2019 оны 12-р сарын 16
8 цаг 30 минут

А.Даваасүрэн: Хий дамжуулах хоёр дахь хоолойг барих хэрэгцээ гарна, Монголын нутгаар дайруулах ч боломж бий

Хэвлэлийн Хүрээлэнгийн дэргэдэх эдийн засгийн сэтгүүлчдийн "ӨӨРЧЛӨГЧ" клубээс өнгөрсөн долоо хоногийн баасан гарагт  "Хийн хоолойн ирээдүй" сэдэвт уулзалт, хэлэлцүүлгийг хийв. Энэ үеэр  Шинжлэх ухааны академийн Олон улсын харилцааны хүрээлэнгийн Бүс нутаг, олон улсын байгууллага судлалын салбарын эрхлэгч, доктор, профессор А.Даваасүрэнтэй ярилцлаа. 

-Манай улсаар хийн хоолойг дайруулахаар болсон мэтээр иргэд ойлгож, эдийн засгийн үр ашгийг хүртэл яриад эхэллээ.  Зөвхөн яриа, хэлэлцээрийн түвшинд л байгаа. Судлаач хүний хувьд та энэ ажил бүтэх боломжтой гэж харж байна уу?

-1000 шоо метр хийг 100 км-т дамжуулахад 2.5 ам.доллар байдаг юм билээ. Хэрвээ 38 тэрбум шоо метр хий дамжуулбал тэрбум орчим ам.долларын орлого олно. Бид нутгаа ашиглуулсныхаа төлөө л иймэрхүү ашиг хүртэх боломж бий. Дээрээс нь манай хийн хэрэгцээг бүрэн хангах боломжтой.   Дээр дурьдсан тоо бол зүгээр л бусад жишгээс л гаргаж ирсэн.  Одоохондоо бид ашиг ярихад эрт байна.  Ашиг ярихын тулд ТЭЗҮ гарсан байх ёстой. Тэр үед л яг ямар ашигтай вэ гэдгийг бодитоор хэлнэ. Би улстөрч биш учраас шууд ашиг тэд гэж хэлэхэд хэцүү. Харин ашигтай байна гэдэг нь ойлгомжтой. Зүгээр жирийн иргэн ч ямар их ашигтай байх вэ гэдгийг ойлгож байгаа байх. Хийн хоолойг тавихад гадаад, дотоод маш олон хүчин зүйл байгаа. Тийм ч учраас 1990-ээд оноос хойш өнөөдрийг хүртэл сунжирч ирсэн, Монголоос шалтгаалахгүйгээр.  Миний бодлоор дотоод улс төр, эдийн засгийн нөхцөл байдал, хүчин чадлаас ч бас шалтгаалж буй тал бий. Оросын байгалийн хийн гол нөөц 4.1 их наяд шоо метр. Жилд 38 тэрбумаар дамжуулна гэж үзвэл 104 жил явуулахаар байгаа юм.

2018 онд Хятад улс 160 тэрбум шоо метр хий импортолсон. 2050 он гэхэд Хятад импортынхоо байгалийн хийг 380 тэрбум шоо метрт хүргэнэ гэдэг зорилт тавьж байгаагаа мэдэгдчихсэн.  Хятадын хэрэглээ гурав дахин нэмэгдэнэ гэсэн үг. Тэгэхээр хүссэн ч, эс хүссэн ч ашигтай бөгөөд боломжит хувилбараар байгалийн хий дамжуулах хоолой дахиад нэгийг тавих магадлал маш өндөр. Магадгүй тэр хоолойгоо Монголын газар нутгаар дайруулах ч боломжтой гэж бодоод байгаа юм.  Гэхдээ хийн хоолойг барих хөрөнгийг хэн гаргах уу. Аль улсын ажиллах хүчний тусламжтайгаар барих вэ, ямар технологи ашиглах уу гээд маш их судалгаа, үндэслэл хэрэгтэй.  Түүнээс биш одоо ямар ашиг оногдох вэ, хэдэн ам.доллар уу гэж ярих нь утгагүй. 

-Манайд хийн түлштэй холбоотойгоор төрөөс баримтлах бодлого гэж байдаг юм уу. Зохицуулах хууль, журам байдаггүй талаар та бас дурьдаж байсан. Энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөөч?

