2019 оны 12-р сарын 26
8 цаг 40 минут

У.Оюунхүү: Төрөөс санхүүжилт авч ажил хийж буй компаниуд “Шилэн данс” хөтлөхгүй байна

 

Нийслэл дэх төрийн аудитын  газрын аудитар У.Оюунхүүтэй ярилцлаа.

-Төрөөс ажил үйлчилгээ авч байгаа байгууллагууд “шилэн данс”-нд мэдээллээ огт тайлагнадаггүй юм байна. Энэ талаар мэдээлэл өгөөч?

-“Шилэн данс”-нд төрийн байгууллага болон төрөөс санхүүжилт авч, ажил, үйлчилгээ гүйцэтгэж байгаа аж ахуйн нэгжүүд мэдээллээ байршуулах шаардлагыг хуулиар зааж өгсөн. Хэрэгжилтийг нь үзэхэд, аж ахуйн нэгжүүд төсвөөс хэдэн төгрөгийн өртөгтэй ажил авсан юм. Түүнээсээ нэг, хоёр, гуравдугаар улирал, жилийн эцсийн байдлаар хэдэн төгрөгийн санхүүжилт авчихаад байна. Ажлынх нь гүйцэтгэл хэдэн хувьтай байна гэдгээ огт мэдээлэхгүй байгаа. Энэ юунаас шалтгаалж байгааг бид өмнө нь хийж байсан аудитын дүгнэлтэд тусгаж өгсөн. Тодруулбал, “Шилэн данс”-ны тухай хуульд мэдээллээ байршуулаагүй аж ахуйн нэгжид хариуцлага тооцох механизм алга. Тэр байгууллага мэдээлэхгүй байвал ямар хариуцлага хүлээх вэ гэдэг нь тодорхой биш. Тиймээс хуулиас гээгдсэн хариуцлагын тогтолцоог бүрдүүлж өгөөч гэдэг зөвлөмжийг Сангийн яаманд өгсөн. “Шилэн дансны тухай хууль”-д өөрчлөлт оруулж, аж ахуйн нэгжүүдэд хариуцлага тооцдог механизмыг бүрдүүлэх шаардлагатай гэдэг зөвлөмж.  Сангийн яамнаас хуульд өөрчлөлт оруулахаар ажлын хэсэг байгуулсан. Гэвч жил гаруйн хугацаа өнгөрчихлөө. Ажлын хэсэг хэзээ дүгнэлтээ гаргаж, хуульд хэзээ өөрчлөлт оруулах эсэхийг хэлж мэдэхгүй байна.

-Аж ахуйн нэгжүүд энэ онд мэдээллээ огт байршуулаагүй гэсэн үү. 2019 онд хэдэн аж ахуйн нэгж төрөөс ажил гүйцэтгэх авсан бэ. Энэ талаар мэдээлэл байгаа юу?

-2017 онд 0.4 хувьтай мэдээллээ байршуулж байсан. 2018, 2019 онд огт мэдээлээгүй. Нарийвчилсан мэдээллийг “Шилэн данс”-ны тухай хуульд хийсэн нийцлийн аудитын тайлангаас харж болно. Би цээжээр шууд хэлж мэдэхгүй байна. https://www.audit.mn/  сайтаас мэдээллийг авах боломжтой. Ерөнхийд нь хэлэхэд, жилд зөвхөн Орон нутгийн хөгжлийн  сангийн хөрөнгө оруулалтаар 680 орчим ажил, үйлчилгээг аж ахуйн нэгжүүд гүйцэтгэж байгаа. Мэдээж нэг аж ахуйн нэг хоёр дүүргээс хоёр өөр ажил авах зэргээр давхарддаг. Эсвэл орон нутгийн төсвөөр нэг ажил аваад орон нутгийн хөрөнгө оруулалтаас өөр ажил авах жишээтэй. Гагцхүү тэр болгоноо мэдээлсэн байх ёстой. Шилэн дасны сайтын /https://shilendans.gov.mn/ аж ахуйн нэгж гэсэн цэс рүү орж харахад мэдээллээ байршуулсан байгууллага байхгүй. Ямар аж ахуйн нэгж аль байгууллагаас зарласан тендерт шалгараад, хэдэн төгрөгийн төсөвт өртөгтэй ажил авч, хийж байгаа юм. Түүнээсээ хэдэн төгрөгийг нь авсан. Жишээлбэл, 60 төгрөгийн төсөвт өртөгтэй ажил хийхэд 40 саяыг нь авсан юм уу. Хийсэн ажил нь 40 саядаа хүрсэн үү. Эсвэл 40-өөсөө бага байгаа юм уу гэх мэт мэдээллээ оруулж явах ёстой. Гэвч энэ мэдээллээ огт оруулахгүй байна.  Мэдээллээ байршуулахгүй бол шахалт, шаардлага тавих зохицуулалт алга. Мөн мэдээллээ тавьсангүй гээд харицлага тооцох зохицуулалт байхгүйг л бид онцолж хэлээд байгаа юм.

