovch hyatduud uur gazraar dairuulah hvseltei bn genee geed l am taglana. Hiin hooloi tavisnaar manaid yamar ashig uguh ve gej hvn bvhen bodoj bgaa. Damjuulan unguruusnii tatvar l hvmvvsiin anhaarlyg ih tataj bgaa. Dandaa l guij, belenchilj amidrahaa bolihgvi bid ustana shvv. Ene hvvhdiin 20000,songuuliin sanal hudaldaj avdag 10;20 myanga, uul uurhain hishig geed baahan soliorson. Deerees ni bas hiin hooloin 10;20 myanga gedeg wm nemeesei l geed bgaa wm bna l daa

78.126.73.221Зочин   • 2019, 12 сарын 4. 1 цаг 46 минут

ymarch baisan nileen ixiig xiigeed buteegeed baina XURELSUX

66.181.161.74зочин   • 2019, 12 сарын 4. 0 цаг 07 минут

хүрэлсүх хэзээ улс орноо төлөөлсөн хариуцлагатай төрийн хүн болноо байнга сонгууль бодсон тооцоолсон ард олонд таалагдахын тулд нэг хэсгийг нь сүйрүүлсэн дутуу алсан могой шиг юм хийчихээд болсон мэт өөрөө эргэлзсэн мэдээлэл тараах нь монголчуудад юу нь хэрэгтэ

202.126.89.77Зочин   • 2019, 12 сарын 3. 23 цаг 46 минут

Bvten gvitsed tohiroogvi yumaa zorgooroo yariad baigaa yum bish biz?!

202.179.31.19Зочин   • 2019, 12 сарын 3. 23 цаг 20 минут

ха.Оросууд Монголд ашигтай юманд хөдлөх үү.

103.26.193.246Док   • 2019, 12 сарын 3. 23 цаг 47 минут

Ашиг харалгүй тэмбүүнээс чинь салгаж өгөх байхөө

73.92.79.253Зочин   • 2019, 12 сарын 3. 23 цаг 57 минут

Ашигтай болоод л тэгээ биз

139.5.219.20Зочин   • 2019, 12 сарын 3. 23 цаг 08 минут

saihan medee bn

192.82.72.182Зочин   • 2019, 12 сарын 3. 23 цаг 06 минут

Медведев Монголор дамжих хийн хоолойны тавих талаар юу ч хэлээгуй л байна шуу дээ

202.179.26.158Зочин   • 2019, 12 сарын 3. 22 цаг 55 минут

HIIN HOOLOIGOOCH TAVINCH NUURSEN USAN TSAHILGAAN STANTSCH BARINCH NEFTEECH OORSDUU HEREGLENE.

64.119.24.110Зочин   • 2019, 12 сарын 3. 22 цаг 23 минут

Төрийн далбаан дээрх соёмбо буруу байна.

103.9.88.162Зочин   • 2019, 12 сарын 5. 12 цаг 05 минут

Зөв л байна

192.82.67.53Зочин   • 2019, 12 сарын 4. 1 цаг 14 минут

оросууд санаатай тавьсан

202.21.108.186Зочин   • 2019, 12 сарын 3. 22 цаг 20 минут

Баяр хүргэе

122.201.21.16zochin   • 2019, 12 сарын 3. 22 цаг 18 минут

yu hiihee medeed bgaan boluu da nuguuduhl hiin hooloigoo hamgaalna geed tsereg oruulaad ireh vii dee

91.167.69.89!!!!!!!!!!!!!!!!!   • 2019, 12 сарын 3. 22 цаг 34 минут

aigaad uhlee yu? muu hoolni sav!

83.97.157.201Зочин   • 2019, 12 сарын 4. 4 цаг 14 минут

Айдаггуй хоосон толгойлсон гар. Оросууд бух хоршоосоо газар нутаг дээремдсэн бдаг. Японы Куриллын арлууд, Хятад Даманы арал...., Монгол буриад, тува, Украйн Крым, Донбасс..., Финлянд Карел, Гурж Осетии, Герман Калининград...... Жаахан юм уншаач ам нээхээсээ урьд

