2019 оны 12-р сарын 27
8 цаг 40 минут

О.Энхцэцэг: Манай үйлчилгээний ихэнх хувийг гэр бүлдээ анхаарал тавьдаг эрчүүд авдаг

 Залуучууд маань завгүй хөдөлмөрлөх болсон орчин үед нийгэмд цэвэрлэгээ,  үйлчилгээний зах зээлийг олж харан амжилттай бизнесээ эхлүүлж, гадаадын туршлагыг Монголдоо хэрэгжүүлж байгаа, бидний сайн туслагч  “Express”-ийг  үүсгэн байгуулагч, "Оюу үзэмж" ХХК-ийн захирал О.Энхцэцэгтэй  ярилцлаа.

 -Та байгууллагынхаа талаар уншигчдад товч танилцуулаач?

 -Намайг О.Энхцэцэг гэдэг. Би Солонгос хэлний орчуулагч мэргэжилтэй. Компани байгуулаад удаагүй байна. Надад анх нийгэмд завгүй хүмүүс их болсон нь  ажиглагдсан. Тэгээд л цэвэрлэгээ үйлчилгээний компани байгуулах бодол төрсөн юм. Энэхүү бизнесээ эхлүүлж, боломжтой бүх зүйлийг хийсэн. Одоо мэргэжлийн хамт олноо бүрдүүлээд ажиллаж байна. Манай хамт олон барилгын дараах, гэрийн ахуйн, хотхон, амралтын газар цэвэрлэгээ үйлчилгээг түргэн шуурхай гүйцэтгэж байгаа.

 -Танай байгууллага хүний нөөцөө бүрдүүлж ажиллах нь чухал юм шиг санагдаж байна. Байгууллагынхаа хүний нөөцийг хэрхэн бүрдүүлдэг, ямар шалгуур тавьдаг вэ?

-Бид хувь хүмүүсийн зар харж,  ажилд авдаггүй. Хөдөлмөрийн биржээр дамжуулан чин сэтгэлээсээ энэ ажлыг хийх хүмүүсийг сонгож авдаг юм. Бас нэг өөр шалгуур нь хэр цэвэрч хүн гэдгийн хардаг.

-Орчин үеийн залуучууд маань их мундаг болжээ.  Аль болох хоёулаа ажиллаж, цаг наргүй хөдөлмөрлөдөг болсон. Тэгэхээр цэвэрлэгээний компани байгуулсан нь цаг үеэ мэдэрсэн үйлчилгээ юм шиг санагдаж байна. Яагаад цэвэрлэгээ үйлчилгээний компанийг байгуулах болов, шалтгаан нь юу байсан бэ?

-Үйлчилгээний чиглэлээр ажиллах нь миний хүсэж, төлөвлөж байсан зүйл.  Гэхдээ чухам юу хийхээ мэдэхгүй байсан. Би өөрөө ресторанд зохион байгуулагчаар ажиллаж үзсэн. Харин  өрх толгойлсон эмэгтэйчүүдийг хараад, цэвэрлэгээний компани байгуулах  боломж байгаа юм байна гэж анх бодсон. Нэг талаасаа хүний нөөцөө бүрдүүлэх боломж байна.  Нөгөө талаасаа нийгэмд ийм үйлчилгээ авах хэрэгцээ байна гэж бодож ажлын гараагаа эхлүүлсэн.

  -Үйлчилгээний байгууллага хэрэглэгчийн сэтгэл ханамжийн төлөө ажилладаг. Та түрүүнд “Манай ажилчид нэг зүйлийг ч гэсэн сэтгэлээсээ хийдэг” гэж ярьсан. Тэр сэтгэлийг мэдэрсэн хүмүүсээс урмын үг их сонсдог уу?

 -Урмын үг их сонсдог. Биднийг ойлгож,  байнга захиалга өгдөг цөөнгүй үйлчлүүлэгчидтэй болсон. Үйлчлүүлэгчидтэй маань  бидний хийсэн ажил  өмнөөс нь  ярьж байгаа юм шиг санагддаг. Зарим нь бүр манай хүмүүст бэлэг өгнө. Ер нь сэтгэл дээр тогтсон ажил юм даа.

 -Асуудалгүй ажил гэж байдаггүй. Энэхүү бизнесийг эрхлэхэд ямар асуудал тулгардаг вэ. Түүнийгээ хэрхэн даван туулдаг вэ?

