2019 оны 12-р сарын 19
8 цаг 00 минут

Г.Саран: Банкууд нийгмийн хариуцлагын хүрээнд тэтгэврийн зээлийн хүүг бууруулах хэрэгтэй

НДЕГ-ын дэд дарга Г.Сарантай тэтгэврийн нэмэгдэл болон тэтгэврийн зээлийн асуудлаар ярилцлаа.

-НДЕГ-аас тэтгэвэр тэтгэмжийн нэмэгдэлд хэрхэн анхаарч ажиллаж байна вэ. Ирэх онд тэтгэвэр хэрхэн нэмэгдэх талаар мэдээлэл өгөхгүй юу?

-2019 оны хоёрдугаар 01-ний өдрөөс өмнө тэтгэвэр тогтоолгон авч байсан 408.3 мянган тэтгэвэр авагчийн тэтгэврийн хэмжээг 24-30 мянган төгрөгөөр буюу дунджаар 7.6 хувиар нэмсэн. Тэтгэврийн нэмэгдэлд 119.5 тэрбум төгрөг зарцуулснаар бүрэн тэтгэврийн доо хэмжээ 270, хувь тэнцүүлсэн тэтгэврийн доод хэмжээ 310 мянган төгрөг болсон. Монгол Улсын хүн ам хэд билээ. Тэдний 408 мянга нь тэтгэвэр авч байна гэж бодоод үзээрэй. Одоо 2020 онд иргэдийн тэтгэврийг мөн л инфляцийн түвшинтэй уялдуулан 8 орчим хувиар нэмэгдүүлнэ. Үүнд Нийгмийн даатгалын сангаас нийт 150 тэрбум төгрөг зарцуулах тооцоололтой байна. Энэ нэмэгдэл мэдээж хүмүүсийн амьдралд хүрэлцэхүйц биш боловч энэ их ачааллыг нийгмийн даатгалын байгууллага үүрээд явж байгааг хэлэх хэрэгтэй.

-Тэтгэврийн зээлийн хүүг үе шаттайгаар бууруулж байгаа. Зээлийн хүүг тэглэх боломжтой юу?

-Тэтгэврийн зээлийн хүүг бид үе шаттайгаар бууруулсаар байгаа. 2018 онд хугацаа нь 12 сар хүртэлх тэтгэврийн зээлийн хүү 12 хувь байсныг энэ онд 10 хувь болгож бууруулсан. Харин 2020 оны нэгдүгээр сарын 01-нээс 12-24 сарын хугацаатай зээлийн хүү 15.6 байснаас 13 хувь болж буурна. Зээлийн хүүг бууруулах асуудал бол яг үндсэндээ нийгмийн даатгалын байгууллагын үндсэн үүрэг биш юм. Гэхдээ бид даатгуулагч, ажил олгогчдыг төлөөлж байдаг байгууллагын хувьд гараа хөдөлгөж, ажиллах ёстой. Тиймээс анх 18 хувийн хүүтэй олгодог байсан тэтгэврийн зээлийг үе шаттай бууруулсан. Ингэж бууруулахад мэдээж мөнгөний асуудал яригдана.

-Зээлийн хүүг бууруулахад шаардлагатай мөнгөн хөрөнгийг хэрхэн хаанаас бүрдүүлдэг юм бэ?

-Нийгмийн даатгалын сангийн чөлөөт мөнгөн үлдэгдлийг арилжааны банкинд хадгалуулан өсгөж,  түүний зөрүүнээс олсон орлогоос тодорхой хувийг байршуулаад арилжааны банкууд тэтгэврийн зээлийг хүүг бууруулах ажлыг хийсэн юм. Хэлэхэд их амархан ч энэ ажлыг хийхэд маш их хүндрэлүүдийг туулсан. Яагаад гэвэл арилжааны банкууд нийгмийн хариуцлага ухамсарлаж байгаагүй гэж хэлж болно. Удаа дараагийн уулзалтуудыг сайдын түвшинд, Ерөнхий газрын дарга, удирдлагууд, ажлын хэсгийн түвшинд ажиллаж байж энэ үр дүнд хүргэсэн.

-Арилжааны банкууд санал санаачилгаараа, нийгмийн хариуцлагаа ухамсарлаад,  ахмадуудын тэтгэврийн зээлийн хүүг бууруулах боломжтой гэсэн үг үү?

