Ч.Улаан: ОХУ-тай ноос, ноолуурын салбарт хамтарч ажиллах асуудлыг ярьж байна

Манай сэтгүүлч ОХУ-ын Москва хотоос мэдээлж байна. 

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх ОХУ-д албан ёсны айлчлал хийж буй. Энэхүү айлчлалын хүрээнд Монгол Улсын ХХААХҮЯ болон Оросын Холбооны Улсын Аж үйлдвэр, худалдааны яам хоорондын санамж бичиг”-т - Монголын талаас ХХААХҮ-ийн Ч.Улаан - Оросын талаас Аж үйлдвэр, худалдааны орлогч сайд А.Н.Морозов нар гарын үсэг зурсан юм. 

Энэ үеэр ХХААХҮ-ийн сайд Ч.Улаанаас тодруулга авлаа. 

-Айлчлалын хүрээнд  хөдөө аж ахуйн салбарт ямар тодорхой ажлууд хийгдэж байгаа вэ? 

-ОХУ-ын Үйлдвэр худалдааны яамтай Монгол Улсад Хөдөө аж ахуйн техник нийлүүлэх, алслагдсан бүс нутагт элеватор барих зэрэг асуудлыг ярьж тохирсон байгаа. Мөн Монгол улсаас экспортод зориулж, мах махан бүтээгдэхүүн, хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх асуудлуудыг ярилцаж баталгаажууллаа. Цаашлаад монголын мал сүргийг эрүүлжүүлэх хөтөлбөрийг хэрэгжүүлж дуусгана. Ирэх жилийн тариалалтад зориулж, үрийн будаа авах асуудлаар тохиролцоонд хүрсэн. Мөн үйлдвэрлэлийн зориулалттай будаа худалдаж авах асуудлаар гэрээ хэлцэл хийгдэж байна. 

-Мал эрүүлжүүлэх хөтөлбөрийн тухайд? 

-Энэхүү хөтөлбөрийн хүрээнд Монгол улсын мал сүргийг хил дамнасан халдварт өвчнөөс сэргийлэх ажлыг хамтарч хийнэ. Тодруулбал, мялзан, шүлхий өвчнийг анагаахад ОХУ-тай хамтарна. ОХУ-аас баталгаатай вакцин хэрэглэх, вакцины үйлчлэлд хяналт тавих, цаашлаад вакцин үйлдвэрлэхэд хамтран ажиллах асуудлыг ярьж тохирсон. Ингэснээр Монгол улсын баруун бүс нутаг вакцингүй, эрүүл бүс байлгах, эрүүл бүсээс мах махан бүтээгдэхүүнийг экспортод гаргах асуудлыг Цагаан нуурын хилийн боомт дээр хамтарсан хорио цээртэй бүс байгуулж, мал болон малын гаралтай бүтээгдэхүүн экспортлох асуудлыг шийдэхээр тохирлоо. Монгол улсын зүүн бүс нутгийг вакцин тарьдаг, графикийн дагуу вакцин тарьж эрүүлжүүлэх бүс болгоно. Энэ хүрээнд ОХУ-аас вакцинаа үргэлжлүүлэн авна. Цаашдаа хөнгөлөлттэй үнээр вакцин нийлүүлэх, хэрвээ онцгой тохиолдол гарвал хүмүүнлэгийн тусламжаар вакцин өгч авалцах тухай асуудлыг ч ярьж тохирсон байгаа. 

-ОХУ руу мах экспортлох хэмжээ маш бага байгаа. Үүнийг нэмэгдүүлэх үү? 

-Үүнийг нэмэгдүүлэхийн тулд эхний ээлжинд мал сүргээ эрүүлжүүлэх ёстой. Тиймээс дээрх хөтөлбөрийг гурван үе шаттай хэрэгжүүлж байна.  Эхний хоёр үе шат амжилттай хийгдсэн. Гурав дахь үе шатыг хэрэгжүүлж дууссанаар мах махан бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх бололцоо нөхцөл бүрдэнэ. 

-ОХУ-аас ноос, ноолуурын салбарт хөрөнгө оруулалт хийх асуудал хөндөгдөж байгаа гэх мэдээлэл байна? 