 -Хүний нөөцийг бүрдүүлэхэд голлон анхаардаг. Худлаа ярихгүй, хулгай хийхгүй тийм хүнийг сонгодог. Олон жил ажиллаад ирэхээр ажилд тохирох хүнийг мэддэг болдог. Хамт олон сайн байвал ямар ч ажлыг төвөггүй хийчихдэг дээ.

 -Манай эмэгтэйчүүд маш их тэвчээртэй гэж би боддог. Бүгдийг өөрөө хийх гээд зүтгэдэг. Ажилдаа явна, гэрээ цэвэрлэнэ, хүүхдээ харна,  ар гэрийн асуудлыг шийдвэрлэх гэж зүтгэнэ, нөхөртөө анхаарал тавина. Тэрэндээ хүрэх гээд эзэгтэй нар маань заримдаа бухимддаг. Энэ нь эргээд асуудал үүсгэдэг,  гэр бүлийн жендерийн харьцаа хөндөгддөг санагддаг. Та энэ талаар юу хэлэх вэ?

 -Манайд хандсан хүмүүс хэлдэг юм. “Танай компанид хандсанаар нь бидний ачаалал  буурч байна. Орой хоёулаа ядраад ирээд хоолоо л хийнэ. Бидний ажлыг хөнгөвчилж байна. Өөрсөддөө цаг гаргаж чаддаг болсон. Бид яг авах ёстой үйлчилгээгээ авах шаардлагатай юм байна” гэж ярьж байсан. Ер нь аль болох тохирсон үйлчилгээг чанартай мэргэжлийн байгууллагад хандаж авах нь зөв юм шиг санагддаг.

 -Хүн ажлыг голдоггүй, ажил хүнийг голдог гэдэг шиг өөрөө бол ажлыг голохгүй чин сэтгэлээсээ хийх хэрэгтэй.  Нэг өрөөг ч гэсэн сэтгэлээсээ цэвэрлэх хэрэгтэй гэдэг үзэл санааг та байнга илэрхийлж байна.   Манайхны зарим нь  бэлэнчлэх сэтгэлгээтэй болчихсон. Тэгэхэд та өөрөөсөө гадна 10  эмэгтэй хүнийг удирдаад, энэ бизнесээ багаас нь эхлээд амжилттай явж байна. Та ажлынхаа хүчийг хаанаас авдаг вэ. Эхлэл бүхэн хэцүү, шантрах үе байдаг байх?

 -Хамт олноосоо, гэрээ хийсэн хамтарч ажилладаг байгууллагаасаа баярлалаа гэдэг үгийг сонсоход асар том хүч авдаг. Гэр бүлийн хүн маань их дэмждэг. Миний хань намайг зоригжуулдаг.  Чи дайчин, юманд бууж өгөх дургүй гэдэг. Би нөхөртэйгээ хамт хөдөлмөрлөөд явахыг хүсдэг. Нөхрөөсөө мөнгө аваад,  гэртээ хүүхдээ хараад сууя боддоггүй л дээ.  Нөхрөөсөө бас урмын үг сонсохоор маш их баярладаг даа. Манай хүн бас хэлдэг “Чи өөрөөсөө ахдсан ажил авав аа,  их зоригтой шүү” гэж. Би болохоор чадна,  тэр хэрээр ажиллаад ажлынхаа ард нь гарна гэж зорьдог.

 -Одоо ямар ямар газрууд захиалга өгч байна. Байнгын хамтарч ажилладаг байгууллагууд байгаа юу?

 -Бид одоо “Хатад” вила-д ажиллаж байна. “Их модун” ХХК-ийн ашиглалтад орсон 53 байрыг гэрээтээр ажиллаж цэвэрлээд,  саяхан хүлээлгэж өгөөд байна. “Оюу толгой”-н жижиг компаниудын байрыг улиралдаа гэрээтээр сервис үзүүлдэг. Жижиг оффис, хаусуудад их цэвэрлэгээ хийж,  байнгын үйлчилгээ үзүүлж байна. Мөн агуулах цэвэрлүүлэх, орон нутагт цэвэрлэгээний үйлчилгээ захиалга өгөх гэсэн юм гэж манайх руу холбогддог.  Тэр болгоныг хүлээж аваад, ажиллаж байна.

 -Цэвэрлэгээний бодис, материал дээр хэрхэн анхаардаг вэ?

