2019 оны 12-р сарын 12
8 цаг 20 минут

Д.Мөнхтөмөр:  Итгэлт хамбад мөргөхийн тулд монголчууд 200 сая ам.доллар гадагш нь урсгаж байна

Монголын аялал жуулчлалын салбарт төрөөс баримталж буй бодлого, ямар чиглэлээр жуулчин татах боломж байгаа талаар гурван цуврал ярилцлага хүргэсэн билээ.  Тэгвэл энэ удаад АЖБХН-ийн хүндэт гишүүн, “Хаппи Сити” группын аялал жуулчлалын салбарын захирал Д.Мөнхтөмөртэй шашин мөргөлийн аялал жуулчлал хөгжүүлэх боломжийн талаар ярилцсанаа хүргэж байна.  

Төрөөс аялал жуулчлалын талаар баримтлах бодлого http://www.zaluu.com/read/405ff1g8c,  монгол хоолны соёлыг аялал жуулчлалтай хэрхэн холбох http://www.zaluu.com/read/4075g562c, Өмнөговь аймагт зэрлэг амьтдын байгалийн хүрээлэн байгуулах боломжийн талаар ярилцлагыг http://www.zaluu.com/read/408gfgbdg холбоосоор унших боломжтой.  

-Аялал жуулчлалыг хөгжүүлэх нэг том суваг байгаа нь шашин. Шашны аялал жуулчлалыг хөгжүүлэх боломж манайд байна уу?

-Шашныг аялал жуулчлалтай холбож, хөгжүүлж байгаа жишээ дэлхийд маш их байна. Манайд шашны аялал жуулчлалыг хөгжүүлэх нөөц боломж  байгаа. Монголд сүм хийдүүд олон, шашны соёлтой холбоотой биет болон биет бус дурсгалын арвин нөөц бий. Байгаа юмаа зөв бодлогоор эргэлтэд оруулж чадвал жуулчин татах боломжтой. Дээр нь шашны аялал жуулчлал хийж болох зорих газар, очоод үзэх үзмэрүүд манайд байгаа. Тэдгээрийг хөгжүүлж, нээж, гадаад зах зээлд таниулах ёстой. Дотооддоо бид мэддэг шүү дээ. Эрдэнэзуу хийд, Амарбаясгалант, Хамрын хийд, энергийн төв, ээж хад ч гэдэг юм уу. Гол нь энэ бүх шашны дурсгалт газруудаа олон улсад таниулах л шаардлагатай. Нэг гадаад нөхөр ирээд, ээж мод, хаданд мөргөдөг болгох талаар л яриад байгаа юм. Ганц аялал жуулчлалын компани  хийж чадахгүй. Монголыг, доторх аялал жуучлалын сор болсон бүтээл, үзмэрийг ширхэгчлэн танилцуулах маркетингийг улсаараа хийж байж амжилт гаргана.

Бидэнд ганцхан шашин биш, түүх соёл, байгаль, ан амьтан гээд бүхий л зүйлээ дэлхийд таниулах хэрэгцээ шаардлага байна. Гүйцэд нээгдээгүй олон зүйл бий. Шашны аялал жуулчлалтай холбоотой туршлага манайд тодорхой хэмжээнд байгаа юу гэвэл байна. Сүмд зочлох аялалын хөтөлбөр гэдгийг манайх илүү өндөр түвшинд хөгжүүлж болно. Япон, Өмнөд Солонгост өндөр түвшинд хөгжсөн. Манайх тэр хэмжээнд аваачиж хөгжүүлэх боломж бий. Зөвхөн шашин шүтдэг гэлтгүй судалдаг, сонирхдог хүмүүс ч ирж болно. Гэхдээ манайд нэг зөрчилдөж байгаа зүйл нь ихэнх сүм, хийдийн лам нар дотроо амьдардаггүй. Хуралдаа ирж суучихаад, гэр рүүгээ явчихдаг. Сүм нь эзгүй. Жуулчин ирээд үзэх гэхээр байхгүй байх тохиолдол их. Би нэлээд олон сүм, хийдийн удирдлагатай уулзаж, судалж байгаа ажлаа тайлбарласан. 2010 оноос хойш л хийж байгаа ажил. Одооноос л зарим хийдийн удирдлага аялал жуулчлалтай шашныг холбох боломж байгааг мэдэрч, мэдэж эхэлсэн. Жишээлбэл, Амарбаясгалант хийд байна. Хөдөө байдаг. Тэр хавьд нь жуулчны бааз, гэр буудлууд бий. Яг ийм нөхцөлд шашны аялал жуулчлал хөгжих боломж байгаа.

