2019 оны 12-р сарын 30
8 цаг 00 минут

Ерөнхийлөгч өө, авлигачидтай тэмцэх тэмцэл чинь зогсчихсон юм уу

  

УИХ-ын гишүүн О.Баасанхүү 6 хоногийн өмнө хэвлэлд ярилцлага өгөхдөө “Ерөнхийлөгч хаана байна аа, одоо ил гараач ээ. Прокурорыг дуудаад, загнаад байсан. Авлигачидтай тэмцэнэ, оффшорт байгаа мөнгийг оруулж ирнэ гээд яриад, мөнгөн аяга бариад яваад байсан биз дээ. Хүн солих гэж л яваад байсан юм уу, хаашаа юм” хэмээн ярьсан.  Сүүлийн үед Ерөнхийлөгч нээрээ л таг чиг болсон. Ганц нэг хуульд хориг тавих, шагнал гардуулах үеэр л ил гарч ирж байгаа. Өчигдөр хэдэн шагнал гардуулж, бөх үзэж, ард иргэддээ харагдав. Шударга ёс гэж хөлийн чигчий хуруун чинээ ч үлдээгүй, авлигачид нь мөнгөө “идээд”, цавчдагаа цавчсаар л байгаа энэ улсад иргэд нэг л зүйлийг хүсэж байгаа. Тэр нь шударга ёс. Шударга ёсыг тогтоох хүн нь Ерөнхийлөгч Х.Баттулга гэж таныг дэмждэг иргэд хүлээсээр.

2017 оны сонгуульд өрсөлдөхдөө та сурталчилгаагаа Хэнтийгээс эхлүүлж байсан. Зүгээр ч нэг эхлүүлээгүй. АТОЗ-ийнхэнтэй гэрээ байгуулж, хэрвээ Ерөнхийлөгч болж чадвал оффшортой тууштай тэмцэж, мөнгийг нь оруулж ирнэ гэж амласан.  Түүний сонгуулийн сурталчилгааны хамгийн гол амлалтын нэг нь энэ байлаа. Сонгогдсоныхоо дараа ч гэсэн АТГ-ын дарга нарыг хоёр ч удаа дуудаж уулзсан. 2017 оны наймдугаар сарын 2-ны өдөр АТГ-ын дарга болон Ерөнхий прокурорыг дуудаж уулзаж, “Панамын хуудсуудаар ил болсон Монголын 40 гаруй хүний оффшор данстай холбоотой асуудлыг нэн даруй шйидвэрлэх ёстой. Монгол Улсын Ерөнхийлөгчийн зүгээс тэдэнд 49 хоногийн хугацаа өгөөд байгаа. Энэ дээр шийдвэртэй ажиллахад Төрийн тэргүүн дэмжиж ажиллана” гэж хэлж байлаа.

2018 оны гуравдугаар сард Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд АНУ-д очиж, Ерөнхийлөгчийн  АНУ-ын төрийн тэргүүнээс Монголд үйлдвэрлэсэн оёмол сүлжмэл бүтээгдэхүүнийг АНУ руу татваргүй квотгүй оруулах болон оффшор дансыг ил болгох, мөнгийг буцааж авчрах гэсэн хоёр асуудлаар туслалцаа хүссэн.  Ирснийхээ дараа “Цензургүй яри” нэвтрүүлэгт оролцож, сонирхолтой ярилцлага өгч байлаа.  Тэр яриаг сануулъя. З.Энхболд дарга “Сонгуулийн үеэр Ерөнхийлөгчтэй АТОЗ-ийнхөн гэрээ байгуулаад, 17 тэрбум ам.доллар гээд яваад байсан даа. Ерөнхийлөгч 17 тэрбум уу, эсвэл 1 юм уу гэдгигй мэдэхгүй шүү дээ. Ямар ч байсан би сонгогдвол үүний учрыг олохын төлөө ажиллана гээд гарын үсэг зурсан. 

Одоо Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн ажлын албаар Ерөнхийлөгч нэг ажил хийлгэж байгаа.  1990 оноос хойш Монголын хилээр ямар баялаг гараад, хэдэн төгрөг эргэж орж ирэв гэдгийг олоодох. Жил бүрээр нь, бүтээгдэхүүн болгоноор. Гаалийн мэдээгээ Орос, Хятадын мэдээтэй тулгана. Тэгээд зөрсөн нь оффшор дансанд байна гэсэн үг. Гэхдээ оффшор руу орохын тулд хууль ёсны банкнаас дамжина. Дараа нь оффшороосоо гарахын тулд дахиад хууль ёсны банкаар дамжина шүү дээ. Тэр нь бүртгэгддэг. Энэ дэлхий дээр авлига аваад, нуугдаад, Америкт байшин аваад, сайхан амьдарна гэдэг ойлголт алга болчихсон юм байна. Манай улсын хүндэт авлигачид аа, та нар явах газар байхгүй болсон” гэж ярьж байлаа.