-Аливаа юмыг хийхэд тодорхой зорилго байх ёстой. Хаана, хэнтэй хамтарч, хэдий хэмжээний өртөгтэй хийх вэ гэдгээ тооцох хэрэгтэй. Тийм тооцоо манайхаас гаргаагүй байна. Тооцоо судалгааг гаргадаг төрийн бодлого байх ёстой.  Төрөөс баримтлах бодлого ч юм уу, эсвэл хууль, эрх зүйн акт байх ёстой шүү дээ. Тийм ямар ч бичиг баримт алга. Бид хэр бэлтгэлтэй байгаа вэ гэдгээ ч бас бодолцох хэрэгтэй. Гэнэтхэн л Орос, Хятад хоёр нийлээд Монголоор дамжуулахаар боллоо гэхэд бид яах вэ.  Үгүй дээ гэхэд, манай гелогийнхон судлаад, газар нутгийнхаа байдлыг гаргаад, тооцоо судалгаа хийчих хэрэгтэй.

Манай улсад ирэх ашиг нь юу юм. Хоёр улсдаа ирэх хэмнэлт нь юу юм гэдгийг гаргачих. Тэгвэл арай өөр. Сая бол санамж бичигт л гарын үсэг зурсан. Хоёр хүн уулзаад,  ярьсан зүйлээ цаасан дээр үлдээх л асуудал. Хэрэгжих үү, үгүй юу гэдэг нь тодорхой болсон юм биш. Хэрэгжүүлнэ гэвэл хоёр талаасаа ихээхэн хүчин чармайлт гаргах л шаардлагатай.  Миний ойлголтоор энэ асуудлыг гурван улсын хүрээнд шийдэх ёстой юм. Яагаад гэвэл хэрэглэгч нь Хятад. Нийлүүлэгч нь Орос. Үнэхээр Монголоор дамжуулна гэж байгаа бол гурвын улсын хэлэлцээрийн хүрээнд, эдийн засгийн коридорын уулзалт, Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын хурлын үеэр нарийн ярих ёстой болов уу.   

-Хийн хоолойг манайхаар дайруулж тавьбал Улаанбаатар хот утаанаас салахаас авахуулаад асар их ашиг тустай. Тиймээс тэр, энэ нам гэлтгүй л бүгд хичээх хэрэгтэй байгаад байна?

-Хийн хоолой Монголоор дайрвал манайх хүссэн хүсээгүй хэрэглэгч болно.  Хийн хоолой дамжиж байгаа нутагт аль болох олон хэрэглэгч байвал нийлүүлэгч талд ч бас ашигтай. Цаанаас 200 км тутамд шахдаг нацос тавиад, явуулна. Манай улсын газар нутгаар 1100 км хоолой дайрлаа гэж бодоход 5 шахагч станц ажиллах ёстой.  Тэр хэмжээгээр ажиллах хүч хэрэгтэй болно. Манайхаас хүмүүс ажиллавал цалин хөлсний орлого нэмэгдэнэ. Энэ зүгээр нэг л хэсэг нь.  Татварын төлбөр гээд олон ашиг орж ирэх боломжтой.  Нөгөө талаа бид гадаадын жишээтэй холбож тайлбарлаж бас боломгүй. Манайх чинь үндсэндээ тал газраар хийн хоолойг явуулах боломжтой учраас илүү хямд тавих  боломжтой. Зүүн талын Сила Сибирийн хоолой намаг, гол мөрөнг дайруулж, тайга сэтэлж тавьж байгаа учраас илүү өндөр зардал гарч байгаа.  

 

 

28
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

28 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

202.179.26.74ИРГЭН   • 2019, 12 сарын 27. 16 цаг 53 минут

ТӨРӨӨГҮЙ ХҮҮХДЭД ТӨМӨР ӨЛГИЙ ГЭГЧЭЭР БААХАН УУЛЗАЛТ СЕМИНАР ХУРАЛ ХУЙ БОЛООД БӨӨН МӨНГӨ ЦОХИЖ БАЛАЙРАХАА БОЛЬЧИХВОЛ ЯАСАН ЮМ БЭ? МАНАЙХ ӨӨРСДИЙГӨӨ ӨЧҮҮХЭН БӨГӨӨД ЯМАРЧ ЭРХ МЭДЭЛГҮЙ ГӨЛӨГ ГЭДГЭЭ МЭДЭЖ БАЙХ ХЭРЭГТЭЙ.2 ХӨРШ 2-УУЛАА ЗӨВШӨӨРВӨЛ МАНАЙХ ДАГААД Л ДАЛДГАНАХААС ӨӨР ЯАЖ Ч ЧАДАХГҮЙ ШҮҮ ДЭЭ.ИНГЭЖ ХҮЛЭЭЖ БАЙХЫН ОРОНД НҮҮРСНЭЭСЭЭ ХИЙ ГАРГАХ АЖЛАА БОДОЖ БАЙВАЛ АЛСДАА ХЭНЭЭС Ч ХАРААТ БУСААР ӨӨРСДИЙГӨӨ ХАНГАЖ ЧАДНА.

