2020 оны 1-р сарын 3
8 цаг 10 минут

Таарсан биш хайрласан хоёр

"Та нар бод доо, бид саяхан л хоёр өрөө байр хайгаад явж байсан. Гэтэл өнөөдөр хоёр давхар хаусанд орох гээд явж байна шүү дээ". Эхнэр, хоёр хүүхдийнхээ өмнө үүрэг, хариуцлага хүлээсэн эр хүнд зорьсон зорилгодоо хүрэхэд ойрхон болоод, хэчнээн баяртай байдгийг зөвхөн эрчүүд л мэдэх байх. Яг тийм амьдралын төлөө, орон байртай болохын төлөө тэмцэж яваа аав Онон /М.Баярмагнай/. Эр нөхрөөрөө бахархах эхнэр Солонго /Э.Урангоо/. Хоёр давхар хаусанд амьдрахаар болж буйдаа баярлах охидууд.  Энэ бол "Таарсан хоёр" уран сайхны киноны жаргалтай эхлэл.  

Гэр бүлээ тэжээхийн тулд гадаадад жорлон угааж, гахай хээлтүүлгийн ажил хийж байсан Онон зовж зүдэрч байж цуглуулсан хэдэн төгрөг, дотор нь амьдардаг бүхээгтэй машинаа нийлүүлж, урьдчилгаа маягаар өгөөд, хаус авдаг.  Байрны зар харж яваад Цэцэнбаатар /Б.Баттөмөр/-тай тааралдана. Ингэж л "Таарсан хоёр" таардаг юм.   Эхнэр хүүхдийнхээ төлөө, хайрласан бүхнийхээ сайн сайхны тулд ажил гололгүй хийж, зүтгэсэн Ононгийн хажууд Цэцэнбаатар шатрын хөлгийн хар нүд л гэсэн үг. 

"Ах нь чамд ажлын санал тавих уу. Бид гоо сайхны эмнэлэгтэй юм. Чи нүдэндээ давхраа хийлгэчихвэл гайхалтай бүсгүй байна.  Харин чи дээд зовхиноосоо 40 грамм мах авахуулчих. Тэгвэл хорвоо мэлсхийгээд ирнэ. Утас чинь хэд юм". Хаа газар л хүмүүсийг хэл амаараа онхолдуулдаг зальт этгээдүүд байдаг даа. Тийм хүнтэй тааралдаж, далаараа цэвэр савуулсан нэгэн л мэдэх байх.   Хэнийг ч хамаагүй зажилахгүй, хайрлахгүй залгихад бэлэн хаустай, Америк явах гэж байгаа Баатар.  Үгээр онхолдуулагч Цэцэн.  Дээр дурьдсан хэсэг бол "Таарсан хоёр" уран сайхны киноны хөгжилтэй бас түгшүүртэй өрнөл. 

Гэхдээ тэр ч байсан хайрласан хайрынхаа төлөө юу ч хийхэд бэлэн яваа нэгэн.  Ахиунхан мөнгө олох л түүний зорилго. Тэгээд л амьдарч байсан хаусаа зардаг.  "Таарсан хоёр" ингэж тааралдсан.  Хайрласан нэгнийхээ төлөө тэмцэж яваа, гэхдээ буруу талаас нь.  Цэцэнбаатарын хажууд Онон шатрын хөлгийн цагаан нүд л гэсэн үг. 

Гэвч  шатрыг хар, цагаан хосолсон хөлөг дээр тоглодог. Хорвоо ч гэсэн хар, цагаан хоёрын сүлэлдээн. Хайрынхаа, хайрласан нэгнийхээ төлөө хүмүүс юу ч хийхээс буцдаггүй.  Тэр нь хар эсвэл цагаан байх нь хамаагүй. Шаардлагатай үед хар талаар ч шатар тоглох үе бий. Гол нь зөв үйлдлийн төлөө буруу замаар явж буйгаа мэдэх. Мэдсэнийхээ дараа зөв зүйлд зөв замаар хүрэхийг хичээх л амьдралын хамгийн гоё өөрчлөлт. Эсвэл киноны хамгийн гоё төгсгөл. "Таарсан хоёр" хоёулаа л хайрласан бүхнийхээ төлөө тэмцсэн.   Харын талын "ноён"-ы сэтгэлд ч хайрын гэгээ татаж л байдаг. Түүнийг нь цагааны "ноён" сэдрээж өгсөн. Сэдрээх ч гэж дээ, хүчээр цагаан талаа нуусан хүнд хар муухайг хаях чадалтай байдаг.   Миний бодлоор тэд "Таарсан хоёр" биш хайрласан л хоёр.  Хайрласан хүмүүс үргэлж л сайн талынх байдагсан. 

 Эцэст нь, жаахан нэмэлт мэдээлэл оруулчихъя. "Хайрласан хоёр" энэ сарын 1-ий өдөр нээлтээ хийсэн.  "Гурван сая инээд"-ийн шүүгчдийн хослол хар, цагааны хослолыг хэрхэн харуулж чадсаныг үзэхийг хүсвэл кино театруудыг зориорой.  