Түүнээс гадна, шашинтай холбоотой эвентүүдийг хөгжүүлэх хэрэгтэй. Даншиг наадам, хүрээ цам, Гонгорын бумбаны тахилга, уул, овоо тахиж байгаа зан үйлээ аялал жуулчлалын бүтээгдэхүүн яаж болгох вэ гэдгээ бодолцох цаг болсон. Зөвхөн шашны зан үйлээ голлоод, ирж байгаа зочид, жуулчдад хандсан үйлчилгээ, ая тухыг нь хангах зүйлүүд нь орхигддог. Би Тайвань жуулчид аваад Хүй долоон худагт болсон “Хүрээ цам” наадмыг очиж үзсэн. Жуулчид 30 минут харж зогсч байгаад “Боллоо, одоо юу үзэх вэ” гэсэн. Уг нь би бүтэн өдрийн хөтөлбөр гэж бодож байсан юм. Аргаа бараад цаашаа Хустай руу явж, нэг өдрийг өнгөрөөсөн. Жуулчдыг саатуулах зүйл манайд байхгүй байгаагийн жишээ энэ. Энэ талаар шашны байгууллагуудтайгаа сайн ойлголцох хэрэгтэй. Тэгэхгүй болохоор дэг жаягийг нь эвдэх гээд байна гэж дургүйцэх хандлага ч бас гардаг юм. Хэрвээ тэгээд л байвал хамтраад хөгжиж чадахгүй. Ямар байдлаар шашны аялал жуулчлалыг хөгжүүлж болох вэ гэдгийг оролцогч талууд зөв ойлголцох хэрэгтэй байна.

-Түвд, Япон, Солонгос шашны аялал жуулчлалаар дэлхийд нэлээд хүчтэй өрсөлдөж байна. Азидаа бол толгойлж байгаа байх. Манайх энэ улсуудаас юугаараа ялгарч чадах юм. Монголын шашны онцлог нь юу вэ. Бусдаас ялгарч чадаж байж л манайд жуулчид ирнэ биз дээ?

-Шашны аялал жуулчлалын талаасаа шинэ орон зайг үүсгэж, харуулж гарч ирэх шаардлага байна. Түүнээс биш, Буддын шашин 2500 жилийн түүхтэй. Манайд 3 удаа дэлгэрсэн гэх мэтийг яриад жуулчин ирнэ гэж байхгүй. Одоо манайх шашны чиглэлээр ийм түүх, дурсгалтай, тийм тийм тоглолт, эвент зохион байгуулдаг. Манай лам нар ингэдэг гэдгийг аялал жуулчлалтай холбож өгч байж л жуулчид ирнэ.  Түүх, домог хүртэл зохиож, байгаагаа сэргээх хэрэгтэй. Шашны том том цогцолборыг ажил хэрэг болгомоор байна. “Их Майдар” төсөл, Манзуширын  хийдийн шашин, соёл, аялал жуулчлалын цогцолбороо барих хэрэгтэй. Эрдэнэзуу, Амарбаясгалант хийдийг бодлогоор хөгжүүлэх ёстой. Бүр зориудаар хөгжүүлж, төр бодлогоор дэмжмээр байна. Тийшээ хөрөнгө оруулалт хийж байгаа аж ахуйн нэгжүүдийг татварын бодлогоор дэмжиж болно. Ингэж байж л шашны аялал жуулчлал хөгжинө.

Мэдээж тодорхой хэмжээнд эрсдэлтэй зүйл бий. Нэгэнт гадагшаа урсгалтай болоод хөгжчихсөн шашны аялал жуучлалыг улам цаашаа явуулчих вий гэдэг болгоомжлол байх ёстой. Дотоодынхоо жуулчид, шашин мөргөлд мөнгө зориулж байгаа хүмүүсийг эх орондоо үлдээх талаас нь ч бас ажилламаар байна.

-Исламын шашинтай орнуудын жуулчдыг татах бодлого хэрэгтэй байгаа талаар та бас ярьж байсан?

-Муслим  шашинтай хүмүүсийг татсан аялал жуулчлалын бодлогыг ч хэрэгжүүлж, хөгжүүлмээр байна.  Ингээд ярихаар дэмждэггүй, баахан алан хядагчид ирчих юм шиг л ойлгодог. Аль бүс нутгаас нь жуулчин татах вэ гэдэг чинь бодлого. Исламын шашинтай орнууд маш олон байна. Энэ шашныг шүтдэг тэрбум гаруй хүн бий. Аль ч улсаас нь жуулчин татах боломжтой. Гагцхүү халал стандарт гэдгийг нь манайх нэвтрүүлж чадвал асар их мөнгөтэй жуулчид манайд ирэх боломжтой. Улаанбаатарын супермаркетуудаар Солонгост халал стандартыг хийдэг хүнийг хоёр хоног дагуулж яваад, халал хүнс хайсан. Хоёрхон төрлийн л бэлэн гоймон олж байгаа юм.  Шашны дэг жаягтайгаа холбоотойгоор тэдний идэж, уудаг хүнс өөр. Маш нарийн дэг жаягтай. Коран сударт нь бүх зүйлийг нарийн заасан байдаг. Тэрийгээ л дагадаг. Хориглосон зүйл ихтэй. Жишээлбэл, малыг гаргахдаа хоолойг огтолдог дэг жаягтай байдаг. Зөвхөн мал гаргахтай холбоотой л ийм ёс жаяг байна. Цаашлаад боловсруулалттай холбоотой технологийн олон стандарт бий. Түүгээр л хийгээгүй бол муслимууд идэж, уудаггүй.