-Боломж бий шүү дээ. Арилжааны банкууд яагаад нийгмийн хариуцлагаа ухамсарлаж энэ ажлыг хийж болохгүй гэж. Зүгээр л нэг нутгийн зөвлөлийн ёолк дээр эмнэлэгт шаардлагатай тоног төхөөрөмжийн мөнгө цуглуулж чадаж байхад арилжааны банкууд өндөр настнуудын тэтгэврийн зээлийн хүүг бууруулахад яагаад хуруугаа хөдөлгөж, сэтгэл  нь өвддөггүй юм бол гэж гайхдаг.

-Тэтгэврийн зээлийн хүүг үе шаттай бууруулахад нийгмийн даатгалын сангаас хэчнээн төгрөг зарцуулсан байдаг вэ?

-2016 оноос хойш хэрэгжсэн гурван удаагийн тэтгэврийн зээлийн хүү бууралтад 359 мянган тэтгэвэр авагч хамрагдсан байгаа юм. Тэгээд нийтдээ 417.6 тэрбум төгрөгийг тэтгэврийн зээл олгоход зарцуулсан. Тэгэхээр хүү нь 18 хувьтай байсан үетэй харьцуулаад үзэхэд,  7.9 тэрбум төгрөгийг зээлийн хүүгийн дарамтнаас тэтгэвэр авагчдаа чөлөөлж авсан байна. Энэ бол том давуу тал. Цаашдаа ч бид тэтгэврийн зээлийн хүүг бууруулахаар арилжааны банкуудтай хамтарч ажиллана. Ажиллахаас өөр аргагүй. Төрийн байгууллагын оролцоо шууд байхгүй бол арилжааны банкууд хэзээ ч  тэтгэврийн хүүг бууруулахгүй гэсэн үг.

-Тэтгэврийн зээлийн хүүг үе шаттай бууруулж байгаа нь ахмадууд тэтгэврийн зээл авах байдлыг нэмэгдүүлдэг үү?

-Тэтгэврийн зээлийн хүүг бууруулахад сөрөг тал бас байна. Банкинд ачаалал үүсдэг. Юу вэ гэвэл,  хүүнээс айгаад зээл авч чаддаггүй байсан ахмадууд бүгдээрээ зээл авдаг болж байна. Өмнө нь 58 хувь нь авдаг байсан бол бараг 100 хувь руу дөхөж мэднэ. Муухайгаар хэлэхэд,  үр хүүхэд нь “Та зээл авч надад утас авч өг” гэдэг ч юм уу байдлаар үр хүүхдийн шахалт шаардлагаар зээл авах нь их байна.

-Үнэхээр ахмадуудын зээл авах шалтгаан нь ихэвчлэн үр хүүхдээс нь шалтгаантай байна уу?

-Судалгаа хийгээд үзэхэд, ахмадууд тэтгэврээ барьцаалаад яг юунд зарцуулахаар зээл авч байна гэхээр их  сонин дүр зураг гардаг. Хамгийн өндөр хувь нь сургалтын төлбөр төлөх гэж авдаг юм байна. Монгол хүн хэн ч байсан өөрийн хүүхдийн ирээдүйн төлөө зээл авч, оюунд нь хөрөнгө оруулахад зарцуулж байна. Энэ байж болох юм. Гэтэл дараагийн их хувийг эзэлж байгаа зээл авах шалтгаан нь цагаан сар. Маш өндөр зарлага гаргадаг энэ баярт зориулж ахмадууд маань тэтгэврийн зээл авч байна. Сургалтын төлбөр авна гэж авдгаасаа их мөнгө зээлдэг нь харамсалтай.

12
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

12 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

43.242.242.24Тэтгэвэрт насаар биш ажиллас   • 2019, 12 сарын 20. 16 цаг 56 минут

Улсад 30 н жил ажилласан эмэгтэй, 35 жил ажилласан эрэгтэйг тэтгэвэрт гарах эрх үүсгэмээр байна. Тэгвэл хүн бүхэн ажил хийх хүсэл сонирхолтой болно. Тэгэхгүй бол ажил хийх хүн олдохгүй тэтгэвэр гарах дөхөхөөр өршөөлийн хуульд хамрагдчихдаг гажиг тогтолцоог болиоч. Хэн их ажил хийнэ тэр хүн түрүүлж амрах эрхтэй баймаар байна. Компанийн өршөөлийн хууль гэж нөхөж мөнгө төлөөд өндөр тэтгэвэр авсан бүх хүнийг шалгаж хүчингүй болгий. Шударга баймаар байна.

202.55.188.88Зочин   • 2019, 12 сарын 19. 20 цаг 16 минут

Soyliin bguullagad Ulsad 32 jil ajillaad 310g avch bn arai denduu bgaa biz.

