2019 оны 12-р сарын 30
11 цаг 45 минут

Т.Батмөнх: 88 мянга орчим иргэн шимтгэлээ нөхөн төлөх тооцоо гарсан

Ирэх оноос даатгуулагчдад ашигтай хэд хэдэн хуулийн заалт нийгмийн даатгалын салбарт хэрэгжиж эхэлнэ. Энэ талаар Нийгмийн даатгалын ерөнхий газрын дэд дарга Т.Батмөнхтэй ярилцлаа.

- 2020 оноос хэрэгжиж эхлэх хуулийн өөрчлөлттэй холбоотой мэдээлэл өгөхгүй юу? Иргэдийн тухайд нийгмийн даатгалаа нөхөн төлж болох юм байна гэсэн ойлголттой байна л даа.

- УИХ-ын чуулганаар 2017 онд баталсан Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчдийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай хууль ирэх оны  нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлнэ. Энэ хуулийн үйлчлэх хугацаа нэг жил. Өөрөөр хэлбэл 2021 оны нэгдүгээр сарын 1 хүртэл хэрэгжих юм. Ингэснээр 15-60 насны малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгч иргэд 1995-2019 оны тэтгэврийн даатгалын шимтгэлээ нөхөн төлөх боломж бүрдэж байгаа юм.

- Тэгэхээр бүх иргэн шимтгэлээ төлөх боломжгүй зорилтот бүлгийг тогтоосон юм байна шүү дээ. Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгч гэдгийг хэрхэн нотлох вэ?

- Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуульд энэ талаар тодорхой тусгасан байдаг. Тодруулбал, малчин гэж малынхаа ашиг шимээр жилийн дөрвөн улиралд амжиргаагаа залгуулдаг иргэнийг, харин хувиараа хөдөлмөр эрхлэгч гэж жижиг бизнес эрхэлдэг, татварын албанд бүртгэлтэй хүнийг хэлнэ.  Малчдын хувьд малын тооллогын бүртгэл буюу А дансаараа нотолно. Хувиараа хөдөлмөр эрхлэгчдийг татвар төлсөн байдлаар нь тодорхойлох тул Татварын ерөнхий газрын мэдээллийн санд тулгуурлана. Уг асуудлыг Засгийн газрын батлах журмын төсөлд тусгаж байгаа.

- Малчдын хувьд амьдралын хэв маягаас шалтгаалан тэдгээр бичиг баримт нь байхгүй тохиолдол гарч болзошгүй юм. Байнга нүүдэл суудал хийдэг шүү дээ. Энэ тохиолдолд яах вэ?

- Малчдын тэтгэврийн насыг наашлуулж 20 жил тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн, үүнээс 15 жил малчнаар ажилласан 55 настай эрэгтэй, 20 жил тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн, үүнээс 12.6 жил малчнаар ажилласан 50 настай эмэгтэй өндөр насны тэтгэвэр тогтоолгох боломжтой болсон. Энэ хуулийг  хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах үед малчдын А данс сумынхаа архивт байхгүй тохиолдол цөөнгүй гарсан. Тиймээс ХНХ-ын сайдын тушаалаар малчнаар ажилласан жилийг тодорхойлох орон тооны бус зөвлөлийг сум бүрт байгуулсан. Тус зөвлөл А данс нь олдохгүй байгаа иргэдийн “Малчин” үнэмлэх, баярын бичиг, жуух, “Сайн малчин”-ы батламж зэрэгт нь тулгуурлан малчин гэдгийг нь тодорхойлох үйл ажиллагаа явуулж байгаа.

- Иргэн сард хэдэн төгрөгийн шимтгэл төлөх вэ?

- Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний 10 хувьтай тэнцэх хэмжээгээр шимтгэл төлнө. Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт Үндэсний хорооноос ирэх онд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг сард 420 мянган төгрөг байхаар тогтоосон тул даатгуулагч сард 42 мянган төгрөг төлнө гэсэн үг.

- Хуулийн үйлчлэлийн хамрах хүрээний талаар судалсан болов уу? Хуулийг хэрэгжүүлэх бэлтгэл ажил хангагдсан уу?

