Монголын дипломат албаны нэр хүнд шороотой хутгалдаад, дэлхий дахинд шившиг болоод дууслаа. Эхлээд Монголын дипломатчид тамхины наймаа хийж байгаад баригдаж, нүдний булай болсон. Дараа нь хар тамхи хил давуулан зөөж, олон улсад Монголын нэрийг хараар будсан. Одоо Элчин сайд хүн оффшор бүсэд мөнгө угаасан нь илэрч, хууль, хяналтынхан баривчлаад байна. Визний хураамжийн мөнгийг гэр бүлийнхээ гишүүдээрээ дамжуулан усан үзмийн талбайтай тансаг байр худалдан авч, мөнгө угаасан байж болзошгүй хэрэгт холбогдож, шалгуулж байгаа нөхөр бол Франц улсад эх орноо төлөөлөн суугаа Элчин сайд А.Баттөр байсан талаар хэвлэл, мэдээллийн хэрэгслүүд мэдээлээд эхэллээ. Дэлхий нийтээрээ хар тамхи, авлига хээл хахуул, оффшор бүстэй тэмцэж байхад манай дипломатууд бүхий л болохгүй, бүтэхгүй бүхнийг хийсээр.
Д.Цогтбаатар сайд аа, одоо хариуцлагаа хүлээ
2017 оны аравдугаар сард Д.Цогтбаатар гэдэг эрхэм Гадаад харилцааны сайдаар томилогдож байлаа. МАН дотор гадаад харилцааны чиглэлээр илүүтэй мэргэшсэн хүн гэж түүнийг үздэг. Эхлээд хувь хүн рүү хандаагүй гэдгээ хэлье. Тэр хувьдаа ямар нэг алдаа гаргаж, элдэв зүйлтэй орооцолдоогүй. Харин ч сайн ажиллаж байгаа. Харин Гадаад харилцааны яамны бодлого алдагдаж байгааг дипломатууд хар тамхи зөөж, тамхи наймаалж байгаагаас харагдана. Зөвхөн 2019 онд гэхэд Турк улсын Истанбул хотод суугаа Ерөнхий консулын газрын дипломат ажилтан Б.Баттүшиг, жолооч С.Эрдэнэбаяр нар 70 кг буюу гурван сая еврогийн үнэ бүхий геройныг албаныхаа машинаар тээвэрлэж яваад ХБНГУ-ын Дрезден хотын гаалийн ажилтнуудад саатуулагдаж, хоригдчихоод байна.
Гадаад харилцааны яамныхан нуух гэж оролдоод бараагүй, яах аргагүй үнэнд гүйцэгдсэн. Монгол Улсаас БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөх хотод суугаа Ерөнхий консул Д.Мөнх-Эрдэнэ Монголоос автомашин дамлаж хятад иргэдэд зардаг гэсэн хэл аманд орооцолдсон. Ямар ямар машинд дипломат дугаар зүүж зарсан. Түүнээс машин авсан хүмүүсийг Хятадын хууль, хяналтынхан баривчилсан гэх мэдээлэл ч цацагдсан. Харин өчигдөрхөн Франц улсад суугаа Элчин сайд оффшор бүсэд мөнгө угаасан гэх асуудал босож ирлээ.
Монгол Улсад худлаа ярьж, хулгай хийж, хар тамхи зөөж, хууль бус наймаа хийчихээргүй дипломатич олдохгүй байгаа хэрэг үү. Элчин сайдаар явуулах, дипломат албанд ажиллах хүмүүсийг сонгохдоо судалдаггүй хэрэг үү. Албан тушаалаар шагнуулсан ашиг сонирхлын зөрчилтэй, адгийн авлигачийг оруулж ирэхэд нь харанхуй кноп дараад явуулчихдаг юм уу. Сүүлийнх нь тодорхойлолт л үнэн болж таарах гээд байна. Хаа байсан 2001 оноос хойш Монголын дипломатчид хууль бус наймаа хийж, хар тамхины хэрэгт орооцолдсоор ирсэн. Хар түүх байсаар байтал улсынхаа нэр нүүрийг бодохгүй, хэнийг ч хамаагүй явуулж буйн хар гай энэ. Одоо байдал хэрээс хэтэрч, дипломат албаны машинаар Германы хилээр хар тамхи авч орох гэж л байдаг. Арай л дэндлээ. Оффшор дансанд мөнгө нуусан, авлигачин нөхрийг Элчин сайдаар томилоод. Өнөөх нь усан үзмийн талбайтай тансаг хаус авч томроод л...