 -Манайх гэрээтээр БНСУ-аас цэвэрлэгээний бодисуудыг захиалдаг. Ямар нэгэн харшил өгөхгүй, химийн бодисын найрлага нь бага байдаг л даа. Мөн сүүлийн үед ОХУ-ын Красс материалыг сонирхоод байгаа. БНСУ-ынх нь OPEN гэсэн бодисыг ашигладаг. Манай бодисууд маш гоё үнэртэй, хүмүүст их таалагддаг.

 -Эхлүүлсэн энэ бизнесээ цаашид яаж үргэлжлүүлэхээр харж байгаа вэ?

  -Хөгжингүй орнуудад үйлчлэгч гэдэг ойлголт байдаггүй. Манайд үйлчлэгч гэхээр хамгийн муу муухай ажил юм шиг ойлгодог. Гол нь мэргэжлийн үйлчилгээг хэрэглээнд бий болгох, энэ ойлголтыг хэрэглэгчдэд хүргэх нь чухал. Мэдээж компанийхаа ирээдүйг өөдрөгөөр харж байгаа. Зах зээлд тогтвортой үйл ажиллагаагаа үргэлжлүүлээд,  гадаад иргэд маань ирээд манай үйлчилгээг өдөр тутмын хэрэглээнд бий болгох байх гэж найддаг.

 -Гадаад иргэд захиалга өгөх боломжтой гэсэн үг үү?

 -Солонгос, Орос, Англи хэлээр холбогдоод,  бидэнд захиалгаа өгөөд, цэвэрлэгээ үйлчилгээг авахад нээлттэй.

 -Таны бодлоор сайн гэрийн эзэгтэй гэж ямар хүнийг хэлэх вэ. Энхцэцэг маань хэр сайн гэрийн эзэгтэй вэ?

 -Би гурван хүүхэдтэй. Хүүхдүүдээ суралцахад маш сайн анхаардаг. Хүн төгс байх албагүй. Хэчнээн завгүй байсан ч гэр бүлдээ цаг гаргаж байвал тэрийг сайн гэрийн эзэгтэй гэж боддог.

 -Манайд эмэгтэй хүн хоолоо хийж, гэрээ цэвэрлэх ёстой гэж үздэг. Үүнийг хуучинсаг үзэл ч гэж үзэх хүмүүс бий. Амьдралд хань гэдэг хэн нь ч хамаагүй боломжтой нь гэрээ цэвэрлэчихдэг, аягаа угаачихдаг, нэгнийгээ ядарч байхад нь аяга шөл хийгээд өгчихдөг, хүүхдээ авчихдаг халамжтай байх хэрэгтэй байх. Эмэгтэй хүн л хоолоо хийж, хүүхдээ авах ёстой, аяга тавгаа угаах, гэрээ цэвэрлэх хэрэгтэй гэдэг байр суурьтай хэр санал нийлдэг вэ?

 -Би үүний эсрэг үзэл бодолтой байдаг. Хоёр хүн л хоёулаа амьдралын төлөө зүтгэж байгаа. Манай нөхөр гэрээ цэвэрлэчихдэг. Яг эмэгтэй хүн бүгдийг хийх ёстой гэсэн хандлага манай гэр бүлд байдаггүй. Нэг нь аягаа угааж байхад нөгөө нь махаа хэрчиж байх ч юм уу. Аль алиных нь оролцоо чухал. Манай үйлчилгээг эмэгтэй хүн гэхээсээ илүү эрэгтэйчүүд их авдаг. “Эхнэр маань төрчихсөн баярлуулах гэсэн юм. Танай үйлчилгээг авах гэсэн юм” гэж  их холбогддог. Эрчүүд маань их мундаг санагддаг.

 -Та Солонгос улсад суралцаж байсан. Тэнд ямар хандлагатай байдаг вэ. Эмэгтэйчүүд нь ажил хийхээсээ илүү ар гэртээ анхаарал тавьдаг гэсэн. Харин   манай эмэгтэйчүүд аль алийг нь амжуулаад явдаг ?