- Тооцоолол хийсэн. Тэтгэврийн насанд ойртсон малчин болон хувиараа хөдөлмөр эрхлэгч 88 мянган иргэн энэ хуульд хамрагдах боломжтой байна. Тэтгэврийн даатгал нөхөн төлөх журмыг Засгийн газар батлах ба үүгээр бүрдүүлэх материалын жагсаалт болон бусад харилцааг нарийвчлан зохицуулна. Энэ тухай бид цаг тухайд нь олон нийтэд мэдээлэх болно.

- Өөр ямар хууль хэрэгжих вэ?

- Эхчүүд хүүхдээ 3 нас хүртэл асрах хугацаанд нийгмийн даатгал нь тасрахгүй байх нөхцөлийг бүрдүүлсэн хуулийн заалт хэрэгжиж эхэлнэ. Тодруулбал энэ хугацаанд албан журмын даатгуулагч эхийн шимтгэлийг ажил олгогч, сайн дурын даатгуулагч эхийн шимтгэлийн 50 хувийг тэтгэмжийн даатгалын сангаас 50 хувийг өөрөө, бусад эхчүүдийн шимтгэлийн 50 хувийг төрөөс, үлдсэн хувийг нь өөрөө хариуцан төлөхөөр зохицуулсан. Мөн хүүхэд асрах чөлөөтэй байх хугацаандаа дахин хүүхэд төрүүлэх бүртээ жирэмсний болон амаржсаны тэтгэмж авах боломжтой болж байгаа.  Өөрөөр хэлбэл өмнө нь 2 удаа л олгодог байсан бол одоо хүүхэд төрүүлэх бүрт нь олгох юм. Өөр нэг иргэдийн сонирхож байгаа хуулийн өөрчлөлт нь төрүүлсэн хүүхдийн тоогоор 1,6 жил нэмэгдүүлэх хуулийн заалт. Ингэснээр эхчүүдийн нийт шимтгэл төлсөн жил нь төрүүлсэн хүүхэд бүрийн тоогоор нэмэгдэх нөхцөл бүрдэж байна. Эдгээр хуулийг хэрэгжүүлэх бэлтгэл ажлыг нийгмийн даатгалын байгууллага зохион байгуулан ажиллаж байна.

- Ярилцсанд баярлалаа.

3
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

3 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

202.55.188.33lablaa Dash   • 2019, 12 сарын 30. 14 цаг 16 минут

Niigmiin daatgaliin nuhun tulult 10 jil gej bodbol sariin 42'000 tulnu geed 5'04'000 tulnu gej oilgoj boloh uu?hariult ugch tus bolno uu? bayrlalaa