Тэр нөхцлийг нь манайх хоолонд нь шингээж өгөх ёстой. Буудаллах, байрлах байр савтай холбоотой олон дэг жаяг байдаг. Унтах гэж байгаа өрөөнд нь заавал мөргөл хийх хивс, олбог байх ёстой. Коран судар байх ёстой байдаг. Хөшигийн хөндийн нисэх онгоцны буудалд гэхэд мөргөлийн өрөөнүүдийг гаргаж өгөх хэрэгтэй. Христ, муслим, буддын шашинтай хүмүүст зориулаад. Гэх мэтээр орчныг бий болгох хэрэгтэй. Тэгвэл жуулчин татах илүү боломж нээгдэнэ гэсэн үг.

-Шашинтай холбоотой эвентүүд гэхээр цамын бүжгээс цаашаа хэтрэх үү. Удаан хугацаанд жуулчдыг татах, тэдний сонирхох эвент хийх боломж манайд байна уу?

-Хийхэд хэцүү л дээ. Цамын бүжиг гэдэг нарийн дэг жаягтай. Түүнийг нь дундаас нь эвдээд, “Та нар 30 минутаас дээш бүжиглэ. Илүү сонирхолтой болго, жуулчдад зориул” гэж одоохондоо хэлж болохгүй байна. Гэхдээ шашны эвент гэхээр зөвхөн цамаар төсөөлж, хязгаарлаж болохгүй. Жишээлбэл, хутагтуудынхаа ном айлдварыг аялал жуулчлалын салбартай холбож яагаад болохгүй гэж. Далай ламын хурал, айлдвар болоход Дарамсалад 100 мянган жуулчин цуглардаг. 7, 14 хоног үргэлжилдэг. Өглөөнөөс орой болтол хурал ном хурж, сургаал айлдаад дууслаа. Маргааш нь үргэлжлээд л явдаг. Түүниг нь сонсох, хуралд нь оролцохын төлөө 100 мянган хүн цугларч байна гээд боддоо. Өдөр тутамдаа тасралтгүй шашны чиглэлээр ирсэн жуулчидтай байхдаа гол нь биш. Жилдээ нэг том эвент байхад болж байна шүү дээ. Манайд одоо 10 гаруй хутагт бэлтгэгдэж байна. 5 жилийн дараагаас түрүүчээсээ гараад ирнэ. Энэ хүмүүс номоо уншаад, сургаалаа айлаад эхлэхээр жуулчин татах боломжтой болно. Гол нь одооноос бэлтгэх хэрэгтэй. Тэр хүмүүсийг таниулах, хурал номоо хийх дэд бүтцийг нь хийж өгмөөр байна. 20 мянган хүн нэг дор суугаад хурал ном сонсох цэнгэлдэх хүрээлэн байвал ямар байх билээ. Одоо манайд тийм хэмжээний цэнгэлдэх ч алга. Төв цэнгэлдэх юу билээ. Бөхийн өргөөнд хурал ном хуруулбал 3000 хүн л цугларна. Багтаамж муутай. Гэх мэт асуудлаа шийдэж, эртнээс бэлтгэж баймаар л байна.

-Шашны аялал жуулчлал гэхээр манайхан Итгэлт хамбад явж мөргөдөг, Утай, Гүмбэн рүү хошуурдаг. Эргээд энэ салбар эдийн засгаа татаж унагах хэмжээнд хүрчихээд байгаа. Энэ талаар та юу хэлэх вэ?

-Тийм зүйл бий. Монголд ирж байгаа жуулчдын оруулж байгаа орлого манайхны гадагшаа явахдаа үрж байгаа мөнгөний хэмжээг харьцуулбал тэмээ, ямаа шиг. Оросын Буриад руу гарч Сэлэнгийн боомтоор жилдээ 300, 400 мянган хүн гардаг. Эрээн рүү гэхэд нэг сая хүн гарч байна. Гэтэл манайх руу сайндаа л 500 мянган хүн орж ирвэл их юм. Тэгээд 200 гаруй сая ам.долларын орлого үлдээдэг. Гэтэл манай 400-гаад мянган хүн жилдээ Итгэлт хамба явахдаа л тэр 200 гаруй сая ам.долларыг чинь гаргачихдаг. Цаашлаад Утай, Гүмбэн, Энэтхэг, Түвд, Дарамсала болон бусад чиглэлд явж байгаа хүмүүс жилдээ 2 тэрбум ам.долларыг гадаадад аваачаад үрчихэж байна. Жуулчдын тоог нэмэхийн тулд бид дотооддоо маш их ажлыг хийх хэрэгтэй. Дэд бүтэц, орон зай төлөвлөлт гээд. Тэгж байж манай аялал жуулчлал эмх цэгцэндээ орно.    

