2019 оны 12-р сарын 30
8 цаг 10 минут

2019 ОН: Урлаг соёлын онцлох 10 үйл явдал

Улиран одож буй 2019 онд өрнөсөн онцлох үйл явдлыг бид салбар салбараар нь ангилан багцлан хүргэж байгаа билээ. Энэ удаад монголын соёл урлагийн салбарын 10 онцлох үйл явдлыг тоймлон байгааг хүлээн авна уу!

-“THE HU” ХАМТЛАГ "ЧИНГИС ХААН" ОДОНГИЙН ЭЗЭД БОЛЛОО-

Улс орныхоо тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, үндэсний эв нэгдлийг бататган бэхжүүлэх, төрт ёс, түүх соёлынхоо уламжлалыг гүнзгий судалж, хойч үедээ өвлүүлэх, тэдгээрийг дэлхий дахинд сурталчлан таниулах үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулж, төр, нийгэм, үндэстний өмнө онцгой гавьяа байгуулсан иргэдэд хүртээдэг Монгол Улсын төрийн дээд шагнал тэргүүн зэргийн одон “Чингис хаан” одонг THE HU” хамтлаг хүртлээ.

-“ХАРАНГА” ХАМТЛАГИЙНХАН БҮГДЭЭРЭЭ ГАВЬЯАТ БОЛЖ, ТАВАН ДУУ НЬ ТӨРИЙН СОЁРХОЛ ХҮРТЛЭЭ-

Монголын рок поп хөгжмийн домог “Харанга” хамтлагийнхан энэ жил 30 жилийн ойгоо ёслол төгөлдөр тэмдэглэж, Н.Пүрэвдаш, Я.Одсүрэн нар Гавьяат цол хүрлээ. Ингэснээр тэд хамтлагаараа гавьяат болсон хоёр дахь хамтлаг болов.

Мөн энэ сарын 28-нд тохиосон Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 108 жилийн ойн өдрөөр Ерөнхийлөгчийн зарлигаар таван уран бүтээлийг нь онцолж Төрийн соёрхол хүртээв.

Тодруулбал, 

  1. Ц.Чулуунбатын ая, Г.Батхүүгийн үг “Толин хул”,
  2. Ц.Энхманлайн үг, ая “Амьдрал”,
  3. Ц.Чулуунбатын ая, Б.Явуухулангийн шүлэг “Зөвхөн Монголдоо”,
  4. Ц.Чулуунбатын ая, С.Оюуны үг “Үгүйлэн санана ”,
  5. Я.Одсүрэнгийн ая, Ц.Энхманлайн үг “Энэ бол дурлал биш”  дуу зохиож Монгол Улсын орчин үеийн хөгжмийн урлагт онцгой хувь нэмэр оруулсан “Харанга” хамтлагийн гишүүн Цэндсүрэнгийн Энхманлай, Цэрэндоржийн Чулуунбат, Хатанбаатарын Лхагвасүрэн, Яринпилийн Одсүрэн, Нэмэхийн Пүрэвдаш, зохиолч, яруу найрагч Санжаажавын Оюун нарт Монгол Улсын Төрийн шагнал хүртээсэн юм.

-1308 ХӨӨМИЙЧ ХӨӨМИЙЛЖ, ГИННЕСИЙН ДЭЭД АМЖИЛТАД СОЁЛЫН ӨВӨӨ БҮРТГҮҮЛЭВ-

Язгуур урлагийн үнэт өв болсон хөөмийн урлагийг Ховд аймгийнхан дэлхийн дээд амжилт болох Гиннест бүртгүүллээ. Тодруулбал, хамгийн олон буюу 1308 хөөмийч нэгэн зэрэг хөөмийлснийг Английн Лондон хот дахь Геннисийн амжилтын хорооны шүүгчид шүүн баталгаажуулж, Гиннесийн дээд амжилтад бүртгэсэн түүхэн үйл явдал энэ онд тохиолоо.

