2019 оны 12-р сарын 31
13 цаг 01 минут

Гэртээ тэмдэглэсэн шинэ жил минь

Шинэ жилийн баяр болгон гайхалтай дурсамжийг үлдээдэг.  Хүүхэд байхад шинэ жилээр өвлийн өвгөн ааваас бэлэг авах, шилдэг сурагч болох тун ч гоё. Аравдугаар анги төгсөх жилээ найз охинтойгоо хамт шилдэг сурагч болоод, бэлэг авсан минь санаанаас огт гардаггүй. Ангийнхандаа гайхуулаад л. Оюутан байхад ч шинэ жилийг янз бүрээр л тэмдэглэж, хуучин оноо үдэж, шинэ оноо угтаж явлаа. Олон сайхан дурсамж үлдсэн. 

Тэр дундаас хамгийн сайхан, сэтгэл дүүрэн тэмдэглэсэн шинэ жил өнгөрсөн жилийнх. 2018 оноо үдэж, 2019 оноо угтах шинэ жилийг хамгийн ихээр сэтгэл догдолж, баярлаж тэмдэглэсэн юм. Учир нь би өөртөө тавьсан том зорилгуудынхаа нэгд хүрсэн.  

Оюутан нас, хүсэл мөрөөдөл дүүрэн, сэтгэл зүрх гэнэхэн. Хайртай хүнтэйгээ л хамтдаа байвал хаана ч амьдарч болмоор бодогдоод л. Сургуулиа ч төгсөөгүй байж хүүхэдтэй болчихоод айх, гайхах зэрэгцэж явлаа. Мэдээж асуудал ар араасаа ундарна.  Загнах боломжтой хүн бүхэн л бухимдлынхаа зүү болгоныг бидэн рүү цацна.  Хэзээ ч мартагдахааргүй олон хатуу үгийг сэтгэл зүрхээрээ сонсч явсан тэр өдрүүдэд би өөртөө нэг том амлалт өгч байсан юм. 

Тэр нь "30 нас хүрээд би орон байртай, унах унаатай болсон байна" гэдэг амлалт. Зарим хүний хувьд энэ инээдтэй ч байж мэдэх л амлалт. Аав, ээж нь байр, машин аваад өгчихдөг залуучуудад бүр ч элгийн санагдах байх. Харин хүсэл мөрөөдлөөс өөр дэмжлэггүй надад их л том амлалт юм шүү.  Энэ амлалтаа зөвхөн өөртөө өгөөд байсан юм биш. Эргэн тойрныхон, эхнэртээ, найзууддаа амласан.  Өдөр болгон "Би 30 нас хүрээд байртай болно" гэж хэлж, түүнийхээ төлөө зүтгэж явлаа. 

Зорилгодоо яг 29 настайдаа хүрсэн.  Харин барилгын компанийг 3 жил гаруй хүлээж байж 2018 оны намар байрандаа орсон юм.  2009 оноос хойш 2017 он хүртэл 8 жил хөлс хүчээрээ барьж босгосон таван ханатай гэртээ шинэ жилээ угтаж, үдэж, сэтгэл тэнэгэр сайхан амьдарсан. Хоёр жилд нь байр хөлсөлж явлаа. Харин зорилгодоо хүрээд, өөрийн гэсэн байрандаа ороод, шинэ жил тэмдэглэх үнэхээр гайхалтай байсан.  

Тэр шинэ жилээр би өөртөө "Би чадлаа.  30 наснаас ганц хоёр жил өнгөрсөн ч гэсэн би зорилгодоо хүрч, байрандаа шинэ жилээ тэмдэглэж байна. Одоо шинэ зорилго тавьж, түүнийхээ төлөө зүтгэнэ дээ" хэмээн хэлж байсан юм.  Шинэ жил болгон сайхан. Харин эр хүн зорилгодоо хүрчихээд, түүнийгээ давхар тэмдэглэж байгаа шинэ жил бүр ч сайхан.   Гэртээ тэмдэглэсэн шинэ жил минь.  

1
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

31.165.215.122irgen   • 2019, 12 сарын 31. 18 цаг 00 минут

saihan baina byh zaluus maani ingeed yavj baigaa baih saihan shyy oorsdiin hodolmoroor amdraliin zovlon jargaliig tuulj olson amdral, ezeg ehees um harahgui amdarch surval ter chin tom amjilt shyy, az jargal hysie