-ОХУ руу монголын хөрөнгө оруулагч, бизнесменүүд хөрөнгө оруулж, хамтарсан үйлдвэр байгуулъя гэсэн асуудлыг тавьж байгаа. Өөрөөр хэлбэл, монголд байгаа түүхий эдийг анхан шатны боловсруулалтыг монголд хийгээд эцсийн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг ОХУ-д зохион байгуулах асуудал яригдаж, хоёр тал нэлээд сонирхож яриа хэлэлцээ хийж байна. Тодруулбал, ноолууран утсыг монголдоо үйлдвэрлээд улмаар бүтээгдэхүүнээ ОХУ-д үйлдвэрлэж, дотоодын хэрэгцээг нь хангах боломж байна гэж үзэж байгаа. Жилдээ 10 сая хүртэл бэлэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломжтой гэж тооцож байгаа. 

-Газар тариалангийн салбарын тухайд? 

-Газар тариалангийн салбарын хүрээнд эхний ээлжинд Монгол улсад нэн шаардлагатай байгаа хөдөө аж ахуйн техник, дагалдах хэрэгслүүдийг гадаад худалдааны банкаар дамжуулж, хөнгөлөлттэй үнээр худалдаж авах асуудал яригдаж байна. Энэ жилийн хувьд 3 сая гаруй долларын тоног төхөөрөмж худалдаж авсан. Цаашдаа хөдөө аж ахуйн техникийг ОХУ-ын орчин үеийн, чанартай техникээр солих ажил хийгдэнэ. Мөн Монгол улсын баруун болон зүүн алслагдсан бүсэд  элеватор барих асуудлыг тохирсон. Ингэснээр тээврийн зардлыг хэмнэх, үр тарианыхаа үйлдвэрлэлийг нэмэх, тэндээсээ экспортод гаргах боломж нөхцөл бүрдэнэ гэж бид үзэж байна. 

 Айлчлалтай холбоотой мэдээллүүдийг энд дарж 1 2 3 4 5 6 7 уншина уу

2
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

2 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

43.242.242.165Жагаа   • 2019, 12 сарын 4. 11 цаг 56 минут

ОХУ манай 2 улс эрт дээр үеэс хүний нийгэм үүсч хөгжсөн, худалдаа наймаа хийж эхэлсэн үеэсээ л хоорондоо харьцаж ирсэн байхдаа. Гэтэл хөдөө аж ахуйн орон гэчихээд хөрш залгаа стратегийн хамгийн гол түнштэйгээ одоо хүртэл энэ асуудлыг бүрэн шийдвэрлэж чадахгүй байх гэж. Энэ асуудал дээр ойрын хугацаанд харилцан ашигтай тогтвортой хамтын ажиллагааг хөгжүүлэх хэрэгтэй. Төрийн түшээд хувийн сонирхлоо биш улс орныхоо эрх ашгийг эхэндээ тавих хэрэгтэй байна.Зурагдсан пянз шиг зуун дамжин яриад л байх юм хийсэн хэрэгжсэн юм байхгүй.