 -Монгол эмэгтэйчүүд их мундаг шүү дээ. Ажлын ачаалал даах чадвартай бас сэтгэлийн хаттай. Найзууд ярьдаг юм.  “Би шөнө 12 цаг болж байхад хувцсаа угаагаад байж байдаг. Би ядраад байна гээд хэвтээд байддаггүй аль болох амжуулдаг. Цаг бүрийг ашиглахыг боддог” гэж. Монгол эмэгтэйчүүд ийм л хүмүүс.  Солонгос улсад урьд нь  эмэгтэйчүүд нь хүүхдээ харж,  гэртээ байх хандлагатай байсан. Одоо аль аль нь ажил хийгээд, гэр бүлдээ шаардлагатай байгаа үйлчилгээг аваад явж байгаа харагддаг.

 -Иргэд маань интернет ашиглаад,  өөрт шаардлагатай үйлчилгээг сонгоод аваад байдаг. Нөгөө талаараа үйлчилгээний соёл гээд нэхээд байдаг хэрнээ үйлчлүүлэгч өөрөө үйлчлүүлж сураагүй хандлагууд бас ажиглагдаад байдаг л даа. Энэ талаар та юу гэж боддог вэ?

 -Ийм хандлага үйлчилгээ авч байгаа хүмүүст багагүй ажиглагддаг. Тэгэхээр аль аль талд итгэлцэл байх ёстой. Зарим нь байгаагүй зүйлийг байсан мэтээр гүтгэх, ажил хийж байгаа хүмүүсийг эвгүй байдалд оруулах тохиолдол ч байна.   Би хамт олондоо байнга захьдаг. “Эзнийх  зөвшөөрлийг аваагүй  бол нэг аяга ус ч  дураараа ууж болохгүй” гэж. Аль аль талдаа асуудал гарахгүй байх үүднээс зургийн аваад,  баримтжуулж явдаг.  Мөн үйлчлэгч гэхээр манайхан яаж харьцсан яадгийн гэж бодоод байдаг. Өөрсдөө зөв,  соёлтой харьцдаггүй байж яг тийм зүйлийг өөрсдөө шаардаад байдаг.  

 -Гэр цэвэрхэн, тохилог байх нь гэр бүлийн гишүүдийн стрессийг 50-60 хувь бууруулдаг гэж сонссон. Энэ хэр үнэн бол, санал нийлдэг үү?

 -Бидний амьдарч байгаа нийгэмд стресс их байна. Гэртээ харихад түгжрэл их байдаг, ажлын ачаалал, хүүхдээ анхаарал тавих гээд тэр бүхнийг зохицуулахад хэцүү шүү дээ. Тэгэхээр нэг ч гэсэн ажлаа бидэнд даатга. Орой ажлаа тараад гэртээ ирэхэд гэр цэвэрхэн,  амрах цагаа ихэсгэвэл бухимдал арилна.  Мэдээж цэвэрхэн гэртээ орж ирэхэд цаанаа л нэг тайвшраад гоё байдаг шүү дээ. Стресс ч аяндаа буурна. Орой ирээд гэрээ цэвэрлээд,  аяга тавгаа тачигнуулаад,  чи цэвэрлэ, би ядарч байна гээд байх нь гэр бүлийг байнгын өдөр тутмын маргаанд оруулж байдаг. Энэ нь хуримтлагдсаар байгаад том асуудал болохыг үгүйсгэхгүй л дээ.

 Ярилцсан: Г.Агина

1
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

78.126.73.221Зочин   • 2019, 12 сарын 27. 21 цаг 14 минут

xamgiin ayultai ni tseverlegeenii turul buriin bodisoos xordood baidagaa meddegui shuu ternees busad bol xudulguun bainga xiigeed bied sain