2018 оны аравдугаар сард Ерөнхийлөгч  Үндэсний телевизэд ярилцлага өгөхдөө “АТГ-ын даргыг сольж, офшорт байгаа мөнгийг оруулж ирье гэхэд ч УИХ хөдлөхгүй байна. Санаачилсан, хийсэн бүх л ажлыг УИХ унагаж байна” гэж хэлсэн.  Нээрээ ч өмнөх Ерөнхийлөгчийн үед томилсон хууль, хяналтын байгууллагын удирдлагууд хөдлөхгүй байна гэж иргэд бодож байсан байх. Энэ онд АТГ-ын дарга, Ерөнхий шүүгч, Ерөнхий прокурорыг солилоо.  Энэ байгууллагуудын даргыг солиод даруй 7 сар гаруйн хугацаа өнгөрчихлөө.  Нөгөө гишгэх газаргүй болсон хүндэт авлигачид нь ном бичсэн шиг л “зугаацаж” байна. Зарим нь Монголоос зугтаж алга болоод, байршлаа үе үе солиод, тэрийг нь хэвлэлүүд мэдээлээд. 

Нөгөө Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөр хийлгээд байгаа ажил нь яасан юм, бүү мэд. Авлигачид оффшор дансанд хэдэн төгрөг аваачиж хийснийг олох болоогүй юу. Жил гаруй судалсан, хайсан байлтай. Одоо болтол материал нь бүрдэж дуусаагүй юм байлгүй.  Хууль, хяналтын байгууллагын удирдлагууд чинь юу хийгээд байна аа. Дуудаж загнах болоогүй юу.  Тэр дундаа Ерөнхий шүүгчээ дуудаж уулзаад, шахах болоогүй юм уу.

АТГ-ын шинэ дарга тун ч гайгүй ажиллаж байгаа.  Авлига, албан тушаалын хэрэгт холбогдсон хүмүүсийн хэргийг илрүүлээд л байна. Оймсондоо ам.доллар нуусан, паар, ширээнийхээ араар мөнгөө шидсэн авлигачин гаруудыг барилаа. Оффшор дансанд мөнгө угаасан Элчин сайдын хэргийг хүртэл илрүүлчихлээ.  Тэд ажиллаж, томчуудыг барьж байгаа. “Чонын ав” ч гэж нэрлэж байна.   “Хөгжлийн банк”-ны удирдлагууд албан тушаалаа урвуулсан, Хотын дарга асан Э.Бат-Үүлд холбогдох авлигын, Монголбанкны Ерөнхийлөгч асан Н.Золжаргалын арилжааны банкуудаас хахуульд авсан мөнгөө бусдын нэрээр Австрали руу шилжүүлж хотын төвд хаус авч угаасан хэрэг байна. Цаашлаад  Олон жил гацсан “Оюу толгой”-н гэрээтэй холбоотой, түүнийг дагаад Ерөнхий сайд С.Баяр, Ч.Сайханбилэг нарт холбогдох хэргийг АТГ-ынхан шуурхай шалгаж дуусган, прокурорт хянуулан шүүхэд шилжүүлсэн.

Сангийн сайд С.Баярцогт нарын оффшорт хууль бус хөрөнгө хадгалж, Монгол руу бусдын нэрээр банкаар дамжуулж авч угаасан, Ховд аймгийнхны лицензийн, Салхитын ордын хэрэгт холбогдсон зургаан шүүгч,  Эрчим хүчний дэд сайд асан Д.Доржпүрэвийн 3.5 сая долларын хахуулын, Уул уурхайн дэд сайд асан Эрдэнэбулганы “Арева” компаниас 1,2 сая евро хахуулд авч тусгай зөвшөөрөл гаргаж өгсөн хэргүүд ч эдүгээ шүүх хурлын товоо хүлээж байна. Тоон үзүүлэлтээр бол АТГ-т шалгагдаж эхэлсэн хэргүүдийн 80 хувь нь шүүхэд шилжсэн гэгдэж буй. Гэтэл шүүхээр шийдэгдсэн хэрэг бараг алга.  Албан тушаалтнууд мөрдөн хэд хоночихоод, гарч ирж ном бичиж хэвлүүлж, мөнгөө үрж ядаад явж байна. 