0
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё4 сар 18. 20:23Эргэн төлөгдөхгүйгээр цугласан хагас тэрбумын орлогынхоо талаар Мобиком корпорацийн Япон эзэд болон Гүйцэтгэх захирал Кожи Курушима хариулт өгнө үү1 сар 18. 15:39Б.Энхбаяр vs Д.Амарбаясгалан1 сар 18. 11:30Соёлын сайд Ч.Номин та ДБЭТ-ын ерөнхий балетмейстер Д.Дашлхагвыг хамгаалж ажлуулсаар байх уу?2023, 12 сар 22. 16:13Мисс Бямбасүрэн “Miss Asian Awards 2023” тэмцээнд дэд байр эзэллээ2023, 12 сар 8. 12:01Ардчилсан намын даргын Ажлын албаны даргаар намын даргын зөвлөх Энхтөрийн Галбадралыг томиллоо2023, 12 сар 4. 13:04ФИДИК-ийн загвар гэрээний үнэ тогтоох, ажил хүлээлцэх асуудал2023, 11 сар 26. 14:46ТОДРУУЛГА: Цагдаагийн байгууллагын гэр бүлийн хүчирхийллийн дуудлага, мэдээллийн бүртгэл шинэчлэгдсэн2023, 11 сар 19. 14:32Зүүсэн цол энгэрээс гялтагнана, Зурсан түүх тэнгэрээс ч гялалзана2023, 11 сар 4. 10:44БЗД: Үерт автсан хороодод ариутгал, халдваргүйжүүлэлт хийж байна2023, 10 сар 30. 10:35Н.Баярмөнх: Орон сууцны хороолол дунд хашаалсан шүүхийн маргаантай гэх газруудыг шийдвэр гартал чөлөөлөх хэрэгтэй2023, 10 сар 30. 10:32А.Баяр: БЗД-ийн VII хороонд үйл ажиллагаа эрхэлдэг бар, цэнгээний газруудыг цэгцэлнэ2023, 10 сар 30. 10:28БЗД-ийн Ерөнхий боловсролын сургуулиудад “Цахим” индрийг гардуулсаар байна2023, 10 сар 26. 11:03Зөвшөөрлөөр тогтохгүй зөрчлүүдээ нуух аа боль! Ондо2023, 10 сар 16. 13:58Төрийн өмчит “Мон-Атом” компанийн Гүйцэтгэх захирал асан Э.Галбадрал: Ураны салбар эдийн засгийн эргэлтэд орсноор эдийн засгийг солонгоруулах нэгэн тод шар өнгө болж байгаад баяртай байна2023, 10 сар 13. 19:37Л.Лувсандэмбэрэл: Багш, шавь, гэр бүл гэсэн гурвалсан холбоо сайн байж амжилтад хүрдэг2023, 10 сар 5. 14:37Л.Оюун-Эрдэнийн ээлжит том нүүдэл нь ТӨСӨВ байх нь!2023, 9 сар 27. 15:08ТАНИЛЦ: АН-ын дарга Л.Гантөмөрийн зөвлөхүүд2023, 9 сар 25. 14:06Н.Баярмөнх: Хоол захиалж идсэн гэх 54 сая төгрөгөөр гамшгийн үед ажилласан төрийн алба хаагчдын хоол хүнсийг шийдвэрлэсэн2023, 9 сар 19. 11:07“Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх арга зүй“ сэдэвт бүсчилсэн сургалт болж байна2023, 9 сар 18. 16:32“Нээлттэй –Хөвсгөл-2023” арга хэмжээ Улаанбаатарт болно2023, 9 сар 18. 11:17Цагдаагийн байгууллага, Нэгдсэн Үндэсний байгууллагын Хүүхдийн сан хамтран цахим орчинд үйлдэгдэж буй хүүхдийн эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах,иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, мэдээллийн технологийн зохистой хэрэглээг бий болгох, зорилготой “Нууцалъя- Private” нөлөөллийн аяныг эхлүүлжээ. Тус аян энэ сарын 15-ны өдрөөс 12 сарын 25-ны хугацаанд улсын хэмжээнд зохион байгуулагдана2023, 9 сар 17. 16:28Зул бөхөхийнхөө өмнө бадамладаг!2023, 9 сар 15. 12:57ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД #ЭРСДЭЛГҮЙ_ИРЭЭДҮЙ ӨДӨРЛӨГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА2023, 9 сар 5. 17:49ХҮҮХДИЙГ ЗОХИСГҮЙ АГУУЛГААС ХАМГААЛЦГААЯ2023, 9 сар 5. 16:28Хүүхэд хамгааллын хөтөлбөр2023, 8 сар 29. 17:05Хүн худалдаалах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх “Мэддэг, Мэдээлдэг байя” аян эхэллээ2023, 8 сар 29. 16:42АН-ын 16 Дэд дарга тойрогт нэр дэвшихээр Л.Гантөмөртэй тохирчээ2023, 8 сар 29. 11:23ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ АРГА ХЭМЖЭЭ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА2023, 8 сар 26. 16:50Зүүн дөрвөн замын автобусны буудлын ТҮЦ-үүдийг нүүлгэжээ2023, 8 сар 25. 11:00
© 2008 - 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.