2019 оны 12-р сарын 13
10 цаг 15 минут

Ц.Солонго: Зээлийн хүүнд дарлуулсан иргэдийн эрхийг хамгаалах чиглэлээр хэн ч юу ч хийхгүй байна

 
Зээлдэгчийн холбооны тэргүүн Ц.Солонгоос дараах асуултад хариулт авлаа.

-Зээлдэгчийн холбоо иргэдтэй уулзаж, зөвлөгөө мэдээлэл өгч байгаа юм байна. Энэ талаар тодруулахгүй юу? 

-Холбооны зүгээс зээл аваад хохирсон иргэдтэй уулзалт хийж, мэргэжлийн хуульчийн зөвлөгөө өгч байна. Зээлийн хүү өндөр байгаагаас үүдэн иргэд зээлийн хүүний дарамтад орж байна. Арилжааны банк 25 хувь, ББСБ нь 38.4 хувь, ломбард 42 хувийн хүүтэй зээл олгож байна. Өдрийн зээл олгодог иргэд өдрийн 10 хувийн хүүтэй зээл олгож хязгааргүй шулан мөлжлөг хийж байна. Өнөөдөр зээлийн хүүнд дарлуулсан иргэдийн эрхийг хамгаалах чиглэлээр хэн ч юу ч хийхгүй байна. Иймээс манай холбооны зүгээс тэдгээр иргэдийг хүлээн авч хуулийн зөвлөгөө өгч байгаа. 

-Холбооны зүгээс зээлийн хүүг бууруулах асуудлаар Монголбанк болон банкуудад шаардлага хүргүүлсэн. Цаашид зээлийн хүү бууруулах чиглэлд ямар ажлууд хийхээр төлөвлөж байна вэ? 

-Зээлдэгчийн холбоо зээлийн хүү бууруулах асуудлаар Монголбанк болон арилжааны банкуудад шаардлага хүргүүлсэн ч бидний шаардлагыг үл тоосон. Одоогийн байдлаар бид гадны улсуудад зээлийн хүүг ямар байдлаар бууруулсан талаар туршлагыг судалж байна. өнөөдөр нийгэмд орон сууцны ипотекийн зээл маш өндөр хүлээлттэй байдаг асуудлын нэг болсон.  Гэр хорооллын олон мянган айлын янданг цөөрүүлж, иргэдийг тохилог орон сууцанд шилжүүлэх нь нэг талаас төрийн бодлого, нөгөө талаас нийгмийн зайлшгүй эрэлт хэрэгцээ. Гэтэл ипотекийн зээлийн хүү найман хувь байгаа нь дэлхийн бусад улсуудтай харьцуулахад гурав дахин өндөр байна. Тухайлбал, ипотекийн зээлийн жилийн хүү нь Сингапурт 2.6 хувь, Японд 3 хувь, Солонгост 2.25-3.15 хувь, Туркт 3.5, Канадад 2.98-3.75, Германд 1.15-2.31 хувьтай байхад манайд найман хувьтай байгаа нь дэлхийд байхгүй өндөр хүү. 

Ипотекийн зээлийн хүүг болон урьдчилгаа төлбөрийг бууруулах хэд хэдэн гарц бий.
 