Шүүхэд очсон хэргүүдийн ихэнхийг мөрдөн байцаалтад буцаадаг жишиг тогтчихсон. Үүний цаана янз бүрийн л шалтгаан бий байх. Гэхдээ иргэд бол хэрэгтнийг газар дээр нь барилаа, шүүх л шийдэхгүй байна гэж харж байгаа. Тиймээс хууль, хяналтын байгууллагуудынхаа дарга нарыг дуудаж, нэг уулзах болоогүй юу. Тэр дундаа Ерөнхий шүүгчтэйгээ уулзах болоогүй юу. Иргэд 2017 оны наймдугаар сард ажиллаж байсан. Саяхныг болтол авлига, албан тушаалын хэрэгтнүүд, оффшор бүсэд мөнгө нуусан авлигачидтай тэмцэж байсан Ерөнхийлөгчийг хүлээж байна. Бүх солих ёстой хүнээ сольчихоод юу хүлээгээд байгааг ч гайхаж эхэллээ.  Шударга ёсны хэлтэрхийг ч болов бариад, бидэнд нэг харуулаач. Иргэд хэлтэрхийг нь ч болов харж баясмаар байна.

60
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

60 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

202.9.46.213Зочин   • 2020, 1 сарын 19. 13 цаг 41 минут

Үхсэний чинь авилгатай тэмцэх, өөрөө манлайлдаг, хамгийн том гэмтэн хүн юу л гэж улс орон, ард түмнээ бодхов.Лайгаар нь улс орон сүйрч дууслаа.Хаа байна тэр "торгоны зам", хаа байна тэр "хийн хоолой", ухаантай адуу мал хүртэл хүний мууг таньдаг болсон үе.Худлаа ярьж хууран мэхэлсээр л дуусах нь.Нөгөө Ганбат ч билүү хоёр найз нь интерполоор эрэн сурвалжлагдаад л байсан одоо үхээрийнхээ ажлыг хийсээр л гэмгүй амьтад, нөгөө жолооч нь байсан Махбалын хэрэг замхарч дууслаа.Үндэс угсаа нэгтнүүд минь сэрэх цаг чинь болоогүй л байна даа.

192.82.67.41ИРГЭН   • 2020, 1 сарын 19. 9 цаг 05 минут

ИРГЭДЭЭ, БОДОХ, ЭРҮҮГИЙНХНИЙГ ,ШҮҮХ , ТАНЬ ЮУ, БОЛОВ, ОО

66.181.183.9Зочин   • 2020, 1 сарын 17. 19 цаг 29 минут

Элбэгдоржийн өрөөсөн дугүй. төрийн ажил гэдэг наанадаж ухаан санаа цоо эрүүл, цэгц шударга, улс эх орноо боддог, боловсролтой төрийн хар хүний ажил болохоос ганзагын наймаа эрхэлсэн, авахаас өөрийг мэддэггүй шуналын тулам шиг хүмүүс төрд гарч улс эх орноо сүйрүүлж байна даа

202.9.46.30цэрэнбалжир   • 2020, 1 сарын 5. 19 цаг 07 минут

Энэ хүнийг ялаас зугтаж ерөнхийлөгчид нэр дэвшиж, машмих хар пиар, худал амлалт, асар их мөнгөний хүч нөлөөгөөр ерөнхийлөгч болсныг ард түмэн бүгд мэдэж байгаа. Тийм болохоор ард түмэнд ашигтай юм хийнэ эгж нэг их горьдох хэрэггүй л болов уу? Харин дахин сонгож л битгий тэнэгтэцгээгээрэй дээ.

58.109.161.167Зочин   • 2020, 1 сарын 3. 21 цаг 27 минут

tsever hun songoson ch boloosoi

202.9.46.102Зочин   • 2020, 1 сарын 3. 18 цаг 37 минут

Өөрийнхөө булхайг нуух гэж л ажиллаж байгаа харагдана

95.115.22.250TO TO   • 2020, 1 сарын 1. 16 цаг 10 минут

MONGOL ULSIIG UDIRDAN ABCH JABAX XONSHOORTOI AABIIN XYY MONGOLD DAANCH ALAGDAA EI CHABAS DAA MONGOLCHUU DAA

66.181.183.25Иргэн   • 2019, 12 сарын 31. 19 цаг 47 минут

Ард иргэд энэ хүний амлалтанд хууртаж сонгосон гэвч хоосон амлалт байсан уу хүлээлт алдарч бна шүү