 

43
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

43 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

192.82.69.242ЗОЧИН   • 2019, 12 сарын 14. 23 цаг 03 минут

Ийм сэдэв бичих ямар хэрэг байна үүнээс их зарсан мөнгөнийхөө учирийг олоогүй байж бусдруу чулуу шидээд хэрүүлээс ямар олз олов Янз бүрээр л үхсэн талийгаачид мөргөдөг юм байна гэдэгээ бүгд л мэддэг

202.9.40.47Зочин   • 2019, 12 сарын 13. 7 цаг 10 минут

За тэнэгтээ өөрсдөө ямар дэг жаягтай түүгээрээ байна биз .юу гэж бусдын үгээр лал христ мөргөлиин өрөө вэ.мөнгө олох гэж дураараа донгосчих юм. Тиим өрөө гүй гэж байвал больчих.21-р зуун д аяаршил шүү.усыг нь уувал ёсыг нь дагана.чадахгүй бол но.Улсын бодлого аялал жуулчлалын нэрээр шуналтай хоосон толгойд бас тааруулахгүй

103.212.118.111Зочин   • 2019, 12 сарын 13. 0 цаг 41 минут

монголчууд минь Нэг бол Эрээнд очиж хамаг байдгаа гөвнө.Одоо дээр нь Улаан үүдэд очиж байдгаа өгдөг болж.Тэр мөнгөөрөө хуримтлал үүсгээд гэнэт яаралтай мөнгө хэрэг болох үедээ ашиглаач....

202.179.24.60иргэн   • 2019, 12 сарын 12. 22 цаг 24 минут

үхэр монголчууд үхсэн хүн, дарь эх гэх шалдан хүүхэнд мөргөж тэнэгтэж доройтсоор далд орвол таарсан амьтад.тэр шашныг шүтэгчид тэгж дуусдаг жамаараа одоо ч дуусна.

202.126.88.41Зочин   • 2019, 12 сарын 13. 12 цаг 44 минут

Дахь эхийг шалдан хүүхэн гэсэн Монгол хүн коммунист яргаллын үeд гарч байгаагүй юм даа. Чиний энэ ам хэлний нүгэлээрээ олон төрөлдөө зовлонгийн далайд живэх үйлээ л хийж байна даа

202.126.88.36Зочин   • 2019, 12 сарын 12. 23 цаг 22 минут

Чи өөрөө эхлээд далд орох нь тодорхой. Монголчууд энэ шашнаа шүтэнд хэдэн мянган жил оршсон юм, цаашид ч орших л болно

93.23.17.65Монгол   • 2019, 12 сарын 12. 21 цаг 17 минут

Монголчууд минь энэ утгагүй сүсэг бишрэлээ боль доо.. одоо.... бүгдээрээ эвтэй байж эх орондоо хэрэг зүйл хийж, биe биeэ дэмжих хэрэгтэй байна даа... Түвд-Монгол 2 гэж адилхан улс юм даа

83.97.157.201Зочин   • 2019, 12 сарын 12. 17 цаг 49 минут

Itgelt hamba, Utai gvmbendee murgunu vv huvi hvnii l asuudal. Hil davj gazar vzehiin buruu wu bna? Neg udaa, 2 udaa yavna daráa ni uur tiishee yavna. Europ, Singapur, yapon geed hugjiltei ornuudyg vzej nvd tailna. Ulaanbaatar gedeg nas gvitsen mashiny segeer dvvren utaanbaatar, shooron baatar, jorlon baatar hotoo uur nvdeer harj uud ni tatah sanaa turuh bolno. Hvnii Karman dahi mungu toolj baihaar teriig ni salgahaar saihan wm bvtee l de

192.82.73.238Зочин   • 2019, 12 сарын 12. 16 цаг 31 минут

Монголчуудын хэрэлдэх сэдэв дуусахгүй юм. Өдөр болгон нэг сэдэв дээр хэрэлдэж уралцсан, хэрүүлийн бузар болморууд болждээ

192.82.73.238Зочин   • 2019, 12 сарын 12. 16 цаг 30 минут

Христэд итгэгчдийг модонд цовдолуулсан үхсэн хүүр шүтдэг, бөөд итгэгчдийг уул овоо гэх овоолсон шороо, чулуунд шүтдэг гээд доромжлоод байвал ямар санагдах уу. Өөр өөрийнхөө л шүтэх зүйлээ шүт, бусдынхад битгий оролц

202.21.108.148төвд монголчууд хөөрхий   • 2019, 12 сарын 12. 15 цаг 45 минут

ХЭРЭГТЭЙ, ҮНДЭСЛЭЛТЭЙ МЭДЭЭЛЭЛ УНШИХГҮЙ ЭНЭ АРД ТҮМЭН ДЭНДҮҮ ХАРАНХУЙ БНЛДА. Ээж аавыгаа өөдтэйхэн хүндэлж асрахгүй байж арайл байх юм. Миний нэг танил жил бүр л тийшээ бас ээж хаданд мөргөнө гээд явдаг байсан ч идэр залуугаараал өөд болчихлоо. Монголчууд бас төвдүүд далай лам, итгэлт хамбад мөргөснөөрөө бол өдийд энэ дэлхий дээр тэдэн шиг сайн сайхан амьдарч буй ард түмэн байхгүй байх учиртайсан

91.165.180.125ZOCHIN   • 2019, 12 сарын 12. 15 цаг 22 минут

Ter ikh mungiig khii yumand ugch bakhaar uurii ekh oronoor ayalj tseber agaart garsan araa uur baikh.chandaruu shutej munguu urkheer,,tereg shutsenees saytan bolsonuu,,,,1000000000,nasaa nemej zuubolsonuu,,100,saan bod setgeldee,1000 murfuud musun chikher unaad irekhguu shuu,

117.111.14.173Зочин   • 2019, 12 сарын 12. 14 цаг 38 минут

Малууд аа! Үхсэн хүний хатаасан сэгэнд мөргөөд амьдрал чинь тэгширч байна уу? Зардал гаргахгүй ойрхон далан давхарт очиж хангалтай мөргө хамт хоно болно ш дээ. Мөнгөний урсгалаа эх орондоо барих нь чухал за тэгээд монгол хүн ч тэнэг дөө.

