2020 оны 1-р сарын 3
14 цаг 47 минут

Б.Энхбаяр: Тэтгэврийн зээлийг тэглэх нь хэнд ашигтай вэ гэхээр...

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын он солигдох мөчид ҮАБЗ-өөс тэтгэврийн зээлийг тэглэх шийдвэр гаргасан хэмээн мэдэгдэл хийж нийгмийг хоёр талцуулаад байна. Эл шийдвэрийг эдийн засагчид эрсдэлтэй хэмээн байр сууриа илэрхийлсэн бол Монгол банкны Ерөнхийлөгч тэтгэврийн зээлийг зогсоох үүргийг банкуудад өгөөд байгаа юм. Энэ асуудлаар Хуульч Б.Энхбаяраас тодрууллаа.

-Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга ҮАБЗ-өөс тэтгэврийн зээлийг тэглэх шийдвэр гаргасан талаараа мэдээллээ. ҮАБЗ ийм шийдвэр гаргах эрхтэй юу?

-2020 оныг бид "Гэнэтийн мэдээ"-гээр угтаж байна. 20 жилийн өмнө буюу 1999-2000 онд арванхоёрдугаар сарын 31-нд тухайн үеийн Ерөнхий сайд Н.Энхбаяр 11 их наяд, 250 сая төгрөгийг хаасан баярт мэдээг ард түмэндээ дуулгаж байсан. Харин энэ жил мөн л "гэнэтийн мэдээ"-тэй жил боллоо. Гэхдээ ҮАБЗ бол хуульзүйн хувьд хүчин төгөлдөр, дагаж мөрдөгдөх шинжтэй шийдвэр гаргадаг субъект биш гэдэг нь ойлгомжтой. Тэр утгаараа ҮАБЗ-ийн гишүүдийн санал нэгдсэн байр суурь хуульзүйн хүчин чадалтай шийдвэр биш. Тэтгэврийн зээлийг тэглэх асуудлыг хууль тогтоогч УИХ эцэслэн шийднэ. Санаачлага Ерөнхийлөгч юм уу Засгийн газраас гарч таарах байх. Миний бодлоор Засгийн газар бодитой тооцоо судалгаа, үндэслэл бүхий саналаа боловсруулж, УИХ-д өргөн барих болов уу. Хэрвээ шийдэгдвэл цагаан сарын наана хууль тогтоогч байгууллага шийдэх байх. 

-Тэгэхээр ҮАБЗ-ийн шийдвэрээр энэ асуудал шийдэгдэхгүй юм байна. Ард иргэд ҮАБЗ шийдвэрээ гаргачихлаа. Одоо зээл тэглэгдэнэ гэсэн ойлголттой байгаа?

-Зөвлөмжөөр шийдэгдэхгүй нь тодорхой. Үүнтэй маргах асуудал байхгүй. Гол нь хариулт нэхсэн асуултууд одоо ч хэвээрээ байна.

Нэгдүгээрт, Үндсэн зээлийг төлөх гээд байгаа юм уу, эсвэл зээлийн хүүг төлөх гээд байгаа юм уу

Хоёрдугаарт, 2019 оны арванхоёрдугаар сарын 31-ны байдлаар зээл авсан ахмадуудад хамааралтай юм уу, эсвэл үүнээс хойш зээл авсан хүмүүст ч хамаарах юм уу гээд тодорхойгүй асуудлууд их байна. Өнөөдөр нийт ахмадуудын 60-65 хувь нь тэтгэврийн зээлтэй байна. Судалгаагаар энэ тоо Цагаан сар дөхөөд ирэхээр 80-90 хувьд хүрдэг. Өөрөөр хэлбэл, 230 мянган ахмад дээр 70-100 мянган ахмад нэмэгдэж, тэтгэврийн зээл авдаг. Тэгэхээр энэ авах гэж байгаа ахмадуудад хамаарах юм уу гэхээр хариулт алга. Ерөөсөө л оньсого таалгаад орхичихлоо. Оньсого таалгасан учраас маш олон ойлгомжгүй зүйл хэвээр байна. 

Төр яаралтай тодорхой байр сууриа илэрхийлэх хэрэгтэй. Мэдээж улсын төсвөө дөнгөж сая баталсан учраас бэлэн мөнгө байхгүй. Төсөвт байхгүй асуудал гэнэт ороод ирэхээр Монголбанкнаас бэлэн мөнгө хэвлэж тараах юм байна гэж ойлговол ханш алдагдана.

-Салхитын мөнгөний ордыг эх үүсвэрээ болгож, зээл тэглэнэ гээд байгаа. Гэтэл Салхитын мөнгөний ордын асуудал шүүхэд шийдэгдээгүй л байна?

