2019 оны 12-р сарын 18
8 цаг 00 минут

ЖИНХЭНЭ ЖДҮ: Хоёр оёдлын машинаас МОНГОЛ брэнд болтлоо өргөжсөн "БОРГОЛЖИН"

Жижиг,  дунд үйлдвэрлэл эрхлэгчдийг дэмжих зорилготой "ЖИНХЭНЭ ЖДҮ" булангийнхаа энэ удаагийн дугаарт охид бүсгүйчүүдийн дунд трэнд болсон ганган чамин загварын үндэсний хэв шинжтэй хувцаснуудыг үйлдвэрлэдэг “БОРГОЛЖИН” брэндийг онцоллоо. 

МУИС-ийн нягтлан бодогчийн ангийн хоёр найз сургуулиа төгсөөд, мэргэжлээсээ тэс хөндлөн хувцас загварын бизнест дурлаж,  “БОРГОЛЖИН” брэндээ үүсгэн байгуулжээ.

 Анх хоёр оёдлын машинтай эхлүүлж байсан тэдний бизнес хоёрхон жилийн дотор Монголын нийгэмд өөрийн гэсэн орон зайг бий болгож, хэрэглэгч, үйлчлүүлэгчдээ татсан томоохон брэнд болтлоо хөгжжээ.

Э.САРАНТУЯА: "БОРГОЛЖИН" БРЭНДИЙГ ГАДААДЫН ЗАХ ЗЭЭЛД ГАРГАХААР ТӨЛӨВЛӨЖ БАЙНА

/"Борголжин" брэндийн үүсгэн байгуулагч/

-"Борголжин" брэндийн үүсгэн байгуулагчийг ийм залуухан бүсгүй байдаг гэж ёстой төсөөлж байсангүй. Та манай уншигчдад өөрийгөө танилцуулаач?

-Намайг Э.Сарантуяа гэдэг. “БОРГОЛЖИН” брэндийг Б.Батчимэг гэх найзтайгаа хамт 2017 оны есдүгээр сард үүсгэн байгуулж байсан. Бидний хувьд МУИС-ийн нягтлан бодогчийн ангийг 2013 онд төгссөн. Нэг ангийн найзууд. Хоёулаа адилхан сонирхолтой байсан учраас мэргэжлээсээ огт өөр хувцас загварын бизнест хөл тавьж, хүсэл мөрөөдлийнхөө төлөө хамтдаа хөдөлмөрлөж эхэлсэн нь өнөөдрийн "Борголжин" брэндийн эхлэл байсан. Анх бид хоёр нэг нэг оёдлын машинтай л бизнесээ эхлүүлж байлаа.

"БОРГОЛЖИН" брендийн үүсгэн байгуулагчид

 -Нэрний тухайд. Яагаад "Борголжин" гэж нэрлэсэн бэ?

-Манайх анх маш олон төрлийн хэвлэлтэй цамцнууд гардаг байсан учраас Сэвгэр, Борголжин гэх мэтээр ялгаж нэрлэдэг байсан. Тухайн үед "Борголжин" нэртэй цамц маань олон ширхгээр худалдаалагдаж, манайх руу маш олон хүн Борголжин цамц мөн үү гэж залгасан. Тийм учраас бид брэндээ "Борголжин" гэж нэрлэсэн. Яг үгийн гарлыг сийрүүлвэл “Жирэвгэр сахал” гэсэн утгатай үг юм билээ. 

-Өнөөдрийн байдлаар хэчнээн хүнийг ажлын байраар ханган ажиллаж байна вэ?

-Одоогоор 60 гаруй ажилтантай, зориулалтын тоног төхөөрөмжөөр хангагдсан өөрсдийн үйлдвэрлэлийн байр болон Улаанбаатар хотод 3 орон нутгийн 2 нийт 5 салбар дэлгүүртэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна.

Бид 2017-2020 оныг хүртэл нийт 100000 хүртэлх бүтээгдэхүүнийг борлуулсан. 2020 онд бид гадаадын зах зээлд бүтээгдэхүүнээ гаргахаар төлөвлөж байна

-Монголд жижиг,  дунд үйлдвэрлэл эрхлэхэд хамгийн ихээр тулгамддаг асуудал нь санхүүжилт байдаг. Танайх энэ асуудлаа хэрхэн, яаж шийддэг вэ. ЖДҮ-ийг дэмжих сангаас зээл авч үзсэн үү?

-Манайх багаас нь эхлээд олсон орлогоороо өөрсдийгөө санхүүжүүлээд явчихсан учраас одоогийн байдлаар ямар нэгэн зээл авч үзээгүй л байна.