202.9.40.156Ерөнхийлөгч   • 2019, 12 сарын 31. 19 цаг 44 минут

Больсоон ард түмээн. Тэмцэх гэхлээр өөрөөсөө эхлэх болчихоод болдоггүй

192.82.73.95Иргэн   • 2019, 12 сарын 31. 16 цаг 02 минут

Монгол ялна гээд Энхболдыг хужаагаар дуудаж байгаад ялсан. Энэ хүн урлагийнханд шагнал тараахаас өөр юу ч хийсэнгүй 3 жил боллоо. үүнээс юм горьдоод хэрэггүй дээ.

103.111.68.3Зочин   • 2019, 12 сарын 31. 11 цаг 43 минут

Худлаа гар л даа Гэхдээ МАНАН-*аас дээр бсн л даа. Одоо энийг тонилгох хэрэгтэй

202.179.25.55иргэн   • 2019, 12 сарын 31. 10 цаг 49 минут

Энэ хүн чадахгүй ээ. ерөнхийлөгчийн ажлийг З. Энхболд хийдэг тэр хүн тэр л хэмжээндээ сэтгэнэ, өдөр хоног өнгөрөөнө.

202.9.47.53зочин   • 2019, 12 сарын 31. 10 цаг 05 минут

НӨГӨӨ ХУЛГАЙЧ ЦАХИАГИЙН ЭЛБЭГДОРЖИЙГ БАРЬЖ, ХУЛГАЙН ХӨРӨНГИЙГ НЬ ХУРААЖ УЛС ОРНОО ХЭЗЭЭ ХОХИРОЛГҮЙ БОЛГОХ ГЭЖ БАЙНА, ЕРӨНХИЙЛӨГЧ ӨӨ ХЭМЭЭН МОНГОЛЫН АРД ТҮМЭН ХАРИУ НЭХЭН ШААРДАЖ БАЙНА.

99.57.27.106Зочин   • 2020, 1 сарын 4. 13 цаг 36 минут

teneguud enuugeer neg

110.47.164.245Зочин   • 2019, 12 сарын 31. 9 цаг 48 минут

Энэ хүнээс одоо баас шээс л гарна

198.16.66.45Zochin   • 2019, 12 сарын 31. 8 цаг 53 минут

Ene shagnal chini utgaa aldlaa, arai l ih hund uguud baina u daa

49.0.137.164??????????????   • 2019, 12 сарын 31. 8 цаг 50 минут

Elbegdorj geed bas yum hiideggui neg baram baij bilee odoo bas ene Eronhiilogch maani Mongoloo hezee yaluulah yum bol doo !

176.143.119.112Зочин   • 2019, 12 сарын 31. 3 цаг 48 минут

Хулгайч хулгөйчаа барьж байсаныг дуулсануу. Хор найруулж хонзон авах хулгайлж идсэн ил болсон хэргээ л нуухад богино ухаанаа зарцуулж байгаа ерөнхийлөгч шүү дээ.

156.56.145.198zzzzzz   • 2019, 12 сарын 31. 2 цаг 20 минут

Ug ni ih l demjsendee daan ch mash muugaar itgel setgel huallaa yu ch hiigeegui novsh ni Enhamgalan iimiig ch gadarlaj baisan baihdaa odoo tegeed hend itgenee

202.9.46.170Зочин   • 2019, 12 сарын 31. 1 цаг 06 минут

АН намаас дэвшүүлсэн намын захиас бий гэж нэгэн эрхэм хэлж байсан байхаа. Сонгууль хүлээгээд хугацаа хожоод юу ч хийхгүй б.наЭнэ хүн өөрөө асуудал ихтэй болохоор барьцаалагдаад дугарч чадахгүй б.на. Ийм ерөнхийлөгч монголд л байх юм.