Нэгдүгээрт, ажил хийж байгаа Монгол Улсын иргэн бүр өнөөдөр ирээдүйн тэтгэврийн нэрийн дансандаа сар бүр цалингаасаа мөнгө төлдөг. Энэ дансанд хуримтлуулсан мөнгөнийхөө үр шимийг тухайн даатгуулагч тэтгэвэрт гарсан хойноо л хүртэх эрх нь нээгдэнэ, мэдээж хэрэг энэ хүртлээ насалж чадвал шүү дээ.
Эхний алхам болгож ипотекийн зээлийн зорилтот бүлгийн зээлдэгч нарын тэтгэврийн нэрийн дансыг нь мөнгөжүүлэх замаар ипотекийн зээлийн урьдчилгаа төлбөрт тооцуулдаг болгох боломж байгаа. 
Хоёрдугаарт, Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулж орон сууцны ипотекийн зээлийн урьдчилгаанд хуримтлал үүсгэдэг, ингэсэн тохиолдолд татварын хөнгөлөлт чөлөөлөлт буцаалтыг олгодог ээлтэй татварын тогтолцоог бүрдүүлж дэмжих ёстой. Хэдий хэр хэмжээний хуримтлал бий болно, төдий чинээ тухайн иргэнд ипотекийн зээл авахад нь татварын хөнгөлөлт үзүүлдэг болгох хууль эрх зүйн орчныг нь одооноос эхэлж бүрдүүлбэл залуучууд сарын задгай хэрэглээгээ хумьж орон сууц худалдан авах ирээдүйн хуримтлалдаа хөрөнгө оруулалт хийх сонирхол, тэмүүлэл, зорилго нь нэмэгдэнэ. Нөгөө талаас санхүүгийн хөшүүрэг болно.
 Гуравдугаарт, санхүүгийн болон барилгын үйлдвэрлэлийн өртөг зардлын нэгдмэл удирдлагыг ипотекийн зээлийн тогтолцоонд хэрэгжүүлэх нь зээлийн хүүг бууруулахад жинтэй хувь нэмэр оруулна.

-Холбооны зүгээс банкны бүх төрлийн шимтгэлийг бууруулах асуудлыг хөндөж буй. Энэ асуудлаар шийдвэр гаргах түвшинд хандах уу? 

-Холбоо энэ чиглэлд судалгаа хийж, холбогдох газрууд банкны бүх төрлийн шимтгэлийг бууруулах асуудлыг хөндөж, шаардлага хүргүүлэхээр ажиллаж байна. Банкны олон төрлийн үйлчилгээнүүд цахимжиж, иргэдийн хэрэгцээ шаардлагад нийцэж байна. Гэхдээ энэ хэрэгцээ шаардлагыг ашиглан банкууд иргэдийн чимээгүй шулсаар байна. Тэд интернет банк, мессеж үйлчилгээ, банк хоорондын шилжүүлгийн хураамж гэх мэт шинэ үйлчилгээ гаргаж маш их хэмжээний ашиг олж байгаа ч, үйлчилгээний үнийн талаар үйлчлүүлэгчээс санал авдаггүй, боловсон дээрмийг хийж байгаа. Энэ бол хууль бус.
Тодруулбал, Хүн өдөрт дунджаар 5 гүйлгээ хийж байна, үүний хураамж нь 500 төгрөг болно. Үүнийг сард бодоход 15000, жилд доод тал нь 180000 үүнийг хоёр сая үйлчлүүлэгчид үржүүлэхэд 360 их наяд төгрөгийн тооцоо гарч байна. Үүнийг ихэнх хүмүүс анзаардаггүй. Гэвч банкууд ийнхүү чимээгүй байдлаар бидний халаас руу гар дүрэх явдал газар авчихаад байна. 

П.ГОО
8
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

8 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

202.179.31.89зочин   • 2019, 12 сарын 16. 12 цаг 01 минут

хэцүүхэн холбоог санаачлан байгуулж дээ дүү минь өр дарна гэсэн ерөнхийлөгчтэй хамтарч ажиллан ядаж дэлхийд байхгүй зээлийн хүүг бууруулаарай амжилт.

103.212.119.215зочин   • 2019, 12 сарын 14. 11 цаг 19 минут

вау браво Солонго, машзөв асуудал хөндлөө. зарим нь цэцээрхэх хэрэггүй, олон гарцаас хамгийн зөв сонголтыг хийж болно

66.181.179.53монгол   • 2019, 12 сарын 13. 14 цаг 38 минут

Зээл хадгаламжийн хүүг зах зээл өөрөө тогтоодог бөгөөд харилцан тохиролцож гэрээгээр зохицуулагдаж байгаа . Харин банкууд шимтгэл хураамж нэрээр боловсон луйвар хийж байгаа нь үнэн шүү Ялангуяа ХААН банкны харилцагчид бусдын дансанд мөнгө тушаах шилжүүлхэд 200 төгрөг авч байгааг зогсоох хэрэгтэй.