202.9.46.151Зочин   • 2019, 12 сарын 30. 15 цаг 01 минут

tuhain jiliinhee hudulmuriin hulsnii dood hemjeegeer bodno

103.50.207.150монгол   • 2019, 12 сарын 30. 12 цаг 03 минут

Нийгмийн даатгал төлөөгүй ажилтай мөртлөө даатгалд хамраагдаагүй хүмүүс яах вэ

Шинэ мэдээ

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё4 сар 18. 20:23Эргэн төлөгдөхгүйгээр цугласан хагас тэрбумын орлогынхоо талаар Мобиком корпорацийн Япон эзэд болон Гүйцэтгэх захирал Кожи Курушима хариулт өгнө үү1 сар 18. 15:39Б.Энхбаяр vs Д.Амарбаясгалан1 сар 18. 11:30Соёлын сайд Ч.Номин та ДБЭТ-ын ерөнхий балетмейстер Д.Дашлхагвыг хамгаалж ажлуулсаар байх уу?2023, 12 сар 22. 16:13Мисс Бямбасүрэн “Miss Asian Awards 2023” тэмцээнд дэд байр эзэллээ2023, 12 сар 8. 12:01Ардчилсан намын даргын Ажлын албаны даргаар намын даргын зөвлөх Энхтөрийн Галбадралыг томиллоо2023, 12 сар 4. 13:04ФИДИК-ийн загвар гэрээний үнэ тогтоох, ажил хүлээлцэх асуудал2023, 11 сар 26. 14:46ТОДРУУЛГА: Цагдаагийн байгууллагын гэр бүлийн хүчирхийллийн дуудлага, мэдээллийн бүртгэл шинэчлэгдсэн2023, 11 сар 19. 14:32Зүүсэн цол энгэрээс гялтагнана, Зурсан түүх тэнгэрээс ч гялалзана2023, 11 сар 4. 10:44БЗД: Үерт автсан хороодод ариутгал, халдваргүйжүүлэлт хийж байна2023, 10 сар 30. 10:35Н.Баярмөнх: Орон сууцны хороолол дунд хашаалсан шүүхийн маргаантай гэх газруудыг шийдвэр гартал чөлөөлөх хэрэгтэй2023, 10 сар 30. 10:32А.Баяр: БЗД-ийн VII хороонд үйл ажиллагаа эрхэлдэг бар, цэнгээний газруудыг цэгцэлнэ2023, 10 сар 30. 10:28БЗД-ийн Ерөнхий боловсролын сургуулиудад “Цахим” индрийг гардуулсаар байна2023, 10 сар 26. 11:03Зөвшөөрлөөр тогтохгүй зөрчлүүдээ нуух аа боль! Ондо2023, 10 сар 16. 13:58Төрийн өмчит “Мон-Атом” компанийн Гүйцэтгэх захирал асан Э.Галбадрал: Ураны салбар эдийн засгийн эргэлтэд орсноор эдийн засгийг солонгоруулах нэгэн тод шар өнгө болж байгаад баяртай байна2023, 10 сар 13. 19:37Л.Лувсандэмбэрэл: Багш, шавь, гэр бүл гэсэн гурвалсан холбоо сайн байж амжилтад хүрдэг2023, 10 сар 5. 14:37Л.Оюун-Эрдэнийн ээлжит том нүүдэл нь ТӨСӨВ байх нь!2023, 9 сар 27. 15:08ТАНИЛЦ: АН-ын дарга Л.Гантөмөрийн зөвлөхүүд2023, 9 сар 25. 14:06Н.Баярмөнх: Хоол захиалж идсэн гэх 54 сая төгрөгөөр гамшгийн үед ажилласан төрийн алба хаагчдын хоол хүнсийг шийдвэрлэсэн2023, 9 сар 19. 11:07“Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх арга зүй“ сэдэвт бүсчилсэн сургалт болж байна2023, 9 сар 18. 16:32“Нээлттэй –Хөвсгөл-2023” арга хэмжээ Улаанбаатарт болно2023, 9 сар 18. 11:17Цагдаагийн байгууллага, Нэгдсэн Үндэсний байгууллагын Хүүхдийн сан хамтран цахим орчинд үйлдэгдэж буй хүүхдийн эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах,иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, мэдээллийн технологийн зохистой хэрэглээг бий болгох, зорилготой “Нууцалъя- Private” нөлөөллийн аяныг эхлүүлжээ. Тус аян энэ сарын 15-ны өдрөөс 12 сарын 25-ны хугацаанд улсын хэмжээнд зохион байгуулагдана2023, 9 сар 17. 16:28Зул бөхөхийнхөө өмнө бадамладаг!2023, 9 сар 15. 12:57ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД #ЭРСДЭЛГҮЙ_ИРЭЭДҮЙ ӨДӨРЛӨГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА2023, 9 сар 5. 17:49ХҮҮХДИЙГ ЗОХИСГҮЙ АГУУЛГААС ХАМГААЛЦГААЯ2023, 9 сар 5. 16:28Хүүхэд хамгааллын хөтөлбөр2023, 8 сар 29. 17:05Хүн худалдаалах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх “Мэддэг, Мэдээлдэг байя” аян эхэллээ2023, 8 сар 29. 16:42АН-ын 16 Дэд дарга тойрогт нэр дэвшихээр Л.Гантөмөртэй тохирчээ2023, 8 сар 29. 11:23ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ АРГА ХЭМЖЭЭ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА2023, 8 сар 26. 16:50Зүүн дөрвөн замын автобусны буудлын ТҮЦ-үүдийг нүүлгэжээ2023, 8 сар 25. 11:00
© 2008 - 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.