192.82.65.104зочин   • 2019, 12 сарын 12. 14 цаг 30 минут

Цагтаа Далай лам Монголд ирж Буриадуудын цуваа манайхаас салдаггүй байлаа. Гэтэл гэнэт улс төрийн тоглолт хийсэн Итгэлт хамба гэдэг зүйлийг гаргаж Монголоор Буриадуудыг хөгжүүлэх Пүтин ахын бодлого штээ. Манайд амьд Далай лам ирдэг. Далай ламаа л шүтэж амьдарсан нь дээр байхаа. Хэн юу шүтэх нь хувь хүний бодол боловч мөн утгыг нь ялгаж шүтэх нь бас чухал байхаа.

192.82.73.238Зочин   • 2019, 12 сарын 12. 18 цаг 09 минут

Тийм шүү. Буриад, халимаг, тувачууд шашнаа их эрхэмлэх болсон. Тэд Далай ламын Дармасала дахь өргөө рүү маш их очицгоож байгаа. Өвөр Монголчууд ч гэсэн буддын шашнаа их шүтэх болсон байна билээ. Буддын шашинтай Монгол угсааныхан 10-р Богд тодорвол Монгол руу нилээн цувах байх

202.131.225.214дорнод   • 2019, 12 сарын 12. 14 цаг 24 минут

Мухар сүсэг улс орныг доройтуулна. Монголчууд БНХАУ Манжуур ,ОХУ Итгэлт хамба руу аялах нэрээр хятадын хог цуглуулж асар их мөнгө гадагш урсгадаг. Байгаль далай явахад байгаль нь үнэхээр сайхан л даа. Манжуур луу харах үзэх юу ч байхгүй газар яах гэж явдаг байнаа. Сонгууль ойртоод улстөрчид бөөн бөөнөөр нь хүмүүсийг манжуур явуулж идсэн мөнгөө хятадад урсгаж байна.Зарим өдөрт 20,30 автобус дүүрэн хүн манжуур явдаг Хайран мөнгө.Монголдоо эргэлдүүлбэл

202.126.88.64Зочин   • 2019, 12 сарын 12. 13 цаг 58 минут

Итгэлд хамбын аялалд явж байсан. 1. Шинжлэх ухааныхан ч тайлж чадахгүй,байж байгаад л кримналистик шижилгээ хийвч гайхдаг, хүний махбодид ямар нууцлаг чадал оршиж байгааг харуулсан тэр хүний биeийг нүдээр очиж харахыг хүссэн. Путин хүртэл ирж харж мөргөсөн. 2. Байгал нуур сибирийн ойн байгалийн үзэсгэлэнг үзмээр санагдсан 3. Монголд ойрхон, зардал нь боломжийн бсан 4. Уламжлалт буддын шашинтай гэр бүл тул эргэл мөргөл хийсэн. Энд буруу зүйл юу байна Бид заавал зөвхөн Монголоосоо гарахгүй амьдрах ёстой юмуу? Дэлхий eртөнцтэй танилцах сайхан

64.119.20.167Zochin   • 2019, 12 сарын 12. 13 цаг 47 минут

Хөлдүү монгол сэтгэхүйн доройтол

192.82.73.238Зочин   • 2019, 12 сарын 12. 13 цаг 12 минут

Илүү дутуу олон юм яригсад их болж. учир начир мэдэхгүй олон хүмүүс тэрийг нь дагалдаж амны зоргоор бурж алдас хийж саваа дүүргэнэ. Нийтийн буян доройтох үйлд хөтлөгчид нүглийн саваа хормын төдийд дүүргэж байгаагаа ойлгодог болов уу

192.82.73.238Зочин   • 2019, 12 сарын 12. 13 цаг 08 минут

Хэндээ юундаа мөргөх нь миний асуудал

103.212.118.111зочин   • 2019, 12 сарын 12. 12 цаг 28 минут

Монголчууд Эх оронч сэтгэлгээний хэлтэрхий ч байхгүй гэдэг нь харагдаж байна ...