-МУ-ын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Засгийн газрын тэргүүнээр томилогдсон цагаасаа “Байгалийн баялгийг цөөхөн гэр бүл хувааж идэж байна. Ард иргэдэд хүртэхгүй байна. Тиймээс энэ баялгийг ард түмэнд хүртээнэ” гэсэн бодлогыг дэвшүүлсэн. Энэ бол шударга ёсны хүсэмжлэл мөн. Энэ хүрээнд Салхитын мөнгөний ордод тусгай ажиллагаа явуулж, төрийн мэдэлд авсан. Гэхдээ Салхитын мөнгөний орд нь яг ямар үнэлгээтэй юм бэ гэдгийг би хэлж мэдэхгүй. Хэвлэл мэдээллээс харах нь ээ 500 орчим сая долларын үнэлгээтэй гэж ойлгосон. Одоо л гэхэд хашаанд нь бараг 100 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгө бэлэн байна. Тиймээс маш сайн орд гэж ойлгосон. Ерөнхийлөгч энэ ордыг эдийн засгийн эргэлтэд оруулж, зээл хаана гэж ярьсан. Энд хэд, хэдэн асуудлыг ярьж болно. 

УИХ-ын дарга оны өмнөхөн Монголбанкинд энэ мөнгөний дээжийг гардуулж өгсөн. Ингэснээр Монголбанкны нөөц нэмэгдэх боломжтой тухай мэдээллийг өгсөн. Ерөнхийлөгч зээл тэглэх асуудлыг шууд нэг өдөр ярьчихаагүй. Ерөнхий сайд, УИХ-ын дарга ч гэсэн тэтгэврийн зээл тэглэнэ гэсэн агуулгаар биш байгалийн баялгийг нийт ард түмэнд шудрагаар хүртээх тухай асуудлыг сүүлийн хэдэн жил ярьж байгаа. Үүний нэг бодит ажил нь Салхитын мөнгө орд. Тэгээд тэтгэврийн зээлийг тэглэх санаачлагыг гаргалаа гэж харж байна. Үүнийг зөв, буруу гэж хэлэх боломжгүй. Харин нийгмийн шударга ёсны хүсэмжлэлийг тайлах, нийт баялгийг ард түмэнд тэгш хүртээмжтэй байлгах талаасаа гаргаж байгаа улстөрийн санаачлагыг зөв гэж бодож байна.

Ван, Ян гэдэг хоёр хятадын маргаанаас болж, энэ асуудал гарч ирсэн. Энэ маргаан нь эрүү, иргэн, захиргааны журмаар шүүхэд явж байгаа. Өөрөөр хэлбэл, Салхитын мөнгөний ордтой холбоотой асуудал гурван шүүхэд явж байна. Энэ маргаан эцэслэгдээгүй байхад тодорхой хөдөлгөөн хийхийг зогсоочихсон байгаа гэж ойлгож байгаа. Тэгэхээр хуульзүйн маргаантай байгаа асуудалд хууль, шүүхийн шийдвэрийг давж санаачлага гаргаж байгааг нь улстөрийн санаачлага юм болов уу гэж харж байна. Хуульзүйн хувьд хэрхэн яаж шийдэгдэхийг хэлж мэдэхгүй байна.

Салхитын мөнгөний ордтой холбоотой асуудалд Улсын дээд шүүхийн шүүгч, хууль хүчний байгууллагын хурандаа цолтой албан хаагч, Ерөнхийлөгч өөрөө энэ хэрэгт генерал цолтой хүн хамааралтай гэж хэлсэн. Тэгэхээр хууль хүчний байгууллагын өндөр албан хаагчид оролцсон, онц их хэмжээний авлигын асуудалд Төрийн гурван өндөрлөгийн буюу ҮАБЗ-ийн гишүүдийн санаачлагыг дэмжмээр байгаа юм. Ийм муухай бугшсан авлигын асуудлыг Салхитын орд дээр дэлбэллээ. Монголын төр, хуулийг худалдаж байсан хүмүүсийг авч хаяад, баялгаа нийт ард түмэндээ хүртээх гэж байгаа санаачлагыг бол дэмжинэ. Харин яаж хэрэгжүүлэх, алдаа мадаггүйгээр нь шийдэх нь дараагийн буюу УИХ-ын шийдэх асуудал.