Элчин сайдуудаа ч томилж чадахгүй гацсаар
Монгол Улс дэлхийн 192 оронтой дипломат харилцаатай. ГХЯ-ын сайтад мэдээлснээр дэлхийн 30 оронд Элчин сайдын яамтай, 2 оронд Байнгын төлөөлөгчийн газартай. Үндсэндээ 32 Элчин сайд гадны оронд сууж байна гэсэн үг. 11 оронд Ерөнхий консулын газар, Консулын газар, нэг улсад Худалдаа, эдийн засгийн төлөөлөгчийн газар байна. Тэгвэл 4 улсад Элчин сайдгүй, түр хамаарагч хариуцаж байгаа. Тодруулбал, Киргизийг Т.Ганболд, ОХУ-ыг О.Очирмаа, БНСУ-ыг Д.Эрдэнэтуяа Шведийн хаант улсыг З.Шүрэнчимэг нар түр хамаарч байна. Шведээс М.Энхсайханыг татаад жил тойрчихлоо. Солонгост суух Элчин сайдыг томилж чадалгүй хоёр жил гаруй болчихлоо. Б.Хурц гэдэг авлига, албан тушаалын хэрэгт хутгалдсан нөхрийг зүтгүүлээд бараагүй. Солонгосын тал хүлээж аваагүй гээгүй байгаа даа.
Ардчилсан намын Гадаад харилцаа, хамтын ажиллагааны асуудал хариуцсан дарга Ц.Сүхбаатар "Дипломат төлөөлөгчийн газрын тэргүүн солигдоход нэг сараас илүү хугацаа орох ёсгүй юм уг нь. Гэтэл манайд дотоод улс төрийн нөхцөл байдлаас болж 1-2 жил томилгоо хийхгүй байх явдал хүртэл гарч байна. Тухайлбал, БНСУ-д манайхаас хоёр жил элчин сайдгүй байна. Тэнд ямар нэг асуудал гарвал хэн хариуцлага хүлээх вэ. Энэ мэт засаг төрийн уялдаагүй байдал, бүлэглэл, фракцуудын тэмцлээс болж Монгол Улсын чухал албан ажил эзэнгүйдэж, хариуцлага алдах, гэмт хэрэг гарах нөхцөл байдал үүсч байна. Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар салбарт нь гарсан энэ том асуудалд хариуцлага хүлээж, сайн дураараа албан ажлаа өгөх ухамсартай байх ёстой" хэмээн ярьсан.
Гадаад харилцааны яамныхан хууль зөрчсөн нь илэрлээ
АТГ-аас Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт байх 5 яамны нийтийн албан тушаалтнууд үндсэн ажлаасаа гадна давхар ажил эрхэлж байна уу гэдгийг шалгасан. Тэгэхэд 6 албан тушаалтантай холбоотой зөрчил илэрсний гурав нь ГХЯ-ных байсан юм билээ. Тэр дундаа тус яаманд ажиллаж байгаад гарсан нэг албан тушаалтан 5 жил гаруйн хугацаанд нийгмийн даатгалын шимтгэл төлүүлсэн ноцтой зөрчил илэрсэн. Энэ мэт зөрчил илэрч байхад салбарын сайд юу ч мэдээгүй явсан уу, эсвэл...Энэ мэт салбартай нь холбоотой маш олон зөрчил гарч байхад сайд ёс зүй гаргаад, огцрох цаг болсон юм биш үү.
50 сэтгэгдэлСэтгэгдэл бичих
энхбаяраас айгчид , новшнууд
том луйварчид буухаараа элчин болж зиндаа доошилж хулгайчдын эгнээнд очиж бна гэж ойлгож болох юм бна.