-Мэдээллээ байршуулахгүй байгаа шалтгаан дунд улстөржилт багтсан байсан. Тэр их сонирхолтой байна?

-Би заагтай ярихгүй бол болохгүй. Хувийн аж ахуйн нэгжүүд хариуцлага тооцох зохицуулалтгүй учраас мэдээллээ байршуулдаггүй. Харин төрийн байгууллагуудын хувьд зарим үед заавар, журам нь тодорхойгүй, нэгдсэн аргачлал байхгүй учраас хууль бүрэн хэрэгжиж чадахгүй байна. Улстөржүүлдэг гэдгийг төрийн байгууллагатай илүү холбож ойлговол болно. Мэдээллээ ил тод тавьчихаар хэвлэл, мэдээллийн хэрэгслээр улстөржүүлж, мушгин гуйвуулдаг гэдэг. Тийм болохоор зарим байгууллага төсөв мөнгөтэй холбоотой шийдвэрүүдээ мэдээлэхгүй байсан. Манайхаас тэдэн сарын тэдний дотор байршуул гэдэг албан шаардлага өгөөд, түүнийхээ дагуу мэдээллээ байршуулаад явж байгаа. Иргэдийн зүгээс “Ийм ажил хийхийн төлөө тийм өндөр зардал гаргалаа” гэдэг ч юм уу, шүүмжлэл өртөөд ирэхээрээ “Шилэн данс”-нд мэдээлэхгүй байх зөрчил гаргадаг юм. Энэ тохиолдолд бид шаардлага тавиад, мэдээллийг нь нөхөж тавиулж байгаа.

-Төрийн байгууллага хэдэн төгрөгийн төсвөөр, ямар ажил хийлгэхээр өгсөн талаараа мэдээлж байна гэсэн. Харин аж ануйн нэгжүүд мэдээлэхгүй байна гэдэг нь цаанаа төсвийн хөрөнгийг буруугаар зарцуулах магадлалтай юм биш үү. Яг энэ чиглэлээр шалгалт хийдэг үү?

-Манайхаас “Шилэн данс”-ны тухай хуулийн хэрэгжилтээс гадна нийцлийн болон гүйцэтгэлийн аудитыг хийдэг. Нийцлийн аудит гэхээр Орон нутгийн хөгжлийн сангийн зарцуулалтад шалгалт хийдэг гэсэн үг. Орон нутгийн хөгжлийн сангаас нийтдээ хэдэн төгрөгийн төсөвтэй ажлыг хийлгэхээр ИТХ-аар баталсан юм. Түүний хэрэгжилт нь хэдэн хувьтай байна. Газар дээр нь очоод үзэхээр, хэн хэн хэдэн төгрөгийн санхүүжилт авч вэ. Санхүүжилт авсан ажлаа төсвийнхөө дагуу хийсэн байна уу гэдгийг хянаад явдаг. Орон нутгийн хөрөнгө оруулалтаар ч гүйцэтгэлийн аудит хийдэг. Хөрөнгө оруулалтын ажил хийгдсэн байна уу, үгүй юу гэдгийг хянана. Энэ талаарх мэдээллүүдийг цахим хуудаснаас харж болно. “Шилэн данс”-нд мэдээлэхгүй байгаа нь янз бүрийн шалтгаантай.