Мөн шударга ёсны зарчмыг хангаж ажиллах ёстой. Өөрөөр хэлбэл, одоо зээл аваагүй байгаа, эсвэл зээл авчихаад саяхан төлөөд дууссан ахмадууд гомдолтой үлдэнэ. Хамгийн гол нь одоо тэтгэврийн зээлтэй 230 мянган ахмадууд бүгд харилцан адилгүй мөнгөн дүнтэй зээл авчихсан. Ахмадууд 500 мянгаас 5, 10 сая төгрөгийн зээл авсан байгаа. Тэгэхээр 500 мянган төгрөгийн зээл авсан хүмүүсийн гомдол дуусахгүй биз. Цаашдаа цалингийн зээл тэглүүлье гэдэг асуудал гарвал яана. Шинэ жил бүрээр зээл тэглээд яваад байх юм уу. Ер нь бол тэтгэврийн реформоо шийдэхгүй юм уу. Бусад улс оронд тэтгэврийн зээл гэж байдаггүй. Тэтгэвэр гэдэг чинь хуримтлал байхгүй юу. Гэтэл татвар шиг тэтгэврээ барьцаалж байна. Үүнийг хийвэл зөв хийх хэрэгтэй. Ер нь тэтгэврийн зээл тэглэх бол дээд хязгаарыг нь тогтоож өгөх ёстой.

-Баялгийн тэгш хуваарилалт дээр Салхитын мөнгөний ордноос гадна өөр ашиг сонирхлын зөрчил байгаа гэж ойлгож болох уу?

-Өөр ашиг сонирхол хэнд ашигтай вэ. Тэтгэврийн зээлийг тэглэнэ гэдэг бол зээлтэй 230 мянган ахмадад маш таатай, ашигтай мэдээ. Мөн тэтгэврийн зээл олгодог банкуудад ашигтай. Мэдээж зээл олгож байгаа Хаан, Төрийн банк хоёрт туйлын ашигтай. Улстөрийн талаас нь бодвол энэ амлалтыг өгч байгаа нам болон хүнд ашигтай байж болох юм. Би болох юм гэж хэлж байгаа шүү. Учир нь сүүлийн 10 гаруй жилийн хугацаанд эрх барьж байсан намууд, Ерөнхийлөгч нар бүгд л амлаж байсан. Нийт 3.1 их наяд буюу сая амласнаас хэд дахин илүү мөнгийг сүүлийн 10 жилд тарааж байсан. 2016 онд эрх барьж байсан АН 1072 хувьцааны ногдол ашиг гээд 300 мянган төгрөг бэлнээр тарааж байсан. Хашаа хөтөлбөрт 300 тэрбум. Тэгэхээр Ерөнхийлөгч Х.Баттулгын амлаж байгаатай дүйцэхүйц мөнгийг 2016 оны сонгуулиар АН тарааж байсан ч ялагдсан. 900 тэрбум төгрөг тараагаад 11-хэн суудал аваад ялагдсан. Монголын ард түмэн ухаантай болсон. Өнгө, мөнгөнд хууртагдахгүйАТГ-аас мэдэгдэл хийж, авлигын гэмт хэргээс болж 11 их наяд төгрөгийн хохирол учирсан гээд байгаа. Одоо 12 их наяд хүрсэн. Энэ 12 их наяд гэдэг бол тэтгэврийн зээл тэглэх гэж байгаа мөнгөний хажууд 11, 12 дахин их гэсэн үг. Монгол Улсын иргэн бүр 3,4 сая төгрөг хүртэж болохуйц тэр их мөнгийг авлигачид хармаалаад, дэрэн доороо хийчихсэн байна. Тэгчихээд ард түмэндээ 10 хувийг л өгөх гэж байна. Ард түмэндээ 10 хувийг өгсөн нэрийдлээр өөрсдөө идэх гэж байгаа бол уучлаарай. Тэгэхээр бид асуудлыг цогцоор нь харах учиртай.

Эх сурвалж: 25 дугаар ТВ
87
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

87 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

150.129.142.182Зочин   • 2020, 2 сарын 11. 15 цаг 20 минут

zaa chi odoo bolioo chamaig hun baitugaa nohoi ch tooj sonsohgui shde genet neg ih yum meddeg hun boloh geel humuusiig shuumjleh yum zugeer l manangaa avsand orhiig n harj hulee

202.9.40.15Зочин   • 2020, 2 сарын 11. 11 цаг 58 минут

Зээл авах нь буруу бишээ.Зээлийн хүү аймшигтай өндөр.7сая-ын зээлнии хүүд 1сая600зуу (өмнө нь 18%-рзээлтэй учраас 15,5%зээл өгөхгүй гээд)15% тай болчоод байхад олон ядарсан ахмадуудын хэрэгцээнд дөрөөлж маш өндөрөөр хүүгээ бодож авч байсан банкны хан муухай шуналтай бирдүүд.шүү.бүтэн 1жилиин тэтгэвэрииг аваад үлддэг бузарууд шүү.