66.181.178.250ахмад настан   • 2019, 12 сарын 30. 23 цаг 34 минут

Өөрөө офшорт төмөр зам тавихаар 760н сая дооллорииггаргацсан хүн яаж чадах билээ ёстои нөгөө хулгаич хулгаичииг бариараи гэгч болох биз

202.9.40.64Зочин   • 2019, 12 сарын 30. 22 цаг 37 минут

жинхэнэ ТОП авлигачидтай нийлээд төрөө самарчихсан ерөнхийлөгч чинь ичээд байдаг юм байгаа биздээ

180.129.25.36Зочин   • 2019, 12 сарын 30. 22 цаг 33 минут

Enkhamgalan prokuror ug n zuv uzej blaa

81.185.174.76Зочин   • 2019, 12 сарын 30. 20 цаг 55 минут

НЭЭРЭЭ ТАГ ШҮҮ .ДЭМЖСЭН ЮМСАН

87.128.23.246ЗОЧИН   • 2019, 12 сарын 30. 19 цаг 21 минут

АЛТАН ГАДАС, ХӨДӨЛМӨРИЙН ГАВЪЯА, ГАВЪЯАТ ЦОЛ "ШАГНАЖ " ХАА ГАЗРЫН ШАГНАЛААС ҮЛДСЭН ҮЛДЭГДЛҮҮДИЙГ ӨӨРТӨӨ ТАТАЖ, ӨӨРИЙГӨӨ ДАХИН СОНГУУЛИХ АРГА ЗАМАА Л БОДОЖ ЯВНА ДАА.... ХӨӨРХИЙ

78.126.73.221Зочин   • 2019, 12 сарын 30. 18 цаг 07 минут

arai denduu muulj bainaa teneguudee

183.81.171.2Зочин   • 2019, 12 сарын 30. 15 цаг 59 минут

Хулгайч хулагайчаа барихгүй байлгүй.Юу ч хүлээгээд нэмэргүй гэдэг нь ойлгомжтой боллоо.

192.82.72.203Зочин   • 2019, 12 сарын 30. 14 цаг 24 минут

ҮНЭНДЭЭ Х.БАТТУЛГАД ХИЙГЭЭД БАЙХ АЖИЛ АЛГА .

136.52.100.54M   • 2019, 12 сарын 30. 12 цаг 59 минут

Ooroo hulgaich bolhoor bolohgui baival ajlaa ogoochee sugaaraa amsalalsan heden tomroor hun shagansan nuuree surhii tsarain der n taviad gatsaasan hudlaa nohor l yvaad baihiin novshiin hogiin eronhiilogch ymaa novsh.

192.82.71.70Дамиран   • 2019, 12 сарын 30. 12 цаг 53 минут

сүүлийг үед нийслэлийн прокурор яг хуучинтайгаа адил хэргүүдийг явдаг хэрэг явдаггүй хэрэг гэж ангилаад мөрдөн байцаалтыг гацааж байна.ялангуяа албан тушалтан,чинээлэг хүмүүстэй холбоо бүхий хэргүүд нам дарагдаж байна.ерөнхий прокуророос ямарч хяналт дээрээс нь алгадаа..прокурор санаатайгаар ажлаа хийгүй байна...энэ орос ба станы орнуудын адил тогтолцоогоо өөрчлөхгүй бол хэчнээн ч прокурорын мөрдөн байгуулаад ажил цэгцрэхгүй..прокурорын мөрдөнтэй орнуудын авилгалын индексийг хардаа...

66.181.180.246Amar   • 2019, 12 сарын 30. 12 цаг 53 минут

Battulgaas ih yum huleej blaa...yu ch hhgui hun shagnahaas oor bodittoi hiisen yum alga

83.97.157.201Зочин   • 2019, 12 сарын 31. 8 цаг 20 минут

Mongol yalj bnaa. Hulhin deer chini tsetseg urguuldnyg oroi ch medsen ni olzuurhuushtai.

202.126.89.60Зочин   • 2019, 12 сарын 30. 12 цаг 48 минут

Дан нэг юмний дарга захирал ядаж багийн дарга нам дагасан хүмүүс авж байна.шагналд дуртай мөнгөө төлдөг эсвэл ирэх сонгуульд хэрэглэгдэх хүмүүстээ өгдөг.ийм шудрага ёс тэнэглэл тогтоож байж муу малнууд.