Энэ сайдын буруу юу байхав дээ. Сү Батболд гэж захирагчийнхан ажил биш үү. Сүхбаатар дүүрэг
ЦОГТБААТАР БИ-ОПШОР,ЧИН, ИХ ХЭМЖЭЭНИЙ МӨНГӨ ӨӨ МАРТАНА, ТЭГЭЭД ЯАХ БЭ ТА НАР ! ХА ХА
тэмцэж чадахгүй малнууд яахав дээ,тэгээд доромжлуулаад л явж байхаас яахав дээ
Ямар нэг хэрэг төвөгт орооцолдоогүй ч гэлээ эх орноо ард түмнээ гэсэн сэтгэл үгүй. энэ тухай өөнтгөлвлөл урдаас популизм яриад амыг таглачихдаг. хамгийн аюултай нь өөрийн хуулийн пүүс компанид нь монголын томоохон импортлогч компаниудад худалдах худалдан авах гэрээ байгуулсаны төлөө өчнөөн нууц гэрээнүүд нь хадгалагдаж байдаг. тэрнийгээ ил болговол энэ хүн дахин улс төрд орох нүүргүй болно...
Дотоодын үйлдвэрлэлээ хамгаалах бодлого ярихаар протекционизм буюу Gray area measure гээд хөдөлдөггүй. учир нь дотоодын үйлдвэрлэл нэмгдвэл өөрийн хуулийн пүүс компани орлого хумигдана. тэгээд ч энэ нөхөр Safeguard measure гэдэг дотоодын үйлвэрээ хамгаалах механизм аргачлалыг огт ярьдаггүй. Өөрөө энэ талын ойлголт сайтай хүн шүү дээ. яагаад үүнийгээ ярихгүй байгааг би гайхдаг. Үүнийг оронд аар саархан цаг өнгруулж байна. огцруулах нь зөв.
Энэ нөхөрч дээ эх орон ч сэтгэлгээ үгүй дээ. Гаднаас Монголд томоохон импортлогч компаний олон олон гэрээг энэ хүн байгуулж зуучилсан даа. ГХЯ-нд Гадаад худалдаа ЭЗ-ийн хамтын ажиллагааны хэлтэст 1999 онд Safeguard Measure хариуцдаг байсан. Олон улс орон ДХБ-ын энэхүү межурыг ашиглаж дотоодын үйлдвэрлэлээ хамгаалдаг. гэтэл энэ нөхөр шал эсрэгээр Монголын толгой импортлогч компаниудын худалдах худалдан авах гэрээг байгуулж өөрийн хуулийн пүүс компаниа тэтгэдэг. ГХЯ-ны сайдын үүрэг бол експортын бараагээ нэмгдүүлэх. гэтэл дотоодын үйлвэрлэлээ
Занданшатар ажлаа мэдэхгүй толгой нь хүрэхгүй юм байлгүй
Цогтбаатарыг зайлуул найзан дундаа асуудал шийдэж байгаа оффшорчин хүн сайд байж болохгүй.
Цогтбаатар бас оффшорчин ингэж мөнгөө багтааж шингээж чадахгүй болтол баяждаг юм байна.Бажгар арав сдаг зайлуулаа
Орос, Хятад, АНУ, БНСУ, Япон, Энэтхэг, Хойд Солонгос, Иран, Египед зэрэг байхад л болоо юм байна лээ. Бусад нь бол манайд нэг их а\х байхгүй.
shuukhin shiidvereer gem buruutai ni togtoogdson bol bugd songuulid debshikhgui baikh khergtei
энэ замарсан засгийг яагаад огцруулахгуй байгаа юм
ТОМИЛГОО ХИЙЖ БАЙГАА МАЛНУУДАД ЦААД УЧИР НЬ БАЙНАА БАС
Tsogtbaatar gej nuhur ovtshar bzdee yagaad blgaad bdgiin dendenee odoo boloo
яах вэ. Үнэн л бичсэн байна. Хүсэл, шуналаа дарж чаддаг, Монголын төлөө цохилох зүрхтэй хүн л дэлхийд монголыг төлөөлөх ёстой. Шалгуур, судалгааг сайн хийж. амбиц, шуналтай новшнуудыг гаргаж яасан ч болохгүй ээ
Хамгийн нотой хамгийн шуналтайг сонгодог юм биш үү.