202.55.191.194ASRALT   • 2020, 1 сарын 23. 12 цаг 18 минут

MEDREL

202.55.191.194ASRALT   • 2020, 1 сарын 23. 12 цаг 09 минут

SU BATBOLDIIN BUUNII NOHOI

202.179.26.44Зочин   • 2020, 1 сарын 20. 11 цаг 24 минут

Чингис хааны натарыг 800 жилийн өмнө бараг 20 үеээр нь Нууц товчоонд хадаж үлдээжээ. Гэтэл 20-р зуунаас хойш бид удирдагчдаа 1-2үеээс цааш намтарыг нь мэдэхгүйгээр сонгож байна. Тухайлбал Элбэгдорж гэхэд Цахиа тэшээд л цаашаа ШИНЖААН РУУ ЯВААД ОРЧТХОЖ БАЙНА. УИХ-ын гмшүүд ч тодорхойгүй байна. Намайг ***** биш гэж хэлээд үзээрэй гэсэн мэт нөхдүүд ч сууж л байна. Зөндөө луухаан, данжаад удам угсгаагаа нууж байна. Тэднийг түүгээр нь ялгаварлах гээгүй, яагаад сонгогчид сонгож байгаа хүнийхээ намтарыг ядаж 7 үеээр нь мэдэж болдоггүй юм? Сонгож байг

64.119.18.254Зочин   • 2020, 1 сарын 18. 14 цаг 37 минут

Бүх хүмүүс ямар ч аргаар хамаагүй зээл ав ! Тэтгэврийн зээлийг бүгд авах хэрэгтэй . 21 онд юу болох билээ мэдэж байгаа биздээ .

202.126.88.145Зочин   • 2020, 1 сарын 18. 12 цаг 04 минут

чи сургалтын сангаас авсан 30000 долларын зээлээ төлчихөөд энэ тухай ярь хэрээ хэрээнийхээ харыг гайхав гэгч болох ньуу

66.181.186.173Зочин   • 2020, 1 сарын 6. 23 цаг 17 минут

Шалгах хэрэгтэй

64.119.21.182Зочин   • 2020, 1 сарын 6. 23 цаг 17 минут

Одоо тэгвэл өчнөөн саяар нь зээл аваад 2чих ав гээд хэвтчих юм бнада.Ажил хийхгүй машин байр худалдаж аваад л залхуу ажил хийж чадахгүй хүмүүст сайхан боломж олгож бгаа харт нам зсагтаа баярлаад согуулиар царцааны нүүдэл хийнээ яадгийн бидний өрийг тэглэсэн юм чинь яадгийн.Дахиад дараагийн сонгуульд тэглүүлэхээр зээл хуу юу бна судалнаа.Ёстой зүгээр сууж бгаад аав ээж.эмээ өвөөгийнхөө буянаар хэнээс ч дутахгүй амьдрах аргаа олчихлоо.ХаХаХа бөөн бөн баяр Яадгийн 2024 оны сонгуульд.дахиад л өрөө тэглүүлчих юм бна.Ажил хийж биеэ зовоохгүй ээ.Гоё б

66.181.186.173Зочин   • 2020, 1 сарын 6. 23 цаг 07 минут

Хүрч ядаж байгаа бол дараа сард идэхээ бодоод зээл авч чаддаггүй юмаа.

202.9.46.66Mandah   • 2020, 1 сарын 6. 22 цаг 25 минут

Chamaih zugeer mednee yamar hun gedgiig chini.yamaanii aris numursun chono shig muu hundee.

202.9.46.66Mandah   • 2020, 1 сарын 6. 22 цаг 23 минут

Ene neg medlegtei hunii dur esgesen erguu dandaa hutsahiin.bie zasaad turuu zas chi arai boloogui ee za.ehleed uuruu shudraga uugui amidarchaad daraa ni humuusd zaa

64.119.22.8Зочин   • 2020, 1 сарын 6. 22 цаг 06 минут

Хэдийгээр зээлтэй ахмадуудад маш сайхан мэдээ боловч энэ бол маш муу улс төр боллоо.Маш олон хүндрэл бэрхшээл дагуулсан,хууль зөрчсөн,алсын хараагүй бодлого боллоо.Эдийн засаг маш муу байна.Энэ мөнгө тийм хялбар босохгүй.Улс төр хийх сонирхолтой бүх хүн хэлээ хазаад хуплаа инээж толгой дохиж суугаа нь эмгэнэл

192.82.71.154Зочин   • 2020, 1 сарын 6. 17 цаг 02 минут

Uguh geed bgaa bol zeeltei zeelgyi ahmaduudad adilhan erh uguh heregtei. Adilhan mungu uguh. Ter n shudarga shu de

203.91.119.147Зочин   • 2020, 1 сарын 6. 15 цаг 22 минут

Одоо тэгээд энэ хариуцлагагүй мэдэгдлээс нь болоод банк нэмж зээл өгөхөө зогсоочихсон. Үнэхээр зээл авах шаардлагатай байгаа хөгшчүүлийг бүүр зээлээ ч авах боломжгүй болгоод алаад хаячлаа. Ёстой нэг мулгуу 3 юмаа.