83.97.157.201Зочин   • 2019, 12 сарын 17. 17 цаг 06 минут

Alaagvi baavgain aridyg huvaalaa gej orosuud yaridag. Ene hooloig tavidag wmaa gehed mash olon havryg bid vzej ungurvvleh bh. Komment bichij bgaa hvmvvst bayarlalaa. Bvgd l mongol ulsaa jaahan gesen uudluusei gesen chin sanaa ermelzleltei baigaad.Odoo uur wm yaritsgaaya. Yadahdaa songuuliin sanalaa 10,20 myangaar hudaldahyg yaaj zogsoh ve? Korrupts, populizmyn hor urshgiig tvmen olondoo yaaj oilguulah ve,

83.97.157.201Зочин   • 2019, 12 сарын 17. 17 цаг 10 минут

arhidalt,arhichdaas yaaj Salah gedeg asuudlaar bvgdeeree yaritsgaaya.

220.119.123.75Зочин   • 2019, 12 сарын 16. 14 цаг 37 минут

Hooloi tavihgui ali hezee baruun zuuneer tavisan zuun talaar yvj bgaa hooloi aldagdal ihtei yay gej bhad yun mongoloor dairuulj dahij tavih egiin stantsiig bariulahgui gej bidniig hoshgiruulj tsag hojij bhad ym unshildaa hugtsuul orosiin medee harldaa ta nar oros heltei geed ongirood ndag biz dee

202.179.25.249Зочин   • 2019, 12 сарын 16. 14 цаг 07 минут

Коммент бичиж буй хүмүүсийн нэг юм анхааралд. Хоолой тавьсанаар Улаанбаатар, Дархан зэрэг хотууд нүүрс түлэхгүй болох боломжтой. Зөвхөн үүний төлөө хүмүүс төсөл хэрэгжихийн төлөө нэгдмэл санаатай баймаар байна.

83.97.157.201Зочин   • 2019, 12 сарын 22. 19 цаг 45 минут

Tegeed taviach dee, ter hooloigoo. Hen bitgii geed bgaa wm? Hamgiin gol ni bidnees ch, orosuudaas ch shaltgaalahgvi hyatduudaas shaltgaalna. Yaaj tavihyg ch Ted l medne.

202.21.116.171Бүтэх болтугай   • 2019, 12 сарын 16. 13 цаг 47 минут

Баабар бараг л үнэ хэлждээ 60,70,80 оныхон дууссан цагт Монгол Улс хөгжинө гэж... Энд зурвас үлдээсэн нөхөд маань бүгд л хийрхэх донтой их мэдэгчид байх шиг.. Олон улсын хөгжилтэй хөл нийлүүлье гэвэл бидэнд байгалийн хий хэрэгтэй бид залуу үедээ итгэх хэрэгтэй.Тэгээд ч шийдэгдээгүй асуудлын төлөө хэрэлдээд яах ч юм билээ.

103.26.194.104Зочин   • 2019, 12 сарын 16. 13 цаг 26 минут

hudlaa bitgii yarij bail daa. Orosd Mongoloor hooloi tatah yamar shaardlaga bgaan? Buun nemegdel zardal shuu dee. Mongold ch gesen gai bolno. Holuur yavaa gaig buu dallaad bai. Uursduu ter hiigee nereh uu esvel TT oosoo olborloh uu? shiidel dee.

124.158.92.16Зочин   • 2019, 12 сарын 16. 12 цаг 53 минут

hiin hooloi irlee gehed ahuin heregleeg zobhon ger hopoolol iavuulaarai. davhar oron suucnuud orosd 1 durak geree delbelehed podezooroo nurj baina.

