Манай сэтгүүлч ОХУ-ын Москва хотоос мэдээлж байна.
Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх ОХУ-ын Засгийн газрын тэргүүн Д.А.Медведевийн урилгаар 12 дугаар сарын 3-6-ны өдрүүдэд ОХУ-д албан ёсны айлчлал хийж байна. Ерөнхий сайд У.Хүрэлсүх 12 дугаар сарын 4-ний өдөр Москва хотноо зохион байгуулагдсан ”Монгол-Орос. Евразийн эдийн засгийн холбооны нэгдсэн зах зээлд бизнес эрхлэх нь” сэдэвт бизнес форумд үг хэлж, “Монголд үйлдвэрлэв” бараа бүтээгдэхүүний үзэсгэлэнгийн нээлтэд оролцов.
Тус айлчлалыг тохиолдуулан манай талаас Монгол Улсын Гадаад харилцааны яам, МҮХАҮТ хамтарч, Евразийн эдийн засгийн холбоо болон Оросын ХАҮТ-тай хамтран ”Монгол-Орос: Евразийн эдийн засгийн холбооны нэгдсэн зах зээлд бизнес эрхлэх нь” сэдэвт бизнес форум болон “Монголд үйлдвэрлэв” бараа бүтээгдэхүүний үзэсгэлэнг Москва хотноо зохион байгуулж байгаа нь хоёр улсын бизнес эрхлэгчдийн хооронд хэлхээ холбоо тогтоох, худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны шинэ боломж бололцоог нээхэд дэмжлэг үзүүлэх зорилготой арга хэмжээ юм.
Энэ удаагийн арга хэмжээнд Монголын 50 гаруй бизнес эрхлэгчид болон манай томоохон экспортын компаниуд оролцож байгаа бөгөөд уг бизнес форумын үеэр хувийн хэвшил хоорондын баримт бичгүүдэд гарын үсэг зурсан. Мөн Монгол Улсын Засгийн газар, Евразийн эдийн засгийн комисс хооронд 2020-2021 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөнд гарын үсэг зурсан нь чухал ач холбогдолтой байв.
Айлчлалтай холбоотой мэдээллүүдийг энд дарж 1 2 3 4 5 6 7 8 уншина уу
5 сэтгэгдэлСэтгэгдэл бичих
МАН зөв залуужаад Ардчилсан нам буруу зөнөөд
Зөв эхлэл,сэтгэл байхад болно
эдийн засгийг элгээр нь хэвтүүлчихсэн лаларууд бүгд явж байна даа цугласан дээр нь жагсаагаад бууд
Эдийн засгийг элгээр нь хэвтүүлчихсэн хүмүүс чинь ардчиллын алтан хараацай гэж аөрсдийгөө өхөөрддөг өвгөчүүл шүү дээ. Кккк
ямар ч байсан үүнээс дээр сонголт байхгүй наиын хулгайч нар нь сонгногдоно гэж байхгүй чадахгүй хулаа хуцха бр бол үхэл хажууд байдаг хүн ши г бай залуусаа цаг хугацаа явсаар быайдаг нэг мэдхэд чи өвөө болсон баййдаг энэ бол ерт