-ИХ ГАЗРЫН ЧУЛУУНД 3000 УРТЫН ДУУЧ, МОРИН ХУУРЧ ЧУУЛЛАА-

Дундговь аймгийн Гурвансайхан сумын нутаг Их газрын чулуунд “Уяхан замбуу тивийн наран” урлагийн их наадам өнгөрсөн наймдугаар сард боллоо. Монгол ардын үнэт өв соёлыг сурталчлан таниулах, түгээн дэлгэрүүлэх зорилготой тус наадмын хүрээнд “Мөнх тэнгэртээ өргөх дуун цацал” 3000 уртын дууч, морин хуурчдын тоглолт болсон юм.

Тодруулбал, говь нутгийн үзэсгэлэн болсон Эх газрын чулууны байгалийн тайзнаа уртын дууч, морин хуурчид, Дундговь аймгаас төрсөн алдартан гавьяатууд, Хөдөлмөрийн баатар, Зууны манлай дуучин Н.Норовбанзадын дэлхий дахинд хүргэсэн “Уяхан замбуу тивийн наран” уртын дууг эгшиглүүлсэн нь говийн үзэсгэлэнт байгаль, уул устай сүлэлдэн ирсэн зочдын сэтгэлийн утсыг хөглөжээ.

-Б.ШАРАВ, Н.ЖАНЦАННОРОВ НАРТ ХӨДӨЛМӨРИЙН БААТАР ЦОЛ ХҮРТЭЭЛЭЭ-

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Тулгар төр байгуулагдсаны 2228 жил, Их Монгол улсын 813, Ардын хувьсгалын 98 жилийн ойг тохиолдуулан Монголын мэргэжлийн хөгжмйин урлагийг шинэ түвшинд гаргаж ард түмний сэтгэл зүрхэнд хоногшсон олон арван сод бүтээлийг туурвиж үнэлж баршгүй гавьяа байгуулсан хоёр эрхэмд одон, медаль гардууллаа.

 Тодруулбал, ард олны сэтгэлд зүрхэнд олон сайхан аялгуугаараа хоногшсон Чингис хаан одонт, Төрийн шагналт, Урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Б.Шарав, Төрийн хошой шагналт, Ардын жүжигчин Н.Жанцанноров нарт  Хөдөлмөрийн баатар цол хүртээв.

Ч.БАДРАЛ АЙТИЛИНА АДАМОВАГИЙН НЭРЭМЖИТ УРАЛДААНД ТҮРҮҮЛЛЭЭ

Монгол Улсын Цэргийн дуу бүжгийн чуулгын гоцлол дуучин, МУСТА Чулуунбаатарын Бадрал ОХУ-ын Якутск хотод болсон Айтилина Адамовагийн нэрэмжит олон улсын дуурийн дуу дуулаачдын уралдаанд тэргүүн байр эзэллээ.  Тэрбээр, тэргүүн байрын шагналаа Айтилина Адамовагаас өөрөөс нь гардан авч, Монгол түмнээ баярлуулсан юм.

-300 ХҮНИЙ СУУДАЛТАЙ ГЭР ТЕАТР ҮҮДЭЭ НЭЭВ-

Монголын хамгийн том гэр театр энэ онд нийслэл хотод үүдээ нээлээ. Өндрөөрөө гурван давхар байшинтай тэнцэх монгол гэр хэлбэртэй, өвөрмөц донж маяг бүхий дотоод зохион байгуулалттай, гэрэл техникийн шийдэл сайтай гэр театрыг гэр бүлийн хосууд болох Д.Болор-Эрдэнэ, МУГЖ бүжиг дэглээч Д.Энх-Гэрэл нар байгуулсан юм.

 Гэр театрын диаметр нь 30 метр, тооно хүртэлх өндөр нь 13.8 метр буюу гурван давхар байшинтай тэнцэх хэмжээтэй. Нийт 720 м.кв талбайтай. Уг театр орчин үеийн шинэлэг шийдэл бүхий 300 хүний суудалтай аж.

-УДЭТ-ЫН ЗАЛУУ ЖҮЖИГЧИД ОЛОН УЛСЫН ФЕСТИВАЛИАС ШАГНАЛ ХҮРТЛЭЭ-

 БНСУ-ын Сөүл хотод болсон хоёр хүний жүжгийн олон улсын фестивальд УДЭТ-ын залуу жүжигчин  Г.Алтангэрэл, Г.Номуун нар оролцож,  тусгай шагнал хүртлээ. Тус фестивальд Монгол Улс анх удаагаа оролцсон бөгөөд В.Красногоровын  “Хувь заяаны хүлээс” хэмээх хоёр хүний төрлийн жүжгээрээ тусгай байрын шагнал хүртсэн байна.