Шинэ мэдээ

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё4 сар 18. 20:23Эргэн төлөгдөхгүйгээр цугласан хагас тэрбумын орлогынхоо талаар Мобиком корпорацийн Япон эзэд болон Гүйцэтгэх захирал Кожи Курушима хариулт өгнө үү1 сар 18. 15:39Б.Энхбаяр vs Д.Амарбаясгалан1 сар 18. 11:30Соёлын сайд Ч.Номин та ДБЭТ-ын ерөнхий балетмейстер Д.Дашлхагвыг хамгаалж ажлуулсаар байх уу?2023, 12 сар 22. 16:13Мисс Бямбасүрэн “Miss Asian Awards 2023” тэмцээнд дэд байр эзэллээ2023, 12 сар 8. 12:01Ардчилсан намын даргын Ажлын албаны даргаар намын даргын зөвлөх Энхтөрийн Галбадралыг томиллоо2023, 12 сар 4. 13:04ФИДИК-ийн загвар гэрээний үнэ тогтоох, ажил хүлээлцэх асуудал2023, 11 сар 26. 14:46ТОДРУУЛГА: Цагдаагийн байгууллагын гэр бүлийн хүчирхийллийн дуудлага, мэдээллийн бүртгэл шинэчлэгдсэн2023, 11 сар 19. 14:32Зүүсэн цол энгэрээс гялтагнана, Зурсан түүх тэнгэрээс ч гялалзана2023, 11 сар 4. 10:44БЗД: Үерт автсан хороодод ариутгал, халдваргүйжүүлэлт хийж байна2023, 10 сар 30. 10:35Н.Баярмөнх: Орон сууцны хороолол дунд хашаалсан шүүхийн маргаантай гэх газруудыг шийдвэр гартал чөлөөлөх хэрэгтэй2023, 10 сар 30. 10:32А.Баяр: БЗД-ийн VII хороонд үйл ажиллагаа эрхэлдэг бар, цэнгээний газруудыг цэгцэлнэ2023, 10 сар 30. 10:28БЗД-ийн Ерөнхий боловсролын сургуулиудад “Цахим” индрийг гардуулсаар байна2023, 10 сар 26. 11:03Зөвшөөрлөөр тогтохгүй зөрчлүүдээ нуух аа боль! Ондо2023, 10 сар 16. 13:58Төрийн өмчит “Мон-Атом” компанийн Гүйцэтгэх захирал асан Э.Галбадрал: Ураны салбар эдийн засгийн эргэлтэд орсноор эдийн засгийг солонгоруулах нэгэн тод шар өнгө болж байгаад баяртай байна2023, 10 сар 13. 19:37Л.Лувсандэмбэрэл: Багш, шавь, гэр бүл гэсэн гурвалсан холбоо сайн байж амжилтад хүрдэг2023, 10 сар 5. 14:37Л.Оюун-Эрдэнийн ээлжит том нүүдэл нь ТӨСӨВ байх нь!2023, 9 сар 27. 15:08ТАНИЛЦ: АН-ын дарга Л.Гантөмөрийн зөвлөхүүд2023, 9 сар 25. 14:06Н.Баярмөнх: Хоол захиалж идсэн гэх 54 сая төгрөгөөр гамшгийн үед ажилласан төрийн алба хаагчдын хоол хүнсийг шийдвэрлэсэн2023, 9 сар 19. 11:07“Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх арга зүй“ сэдэвт бүсчилсэн сургалт болж байна2023, 9 сар 18. 16:32“Нээлттэй –Хөвсгөл-2023” арга хэмжээ Улаанбаатарт болно2023, 9 сар 18. 11:17Цагдаагийн байгууллага, Нэгдсэн Үндэсний байгууллагын Хүүхдийн сан хамтран цахим орчинд үйлдэгдэж буй хүүхдийн эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах,иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, мэдээллийн технологийн зохистой хэрэглээг бий болгох, зорилготой “Нууцалъя- Private” нөлөөллийн аяныг эхлүүлжээ. Тус аян энэ сарын 15-ны өдрөөс 12 сарын 25-ны хугацаанд улсын хэмжээнд зохион байгуулагдана2023, 9 сар 17. 16:28Зул бөхөхийнхөө өмнө бадамладаг!2023, 9 сар 15. 12:57ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД #ЭРСДЭЛГҮЙ_ИРЭЭДҮЙ ӨДӨРЛӨГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА2023, 9 сар 5. 17:49ХҮҮХДИЙГ ЗОХИСГҮЙ АГУУЛГААС ХАМГААЛЦГААЯ2023, 9 сар 5. 16:28Хүүхэд хамгааллын хөтөлбөр2023, 8 сар 29. 17:05Хүн худалдаалах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх “Мэддэг, Мэдээлдэг байя” аян эхэллээ2023, 8 сар 29. 16:42АН-ын 16 Дэд дарга тойрогт нэр дэвшихээр Л.Гантөмөртэй тохирчээ2023, 8 сар 29. 11:23ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ АРГА ХЭМЖЭЭ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА2023, 8 сар 26. 16:50Зүүн дөрвөн замын автобусны буудлын ТҮЦ-үүдийг нүүлгэжээ2023, 8 сар 25. 11:00
© 2008 - 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.