-Яг таньтай адилхан хувцас урлах дуртай, өөрийн гэсэн бизнес эрхлэх хүсэлтэй бүсгүйчүүдэд хандаж зөвлөгөө өгөхгүй юу?

-Би ганцхан зүйлийг л хэлмээр байна. Хэрэв та шийдсэн л бол тууштай байгаарай. Ямар үед битгий шантраарай л гэж хэлмээр байна.

Харин дараа нь бид “БОРГОЛЖИН” брэндийн үйлдвэрээр зочилж,  дараах видео сурвалжлагыг бэлтгэлээ. Тэд та бидний цагаан сарын гоёлыг бэлдээд тун завгүй байсан ч найрсаг дотноор хүлээж авч, үйлдвэрээ танилцууллаа.

13
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

13 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

202.179.24.68Норолхоо   • 2020, 1 сарын 31. 9 цаг 34 минут

ЖДҮ- гээс эдэнд хүссэнээр нь тусал. Амжилт хүсье Дүү нартаа

202.9.40.83Шүүрс алдав   • 2019, 12 сарын 21. 2 цаг 28 минут

Маркетингийн менежрийг хараад дурлачихлаа. Бүх зүйл нь бүрдсэн гоё бүсгүй юмаа. Ийм эхнэртэй болох юмсан.

202.126.88.161Dornod   • 2019, 12 сарын 19. 13 цаг 26 минут

Ulam ikh amjilt husie

66.181.161.35Сарантуяа   • 2019, 12 сарын 19. 10 цаг 51 минут

Танай хамт олонд ажлийн өндөр амжилт хүсье

194.18.198.72Зочин   • 2019, 12 сарын 18. 16 цаг 37 минут

mundag ymaa iim ailsag hudulmurch humuusee tur zasag mini demjeed ugvul mongol uls mni hurdan hugjoh bh daa

139.5.217.77Зочин   • 2019, 12 сарын 18. 15 цаг 07 минут

Мундаг юмаа. Сайхан санагдлаа. Та бүгдэдээ амжилт хүсье.

202.126.88.213Irgen   • 2019, 12 сарын 18. 12 цаг 56 минут

Ondor amjilt hvcie.

202.179.24.119иргэн   • 2019, 12 сарын 18. 11 цаг 46 минут

баяр хүргэе

202.21.127.170зочин   • 2019, 12 сарын 18. 11 цаг 44 минут

сайн байна ийм хүмүүсээ төр олж харж дэмжихгүй юм ийм хүмүүст өгөх мөнгийг нь замаас нь УИХ-ын гишүүд сайд дарга нар аваад идэж уугаад баяжаад байхаар үхэж далд ороосой үмхий парзит гэж хэлэхээс өөр арга алга

103.194.176.116Зочин   • 2019, 12 сарын 18. 10 цаг 42 минут

Мундаг юм аа, сэтгүүлчид та нар ингээд бор зүрхээрээ амжилттай яваа жинхэнэ ЖДҮ-чдийг тод гаргаж байгаарай

103.20.152.50Зочин   • 2019, 12 сарын 18. 9 цаг 37 минут

Э.Сарантуяа гэгч охин мундаг байна ... баяр хүргэе. Бас монгол хэлнийхээ үгийн баялагыг нэмэгдүүлэх хэрэгтэй юм шиг... 2 үг хэлээд л "байгаа" гэж ярихаар монгол хэлний үгийн баялаг муу байна гэж бодогдож байна ...