202.131.226.221Зочин   • 2019, 12 сарын 13. 11 цаг 25 минут

зээлийн хүү тогтоход гол нөлөө үзүүлдэг инфляциа тогтвортой байлгаад хадгаламжийн хүүгээ бууруулчих тэгвэл зээлийн хүү буурна. Зүгээр нэг тэмцээд жагсаад хууль гаргаад буурчихдаг юм биш. Эдийн засгаа попуудад алуулж байсны гор шүү дээ. Улс мөнгөтэй үедээ ямаанд хүртэл мөнгө өгч инфляциа хөөргөдөөд байхаар зээлийн хүү яаж буурах вэ дээ. Зээлийн хүүг тогтоох аргачлалыг хамгийн хялбараар тайлбарлая. Хадгаламжийн хүү буюу инфляцийн хувь+Үйл ажиллагааны зардал+ашиг = Зээлийн хүү бүрддэг юм.

66.181.188.116Иргэн   • 2019, 12 сарын 13. 11 цаг 00 минут

Зээл өгөгч нь дарга нар шүү дээ. Хадгаламж эзэмшигч нь дарга нар шүү дээ. Тэгэхээр яаж тэд дуугарах билээ дээ. Тэгэхээр тэр зээл өгөөд байгаа хөрөнгийг нь хулгайлж ,луйвардаж , дээрэмдэж авч болно. Нийгэмд ийм зүйлийг хувьсгал гэдэг юм.

202.21.98.34Зочин   • 2019, 12 сарын 13. 10 цаг 47 минут

манай монгол шиг өндөр хүүгээр ард түмнийг мөлждөг улс орон хаана ч байхгүй энэ талаар бид бүгд тэмцэхгүй шулж мөлжүүлээд байж байх юм даа

139.5.216.138зочин   • 2019, 12 сарын 13. 10 цаг 39 минут

дэмжиж байна. Зөв юм ярьж байна. Энэ банкууд бол орчин үед хамжлагын тариачдыг мөлждөг газрын эзэд помещекууд юм.