Зайлуулаачээ
Цогтбаатар сайд ажлаа өгөхгүй тас зууралдаад л үзээд байна даа.Энэ сайдын үед маш их хэрэг төвөг том асуудлууд үүсээд байхад буруугаа бусад чихчээд л суугаад байдаг мундаг амьтан шүү нээрээ.Бүгдийн шийтгэж хариуцлага тооц Хүрэлсүхээ бүх хөрөнгийн хураа Баттулгаа шоронд нь хий Занданшатраа ажлаа өгөөд зайл Цогтбаатараа
ажлаа хийж чадахгүй ...утсан хүүхэлдэй юм уу
BALIAR HUJAA GOMO HULGAICH HUDALCH HULCHIGAR TERRORIST
Uls oron Mongol guren mini ene zavaan baliar yos judaggui xanaj tsadaxgui novshnuudaas bolj xariin xar nertei danstai bolchloo. Xerev iim asuudlaa shiidej chadaxgui bol zasgiin gazar ch bgaad yaxav dee. UIX ni dandaa xulgaich nariig tomilood baigaag yu gej uzex ve . Manaixaas oor uls orond iim asuudald oorsdoo xuseltee gargaad ajlaa ogood zailax chadvartai eronxii said, said nartai baidag.
Shahani humuus abaad , ajilaa medehgui boon hubiin sonirhol , yun ulsiin ner neuurig bodoh ichihgui alban tushaal deeree bgad bdag yanaaaaaa
TOP seheetnuud maani iim bhad busadtain uy ch yarih ve dee
ХулгайчЖенко худалч Хүрэлсүх нар төрд гарсанаас хойш аль болохгү бүтэхгүй бүхэн цэцэг мэт дэлгэрэв.
Ардын нам унэхээр бутэхгуй байна шуу одоо энэ сайдтайгаа хариуцлага тооц доо 2020 онд энэ намаас салах цаг ирэх биз дээ нэг хунээс айж хууль хуртэл гаргаж байгаа улс шуу дээ одоо болно
ene zaluu ajillaa er chiij chaadachgui,ooroo dund n bas l meden budilsan odoo ogchor Chogtbaatar
Энэ ээрч гацсан сайд нь хариуцлага хүлээж онгоорчээ ярих гэж янцаглана
HUJAA GOMO HULGAICH
Энэ тэнд хэрэгтэй хэрэггүй юм яриж явж байхаар яам аа цэгцлээд өөрөө явж үз, Цоогий
Төрийн алба болон өөр бусад ажил албан тушаалд ажиллаж байхдаа өөр байгууллагад бүртгэлтэй давхар цалин аваад нийгмийн даатгалын шимтгэл төлөөд тэтгэврээ өндөр тогтоолгож төрийн Нийгмийн даатгалын санд дэндүү их ачаалал үүсгэж улсын хэмжээнд тэтгэврийн данс зардлаа дийлдэхгүй алдагдалд орж байна. Энэ асуудал Ховд, Баян өлгий, Увс аймгуудад ч их гарсан мэдээлэл бий. Үүнийг АТГ, цагдаагийн байгууллага шалгах хэрэгтэй. Тэтгэвэр тогтоосон баримтыг үзэж шалгах нь зөв байх.
Сайд Цогтбаатар та ЁС ЗҮЙТЭЙ ХҮНИЙГ ГАДААД УЛСАД ИЛГЭЭЖ ЧАДСАНГҮЙ.ОДОО ӨРГӨДЛӨӨ ӨГӨХ НЬ ШУДРАГА ЁСОНД НИЙЦЭХ ЮМ БИШ ҮҮ.
Энэ чинь өөрөө офшор данстай шүүдээ
"ГХЯ сайд" гэж та яасан үйлийн лай хураасан албан тушаалд очсон юм бол оо.Тэнд чинь улс төрийн шахаагаар очсон "БӨӨН БӨӨН БУЛХАЙ, ШУНАЛТАН"-гуудын үүр уурхай бүгсэн байна.Төрийн хар хайрцагны бодлогыг улс төрийн ашиг хонжооныхон ийм богино хугацаанд ингэж дэлхийгээр нэг баллах гэж.Харамсалтай.Тэгэхээр сайд та зөөлдөв үү,хуйвалдсан уу, эсвэл намын даалгавар,нэр хүнд гэсээр өдий хүрсэн үү.ЯМАР Ч ГЭСЭН ОДОО АВЧ БОЛСОН АЛБАН ТУШААЛЫГ ШУДРАГААР ӨГӨХ ЭР ЗОРИГ ТАНД БИЙ ГЭЖ ИТГЭЖ БАЙНА.БАТЗОРИГ, БАТЭРДЭНЭ ЭКС САЙД НАР ШИГ...