Аж ахуйн нэгжүүд ийм үүрэг “Шилэн данс”-ны тухай хуулиар хүлээж байна гэдгийг мэдэхгүй байх тохиолдол бий. Нөгөө талаар мэдсэн ч хэрэгжүүлэхгүй байх нь бий. Мэдсэн ч ямар нэгэн хариуцлага тооцох системгүй учраас түүнийг хийх сонирхолгүй байж болно. Энэ мэт эрсдэл бий. Мэдээлээгүй юм чинь төсвийн хөрөнгийг шамшигдуулсан байна гэж авч үзэх боломжгүй. Гэхдээ шалгана. Харин мэдээлбэл өөр. Иргэд хяналтаа тавиад явчихна. “Шилэн данс”-ны зорилго нь мэдээлэл ил болж байж иргэд хяналтаа тавих боломжийг хангах шүү дээ. Энэ боломжийг хангахын төлөө аж ахуйн нэгжүүдийг мэдээллээ тавиач гэж шаардаад байгаа юм.  Гэвч мэдээллээ тавихгүй байгаа учраас иргэдийн хяналт хэрэгжих боломжгүй болчихоод байна.

-Ирэх жил аудитын байгууллага ямар чиглэлээр хяналт, шалгалт хийхийг иргэдээсээ асуудаг. Аж ахуйн нэгжүүд мэдээллээ байршуулахгүй байгаагийн цаана төсвийн хөрөнгийг ямар нэг байдлаар шамшигдуулж байгаа юм биш биз гэж үзэж, энэ чиглэлээр нарийвчилсан шалгалт хийх боломж байдаг уу. Ирэх жил яг энэ чиглэл рүү шалгалт хийх үү?

-Бид ирэх жил хийх аудитынхаа сэдвийг сонгохдоо харьяа байгуулагынхаа иргэдийн хурлаас санал авдаг. Харин үндэсний аудитын газар УИХ-аас санал авдаг юм. Түүнээс гадна, бид өөрсдөө судалж үздэг. Аудит хийх шаардлагатай эрсдэлтэй сэдэв юу байна гэж. Өөрөөр хэлбэл, төсвийн хөрөнгийг эрсдэлтэй зарцуулж байгаа зүйл байна уу гэдгийг судлаад, тэр чиглэлд аудит хийнэ гэсэн үг. Мөн иргэдийн оролцоог нэмэгдүүлэхийн тулд бодлогынхоо хүрээнд Иргэний танхим дэргэдээ ажиллуулж байна. Түүгээрээ дамжуулаад, иргэдээс ямар сэдвээр аудит хийлгэх хүсэлтэй байгаа вэ. Эрсдэлтэй гэж үзсэн салбар байна уу гэдэг саналыг нь аваад, дараа нь судалж үзээд, хяналт, шалгалт хийдэг. Түүнээс биш иргэдийн өгсөн санал болгоныг хүлээж аваад, аудит хийнэ гэсэн үг биш. Ирэх жилийн аудит хийх сэдвийг төлөвлөчихсөн. 

Нөгөө талаар бид жил бүр хөрөнгө оруулалт, хөгжлийн сангийн мөнгөөр хийж ажлуудыг хянаж явдаг. Ирэх жилийн төлөвлөгөөнд ч тусгасан. Ирэх жил Орон нутгийн хөгжлийн сангийн зарцуулалтад аудит хийхээр төлөвлөсөн.

 

2
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

2 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

103.10.23.3зочин   • 2019, 12 сарын 26. 8 цаг 43 минут

хөтлөөгүй бол тэгээд арга хэмжээ аваач. Арга хэмжээ авч чадахгүй болохоор чинь хөтлөхгүй байгаа ш дээ. Ярихаас цаашгүй.

202.21.113.238Зочин   • 2019, 12 сарын 26. 9 цаг 43 минут

Гарчиг уншаад сэтгэгдэл бичдэгээ болиоч. Доторхыг нь унш.