64.119.19.132Зочин   • 2020, 1 сарын 6. 13 цаг 54 минут

Ерөн бол хэнч тэтгэвэрийн зээлийг минь тэглээд өгөөч гэж гуйгаагүй жагсаагүй юум бгаам шүү дээ энэ зүгээр л улс төрийн шоу эдийн засаг хэцүү байхад ямар хэрэг байна аа

203.91.115.47Зөв   • 2020, 1 сарын 6. 0 цаг 40 минут

Энэ нөхөр өөрөө боломжийн цалинтай аа эж болох хөгшид нь бололцооны тэтгэвэр авчихдаг болотой дог. Ямарч асуудлыг шийдэх гаргалгаа ямагт байдаг гэдэгт итгэж үүдээ

103.212.117.164Zeel   • 2020, 1 сарын 5. 23 цаг 45 минут

Haanaas mungu gargaj tuluh yuum. Tegej ur huuhdee daraa uedee daramtand oruulaad yaahav

202.9.46.26Hamgiin chanar muutai hun   • 2020, 1 сарын 5. 23 цаг 20 минут

Mandah

139.5.217.123Zail   • 2020, 1 сарын 5. 22 цаг 59 минут

Odoo tiriin 3 n undurlugiin hemjeend ene metiin nusan javhnuud saad bolhoosoo undursun. Cham shig muu alia salbadainuud ard irgedee bus avilga yaj awhaa l boddog bhgui yu. Erunhiilugch Erunhii said 2 diildehee boliloo gd naaduul chni uheh gj bna.

121.254.41.67Зочин   • 2020, 1 сарын 5. 22 цаг 30 минут

Монголчууд минь гадаад дотоодын дээрэмчингүүдэд газрын баялагаа өм цөм дээрэмдүүлээд дууссан одоо ч үр удамдаа юу ч үлдээхээргүй өгөөд дуусна тэд нартай зоригтой тэмцээ цайныхаа сүүг арай чүү авч байгаа хөгшчүүлдээ нэг удаа ч болов дуугүй өгчих Eрөнхийлөгчөө баярлалаа

66.181.186.173Зочин   • 2020, 1 сарын 5. 21 цаг 21 минут

Өндөр зээл авчихаад талөхгүй өнгөрүүлсэн хүмүүс дахин зээл аваргүй нь мэдээж. Бид мэт нь 3-сарын сая төгрөгийн зээлээ аваад төлөөд явж баймаар байна

202.126.88.131Jangum   • 2020, 1 сарын 5. 20 цаг 27 минут

Банкууд хэзээ ч 20-ноос хойш зээл олгодоггүй худлаа яриад л,12 сарын 31-нд зээл авсан хүмүүс ч гэх 🤣🤣🤣

66.181.161.125Т.Доржсүрэн   • 2020, 1 сарын 5. 18 цаг 43 минут

миний таньдаг өвгөн 1200000 тэтгэвэр авдаг хүүдээ зээлээд машин авсан хажуу айлын хөгшин 320000 авдаг зээл авбал дараа сараас нь хоолгүй болно гээд зээл аваагүй гэнэ аль нь эмзэг түвшнийх юм бол доо

66.181.186.173Зочин   • 2020, 1 сарын 6. 22 цаг 51 минут

Энэ л үнэн.

103.229.121.252Зочин   • 2020, 1 сарын 5. 17 цаг 32 минут

...Хүмүүс чинь ямар харгис муухай ааштай юунд итгэдэггүй болчихсон юм бэ? Миний бодлоор энэ бол цэвэр атаа жөтөө. Би аваагүй байхад чи авчихлаа гэсэн утгатай. Би өөрөө зээлгүй хүн танил хэдэн хөгшид маань зээлтэй гэж ярихад нь сэтгэл зовож л байдаг. Атаа жөтөө гэдэг бол 10 хар нүглийн нэг мөнөөс мөн. Ийм сэтгэлтэй байж гандан хийд явж ном уншуулж, мөргөл үйлдэх нь өрөвдөлтэй юм.

202.131.249.202Зочин   • 2020, 2 сарын 11. 11 цаг 48 минут

noxduud tor barixaar arduud tiim xargis bolj baighaa yum,bvgdiig ni buudwal taarna.sobaak gej,,,

203.91.119.42Зочин   • 2020, 1 сарын 29. 17 цаг 02 минут

Энд 10 хар нүгэл ямар хамаатай юм. Зөндөө зээл аваад идэж уучихаад улсаар төлүүлэх гэж байгаа чи харин нүгэлтэн бишүү. Эм тариа хоол ундаа тэтгэврийн мөнгөөрөө дөнгөж хүргэдэг, зээл авах боломжгүй хөгшдийг тултал нь зээл аваад машин тэрэг аваад түгжээ үүсгээд, архи дарс уугаад хэрэг түвэг тариад явж байгаа чи мэтийн хүмүүстэй битгий зүйрлээд Үндсэн хуулиа зөрчөөд ялгаварлаад бай гэж бичээд байгаа юм бишүү. Өөрсдөө болонгуутаа атаа жөтөө ч гэх шиг ямар муухай нүгэлтэн бэ чи

66.181.186.173Зочин   • 2020, 1 сарын 6. 22 цаг 54 минут

Чи ч гэсэн гайгүй яваагаа баян гээд л /олигархи гэчихсэн/ элдэвлэж явдаггүй гэжүү.