202.126.89.60Зочин   • 2019, 12 сарын 30. 12 цаг 36 минут

Алтангадас хөдөлмөрийн гавьяаны одонгоо шудрага өгж чадахгүй байж үхсэн ацны шудрага ёс тогтоох вэ

64.46.6.187Зочин   • 2019, 12 сарын 30. 12 цаг 19 минут

Тонил муу луйварчин женко

66.181.181.31Зочин   • 2019, 12 сарын 30. 12 цаг 14 минут

Баттулга хулгайчидтай нэг хөнжилд байгаа юм чинь тэмцэнэ гэж зөөлөө биздээ

203.91.115.51Зочин   • 2019, 12 сарын 30. 11 цаг 59 минут

Монголын ард түмэн энэ хулгайч луйварчин, жижиг мафийн толгойлогч, гэмт хэрэгтнээс юу хүлээх вэ дээ?. Мөнгө цацаж ерөнхийлөгч болдог нь өөрийн хийсэн гэмт хэргийг замхруулах гэж л үхэн хатан,арл түмний тархийг угааж гарч ирсэн **** шүү дээ. Одоо гэмт хэрэгтнүүд УИХ -д сонгогдож халдашгүй эрхээр өөрийгөө авч гардаг жишиг тогтсон шүү дээ. Одоо монголд жинхэнэ ард түмний хүлээн зөвшөөрөгдсөн удирдагч байхгүй болсон цаг үед энэ луйварчидтөй тэмцэж чадахгүй. Ард түмэнд удирдагч манлайлагч хэрэгтэй. Тэгж байж энэ луйварчдыг торны цаана хийнэ.

202.9.40.165Зочин   • 2019, 12 сарын 30. 11 цаг 10 минут

хулгайчаас шударга ес нэхэж байгаа бол хохь чинь

202.9.46.170Зочин   • 2019, 12 сарын 31. 1 цаг 09 минут

нээрээ товчхон бөгөөд тодорхой

175.223.14.72Зочин   • 2019, 12 сарын 30. 11 цаг 08 минут

Olgorhi biznes turd garah iim l gemtei

202.9.46.16иргэн   • 2019, 12 сарын 30. 10 цаг 59 минут

Төрийн шагнал тоглоом боллоо, дуунцаруудад өгдөг гэнээ, түрүү,түрүү үеийн сайхан дуу бүтээлүүд зөндөө байнаа,

202.179.26.191Монгол   • 2019, 12 сарын 30. 10 цаг 57 минут

Сонгуулийн хуульд хориг тавиагүй нь: нэг талаас МАН-ыг ялуулж, оронд нь өөрөө 21 оны сонгуульд гаргах. Ингэхэд түүнтэй өрсөлдөж гарцаагүй ялах хүн нь Энхбаяр гэж тооцоолжээ. Ийм учраас АН-аас ерөнхийлөгч болоод МАН-ын өвөрт орсон нь МАНАН-д элссэний баталгаа мөн. Бодол чинь богино байна даа.

202.9.46.16иргэн   • 2019, 12 сарын 30. 10 цаг 52 минут

Гэмт хүн гэлбэлзэнэ гэгчээр яаж ажил хийх вэ,өөрөө хамгийн түрүүнд шалгагдах ёстой шүү,Төрийн шагналаа наран туул зах дээр аваачаад тараагаачээ,тэнд арай илүү олон хүнтэй шүү,Нэр хүндтэй төрийн шагнал сайхан байлаа, одоо хүүхдийн тоглоом тарааж байгаа юм шиг боллоо.

202.179.26.191Монгол   • 2019, 12 сарын 30. 10 цаг 50 минут

Энэ зайлуул гарал нэгтэй гээд тангад Жавзандамбыг өргөмлөөд Сүхбаатарын дээр гаргачихлаа. Чингис хаан- Тангад мөхөөнүйг өнлөө болгон сануулж бай гэсэн гэрээсийг бид мартаагүй шүү. Алтан ургийн хаадын хамгийн ойрын залгамжлагч Намнансүрэн хаан болгохоор тохирсныг бид мартаагүй. Түүнийг Богдын цайллага дээр хордуулж алсныг ч мартаагүй шүү. Богдыг тан шиг шүтдэг хүн цөөн гэдгийг та саяхны нэг санал асуулгаас ойлгосон байх.

192.82.68.151Зочин   • 2019, 12 сарын 30. 10 цаг 38 минут

Шалгалт явагдвал өөрөө Баттулга шалгагдах учир чимээгүй болоо биз,Мөн ч сайхан худал амлаж гарсан биелсэн юм алга Өрөө тэглүүлье амалснаа буухаасаа өмнө биелүүлбэл таарна

202.9.46.170Зочин   • 2019, 12 сарын 31. 1 цаг 12 минут

луйврын хэргүүд чимээгүй боллоо.