202.55.191.194Зочин   • 2019, 12 сарын 4. 10 цаг 24 минут

Ulaan bol hogiin gar shuu

Шинэ мэдээ

Ж.Норовсамбуу агсныг сүүлчин замд нь үдлээ5 сар 23. 15:39Төрийн өмчит компаниуд Төрийн хэмнэлтийн хуулийг ХЭРЭГЖҮҮЛ5 сар 20. 12:05Х.Баттулга АН-ыг авах гэж УЛАЙРЧ 100 мянган төгрөгийн төлбөртэй жагсаал зохион байгуулсан уу5 сар 19. 13:03Тордайн Ганболдын эхнэр Х.Янжингаажид: Би хулгайч болжээ. Чимээгүй байя гэхээр өөрөө өдөөд байх юм5 сар 17. 19:39Төрийн ордон руу "ПҮҮЗ"-тэй нэвтэрч хойд цэцэрлэг, Чингисийн хөшөөний өмнөх талбайг нээлттэй болгох чиглэл өглөө5 сар 17. 17:39“Хотулун гүнж“ Латин Америкт гарна5 сар 17. 13:14Багачууд хүүхдийн баяраа эгдүүтэй Жерри, үзэсгэлэнт Немо, “Эмоци“, “Мөрөөдлийн театр“-ынхантай өнгөрүүлэх боломжтой5 сар 17. 9:40Хүний аминд хүрсэн Эйч Кэ Би интернэшнл холдинг, Жан овогтыхонд хууль дүрэм үйлчилдэггүй5 сар 16. 16:26“Дом, шившлэгтэй” хэвлэлийн хурлууд үргэлжилсээр…5 сар 16. 16:16УИХ-ын дарга Г.Занданшатар МУБИС-ийн оюутнуудад d-parliament цахим системийг танилцууллаа5 сар 16. 14:30Ц.Содномдорж: Д.Баярмагнай прокурортой Сингапурт саатуулагдсан гэдэг ор үндэслэлгүй мэдээлэл5 сар 16. 11:02Прокурор асан Д.Баярмагнай: Сингапурт казино орсон нь ҮНЭН. Хулгай хийсэн нь үнэн юм бол тэд намайг хилээрээ гаргах уу5 сар 14. 10:58Газрын түрээсийн төлбөрийг Чойжин ламын сүм музей төлж, хувийн хэвшил орлогыг нь авдаг байсныг зогсоолоо5 сар 13. 21:08ЧУУЛГАН: Банкны тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр шилжүүлэв5 сар 12. 16:29Токиод “дархлагдсан” Элчин сайд Д.Батжаргалын бүрэн эрхийн хугацаа дуусчээ5 сар 12. 12:46БНСУ-ын Ерөнхийлөгч монгол иргэдийг визгүй зорчиход анхаарч ажиллахаа илэрхийлжээ5 сар 11. 19:08Эх, нярайд тусламж үзүүлэх үйлчилгээний чанарыг сайжруулах ажлын хэсгийг П.Анужин АХАЛНА5 сар 11. 13:26М.Батбаяр: Наадмын найруулагчид 19 хүний нэр яригдаж байгаа, баасан гарагт тодруулна5 сар 11. 13:25“Автомашингүй өдөр“ зам хаагуур хаах вэ5 сар 11. 13:24Лам “Сэржим өргүүлэх“ нэрийдлээр 15 настай охиныг дуудаж, хүчирхийлсэн байж болзошгүй хэрэг гарчээ5 сар 11. 12:40Ипотекийн зээлийн хүүг буруулах боломжийн талаар Засгийн газрын хуралдаанд танилцуулж байна5 сар 11. 12:37Ослын улмаас дөрвөн бяцхан үрс эцэг, эхээ алдаж, ТӨР оршуулгын зардал өгөхөөс ТАТГАЛЗЖЭЭ5 сар 11. 12:32Гар утас, машины дугаарт АЧ ХОЛБОГДОЛ өгдөг буруу хандлагаа “Үсэг булаацалдаж“ хүүхдүүддээ ӨВЛҮҮЛЖ болохгүй5 сар 11. 12:31Д.Амгалан: Төрийн банк эрх мэдэлтэй албан тушаалтай хүмүүсийн мөнгө угаах хэрэгсэл болсон байна5 сар 11. 12:31Ц.Элбэгдорж: Надад алдаж явсан үе бий, Гэхдээ “Пулемёт, онгоц, шалдан“ бол ХЭТРҮҮЛЭГ5 сар 11. 12:30ТЦА: ОХУ-ын Элчин сайд цагдаагаас зам асууж буй 4 жилийн өмнөх зургийг гаргаж буруу ташаа мэдээлэл түгээж байна5 сар 11. 12:29Ноён Бондгор хямд үнээр дүнзэн байшинтай болох боломжийг бүрдүүллээ5 сар 10. 18:04Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ бэр эгч Ч.Ундралаа дарга болгожээ5 сар 10. 13:52В.Путин 10 гаруй улсад мэндчилгээ дэвшүүлэхдээ Монгол улсад мэндчилгээ дэвшүүлсэнгүй5 сар 9. 13:39Эрт илрүүлэг, үзлэг шинжилгээнд хамрагдсан 0-17 насны хүүхдүүдээс хавдрын сэжигтэй тохиолдол гурав илэрчээ5 сар 9. 11:54
© 2008 - 2022 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.