150.129.143.251б   • 2019, 12 сарын 19. 12 цаг 20 минут

Тэнэгтээд байгаарай. Банк чинь бас бизнесийн байгууллага ш дээ. Тийм л ард түмэндээ хайртай төр юм бол тэр хүүний зөрүүг нь улсаас өгөх хэрэгтэй ш дээ. Ер нь бол хүү нь өндөр гээд байгаа юм бол зээл авахаа больчих хэрэгтэй ш дээ. Дандаа үнэгүй, хямд юм шаардах юм. Албатай юм шиг зээл авчихаад олон юм ярьцгаах юм.

66.181.161.48Зочин   • 2019, 12 сарын 19. 16 цаг 26 минут

Та нар анхнааснь яах гэж олон сараар өгч ард ирэгдээ өрөнд хиисэн юм

202.131.250.130zochin   • 2019, 12 сарын 19. 12 цаг 08 минут

ahmaduud huuhdinhee surgaltin tulbur geh meted zeel avchihaad tetgeveree nem.tetgeverin zeelin huug buiruul geed jagsaad bg ni zuv yum uu-

202.126.89.47Арга бна   • 2019, 12 сарын 19. 11 цаг 31 минут

Төрийн ажил арилжааны банкны гарт бна гэдэг үнэхээр эмгэнэлтэй, харамсалтай, яагаад заавал арилжааны банкаар дамжих ёстой юм бэ, төр бодлогоороо Төрийн банкаараа дамжуулаад хүүгээ тэглээд ямар боломж бна, лообийдуулаад ямар ч сонирхолгүй бгаатай холбоотой.

192.82.76.95Зочин   • 2019, 12 сарын 19. 10 цаг 56 минут

Ямар нэгэн арга залиар сүүлийн 5 жилд өндөр төлсөн нэртэй тэтгэвэрээ өндөр тогтоолгосон хүмүүсээ шалгаж тэтгэвэрийг нь бууруулаач тодорхой ажил эрхэлж байгаагүй хүмүүс төрийн алба 35 жил хашч НД төлсөн хүнээс 800 -с дээш төгрөгөөр тэтгэвэрээ тогтоолгоод доромжлоод яваад байх юм Хүүгийнхээ найзынхаа хүргэнийхээ компаниар шимтгэл төлүүлж ч байх шиг яаж бодсон нэг хүн тийм олон газар ажиллана гэж юу байсан юм бэ Зээлийн хүү гэж байхаар ийм шалгалтыг хурдан хийж тэтгэвэрийн сангаа тогтворжуулаач

64.119.17.150Зочин   • 2019, 12 сарын 19. 9 цаг 35 минут

Тэнэг юм ярих юм! Нэгнийх хүүг бууруулбал зөрүүлээд өөр үйлчилгээнийхээ хүүг нэмэх үү эсвэл үнийг л өсгөнө. Банкууд чинь ашгийн төлөө байгууллага шүү дээ. Чи бага хүүдээ их мөнгө өгөх бол том хүүдээ бага өгнө эсвэл өөр зардлаа хасах хэрэгтэй.

66.181.183.150Зочин   • 2019, 12 сарын 19. 9 цаг 15 минут

Hushchyyliin munguur huljduguu bolih tsag blsoon mash zuv

202.131.232.202Зочин   • 2019, 12 сарын 19. 8 цаг 58 минут

Tetgeveriin zeeliig buruulah heregtei zuv zuv demjij baina.

122.201.28.8Zandkaa   • 2019, 12 сарын 19. 8 цаг 23 минут

ulamjlalt bayariig temdegleh ni zuv ch tetgevriin hedee baritsaalj bayarlaj tsengeh ni oligtoi yum bish ee. vvn deer bid uursuduu l sanal sanaachlaga gargamaar yum. ail bvr idee budaa beleg selt geed olon yum beltgeh ni tetgevriin ahmaduudiig vnendee tuilduulj bna

66.181.161.123Зочин   • 2019, 12 сарын 20. 12 цаг 26 минут

Tetgewerig 28.5 jiltei hvvhdeeree garahad yagad huwi tentsvvleheer gargadag yum vol medeh hvn bna uu heleed ogooch