202.179.31.102zochin   • 2019, 12 сарын 30. 10 цаг 36 минут

zogssoon ur tegleh yasan bas l tag 2021 on oirhon bna da erunhiilugchuu

98.253.30.34Kkk   • 2019, 12 сарын 30. 9 цаг 51 минут

Iyn temtseh , shagnaad ehlechihsen iym bishuu esergeeree

202.179.24.109   • 2019, 12 сарын 30. 9 цаг 45 минут

agaa garch ireed bidniigaa jargaana gesen

183.177.97.14Зочин   • 2019, 12 сарын 30. 9 цаг 39 минут

Өөрийг нь шалгах болохоор нэг их хүчлэхгүй байх шиг байна

202.9.40.107mgl   • 2019, 12 сарын 30. 9 цаг 16 минут

tag bolchihson hachin yumaa.

202.179.30.6Зочин   • 2019, 12 сарын 30. 9 цаг 12 минут

хоёр гараа өргөөд хэлээ гаргаад буугаад өгчихсөн шүү дээ аль хэдийнээ

76.107.165.63ЖОНХУУ   • 2019, 12 сарын 30. 9 цаг 10 минут

Би өөрөө хулгайч болохоороо юу гэж авилгатай тэмцэх вэ дээ. Рекламный пауз хийж байсан юмаа

202.9.46.170Зочин   • 2019, 12 сарын 31. 1 цаг 16 минут

харин тиймээ монголчуудийг үхэр шиг болохоор ,луйварчид нь их хошгируулсаар байгаад сурчихсан юм шигээ

124.158.73.28зочин   • 2019, 12 сарын 30. 9 цаг 06 минут

энэ хүн өөрөө энд бичигдээд байгаа авилгачдаас онцгойрч ялгараад байх юмгүй хүн шүү дээ, юугаа ярих вэ дээ хөөрхий, худал амлалтаар түмний тархийг угааж ялсан ялах нь л чухал байсан байх, төмөр зам энэ тэр гээд асуудлууд нь сонгогдоод таг чиг болсон, бүр түмний нүдэн дээр баянгол буудал дээр юу л болж байлаа хүмүүс мартаагүй ээ

202.179.27.89Зочин   • 2019, 12 сарын 30. 8 цаг 58 минут

ard tumnii toloo huruugaach hodolgohhui bna songuuli dohohoor ard tumendee hairtai bolno doo

202.179.27.89Зочин   • 2019, 12 сарын 30. 8 цаг 55 минут

yu ch hiihgui bna.horig tawisan nertee.awilgatai temtseh sonirholgui bh shig bna

49.0.137.164????   • 2019, 12 сарын 30. 8 цаг 52 минут

Akul Awilgachidiig ingeed l oogshuul;eed zaana ni Ard Tumen, Uls oron hohirood l baij baig uu ? Battulga Eronhiilogch oo ! ???? Ard Tumen ymagt Unenii tald baih bolno Tanii heleed garch irsen Mongol Ylaad baigaa ni ene uu ?

202.70.38.18Зочин   • 2019, 12 сарын 30. 8 цаг 34 минут

Ард түмэн бид луйварчдын булхайг илт мэдэж байсан ч дийлэхгүй байна. Төрийн өмчийг өмч хувьчлал нэрээр Зандаахүүгийн Энхболд маш олон хүнд боломж олгож үнэгүй шахам хувьчилсан.Женко Баттулга Талх чихэр, Баянгол зочид буудал, Махкомбинат үйлдвэр гээд маш их боломж олгосоныхоо ачийг санаж ерөнхийлөгчийн тамгын газрын даргаар Энхболдыг гэх мэт албан тушаал бүхэнд наймаа явагдсан. Төрийн бүх өнгөтэй өөдтэй бүхэн худалдагдаж байна...