Шинэ мэдээ

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё4 сар 18. 20:23Эргэн төлөгдөхгүйгээр цугласан хагас тэрбумын орлогынхоо талаар Мобиком корпорацийн Япон эзэд болон Гүйцэтгэх захирал Кожи Курушима хариулт өгнө үү1 сар 18. 15:39Б.Энхбаяр vs Д.Амарбаясгалан1 сар 18. 11:30Соёлын сайд Ч.Номин та ДБЭТ-ын ерөнхий балетмейстер Д.Дашлхагвыг хамгаалж ажлуулсаар байх уу?2023, 12 сар 22. 16:13Мисс Бямбасүрэн “Miss Asian Awards 2023” тэмцээнд дэд байр эзэллээ2023, 12 сар 8. 12:01Ардчилсан намын даргын Ажлын албаны даргаар намын даргын зөвлөх Энхтөрийн Галбадралыг томиллоо2023, 12 сар 4. 13:04ФИДИК-ийн загвар гэрээний үнэ тогтоох, ажил хүлээлцэх асуудал2023, 11 сар 26. 14:46ТОДРУУЛГА: Цагдаагийн байгууллагын гэр бүлийн хүчирхийллийн дуудлага, мэдээллийн бүртгэл шинэчлэгдсэн2023, 11 сар 19. 14:32Зүүсэн цол энгэрээс гялтагнана, Зурсан түүх тэнгэрээс ч гялалзана2023, 11 сар 4. 10:44БЗД: Үерт автсан хороодод ариутгал, халдваргүйжүүлэлт хийж байна2023, 10 сар 30. 10:35Н.Баярмөнх: Орон сууцны хороолол дунд хашаалсан шүүхийн маргаантай гэх газруудыг шийдвэр гартал чөлөөлөх хэрэгтэй2023, 10 сар 30. 10:32А.Баяр: БЗД-ийн VII хороонд үйл ажиллагаа эрхэлдэг бар, цэнгээний газруудыг цэгцэлнэ2023, 10 сар 30. 10:28БЗД-ийн Ерөнхий боловсролын сургуулиудад “Цахим” индрийг гардуулсаар байна2023, 10 сар 26. 11:03Зөвшөөрлөөр тогтохгүй зөрчлүүдээ нуух аа боль! Ондо2023, 10 сар 16. 13:58Төрийн өмчит “Мон-Атом” компанийн Гүйцэтгэх захирал асан Э.Галбадрал: Ураны салбар эдийн засгийн эргэлтэд орсноор эдийн засгийг солонгоруулах нэгэн тод шар өнгө болж байгаад баяртай байна2023, 10 сар 13. 19:37Л.Лувсандэмбэрэл: Багш, шавь, гэр бүл гэсэн гурвалсан холбоо сайн байж амжилтад хүрдэг2023, 10 сар 5. 14:37Л.Оюун-Эрдэнийн ээлжит том нүүдэл нь ТӨСӨВ байх нь!2023, 9 сар 27. 15:08ТАНИЛЦ: АН-ын дарга Л.Гантөмөрийн зөвлөхүүд2023, 9 сар 25. 14:06Н.Баярмөнх: Хоол захиалж идсэн гэх 54 сая төгрөгөөр гамшгийн үед ажилласан төрийн алба хаагчдын хоол хүнсийг шийдвэрлэсэн2023, 9 сар 19. 11:07“Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх арга зүй“ сэдэвт бүсчилсэн сургалт болж байна2023, 9 сар 18. 16:32“Нээлттэй –Хөвсгөл-2023” арга хэмжээ Улаанбаатарт болно2023, 9 сар 18. 11:17Цагдаагийн байгууллага, Нэгдсэн Үндэсний байгууллагын Хүүхдийн сан хамтран цахим орчинд үйлдэгдэж буй хүүхдийн эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах,иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, мэдээллийн технологийн зохистой хэрэглээг бий болгох, зорилготой “Нууцалъя- Private” нөлөөллийн аяныг эхлүүлжээ. Тус аян энэ сарын 15-ны өдрөөс 12 сарын 25-ны хугацаанд улсын хэмжээнд зохион байгуулагдана2023, 9 сар 17. 16:28Зул бөхөхийнхөө өмнө бадамладаг!2023, 9 сар 15. 12:57ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД #ЭРСДЭЛГҮЙ_ИРЭЭДҮЙ ӨДӨРЛӨГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА2023, 9 сар 5. 17:49ХҮҮХДИЙГ ЗОХИСГҮЙ АГУУЛГААС ХАМГААЛЦГААЯ2023, 9 сар 5. 16:28Хүүхэд хамгааллын хөтөлбөр2023, 8 сар 29. 17:05Хүн худалдаалах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх “Мэддэг, Мэдээлдэг байя” аян эхэллээ2023, 8 сар 29. 16:42АН-ын 16 Дэд дарга тойрогт нэр дэвшихээр Л.Гантөмөртэй тохирчээ2023, 8 сар 29. 11:23ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ АРГА ХЭМЖЭЭ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА2023, 8 сар 26. 16:50Зүүн дөрвөн замын автобусны буудлын ТҮЦ-үүдийг нүүлгэжээ2023, 8 сар 25. 11:00
© 2008 - 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.