202.21.100.210Зочин   • 2019, 12 сарын 12. 11 цаг 58 минут

1 хүнээс 250 рубль авч орох эрхтэй болдог

59.153.87.162Зочин   • 2019, 12 сарын 12. 11 цаг 47 минут

МУХАР СҮСЭГТ АВТСАН ХҮН СҮРГИЙГ ЯАЛТАЙ.МОНГОЛЧУУД ЭНЭ ЧИГЭЭРЭЭ ТЭНЭГЭРСЭЭР БАЙВАЛ МӨХЛИЙН ЗАМ ТУН ОЙРХОН. ШАРЫН ШАШИН МОНГОЛД ДЭЛГЭРЭХЭЭС ӨМНӨХ ЦАГ ҮЕД Л МОНГОЛЧУУД ДЭЛХИЙГ ДОНСОЛГОЖ.ТОЙГТНЫГ СӨХРҮҮЛЖ .ТОЛГОЙТНЫГ БӨХИЙЛГӨЖ БАЙСАН ЮМ ШҮҮ ДЭЭ

103.212.116.197Зочин   • 2019, 12 сарын 12. 11 цаг 16 минут

Буддын ламын занданшуулсан цогцос үзмээр байгаа бол Архангай руу явцгаа тэндэхийн хоёр ламын цогцос Итгэлт хамба гэгчийнхээс дээр хадгалагдсан бна лээ

192.82.67.210иргэн   • 2019, 12 сарын 12. 11 цаг 34 минут

тэд итгэлт хамбаас хүчтэй бурхад гэдэг

103.57.93.92иргэн   • 2019, 12 сарын 12. 11 цаг 09 минут

ТАРЧИГ АМЬДАРЧ БАЙГАА АРД ТҮМНИЙХЭЭ ХҮСЭЛ СЭТГЭЛИЙГ НЬ СОНСОХ ГАЗАРГҮЙ ЮМ ЧИНЬ ТИЙШЭЭ ЯВАХААС ӨӨР ЗАМГҮЙ

192.82.65.224Зочин   • 2019, 12 сарын 12. 11 цаг 09 минут

итгэлт хамбаас илүү юм хийчих л дээ. тэгээд л наад мөнгө чинь Монголдоо үлдэнэ. Ярих биш хийж эхэл БОАЖЯам

203.91.115.48иргэн   • 2019, 12 сарын 12. 10 цаг 57 минут

төрсөн нутаг ,ээж аавийнхаа газарт очиж баярлаж, талархаж, мөргөж байвал илүү өлзийтэй

103.229.122.176зочин   • 2019, 12 сарын 12. 10 цаг 49 минут

Будда,Бурхан,Шашин,Шажин ,гэдгээ ,ялгахгүй ,мөнгө ,сонирхогч ,лам,нартай ,улс ,юун ,аялал бэ. Богд ,гэгээнтэн ,тухайн жил хаан,болохдоо,төр нь ,түвшин ,шашин ,нь ,тунгалаг байгаасай ,гэсэн ,байдаг. Одоо бүр ,хүчээр ,1 өдөр ,амрааж ,шашин ,шүтдэг ,хууль ,гаргахаар ,улайрч ,балайрч ,байна ,даа.Баялаг ,бүтээхэд ,гол ,нь ,анхаарах. Эрчүүдийн 3\1 нь ,лам ,болгоод ,яах ,юм.

66.181.161.29Зочин   • 2019, 12 сарын 12. 10 цаг 46 минут

Манай нэг найз Хатсан борц үзэх гэж дээ энэ тэнэг Монголчууд гэж билээ

192.82.73.238Зочин   • 2019, 12 сарын 12. 13 цаг 09 минут

Танай тэр найз үхээд борц болж чадах уу.

202.131.243.186зочин   • 2019, 12 сарын 12. 10 цаг 41 минут

Архангайд итгэлт хамба шиг занданшуулсан лам байдаг гээ биз дээ. Сайхан жуулчид татахаар тохижуулах хэрэгтэй тэгж байж гаднын жуулчидыг татна. Хийх ажил зөндөө цаг яваад байдаг. ярьж хэдэн жил болох вэ яамны сайдууд бодлогоор хөгжүүлэх хэрэгтэйш дээ

192.82.65.224Зочин   • 2019, 12 сарын 12. 11 цаг 10 минут

энийг л хийчих. тэгээд л итгэлт хамба баяртай болно.

66.181.169.162Зочин   • 2019, 12 сарын 12. 10 цаг 23 минут

Эцэг, эхдээ л мөргөнө биз Харийн өвгөний шарилд очиж мөргөөд байхдаа яахав

192.82.65.104зочин   • 2019, 12 сарын 12. 14 цаг 33 минут

ЁСТОЙ ҮНЭН ҮГ БИЧСЭН БАЙНА.

24.19.4.149Зочин   • 2019, 12 сарын 12. 9 цаг 47 минут

Uhernuud uhsen hunii hataasan shariland ochij murguud. Iim uls oron yaj hugjih be. Ochij murgudgiin zorilgo ni uich hiihgui zugeer suuj baigaad bayajih ... hamgiin gol ni uuruu ui ch hiihgui baih.

122.201.28.8jamts   • 2019, 12 сарын 12. 9 цаг 46 минут

enetheg tuvd balba Utai Gvmben geh meteer murgulchid mash iheer gadagshaa ayaldag, ene ursgaliig zogsooj Mongoldoo ergel murguluu vildvel asar ih $ iin nuuts vldenee. manaihan bodlogoo l zuv garga tegeed l bolno. Munkhtumriin yariad bgaa ni vnen shdee

64.119.18.222Buyanaa   • 2019, 12 сарын 12. 9 цаг 26 минут

Tegvel ter Hambiigaa hulgaich darganuudiig yvuulaad hulgai hiigeed l avaad ireech dee. Asuudal bish bailgui.