202.9.46.170Зочин   • 2019, 12 сарын 31. 1 цаг 19 минут

нэгэнтээ дуусчихсан ард түмэн өөрснөө сонгож. хоосрохыг хүссэн

Шинэ мэдээ

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё4 сар 18. 20:23Эргэн төлөгдөхгүйгээр цугласан хагас тэрбумын орлогынхоо талаар Мобиком корпорацийн Япон эзэд болон Гүйцэтгэх захирал Кожи Курушима хариулт өгнө үү1 сар 18. 15:39Б.Энхбаяр vs Д.Амарбаясгалан1 сар 18. 11:30Соёлын сайд Ч.Номин та ДБЭТ-ын ерөнхий балетмейстер Д.Дашлхагвыг хамгаалж ажлуулсаар байх уу?2023, 12 сар 22. 16:13Мисс Бямбасүрэн “Miss Asian Awards 2023” тэмцээнд дэд байр эзэллээ2023, 12 сар 8. 12:01Ардчилсан намын даргын Ажлын албаны даргаар намын даргын зөвлөх Энхтөрийн Галбадралыг томиллоо2023, 12 сар 4. 13:04ФИДИК-ийн загвар гэрээний үнэ тогтоох, ажил хүлээлцэх асуудал2023, 11 сар 26. 14:46ТОДРУУЛГА: Цагдаагийн байгууллагын гэр бүлийн хүчирхийллийн дуудлага, мэдээллийн бүртгэл шинэчлэгдсэн2023, 11 сар 19. 14:32Зүүсэн цол энгэрээс гялтагнана, Зурсан түүх тэнгэрээс ч гялалзана2023, 11 сар 4. 10:44БЗД: Үерт автсан хороодод ариутгал, халдваргүйжүүлэлт хийж байна2023, 10 сар 30. 10:35Н.Баярмөнх: Орон сууцны хороолол дунд хашаалсан шүүхийн маргаантай гэх газруудыг шийдвэр гартал чөлөөлөх хэрэгтэй2023, 10 сар 30. 10:32А.Баяр: БЗД-ийн VII хороонд үйл ажиллагаа эрхэлдэг бар, цэнгээний газруудыг цэгцэлнэ2023, 10 сар 30. 10:28БЗД-ийн Ерөнхий боловсролын сургуулиудад “Цахим” индрийг гардуулсаар байна2023, 10 сар 26. 11:03Зөвшөөрлөөр тогтохгүй зөрчлүүдээ нуух аа боль! Ондо2023, 10 сар 16. 13:58Төрийн өмчит “Мон-Атом” компанийн Гүйцэтгэх захирал асан Э.Галбадрал: Ураны салбар эдийн засгийн эргэлтэд орсноор эдийн засгийг солонгоруулах нэгэн тод шар өнгө болж байгаад баяртай байна2023, 10 сар 13. 19:37Л.Лувсандэмбэрэл: Багш, шавь, гэр бүл гэсэн гурвалсан холбоо сайн байж амжилтад хүрдэг2023, 10 сар 5. 14:37Л.Оюун-Эрдэнийн ээлжит том нүүдэл нь ТӨСӨВ байх нь!2023, 9 сар 27. 15:08ТАНИЛЦ: АН-ын дарга Л.Гантөмөрийн зөвлөхүүд2023, 9 сар 25. 14:06Н.Баярмөнх: Хоол захиалж идсэн гэх 54 сая төгрөгөөр гамшгийн үед ажилласан төрийн алба хаагчдын хоол хүнсийг шийдвэрлэсэн2023, 9 сар 19. 11:07“Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх арга зүй“ сэдэвт бүсчилсэн сургалт болж байна2023, 9 сар 18. 16:32“Нээлттэй –Хөвсгөл-2023” арга хэмжээ Улаанбаатарт болно2023, 9 сар 18. 11:17Цагдаагийн байгууллага, Нэгдсэн Үндэсний байгууллагын Хүүхдийн сан хамтран цахим орчинд үйлдэгдэж буй хүүхдийн эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах,иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, мэдээллийн технологийн зохистой хэрэглээг бий болгох, зорилготой “Нууцалъя- Private” нөлөөллийн аяныг эхлүүлжээ. Тус аян энэ сарын 15-ны өдрөөс 12 сарын 25-ны хугацаанд улсын хэмжээнд зохион байгуулагдана2023, 9 сар 17. 16:28Зул бөхөхийнхөө өмнө бадамладаг!2023, 9 сар 15. 12:57ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД #ЭРСДЭЛГҮЙ_ИРЭЭДҮЙ ӨДӨРЛӨГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА2023, 9 сар 5. 17:49ХҮҮХДИЙГ ЗОХИСГҮЙ АГУУЛГААС ХАМГААЛЦГААЯ2023, 9 сар 5. 16:28Хүүхэд хамгааллын хөтөлбөр2023, 8 сар 29. 17:05Хүн худалдаалах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх “Мэддэг, Мэдээлдэг байя” аян эхэллээ2023, 8 сар 29. 16:42АН-ын 16 Дэд дарга тойрогт нэр дэвшихээр Л.Гантөмөртэй тохирчээ2023, 8 сар 29. 11:23ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ АРГА ХЭМЖЭЭ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА2023, 8 сар 26. 16:50Зүүн дөрвөн замын автобусны буудлын ТҮЦ-үүдийг нүүлгэжээ2023, 8 сар 25. 11:00
© 2008 - 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.