202.21.100.210Зочин   • 2019, 12 сарын 16. 12 цаг 19 минут

ОХУ итгэхэд бэрх 1949 онд барьсан хамтарсан төмөр замд хөрөнгө оруулахгүй бусдыг оруулахгүй дэлхийд ганц байд зөрдөггүй ганц эгнээ замаар биднийг 70 жил зогсоолоо. Тэгээд бас хамтарсан нэртэй. Эгийн голын цахилгаан станцыг бариулахгүй ОХУ рүү хийх экспортын татвар дэлхийд байхгүй өндөр татвартай. Худалдааны алдаг 90/10 хэмжээтэй монголд маш хохиролтой шүү дээ. Хийн хоолой ашиг авчрахуу эсвэл дахин гар хөлийг минь давхар уях болов уу

192.82.74.149Гүймхай байж муулах дуртай   • 2019, 12 сарын 16. 14 цаг 22 минут

Монголчууд бид чинь бусдаас өө сэв хайж өөрсөдийн буруутай үйлдлээ өрөөл бусдад тохох үнэн авьяастай юмаа. Ах нарыг буруусгахаасаа өмнө бодох юм бий. 1949 онд одоогын төмөр замыг тавихад манайх мөнгөгүй байсан тул Сүхбаатараас Замын-Үүд хүрэх 1170 орчим км төмөр замын дагуух 2 талд 50 м газарыг өгч байж бариулсан түүхтэй. Энд хөрөнгө мөнгөний асуудал байсан бодвол их өр тэглэхэд мөнгөний асуудал шийдэгдсэн гэж найдах. Одоо хийн хоолой тавьлаа гэхэд манай нутгаар дамжих байгууламжийн хөрөнгийг ах нар мөнгө гаргах уу? Бид гаргах уу? асуудал!!!

83.97.157.201Зочин   • 2019, 12 сарын 22. 19 цаг 54 минут

Ahyndaa ochij amidar daa, pyaldaga mini. Yumny har, tsagaayg sain yalgaj Bai l daa. Orosuud sain ch wm hiisen, muu ch wm ih hiisen. Ediin zasgiin huvid mansihyg uudlvvleh sonirhol bhgvi ni vnen. Uuriin daguul bailgah l sonirholtoi. Manai uls turchid shig hvvhdiin 20,songuuliin 10,20,tavan hanatai ger, arhiar songogchdoo huurdag dhig

202.131.231.26Зочин   • 2019, 12 сарын 16. 11 цаг 56 минут

Мэдэхгүй юмаа ичихгүй ярьдаг нь бид бүхний гамшиг юм даа

66.181.186.230зочин   • 2019, 12 сарын 16. 10 цаг 35 минут

Монголоор хэзээ ч дайрахгүй хийн хоолой. Оросууд дахин Украйн шиг хоригт орохыг хүсэхгүй ш дээ. Аливаа юмын ярихаасаа өмнө жаахан судалж байж мэргэжлийн төвшинд ярьж байх хэрэгтэй. Юу ч мэдэхгүй байж мэддэг царайлж худлаа ярьдагаа болих хэрэгтэй.

124.158.111.65Зочин   • 2019, 12 сарын 16. 12 цаг 29 минут

ямар амны билэггүй амьтан бэ юу ч мэдэхгүй ***** энгэж солиорч байгаа нь улс төржилт үү энгээд л бидэнд чанга хэрэгтэй болоод байгаан ийм новшнуудыг дор нь номхруулж байх

49.0.147.33зочин   • 2019, 12 сарын 16. 10 цаг 35 минут

шийдсэн асуудлыг мэдэмхийрч худал ярьдаг тэнэгрэлийг зогсоо.бүү нийтэл.барина гэсэн л бол барина.ганцхан хэрхэн аюулгүй ажиллуулах талаар сургалтаа яриач.чаддагаа хий.алс хар.хийн хувьд манайх шиг хэрэглээ багатай орон хаач байхгүй.

83.97.157.201Зочин   • 2019, 12 сарын 22. 19 цаг 58 минут

Harj l baiya. Mun ch genen wm daa.

202.126.89.123Зочин   • 2019, 12 сарын 16. 10 цаг 02 минут

ШХАБ элс гэсэн болзол тавина.

202.55.188.40Зочин   • 2019, 12 сарын 16. 10 цаг 00 минут

Юу ярьж байгаагаа мэдэхгүй л шүрших юм. Түүнийхээр бол улс тѳрчид л хийн хоолойн мэргэжилтнүүд байдаг бололтой. Тэгээд Оросын нѳѳц 4 трилион куб.м байдаг юм бол 100 байтугай 10хан жилийн дотор шавхагдмаар юм. Оху ганцхан манай шугамаар дамжуулах биш бүх дэлхий даяар гаргаж байгаа шүү дээ. Эсвэл юу ч мэдэхгүй баагийг хонины бэлчээр дээрээс чирээд ирэв үү? Сумын тѳвийн хүнд гарууд шил архин дээр найрлахдаа балтаалж байгаа юм шиг л ярьжээ.