 "ХОЛЛИВҮҮД МОНГОЛД" ОЛОН УЛСЫН КИНО НААДАМ МОНГОЛД АНХ УДАА БОЛОВ

"Холливүүд Монголд" олон улсын уран бүтээлчдийн анхдугаар кино наадам өнгөрсөн тавдугаар сарын 1-7-ны хооронд "Корпорэйт Конвеншн" төвд болов. Наадмын албан ёсны нээлтийн ёслолыг Монгол Улсын Морин хуурын чуулгын тоглолт болон Холливүүдээс ирсэн 16 зочны танилцуулгаар эхлүүлсэн билээ.

Тус наадамд

  • Холливүүдийн жүжигчин Руди Янгблад, Клаудиа Ким, Витаяа Пансрингарм,  
  • найруулагч Дэвид Петрарка, Ллойд Кауфман,
  • кино хуульч Патришиа Свинни Кауфман
  • продюсер Тим Коддингтон,
  • креатив продюсер Брайс Нильсен
  • кастинг директор Попинг Аувеун
  • кино шүүмжлэгч Карло Антонио Жентил,
  • арт директор Сэсэ Дестефано,
  • АНУ-ын зураглаачдын нийгэмлэгийн ерөнхийлөгч Кийс ван Оострум,
  • зохиолч Мэтью Уайт,
  • зураглаач Ваня Чернюл
  • жүжигчдийн дасгалжуулагч Ивана Чаббак
  • өнгө хувиргагч Йохим Зелл гээд салбар салбартаа мэргэшсэн 16 уран бүтээлч болон монголын кино уран бүтээлчид, жүжигчид, найруулагч, продюсер, зураглаачид оролцсон юм.

-"ДЭЛХИЙН МИСС ЭЭЖҮҮД"-ИЙН ТОП 6-Д МОНГОЛЫН МИСС ШАЛГАРЛАА-

АНУ-ын Лас Вегас хотод болсон “Мrs World 2019” Монгол Улсаас мисс А.Дэлгэрцэцэг оролцож, шилдэг зургаан гоо бүсгүйн нэгээр шалгарав. Тэмцээнд 35 орны үзэсгэлэнт ээжүүд оролцсоноос хагас финалд 12 орны мисс, финалын шатанд Монгол, Америк, Вьетнам, Өмнөд Африк, Малайз, Украйн улсын зургаан мисс шалгаран, шүүгчдийн үнэлгээгээр Вьетнам улсын мисс “Mrs World 2019” титмийн эзэн боллоо.

А.Дэлгэрцэцэг дөрвөн хүүхдийн ээж бөгөөд “make up artist” мэргэжилтэй бүсгүй юм.

Т.ГЭРЭЛ

 

 

 

 

 

 