66.181.186.173Зочин   • 2020, 1 сарын 5. 21 цаг 16 минут

Чи ч гэсэн үнэн худал нь мэдэгдэхгүй дээгүүрээ хувааж идлээ гээд л байдаг биздээ.

66.181.186.173Зочин   • 2020, 1 сарын 5. 21 цаг 15 минут

Үнэн өөр өөр авахыг эсэргүүцэж байна. Боломжтой хүн л урьдчилж аваад идэж байгаа.

202.9.40.87Zochìn   • 2020, 1 сарын 5. 17 цаг 09 минут

Ard tumendee taalagdah gesen xalamjiin bodlogoo tur hoishluulj ehnii eeljind saaral jagsaaltaas yaaj garah ve gedgee bodmoor baina toriin gurvan tolgoi minì Ta nart mongotei holbootoi iim amlalt ogoh erh baigaa yum uu Huuli sanaachlaad UIH aar heleltsuulsen ch demjigdehgui bol ner hund olj avah bish harin ch esregeeree ergeh yum bish uu UIH iin gishuud ireh songuulid ner devshij heden sanal iluu avahiin tuld zovshoorno gej tootsson bailgui dee

103.229.121.252Зочин   • 2020, 1 сарын 5. 17 цаг 02 минут

...яахав дээ тэтгэврийн зээлийг бололцоогүй болоод л авсан байж таараа. Үр хүүхэдтэй ч бай,өөрсөддөө хэрэглэсэн ч бай төр засгаас бололцоо гаргаж зээлийг тэглэх гэж байгааг хүн бүр уужуу ухаанаар талархаж хүлээж авахыг бодооч! Салхитын ордны мөнгөөр хэдэн авилгалчдын хэтэвчийг зузаалж байсныг бүү март. Тэтгэврийн зээл ихэнх нь 500-аас 2 сая-ын төгрөгний дотор байдаг юм билээ. Зээл аваагүй хүмүүс нь хүнлэг сэтгэл гаргаж бие биентэйгээ атаархалгүй нөхрийн хэрэг бүтвэл миний хэрэг бүтнэ гэсэн сайхан сэтгэлийг гарган хүлээн аваачээ!

203.91.119.42Зочин   • 2020, 1 сарын 29. 17 цаг 06 минут

Зээлээ төлүүлээ, зээл авчихвал эм тариа, хоногийн хоолоо авч чадахгүй болчихоор байгаа хөгшид чам шиг ялзарсан, арчаагүй, заваан амиа хичээсэн бодолтой, хүн гэхэд ичмээр ёс суртахуунтай гаруудад хамаагүй байх л даа. Амжилт хүсье

66.181.186.173Зочин   • 2020, 1 сарын 6. 22 цаг 55 минут

Боломжгүй хүн зээл авдаггүй юмаа

202.9.40.87Zochìn   • 2020, 1 сарын 5. 16 цаг 19 минут

Salhitiin mongonii ordoos tiim ih mongo bosgoh bolomjtoi yum bol zeeltei zeelgui niit ahmaduuddaa jigd huvaarilaad ogchihooch Tegvel arai olon hund taalagdana shuu dee ta nar

192.82.70.35Зээлтэй ахмад   • 2020, 1 сарын 5. 20 цаг 11 минут

10 н хар нүглийн 1.нь болсон атаархал жөтөөрхөлдөө зээлүүлсэн адгийн хүмүүс юутай олон байдаг юм бэ дээрэмдэн хөгшдийн зээлийг тэглээ гэхээс боож үхэх нь холгүй байх шиг бна ийм чөтгөрт сүнсээ худалдсанновшууд хорвоогоос тайлбал таарна

203.91.119.42Зочин   • 2020, 1 сарын 29. 17 цаг 09 минут

Зээлийг чинь төлнө гэнээ, зөв л зарцуулсан байгаасаа ккк хөгшдөд тэнцүү хүртээмээр байна гээд байгаа юм бишүү, чиний ингэж байгаа чинь яриад байгаа 10 хар нүглийн чинь адгийнх нь шүү дээ

66.181.186.173Зочин   • 2020, 1 сарын 6. 22 цаг 56 минут

Чи зээл авчихаа юу

202.9.40.87Zochìn   • 2020, 1 сарын 5. 16 цаг 04 минут

Tetgevrìin zeel teglene gej demìirch baihaar gadaad ornoosoo neg togrog ch gesen hasmaar baina gej demiireech!!! Iim baidlaar yavbal saaral jagsaaltaas hezee garah yum bol doo Neg hund ch gesen taalagdaj ner tor olj avahiin toloo bish Uls eh orniihoo erh ashgiin toloo baga ch gesen sanaachlaga gargaach Undesnii ayuulgui baidliin zovloliin erhem gishuudee!!!