Шинэ мэдээ

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё4 сар 18. 20:23Эргэн төлөгдөхгүйгээр цугласан хагас тэрбумын орлогынхоо талаар Мобиком корпорацийн Япон эзэд болон Гүйцэтгэх захирал Кожи Курушима хариулт өгнө үү1 сар 18. 15:39Б.Энхбаяр vs Д.Амарбаясгалан1 сар 18. 11:30Соёлын сайд Ч.Номин та ДБЭТ-ын ерөнхий балетмейстер Д.Дашлхагвыг хамгаалж ажлуулсаар байх уу?2023, 12 сар 22. 16:13Мисс Бямбасүрэн “Miss Asian Awards 2023” тэмцээнд дэд байр эзэллээ2023, 12 сар 8. 12:01Ардчилсан намын даргын Ажлын албаны даргаар намын даргын зөвлөх Энхтөрийн Галбадралыг томиллоо2023, 12 сар 4. 13:04ФИДИК-ийн загвар гэрээний үнэ тогтоох, ажил хүлээлцэх асуудал2023, 11 сар 26. 14:46ТОДРУУЛГА: Цагдаагийн байгууллагын гэр бүлийн хүчирхийллийн дуудлага, мэдээллийн бүртгэл шинэчлэгдсэн2023, 11 сар 19. 14:32Зүүсэн цол энгэрээс гялтагнана, Зурсан түүх тэнгэрээс ч гялалзана2023, 11 сар 4. 10:44БЗД: Үерт автсан хороодод ариутгал, халдваргүйжүүлэлт хийж байна2023, 10 сар 30. 10:35Н.Баярмөнх: Орон сууцны хороолол дунд хашаалсан шүүхийн маргаантай гэх газруудыг шийдвэр гартал чөлөөлөх хэрэгтэй2023, 10 сар 30. 10:32А.Баяр: БЗД-ийн VII хороонд үйл ажиллагаа эрхэлдэг бар, цэнгээний газруудыг цэгцэлнэ2023, 10 сар 30. 10:28БЗД-ийн Ерөнхий боловсролын сургуулиудад “Цахим” индрийг гардуулсаар байна2023, 10 сар 26. 11:03Зөвшөөрлөөр тогтохгүй зөрчлүүдээ нуух аа боль! Ондо2023, 10 сар 16. 13:58Төрийн өмчит “Мон-Атом” компанийн Гүйцэтгэх захирал асан Э.Галбадрал: Ураны салбар эдийн засгийн эргэлтэд орсноор эдийн засгийг солонгоруулах нэгэн тод шар өнгө болж байгаад баяртай байна2023, 10 сар 13. 19:37Л.Лувсандэмбэрэл: Багш, шавь, гэр бүл гэсэн гурвалсан холбоо сайн байж амжилтад хүрдэг2023, 10 сар 5. 14:37Л.Оюун-Эрдэнийн ээлжит том нүүдэл нь ТӨСӨВ байх нь!2023, 9 сар 27. 15:08ТАНИЛЦ: АН-ын дарга Л.Гантөмөрийн зөвлөхүүд2023, 9 сар 25. 14:06Н.Баярмөнх: Хоол захиалж идсэн гэх 54 сая төгрөгөөр гамшгийн үед ажилласан төрийн алба хаагчдын хоол хүнсийг шийдвэрлэсэн2023, 9 сар 19. 11:07“Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх арга зүй“ сэдэвт бүсчилсэн сургалт болж байна2023, 9 сар 18. 16:32“Нээлттэй –Хөвсгөл-2023” арга хэмжээ Улаанбаатарт болно2023, 9 сар 18. 11:17Цагдаагийн байгууллага, Нэгдсэн Үндэсний байгууллагын Хүүхдийн сан хамтран цахим орчинд үйлдэгдэж буй хүүхдийн эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах,иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, мэдээллийн технологийн зохистой хэрэглээг бий болгох, зорилготой “Нууцалъя- Private” нөлөөллийн аяныг эхлүүлжээ. Тус аян энэ сарын 15-ны өдрөөс 12 сарын 25-ны хугацаанд улсын хэмжээнд зохион байгуулагдана2023, 9 сар 17. 16:28Зул бөхөхийнхөө өмнө бадамладаг!2023, 9 сар 15. 12:57ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД #ЭРСДЭЛГҮЙ_ИРЭЭДҮЙ ӨДӨРЛӨГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА2023, 9 сар 5. 17:49ХҮҮХДИЙГ ЗОХИСГҮЙ АГУУЛГААС ХАМГААЛЦГААЯ2023, 9 сар 5. 16:28Хүүхэд хамгааллын хөтөлбөр2023, 8 сар 29. 17:05Хүн худалдаалах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх “Мэддэг, Мэдээлдэг байя” аян эхэллээ2023, 8 сар 29. 16:42АН-ын 16 Дэд дарга тойрогт нэр дэвшихээр Л.Гантөмөртэй тохирчээ2023, 8 сар 29. 11:23ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ АРГА ХЭМЖЭЭ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА2023, 8 сар 26. 16:50Зүүн дөрвөн замын автобусны буудлын ТҮЦ-үүдийг нүүлгэжээ2023, 8 сар 25. 11:00
© 2008 - 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.