HUJAA GOMO
ene salbar deeguuree negniigee shagnadag huivalddag amraadag heregsel bolson gesen yg shyy dee boon huivaldaan luivar jinhene surguuliig ni togsood mgimo-d suraad irsnee yamandaa oirtuuldag ch ygui 2 namiin ylzral zad yserch bgaa helber gehyy de
Нам дагасан чадвар муутай, ёс зүйгүй, мэргэжлийн гэх хавтастай хүнийг Гадаад яам, хууль хүчний байгууллагын удирдах ажилд томилсноор төрийн алба бохирдсон. Тэд нар нь яг өөр шигээ нөхрийг газар, хэлтсийн даргаар томилж ирж дээ. Элбэгдоржийн үед энэ оргил үедээ хүрсэн. Жишээ нь: Утаат тамхины контрабандын хэрэгт холбогдсон хэд хэдэн хүнийг өндөр албан тушаал, элчин сайдаар томилсон, түүний гай одоо гарч л байна. Худал ярьж төрөөр, хуулиар тоглохоос өөр юм Элбэгдорж хийсэнгүй. Пүрэвсүрэнгээс эхлээд "сул, но-той" элчин олон бий
монголд хариуцлага тооц гэж хэлсэн хүнтэй хариуцлага тооцдог хуультай шүү
дипломат мэргэжилтэй эрдэм мэдлэг залуучууд хэрэв сонгон шалгаруулбал байлгүй яахавдээ. гагцхүү дарга нрын шууд шахаагаар томилоод байхаар аргагүйшдээ. улсынхаа нэр төрийг бодмоор юмдаа, шахааны улсууд ямар зорилготой нь тодорхой, хэзээ ч ажил хийхгүй.
Энэ хүн хэзээч огцрохгүй хэзэч хэзээч йямарч тохиолдолд -Энэ хүнд ичих булчирхай нь томроод тархинд орчихсон хахаххахахаха
Элбэгдоржийн л томилсон хүн шүү дээ. Элбэгдоржтой хариуцлага тооц.
Хариуцлагыг нь хүлээлгээд огцруулах ёстой.
ENE 1 UHEENTS HUJAA SHIG YUMIIG ZAILUULAACHEE,YAMARCH ACH HOLBOGDOLGUI 1 L IH TOIRUULSAN,YAMARCH HARILTSAANI OILGOLTGUI,ZUGEEREL HEDEN UG ORCHUULAAL BOLOO GESEN AYATAI.GEMT HEREG HIITSEN YUM SHIG DANDAA GELBELZENE UHEENTS
хар жагсаалтад оруулж буй нөхөр чинь арай энэ нөхөр биш биз
Цогтбаатараас өмнө томилогдсон шаарнуудыг яөх вэ
Элчин сайдын суудал гарын бэлэг болоод 20 гаруй жил болж байгаа байх шүү, дээрх нөхцөл байдал яг өнөөдөр ч үүсээгүй олон жилиййн өмнөөс эхтэй, Энхбаяр, Элбэгдорж нар өөрийг нь мөнгөөр тэтгэж гаргасан хүмүүсдээ бэлэг шиг л тараасан, гор нь Монгол улсын нэр хүнд унаж амссан. Харин Цогтбаатарыг дотооддоо асуудлыг шийдэж цэвэрлэх гэж оролдож байна гэж хардаг, даанч идээ бээр нь дийлдэхгүй шахагдаж хагараад байгаа байх.
Zaluu hun bj ooriin huch zorig baihgui booronhii yariatai tahianii boov.
Elchin saidad tomilogdoj bgaa humuus ni mergejliin diplomatch bish, songuulid yalsan namiin handiv her ogson hemjeegeer alban tushaald ochdog yavdal toriin albiig ch, gadaad dah elchin saidiin ner hunndiig unagaaj bgaa ni unen. Ene bol onoodor bii bolchihson yum bish. 30-ad jil ujgirsan ovchin gej helj bolno. Enend AN ch ter, MAN ch ter 2-uulaa l hariutslaga huleeh estoi.
Хогын мөнгөний нийгэмд орсны гай юм болгон дээр гарч байгаа юм. Нээх олон улс оронтой дипломат харилцаатай ухаантай. Ихэнхийг нь болимоор юм.