202.179.24.60ИРГЭН   • 2019, 12 сарын 12. 9 цаг 20 минут

МОНГОЛЧУУД ШАРЫН ШАШНААР БИШ ЧИНГИС ХААНААРАА БАХАРХАЖ ТЭР ТАЛААРАА ДЭЛХИЙД ГАЙХУУЛАХ ЮМТАЙ БОЛОХ ХЭРЭГТЭЙ.СЭРГЭЭН ЗАСАХ ТҮҮХТ ГАЗРУУД МОНГОЛД ӨЧНӨӨН БАЙСААР БАЙТАЛ ГАНЦХАН ШАРЫН ШАШНЫГ ТОЛГОЙ ДЭЭРЭЭ ЗАЛЧИХСАН БИД ӨӨДЛӨЖ БАЙСАН ТҮҮХ БАЙХГҮЙ.ХАРИН Ч ДАНДАА УРУУДАЖ ДОРОЙТОЖ ИРСЭНЭЭ ШИНЭ ҮЕИЙНХЭН МААНЬ САЙН ОЙЛГОЖ ЛАМ ГЭЖ ГҮЙЖ МУНХРАХААСАА ИЧИХ ХЭРЭГТЭЙ.ШАРЫН ШАШИН МОНГОЛЧУУДЫГ ХҮЛЦЭНГҮЙ НООМОЙ ТЭНЭГ БАЙЛГАХ ЗОРИЛГОТОЙ АНХ ОРЖ ИРСЭН ТЭР ЧИНЭЭГЭЭРЭЭ САЙН АЖИЛЛАЖ БАЙГАА.

202.179.24.60ИРГЭН   • 2019, 12 сарын 12. 9 цаг 12 минут

ДАН ГАНЦ ШАШНЫГ ҮЗЭХ ГЭЖ ГАДНЫХАН ИРДЭГ ГЭСЭН ОЙЛГОЛТОО ОДОО ХАЯХ ХЭРЭГТЭЙ.МОНГОЛЫГ ЧИНГИС ХААНААР ТӨСӨӨЛЖ ГАДААДЫНХАН ИРДЭГ МӨН ДОТООДЫНХОН Ч ҮЗЭХ ЮМ БАЙВАЛ ЯВДАГ БОЛСОН. ШАРЫН ШАШНЫ ҮЗЭХ ГЭЖ ИРДЭГГҮЙ. ТҮҮХЭНД БАЙСАН ОДОО МӨХӨЖ БАЙГАА ШАШИН.ТИЙМ БОЛООД Л ХУРАЛТАЙ ҮЕД НЬ ХҮЧЭЭР ЛАМ НАР НЬ ИРДЭГ.ЛАМ НАР ГАДУУР МӨНГӨНИЙ АЖИЛ ХИЙГЭЭД ЯВАХ НЬ ХАМААГҮЙ ДЭЭР ТЭДНИЙ ГОЛ ЗОРИЛГО БАЙСАН БАЙСААР Ч БАЙНА.ХЭН НЭГЭН ЗУРСАН ЗУРГАНДАА САХИУС МАХИУС ТИЙМ БУРХАН ГЭЖ НЭР ӨГЧИХӨӨД МУНХАГ ХҮМҮҮСЭЭР МӨРГҮҮЛЖ ИРСЭН ТҮҮХ ОДОО ДАВДАГДАЖ БАЙНА.МОНГОЛЧУУД ЧИНГИС ХААНААР

103.9.89.18Гэгээнтэн   • 2019, 12 сарын 12. 9 цаг 06 минут

Архангайхан шүтээнээ тахиж орчныг нь тохижуулж хүмүүс очиж хонож мөргөж буян үйлдэх боломж бүрдүүлэх хэрэгтэй. Архангайн шүтээнд байгаа лам чинь Итгэлт хамбын багш байсан хүн шүү дээ

43.242.243.21ойдаа   • 2019, 12 сарын 12. 8 цаг 58 минут

Хөөрхий дөө Аян дайн хийж энд тэндээс цуглуулсан нилээд алт мөнгөө Түвдийн лам нарт өргөл барьцаар өгч дууссан шиг гаднын ламын шарилд мөнгөө өгч байдаг нь өрөвдөлтэй.Энэ их мөнгөөр хувьцаат компани байгуулаад эсвэл хувьцаа худалдаж авч эзэн болж болохоор.Монголд бүх юм тархи уруугаа харсан болохоор далдын хүч гэгчид сүсэглэх нь дундат зууны балар үе рүүгээ орж байх юм даа.