Шинэ мэдээ

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё4 сар 18. 20:23Эргэн төлөгдөхгүйгээр цугласан хагас тэрбумын орлогынхоо талаар Мобиком корпорацийн Япон эзэд болон Гүйцэтгэх захирал Кожи Курушима хариулт өгнө үү1 сар 18. 15:39Б.Энхбаяр vs Д.Амарбаясгалан1 сар 18. 11:30Соёлын сайд Ч.Номин та ДБЭТ-ын ерөнхий балетмейстер Д.Дашлхагвыг хамгаалж ажлуулсаар байх уу?2023, 12 сар 22. 16:13Мисс Бямбасүрэн “Miss Asian Awards 2023” тэмцээнд дэд байр эзэллээ2023, 12 сар 8. 12:01Ардчилсан намын даргын Ажлын албаны даргаар намын даргын зөвлөх Энхтөрийн Галбадралыг томиллоо2023, 12 сар 4. 13:04ФИДИК-ийн загвар гэрээний үнэ тогтоох, ажил хүлээлцэх асуудал2023, 11 сар 26. 14:46ТОДРУУЛГА: Цагдаагийн байгууллагын гэр бүлийн хүчирхийллийн дуудлага, мэдээллийн бүртгэл шинэчлэгдсэн2023, 11 сар 19. 14:32Зүүсэн цол энгэрээс гялтагнана, Зурсан түүх тэнгэрээс ч гялалзана2023, 11 сар 4. 10:44БЗД: Үерт автсан хороодод ариутгал, халдваргүйжүүлэлт хийж байна2023, 10 сар 30. 10:35Н.Баярмөнх: Орон сууцны хороолол дунд хашаалсан шүүхийн маргаантай гэх газруудыг шийдвэр гартал чөлөөлөх хэрэгтэй2023, 10 сар 30. 10:32А.Баяр: БЗД-ийн VII хороонд үйл ажиллагаа эрхэлдэг бар, цэнгээний газруудыг цэгцэлнэ2023, 10 сар 30. 10:28БЗД-ийн Ерөнхий боловсролын сургуулиудад “Цахим” индрийг гардуулсаар байна2023, 10 сар 26. 11:03Зөвшөөрлөөр тогтохгүй зөрчлүүдээ нуух аа боль! Ондо2023, 10 сар 16. 13:58Төрийн өмчит “Мон-Атом” компанийн Гүйцэтгэх захирал асан Э.Галбадрал: Ураны салбар эдийн засгийн эргэлтэд орсноор эдийн засгийг солонгоруулах нэгэн тод шар өнгө болж байгаад баяртай байна2023, 10 сар 13. 19:37Л.Лувсандэмбэрэл: Багш, шавь, гэр бүл гэсэн гурвалсан холбоо сайн байж амжилтад хүрдэг2023, 10 сар 5. 14:37Л.Оюун-Эрдэнийн ээлжит том нүүдэл нь ТӨСӨВ байх нь!2023, 9 сар 27. 15:08ТАНИЛЦ: АН-ын дарга Л.Гантөмөрийн зөвлөхүүд2023, 9 сар 25. 14:06Н.Баярмөнх: Хоол захиалж идсэн гэх 54 сая төгрөгөөр гамшгийн үед ажилласан төрийн алба хаагчдын хоол хүнсийг шийдвэрлэсэн2023, 9 сар 19. 11:07“Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх арга зүй“ сэдэвт бүсчилсэн сургалт болж байна2023, 9 сар 18. 16:32“Нээлттэй –Хөвсгөл-2023” арга хэмжээ Улаанбаатарт болно2023, 9 сар 18. 11:17Цагдаагийн байгууллага, Нэгдсэн Үндэсний байгууллагын Хүүхдийн сан хамтран цахим орчинд үйлдэгдэж буй хүүхдийн эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах,иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, мэдээллийн технологийн зохистой хэрэглээг бий болгох, зорилготой “Нууцалъя- Private” нөлөөллийн аяныг эхлүүлжээ. Тус аян энэ сарын 15-ны өдрөөс 12 сарын 25-ны хугацаанд улсын хэмжээнд зохион байгуулагдана2023, 9 сар 17. 16:28Зул бөхөхийнхөө өмнө бадамладаг!2023, 9 сар 15. 12:57ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД #ЭРСДЭЛГҮЙ_ИРЭЭДҮЙ ӨДӨРЛӨГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА2023, 9 сар 5. 17:49ХҮҮХДИЙГ ЗОХИСГҮЙ АГУУЛГААС ХАМГААЛЦГААЯ2023, 9 сар 5. 16:28Хүүхэд хамгааллын хөтөлбөр2023, 8 сар 29. 17:05Хүн худалдаалах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх “Мэддэг, Мэдээлдэг байя” аян эхэллээ2023, 8 сар 29. 16:42АН-ын 16 Дэд дарга тойрогт нэр дэвшихээр Л.Гантөмөртэй тохирчээ2023, 8 сар 29. 11:23ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ АРГА ХЭМЖЭЭ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА2023, 8 сар 26. 16:50Зүүн дөрвөн замын автобусны буудлын ТҮЦ-үүдийг нүүлгэжээ2023, 8 сар 25. 11:00
© 2008 - 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.