Шинэ мэдээ

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё4 сар 18. 20:23Эргэн төлөгдөхгүйгээр цугласан хагас тэрбумын орлогынхоо талаар Мобиком корпорацийн Япон эзэд болон Гүйцэтгэх захирал Кожи Курушима хариулт өгнө үү1 сар 18. 15:39Б.Энхбаяр vs Д.Амарбаясгалан1 сар 18. 11:30Соёлын сайд Ч.Номин та ДБЭТ-ын ерөнхий балетмейстер Д.Дашлхагвыг хамгаалж ажлуулсаар байх уу?2023, 12 сар 22. 16:13Мисс Бямбасүрэн “Miss Asian Awards 2023” тэмцээнд дэд байр эзэллээ2023, 12 сар 8. 12:01Ардчилсан намын даргын Ажлын албаны даргаар намын даргын зөвлөх Энхтөрийн Галбадралыг томиллоо2023, 12 сар 4. 13:04ФИДИК-ийн загвар гэрээний үнэ тогтоох, ажил хүлээлцэх асуудал2023, 11 сар 26. 14:46ТОДРУУЛГА: Цагдаагийн байгууллагын гэр бүлийн хүчирхийллийн дуудлага, мэдээллийн бүртгэл шинэчлэгдсэн2023, 11 сар 19. 14:32Зүүсэн цол энгэрээс гялтагнана, Зурсан түүх тэнгэрээс ч гялалзана2023, 11 сар 4. 10:44БЗД: Үерт автсан хороодод ариутгал, халдваргүйжүүлэлт хийж байна2023, 10 сар 30. 10:35Н.Баярмөнх: Орон сууцны хороолол дунд хашаалсан шүүхийн маргаантай гэх газруудыг шийдвэр гартал чөлөөлөх хэрэгтэй2023, 10 сар 30. 10:32А.Баяр: БЗД-ийн VII хороонд үйл ажиллагаа эрхэлдэг бар, цэнгээний газруудыг цэгцэлнэ2023, 10 сар 30. 10:28БЗД-ийн Ерөнхий боловсролын сургуулиудад “Цахим” индрийг гардуулсаар байна2023, 10 сар 26. 11:03Зөвшөөрлөөр тогтохгүй зөрчлүүдээ нуух аа боль! Ондо2023, 10 сар 16. 13:58Төрийн өмчит “Мон-Атом” компанийн Гүйцэтгэх захирал асан Э.Галбадрал: Ураны салбар эдийн засгийн эргэлтэд орсноор эдийн засгийг солонгоруулах нэгэн тод шар өнгө болж байгаад баяртай байна2023, 10 сар 13. 19:37Л.Лувсандэмбэрэл: Багш, шавь, гэр бүл гэсэн гурвалсан холбоо сайн байж амжилтад хүрдэг2023, 10 сар 5. 14:37Л.Оюун-Эрдэнийн ээлжит том нүүдэл нь ТӨСӨВ байх нь!2023, 9 сар 27. 15:08ТАНИЛЦ: АН-ын дарга Л.Гантөмөрийн зөвлөхүүд2023, 9 сар 25. 14:06Н.Баярмөнх: Хоол захиалж идсэн гэх 54 сая төгрөгөөр гамшгийн үед ажилласан төрийн алба хаагчдын хоол хүнсийг шийдвэрлэсэн2023, 9 сар 19. 11:07“Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх арга зүй“ сэдэвт бүсчилсэн сургалт болж байна2023, 9 сар 18. 16:32“Нээлттэй –Хөвсгөл-2023” арга хэмжээ Улаанбаатарт болно2023, 9 сар 18. 11:17Цагдаагийн байгууллага, Нэгдсэн Үндэсний байгууллагын Хүүхдийн сан хамтран цахим орчинд үйлдэгдэж буй хүүхдийн эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах,иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, мэдээллийн технологийн зохистой хэрэглээг бий болгох, зорилготой “Нууцалъя- Private” нөлөөллийн аяныг эхлүүлжээ. Тус аян энэ сарын 15-ны өдрөөс 12 сарын 25-ны хугацаанд улсын хэмжээнд зохион байгуулагдана2023, 9 сар 17. 16:28Зул бөхөхийнхөө өмнө бадамладаг!2023, 9 сар 15. 12:57ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД #ЭРСДЭЛГҮЙ_ИРЭЭДҮЙ ӨДӨРЛӨГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА2023, 9 сар 5. 17:49ХҮҮХДИЙГ ЗОХИСГҮЙ АГУУЛГААС ХАМГААЛЦГААЯ2023, 9 сар 5. 16:28Хүүхэд хамгааллын хөтөлбөр2023, 8 сар 29. 17:05Хүн худалдаалах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх “Мэддэг, Мэдээлдэг байя” аян эхэллээ2023, 8 сар 29. 16:42АН-ын 16 Дэд дарга тойрогт нэр дэвшихээр Л.Гантөмөртэй тохирчээ2023, 8 сар 29. 11:23ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ АРГА ХЭМЖЭЭ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА2023, 8 сар 26. 16:50Зүүн дөрвөн замын автобусны буудлын ТҮЦ-үүдийг нүүлгэжээ2023, 8 сар 25. 11:00
© 2008 - 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.