192.82.73.159Зочин   • 2019, 12 сарын 16. 9 цаг 42 минут

үзмэрч юмуу

66.181.184.235Зочин   • 2019, 12 сарын 16. 9 цаг 23 минут

орос хятад 2 Монголоор хэзээ ч дайруулах гэдгээ тохиролцсоны баталгаа саяхан нээгдсэн зүүн Сибирийн хоолой хэлээд өгсөн Одоо баруун Сибирийн хоолой Монголоор дайрна Монголын ард түмнийг хуурах болимоор юм оросууд чинь үнээ тохиролцох гэж л Монголоор дайрна хятадыг айлгаад байгаам юм шүү дээ

202.131.249.202Зочин   • 2019, 12 сарын 16. 9 цаг 17 минут

toriin xar, xaitsagnii bodlogo gej baix estoi, neg tolowlogoo gargaad tvvniigee uxaalgaar ajil xereg bolgox tal deer ni tor barij bui namuud vzel bodol ,ur uxaan chadwaraa uralduuldag baix estoi, tvvnees bish xen durtai ni ooriin ashig sonirxold niitswel xiideg, niitsexgvi bol saad boldog ene argaa xayax tsag ni bolson,ulsiin erx ashig gej yumiig, xogjliin bodlogiig ni xatuu xuulichilj ogood yamar ch nam ni garsan tvvniig chand dagan mordoxiig xuulichilj ogpx xeregtei,

202.179.27.39Зочин   • 2019, 12 сарын 16. 9 цаг 16 минут

1 MUU GANTS HIIN HOOLOI TAVIJ CHADAHGUI ULS GEJ YU BAIHVDEE

64.119.19.208зочин   • 2019, 12 сарын 16. 8 цаг 55 минут

Байгаль орчин, ан амьтаны нүүдэл, хийн хоолойн хамгаалалт, аюулгүй байдал гээд олон юм бий. Ухаалаг соёлтой хэрэглэвэл ашигтай. Зуухандаа нүүрсээ түлж чадахгүй залхуу, арчаагүй зарим нь угаартаж үхэж байхад сибирийн хий хэрэглэж чадахгүй олон байшин дэлбэрч өөрсдөө эрсдэж мэдэх тул хариуцлагагүй, хэнэггүй, соёлгүй монголчуудад итгэхэд бэрх шүү. Дөнгөж яригдаж эхэлсэн сэдвээр бичих юм нь олдохгүй хэвлэлүүд баахан цуурах юм. 2 хөрш үүнийг хараад доог тохуу хийдэг байхаа. Америк ах нь хий хоолой тавьж өгөх байлгүй дээ.

83.97.157.201Зочин   • 2019, 12 сарын 22. 20 цаг 12 минут

Dandaa l ah, dvv gej yarisan wmnuud bh wm. Odoo pyaldagadahaa bolimoor. Ineedtei, uruvdmuur wmaa

202.4.248.67Zochin   • 2019, 12 сарын 16. 8 цаг 46 минут

Хийн хоолой татах ямар ч хэрэггүй.

124.158.111.65Зочин   • 2019, 12 сарын 16. 12 цаг 31 минут

малнаас дор амьтан

180.149.93.14Saraa   • 2019, 12 сарын 16. 8 цаг 44 минут

Энэ хүн таамаг мөрөөдөл яриад яахав дээ. Шийдвэр гаргагчид шийддэг биз дээ. Мөрөөдлийн судлаачидаа гэжжжж