182.160.2.136Алдар   • 2020, 1 сарын 5. 14 цаг 52 минут

Оны өмнө мэдээллийн дагуу тултал нь зээл авсан хүмүүсийг шалгах юм бол Хүрэлсүх Жэнко .....нарын хамаатнууд байгаа байх даа.

202.126.89.2444909   • 2020, 1 сарын 5. 11 цаг 13 минут

Сайн судлах хэрэгтэй болов уу?Тэтгэврийн зээл авсан хүмүүсээс өлсөж турж үхсэн хүн хир олон бол.Бодит байдал дээр өндөр настай эцэг,эх,өвөө,эмээгээ банкан дээр үүрч дүүрч ирээд л зээл авахуулж байгаа харагддаг юм.Үүний гол буруутан нь төрд эрх мэдэл олж авсан луйварчид,тэд улс орныг минь гадны захиалгаар сүйрүүлж дууслаа,сонгууль болгоноор сайхан харагдах гэж худлаа амлан мөнгө тараасаар өрөнд оруулсаар өнөөг хүрлээ.Эцэст нь халамжийн улс болоод дуусах гэж байна.Залуусын нилээд нь ажил хийхгүй амьдрахыг хүсдэг болсон...

103.26.193.1Зочин   • 2020, 1 сарын 5. 11 цаг 01 минут

Зээл тэглэх ахмадуудад сайхан мэдээ байгаа боловч зээл аваагүй ахмадын 65 наснаас дээш настан олгох хишгийг сая болох хэрэгтэй ижил тэгш настнаар баярлуулвал сайхан болно доо ахмадуудын санал

66.181.179.54zochin   • 2020, 1 сарын 5. 10 цаг 14 минут

helsende hureh n todorhoi sudalsan bolod baatarlag helsen baih baigalin bayalgaas uguh n zub

202.179.25.160Зочин   • 2020, 1 сарын 5. 9 цаг 22 минут

NAADUUL CHINI ZEELIIN TEGELVEL BAYARLAAD DAHIAL ARHIA AVAAD UUNASHDE,BUR GAI BOLNO

192.82.68.46Зочин   • 2020, 1 сарын 5. 6 цаг 04 минут

Тэтгэврийн хөгшчүүлээ ялгаварлах хэрэггүй Тэтгэвэргүй амьдарч чадахгүй болоод л бөөнд нь авдаггүй юм харин цагаан сарын өмнө бүгд авдаг. Тэгэхээр зээл аваагүй нь хохь нь уу эрхэм ерөнхийлөгчөө

202.9.46.41зочин   • 2020, 1 сарын 4. 23 цаг 45 минут

Зээлийг тэгж 30,40-н саяар өгдөггүй юм. Дахин зээл өгөхгүй биш өөр хувилбар ярьж байна шүү дээ. Сайхан малнууд байх юм аа.

202.9.46.41зочин   • 2020, 1 сарын 4. 23 цаг 42 минут

Энэ хүмүүс ийм мунхаг болчихсон юм уу? ийм юмны учир олж ойлгох ухаангүй болсон юм уу? Бүх зүйлийг ойлгомжтой яриад байхад л тэс хөндлөн тэнэг тэнэг юм яриад байх юм.

66.181.187.29Зочин   • 2020, 1 сарын 4. 20 цаг 52 минут

Зээл тэглэх чимээг аав ээж, ах дүү хамаатандаа сэм хэлээд тултал нь зээл авхуулсан эвэр тууртнууд бий шүү. Энгийн хөөрхий ахмадууд ч бий. Огт зээл аваагүй гүрийгээд яваа хөөрхийс ч буй.

66.181.187.29Зочин   • 2020, 1 сарын 4. 20 цаг 49 минут

Зээл тэгшлэх сургаар 30, 40 саяар зээл авсан ахмадууд байхад 3, 4 сая эсвэл огт аваагүй нь ч байгаа.

66.181.187.29Зочин   • 2020, 1 сарын 4. 20 цаг 47 минут

Ахмадуудыг 1 удаа харж үзэхэд яах вэ дээ. Дахин зээл өгөхийг зогсооно гэдэг нь арай биш юм аа. Хүний гэнэтийн болон зайлшгүй хэрэгцээ хаа мундаг вэ. Аялах, амарч сувилуулах, хөдөө гадаа явах, цагаан сар гээд...