0
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё4 сар 18. 20:23Эргэн төлөгдөхгүйгээр цугласан хагас тэрбумын орлогынхоо талаар Мобиком корпорацийн Япон эзэд болон Гүйцэтгэх захирал Кожи Курушима хариулт өгнө үү1 сар 18. 15:39Б.Энхбаяр vs Д.Амарбаясгалан1 сар 18. 11:30Соёлын сайд Ч.Номин та ДБЭТ-ын ерөнхий балетмейстер Д.Дашлхагвыг хамгаалж ажлуулсаар байх уу?2023, 12 сар 22. 16:13Мисс Бямбасүрэн “Miss Asian Awards 2023” тэмцээнд дэд байр эзэллээ2023, 12 сар 8. 12:01Ардчилсан намын даргын Ажлын албаны даргаар намын даргын зөвлөх Энхтөрийн Галбадралыг томиллоо2023, 12 сар 4. 13:04ФИДИК-ийн загвар гэрээний үнэ тогтоох, ажил хүлээлцэх асуудал2023, 11 сар 26. 14:46ТОДРУУЛГА: Цагдаагийн байгууллагын гэр бүлийн хүчирхийллийн дуудлага, мэдээллийн бүртгэл шинэчлэгдсэн2023, 11 сар 19. 14:32Зүүсэн цол энгэрээс гялтагнана, Зурсан түүх тэнгэрээс ч гялалзана2023, 11 сар 4. 10:44БЗД: Үерт автсан хороодод ариутгал, халдваргүйжүүлэлт хийж байна2023, 10 сар 30. 10:35Н.Баярмөнх: Орон сууцны хороолол дунд хашаалсан шүүхийн маргаантай гэх газруудыг шийдвэр гартал чөлөөлөх хэрэгтэй2023, 10 сар 30. 10:32А.Баяр: БЗД-ийн VII хороонд үйл ажиллагаа эрхэлдэг бар, цэнгээний газруудыг цэгцэлнэ2023, 10 сар 30. 10:28БЗД-ийн Ерөнхий боловсролын сургуулиудад “Цахим” индрийг гардуулсаар байна2023, 10 сар 26. 11:03Зөвшөөрлөөр тогтохгүй зөрчлүүдээ нуух аа боль! Ондо2023, 10 сар 16. 13:58Төрийн өмчит “Мон-Атом” компанийн Гүйцэтгэх захирал асан Э.Галбадрал: Ураны салбар эдийн засгийн эргэлтэд орсноор эдийн засгийг солонгоруулах нэгэн тод шар өнгө болж байгаад баяртай байна2023, 10 сар 13. 19:37Л.Лувсандэмбэрэл: Багш, шавь, гэр бүл гэсэн гурвалсан холбоо сайн байж амжилтад хүрдэг2023, 10 сар 5. 14:37Л.Оюун-Эрдэнийн ээлжит том нүүдэл нь ТӨСӨВ байх нь!2023, 9 сар 27. 15:08ТАНИЛЦ: АН-ын дарга Л.Гантөмөрийн зөвлөхүүд2023, 9 сар 25. 14:06Н.Баярмөнх: Хоол захиалж идсэн гэх 54 сая төгрөгөөр гамшгийн үед ажилласан төрийн алба хаагчдын хоол хүнсийг шийдвэрлэсэн2023, 9 сар 19. 11:07“Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх арга зүй“ сэдэвт бүсчилсэн сургалт болж байна2023, 9 сар 18. 16:32“Нээлттэй –Хөвсгөл-2023” арга хэмжээ Улаанбаатарт болно2023, 9 сар 18. 11:17Цагдаагийн байгууллага, Нэгдсэн Үндэсний байгууллагын Хүүхдийн сан хамтран цахим орчинд үйлдэгдэж буй хүүхдийн эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах,иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, мэдээллийн технологийн зохистой хэрэглээг бий болгох, зорилготой “Нууцалъя- Private” нөлөөллийн аяныг эхлүүлжээ. Тус аян энэ сарын 15-ны өдрөөс 12 сарын 25-ны хугацаанд улсын хэмжээнд зохион байгуулагдана2023, 9 сар 17. 16:28Зул бөхөхийнхөө өмнө бадамладаг!2023, 9 сар 15. 12:57ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД #ЭРСДЭЛГҮЙ_ИРЭЭДҮЙ ӨДӨРЛӨГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА2023, 9 сар 5. 17:49ХҮҮХДИЙГ ЗОХИСГҮЙ АГУУЛГААС ХАМГААЛЦГААЯ2023, 9 сар 5. 16:28Хүүхэд хамгааллын хөтөлбөр2023, 8 сар 29. 17:05Хүн худалдаалах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх “Мэддэг, Мэдээлдэг байя” аян эхэллээ2023, 8 сар 29. 16:42АН-ын 16 Дэд дарга тойрогт нэр дэвшихээр Л.Гантөмөртэй тохирчээ2023, 8 сар 29. 11:23ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ АРГА ХЭМЖЭЭ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА2023, 8 сар 26. 16:50Зүүн дөрвөн замын автобусны буудлын ТҮЦ-үүдийг нүүлгэжээ2023, 8 сар 25. 11:00
© 2008 - 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.