Шинэ мэдээ

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё4 сар 18. 20:23Эргэн төлөгдөхгүйгээр цугласан хагас тэрбумын орлогынхоо талаар Мобиком корпорацийн Япон эзэд болон Гүйцэтгэх захирал Кожи Курушима хариулт өгнө үү1 сар 18. 15:39Б.Энхбаяр vs Д.Амарбаясгалан1 сар 18. 11:30Соёлын сайд Ч.Номин та ДБЭТ-ын ерөнхий балетмейстер Д.Дашлхагвыг хамгаалж ажлуулсаар байх уу?2023, 12 сар 22. 16:13Мисс Бямбасүрэн “Miss Asian Awards 2023” тэмцээнд дэд байр эзэллээ2023, 12 сар 8. 12:01Ардчилсан намын даргын Ажлын албаны даргаар намын даргын зөвлөх Энхтөрийн Галбадралыг томиллоо2023, 12 сар 4. 13:04ФИДИК-ийн загвар гэрээний үнэ тогтоох, ажил хүлээлцэх асуудал2023, 11 сар 26. 14:46ТОДРУУЛГА: Цагдаагийн байгууллагын гэр бүлийн хүчирхийллийн дуудлага, мэдээллийн бүртгэл шинэчлэгдсэн2023, 11 сар 19. 14:32Зүүсэн цол энгэрээс гялтагнана, Зурсан түүх тэнгэрээс ч гялалзана2023, 11 сар 4. 10:44БЗД: Үерт автсан хороодод ариутгал, халдваргүйжүүлэлт хийж байна2023, 10 сар 30. 10:35Н.Баярмөнх: Орон сууцны хороолол дунд хашаалсан шүүхийн маргаантай гэх газруудыг шийдвэр гартал чөлөөлөх хэрэгтэй2023, 10 сар 30. 10:32А.Баяр: БЗД-ийн VII хороонд үйл ажиллагаа эрхэлдэг бар, цэнгээний газруудыг цэгцэлнэ2023, 10 сар 30. 10:28БЗД-ийн Ерөнхий боловсролын сургуулиудад “Цахим” индрийг гардуулсаар байна2023, 10 сар 26. 11:03Зөвшөөрлөөр тогтохгүй зөрчлүүдээ нуух аа боль! Ондо2023, 10 сар 16. 13:58Төрийн өмчит “Мон-Атом” компанийн Гүйцэтгэх захирал асан Э.Галбадрал: Ураны салбар эдийн засгийн эргэлтэд орсноор эдийн засгийг солонгоруулах нэгэн тод шар өнгө болж байгаад баяртай байна2023, 10 сар 13. 19:37Л.Лувсандэмбэрэл: Багш, шавь, гэр бүл гэсэн гурвалсан холбоо сайн байж амжилтад хүрдэг2023, 10 сар 5. 14:37Л.Оюун-Эрдэнийн ээлжит том нүүдэл нь ТӨСӨВ байх нь!2023, 9 сар 27. 15:08ТАНИЛЦ: АН-ын дарга Л.Гантөмөрийн зөвлөхүүд2023, 9 сар 25. 14:06Н.Баярмөнх: Хоол захиалж идсэн гэх 54 сая төгрөгөөр гамшгийн үед ажилласан төрийн алба хаагчдын хоол хүнсийг шийдвэрлэсэн2023, 9 сар 19. 11:07“Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх арга зүй“ сэдэвт бүсчилсэн сургалт болж байна2023, 9 сар 18. 16:32“Нээлттэй –Хөвсгөл-2023” арга хэмжээ Улаанбаатарт болно2023, 9 сар 18. 11:17Цагдаагийн байгууллага, Нэгдсэн Үндэсний байгууллагын Хүүхдийн сан хамтран цахим орчинд үйлдэгдэж буй хүүхдийн эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах,иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, мэдээллийн технологийн зохистой хэрэглээг бий болгох, зорилготой “Нууцалъя- Private” нөлөөллийн аяныг эхлүүлжээ. Тус аян энэ сарын 15-ны өдрөөс 12 сарын 25-ны хугацаанд улсын хэмжээнд зохион байгуулагдана2023, 9 сар 17. 16:28Зул бөхөхийнхөө өмнө бадамладаг!2023, 9 сар 15. 12:57ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД #ЭРСДЭЛГҮЙ_ИРЭЭДҮЙ ӨДӨРЛӨГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА2023, 9 сар 5. 17:49ХҮҮХДИЙГ ЗОХИСГҮЙ АГУУЛГААС ХАМГААЛЦГААЯ2023, 9 сар 5. 16:28Хүүхэд хамгааллын хөтөлбөр2023, 8 сар 29. 17:05Хүн худалдаалах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх “Мэддэг, Мэдээлдэг байя” аян эхэллээ2023, 8 сар 29. 16:42АН-ын 16 Дэд дарга тойрогт нэр дэвшихээр Л.Гантөмөртэй тохирчээ2023, 8 сар 29. 11:23ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ АРГА ХЭМЖЭЭ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА2023, 8 сар 26. 16:50Зүүн дөрвөн замын автобусны буудлын ТҮЦ-үүдийг нүүлгэжээ2023, 8 сар 25. 11:00
© 2008 - 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.