202.131.243.186erdenetiin ijgty   • 2019, 12 сарын 13. 10 цаг 26 минут

banknii huu 5 bolgo

Шинэ мэдээ

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё4 сар 18. 20:23Эргэн төлөгдөхгүйгээр цугласан хагас тэрбумын орлогынхоо талаар Мобиком корпорацийн Япон эзэд болон Гүйцэтгэх захирал Кожи Курушима хариулт өгнө үү1 сар 18. 15:39Б.Энхбаяр vs Д.Амарбаясгалан1 сар 18. 11:30Соёлын сайд Ч.Номин та ДБЭТ-ын ерөнхий балетмейстер Д.Дашлхагвыг хамгаалж ажлуулсаар байх уу?2023, 12 сар 22. 16:13Мисс Бямбасүрэн “Miss Asian Awards 2023” тэмцээнд дэд байр эзэллээ2023, 12 сар 8. 12:01Ардчилсан намын даргын Ажлын албаны даргаар намын даргын зөвлөх Энхтөрийн Галбадралыг томиллоо2023, 12 сар 4. 13:04ФИДИК-ийн загвар гэрээний үнэ тогтоох, ажил хүлээлцэх асуудал2023, 11 сар 26. 14:46ТОДРУУЛГА: Цагдаагийн байгууллагын гэр бүлийн хүчирхийллийн дуудлага, мэдээллийн бүртгэл шинэчлэгдсэн2023, 11 сар 19. 14:32Зүүсэн цол энгэрээс гялтагнана, Зурсан түүх тэнгэрээс ч гялалзана2023, 11 сар 4. 10:44БЗД: Үерт автсан хороодод ариутгал, халдваргүйжүүлэлт хийж байна2023, 10 сар 30. 10:35Н.Баярмөнх: Орон сууцны хороолол дунд хашаалсан шүүхийн маргаантай гэх газруудыг шийдвэр гартал чөлөөлөх хэрэгтэй2023, 10 сар 30. 10:32А.Баяр: БЗД-ийн VII хороонд үйл ажиллагаа эрхэлдэг бар, цэнгээний газруудыг цэгцэлнэ2023, 10 сар 30. 10:28БЗД-ийн Ерөнхий боловсролын сургуулиудад “Цахим” индрийг гардуулсаар байна2023, 10 сар 26. 11:03Зөвшөөрлөөр тогтохгүй зөрчлүүдээ нуух аа боль! Ондо2023, 10 сар 16. 13:58Төрийн өмчит “Мон-Атом” компанийн Гүйцэтгэх захирал асан Э.Галбадрал: Ураны салбар эдийн засгийн эргэлтэд орсноор эдийн засгийг солонгоруулах нэгэн тод шар өнгө болж байгаад баяртай байна2023, 10 сар 13. 19:37Л.Лувсандэмбэрэл: Багш, шавь, гэр бүл гэсэн гурвалсан холбоо сайн байж амжилтад хүрдэг2023, 10 сар 5. 14:37Л.Оюун-Эрдэнийн ээлжит том нүүдэл нь ТӨСӨВ байх нь!2023, 9 сар 27. 15:08ТАНИЛЦ: АН-ын дарга Л.Гантөмөрийн зөвлөхүүд2023, 9 сар 25. 14:06Н.Баярмөнх: Хоол захиалж идсэн гэх 54 сая төгрөгөөр гамшгийн үед ажилласан төрийн алба хаагчдын хоол хүнсийг шийдвэрлэсэн2023, 9 сар 19. 11:07“Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх арга зүй“ сэдэвт бүсчилсэн сургалт болж байна2023, 9 сар 18. 16:32“Нээлттэй –Хөвсгөл-2023” арга хэмжээ Улаанбаатарт болно2023, 9 сар 18. 11:17Цагдаагийн байгууллага, Нэгдсэн Үндэсний байгууллагын Хүүхдийн сан хамтран цахим орчинд үйлдэгдэж буй хүүхдийн эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах,иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, мэдээллийн технологийн зохистой хэрэглээг бий болгох, зорилготой “Нууцалъя- Private” нөлөөллийн аяныг эхлүүлжээ. Тус аян энэ сарын 15-ны өдрөөс 12 сарын 25-ны хугацаанд улсын хэмжээнд зохион байгуулагдана2023, 9 сар 17. 16:28Зул бөхөхийнхөө өмнө бадамладаг!2023, 9 сар 15. 12:57ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД #ЭРСДЭЛГҮЙ_ИРЭЭДҮЙ ӨДӨРЛӨГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА2023, 9 сар 5. 17:49ХҮҮХДИЙГ ЗОХИСГҮЙ АГУУЛГААС ХАМГААЛЦГААЯ2023, 9 сар 5. 16:28Хүүхэд хамгааллын хөтөлбөр2023, 8 сар 29. 17:05Хүн худалдаалах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх “Мэддэг, Мэдээлдэг байя” аян эхэллээ2023, 8 сар 29. 16:42АН-ын 16 Дэд дарга тойрогт нэр дэвшихээр Л.Гантөмөртэй тохирчээ2023, 8 сар 29. 11:23ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ АРГА ХЭМЖЭЭ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА2023, 8 сар 26. 16:50Зүүн дөрвөн замын автобусны буудлын ТҮЦ-үүдийг нүүлгэжээ2023, 8 сар 25. 11:00
© 2008 - 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.