43.242.241.218Алгаа   • 2019, 12 сарын 12. 8 цаг 27 минут

Амарбаясгалант хийд рүү очиход тохьтой зочид буудал, хоолны газар г.м. наад захын дэд бүтэц байхгүй учраас Манжуур явж байна шүү дээ. Дотооддоо аялая гэхээр ямар дэд бүтэц байхгүй

Шинэ мэдээ

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё4 сар 18. 20:23Эргэн төлөгдөхгүйгээр цугласан хагас тэрбумын орлогынхоо талаар Мобиком корпорацийн Япон эзэд болон Гүйцэтгэх захирал Кожи Курушима хариулт өгнө үү1 сар 18. 15:39Б.Энхбаяр vs Д.Амарбаясгалан1 сар 18. 11:30Соёлын сайд Ч.Номин та ДБЭТ-ын ерөнхий балетмейстер Д.Дашлхагвыг хамгаалж ажлуулсаар байх уу?2023, 12 сар 22. 16:13Мисс Бямбасүрэн “Miss Asian Awards 2023” тэмцээнд дэд байр эзэллээ2023, 12 сар 8. 12:01Ардчилсан намын даргын Ажлын албаны даргаар намын даргын зөвлөх Энхтөрийн Галбадралыг томиллоо2023, 12 сар 4. 13:04ФИДИК-ийн загвар гэрээний үнэ тогтоох, ажил хүлээлцэх асуудал2023, 11 сар 26. 14:46ТОДРУУЛГА: Цагдаагийн байгууллагын гэр бүлийн хүчирхийллийн дуудлага, мэдээллийн бүртгэл шинэчлэгдсэн2023, 11 сар 19. 14:32Зүүсэн цол энгэрээс гялтагнана, Зурсан түүх тэнгэрээс ч гялалзана2023, 11 сар 4. 10:44БЗД: Үерт автсан хороодод ариутгал, халдваргүйжүүлэлт хийж байна2023, 10 сар 30. 10:35Н.Баярмөнх: Орон сууцны хороолол дунд хашаалсан шүүхийн маргаантай гэх газруудыг шийдвэр гартал чөлөөлөх хэрэгтэй2023, 10 сар 30. 10:32А.Баяр: БЗД-ийн VII хороонд үйл ажиллагаа эрхэлдэг бар, цэнгээний газруудыг цэгцэлнэ2023, 10 сар 30. 10:28БЗД-ийн Ерөнхий боловсролын сургуулиудад “Цахим” индрийг гардуулсаар байна2023, 10 сар 26. 11:03Зөвшөөрлөөр тогтохгүй зөрчлүүдээ нуух аа боль! Ондо2023, 10 сар 16. 13:58Төрийн өмчит “Мон-Атом” компанийн Гүйцэтгэх захирал асан Э.Галбадрал: Ураны салбар эдийн засгийн эргэлтэд орсноор эдийн засгийг солонгоруулах нэгэн тод шар өнгө болж байгаад баяртай байна2023, 10 сар 13. 19:37Л.Лувсандэмбэрэл: Багш, шавь, гэр бүл гэсэн гурвалсан холбоо сайн байж амжилтад хүрдэг2023, 10 сар 5. 14:37Л.Оюун-Эрдэнийн ээлжит том нүүдэл нь ТӨСӨВ байх нь!2023, 9 сар 27. 15:08ТАНИЛЦ: АН-ын дарга Л.Гантөмөрийн зөвлөхүүд2023, 9 сар 25. 14:06Н.Баярмөнх: Хоол захиалж идсэн гэх 54 сая төгрөгөөр гамшгийн үед ажилласан төрийн алба хаагчдын хоол хүнсийг шийдвэрлэсэн2023, 9 сар 19. 11:07“Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх арга зүй“ сэдэвт бүсчилсэн сургалт болж байна2023, 9 сар 18. 16:32“Нээлттэй –Хөвсгөл-2023” арга хэмжээ Улаанбаатарт болно2023, 9 сар 18. 11:17Цагдаагийн байгууллага, Нэгдсэн Үндэсний байгууллагын Хүүхдийн сан хамтран цахим орчинд үйлдэгдэж буй хүүхдийн эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах,иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, мэдээллийн технологийн зохистой хэрэглээг бий болгох, зорилготой “Нууцалъя- Private” нөлөөллийн аяныг эхлүүлжээ. Тус аян энэ сарын 15-ны өдрөөс 12 сарын 25-ны хугацаанд улсын хэмжээнд зохион байгуулагдана2023, 9 сар 17. 16:28Зул бөхөхийнхөө өмнө бадамладаг!2023, 9 сар 15. 12:57ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД #ЭРСДЭЛГҮЙ_ИРЭЭДҮЙ ӨДӨРЛӨГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА2023, 9 сар 5. 17:49ХҮҮХДИЙГ ЗОХИСГҮЙ АГУУЛГААС ХАМГААЛЦГААЯ2023, 9 сар 5. 16:28Хүүхэд хамгааллын хөтөлбөр2023, 8 сар 29. 17:05Хүн худалдаалах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх “Мэддэг, Мэдээлдэг байя” аян эхэллээ2023, 8 сар 29. 16:42АН-ын 16 Дэд дарга тойрогт нэр дэвшихээр Л.Гантөмөртэй тохирчээ2023, 8 сар 29. 11:23ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ АРГА ХЭМЖЭЭ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА2023, 8 сар 26. 16:50Зүүн дөрвөн замын автобусны буудлын ТҮЦ-үүдийг нүүлгэжээ2023, 8 сар 25. 11:00
© 2008 - 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.