103.9.90.98Зочин   • 2019, 12 сарын 18. 8 цаг 12 минут

хаана байдаг вэ дэлгүүр нь

139.5.219.74Зочин   • 2019, 12 сарын 18. 23 цаг 06 минут

Zaisan star mall in 3dawhar, 25in Gem mall 301 r pawilon,

Шинэ мэдээ

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё4 сар 18. 20:23Эргэн төлөгдөхгүйгээр цугласан хагас тэрбумын орлогынхоо талаар Мобиком корпорацийн Япон эзэд болон Гүйцэтгэх захирал Кожи Курушима хариулт өгнө үү1 сар 18. 15:39Б.Энхбаяр vs Д.Амарбаясгалан1 сар 18. 11:30Соёлын сайд Ч.Номин та ДБЭТ-ын ерөнхий балетмейстер Д.Дашлхагвыг хамгаалж ажлуулсаар байх уу?2023, 12 сар 22. 16:13Мисс Бямбасүрэн “Miss Asian Awards 2023” тэмцээнд дэд байр эзэллээ2023, 12 сар 8. 12:01Ардчилсан намын даргын Ажлын албаны даргаар намын даргын зөвлөх Энхтөрийн Галбадралыг томиллоо2023, 12 сар 4. 13:04ФИДИК-ийн загвар гэрээний үнэ тогтоох, ажил хүлээлцэх асуудал2023, 11 сар 26. 14:46ТОДРУУЛГА: Цагдаагийн байгууллагын гэр бүлийн хүчирхийллийн дуудлага, мэдээллийн бүртгэл шинэчлэгдсэн2023, 11 сар 19. 14:32Зүүсэн цол энгэрээс гялтагнана, Зурсан түүх тэнгэрээс ч гялалзана2023, 11 сар 4. 10:44БЗД: Үерт автсан хороодод ариутгал, халдваргүйжүүлэлт хийж байна2023, 10 сар 30. 10:35Н.Баярмөнх: Орон сууцны хороолол дунд хашаалсан шүүхийн маргаантай гэх газруудыг шийдвэр гартал чөлөөлөх хэрэгтэй2023, 10 сар 30. 10:32А.Баяр: БЗД-ийн VII хороонд үйл ажиллагаа эрхэлдэг бар, цэнгээний газруудыг цэгцэлнэ2023, 10 сар 30. 10:28БЗД-ийн Ерөнхий боловсролын сургуулиудад “Цахим” индрийг гардуулсаар байна2023, 10 сар 26. 11:03Зөвшөөрлөөр тогтохгүй зөрчлүүдээ нуух аа боль! Ондо2023, 10 сар 16. 13:58Төрийн өмчит “Мон-Атом” компанийн Гүйцэтгэх захирал асан Э.Галбадрал: Ураны салбар эдийн засгийн эргэлтэд орсноор эдийн засгийг солонгоруулах нэгэн тод шар өнгө болж байгаад баяртай байна2023, 10 сар 13. 19:37Л.Лувсандэмбэрэл: Багш, шавь, гэр бүл гэсэн гурвалсан холбоо сайн байж амжилтад хүрдэг2023, 10 сар 5. 14:37Л.Оюун-Эрдэнийн ээлжит том нүүдэл нь ТӨСӨВ байх нь!2023, 9 сар 27. 15:08ТАНИЛЦ: АН-ын дарга Л.Гантөмөрийн зөвлөхүүд2023, 9 сар 25. 14:06Н.Баярмөнх: Хоол захиалж идсэн гэх 54 сая төгрөгөөр гамшгийн үед ажилласан төрийн алба хаагчдын хоол хүнсийг шийдвэрлэсэн2023, 9 сар 19. 11:07“Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх арга зүй“ сэдэвт бүсчилсэн сургалт болж байна2023, 9 сар 18. 16:32“Нээлттэй –Хөвсгөл-2023” арга хэмжээ Улаанбаатарт болно2023, 9 сар 18. 11:17Цагдаагийн байгууллага, Нэгдсэн Үндэсний байгууллагын Хүүхдийн сан хамтран цахим орчинд үйлдэгдэж буй хүүхдийн эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах,иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, мэдээллийн технологийн зохистой хэрэглээг бий болгох, зорилготой “Нууцалъя- Private” нөлөөллийн аяныг эхлүүлжээ. Тус аян энэ сарын 15-ны өдрөөс 12 сарын 25-ны хугацаанд улсын хэмжээнд зохион байгуулагдана2023, 9 сар 17. 16:28Зул бөхөхийнхөө өмнө бадамладаг!2023, 9 сар 15. 12:57ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД #ЭРСДЭЛГҮЙ_ИРЭЭДҮЙ ӨДӨРЛӨГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА2023, 9 сар 5. 17:49ХҮҮХДИЙГ ЗОХИСГҮЙ АГУУЛГААС ХАМГААЛЦГААЯ2023, 9 сар 5. 16:28Хүүхэд хамгааллын хөтөлбөр2023, 8 сар 29. 17:05Хүн худалдаалах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх “Мэддэг, Мэдээлдэг байя” аян эхэллээ2023, 8 сар 29. 16:42АН-ын 16 Дэд дарга тойрогт нэр дэвшихээр Л.Гантөмөртэй тохирчээ2023, 8 сар 29. 11:23ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ АРГА ХЭМЖЭЭ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА2023, 8 сар 26. 16:50Зүүн дөрвөн замын автобусны буудлын ТҮЦ-үүдийг нүүлгэжээ2023, 8 сар 25. 11:00
© 2008 - 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.