66.181.187.29Зочин   • 2020, 1 сарын 4. 20 цаг 45 минут

Офшор яасан бэ?

66.181.187.29Зочин   • 2020, 1 сарын 4. 20 цаг 44 минут

500.000- аас доош тэтгэвэрийн ахмадуудыг харж үзвэл болно. Харин сая саяар тэтгэврээ тогтоолгохдоо улсад хөдөлмөрлөж үзээгүй мөртлөө өндөр тэтгэвэр тогтоолгосон хүмүүс ичээсэй.

202.9.40.89Зочин   • 2020, 1 сарын 4. 19 цаг 38 минут

Офшорт нуусан мөнгө эх орондоо авчирна гээд байсан юу болов,тэтгэврийн зээл энэ удаа тэглэчихээд дахин хэзээ ч зээл олгохгүйгээр хуульчилж байна даа

150.129.143.59Зочин   • 2020, 1 сарын 4. 19 цаг 06 минут

ЗЭЭЛ ТЭГЛЭХЭЭС ӨМНӨ ХУЛГАЙЧ НАРЫГ ТЭГЛЭХ БАЙСАН ЮМ.

66.181.161.89зочин   • 2020, 1 сарын 4. 18 цаг 41 минут

зээлийг тэглэсэн шд цаашдаа сонгуулиа бодож байж өгөх хэрэгтэй мөнгөнд л хууртаж болохгүй шүү

202.126.89.132Иргэн   • 2020, 1 сарын 4. 18 цаг 40 минут

Амьдрал хангалуундаа тэтгэвэрийн зээл аваагүй биш амьжиргаагаа хүргэж амьдрах гэж Зээл авч чаддаггүй тэтгэвэрийнхэн зөндөө байгаа шүү дээ. Иймд тэтгэвэрийнхэнээ алагчлалгүй байгалийн баялгаа тэгш хуваарилах дэмжих байх гэж найдаж байна

202.126.89.132Иргэн   • 2020, 1 сарын 4. 18 цаг 30 минут

Нэгэнт хэрэгтэй үедээ аваад өөрсдийн хэрэгцээгээ хангахад хэрэглэчихсэн тэтгэврийн зээлийг тэглэж төлөх биш байгалийн баялагийг алагчлалгүй тэгш хуваарилах замаар тэтгэвэрийн зээлээ төлөхөд нь дэмжлэг үзүүлэхэд хангалттай биш үү.

192.82.69.181Иргэн   • 2020, 1 сарын 4. 18 цаг 22 минут

Бүр явж чадахгүй өвчтэй өндөр настанг 2 талаас нь сугадчихсан ирж гарын үсэг зуруулж зээл авч байхыг банкин дээр харж л байлаа. Нас барчихвал тэр 2 хариуцаж үлдэгдлийг нь төлөх юм гэнэ . Иймээс л банкууд ахмадууд тэтгэвэргүй яаж амьдрах нь тэдэнд огт хамаагүй хүү нь л чухал тул бүр 2 жилээр хүртэл тэтгэврийн зээл өгөөд л тэдний амьдралыг хүндрүүлдэг

192.82.69.181Иргэн   • 2020, 1 сарын 4. 18 цаг 17 минут

Зээл тэглэх банкуудад л ашигтай. Ахмадуудад олгосон зээлээ банкууд ахмадуудаас биш сар болгон төрөөс шилжүүлж байгаа тэтгэврийн мөнгийг нь шууд суутгаж авдаг . Баталгаатай болгохын тулд зээл өгөхдөө хүүг нь бодоод суутгаад үлдсэнийг нь өгдөг. Тийм учраас эргэн төлөгдөх нь баталгаатай хамгийн эрсдэлгүй зээл. Ганцхан эрсдэл нь зээлдэгч зээлийн хугацаа дуусахаас өмнө нас барч хвал л асуудал үүснэ. Гэсэн энэ эрсдэлийг тэд янз бүрийн аргаар зохицуулдаг. Тиймээс л банкууд тэтгэврийн зээл өгөх дуртай байдаг. Бүр явж чадахгүй өвчтэй өндөр настанг 2

103.229.122.169Зочин   • 2020, 1 сарын 4. 18 цаг 13 минут

Ойлгохгүй байна.Зээлээ тэглүүлчихээд тэтгэврээ маргаашнаас нь давхардуулаад авах уу? Ийм аргаар зарим нь тэтгэврээ нэмүүлэх гэж үү.Шударга биш байна.Мэдсэн бол 5 жилээр зээл авчаад; маргаашаас эхлээд дахиад тэтгэврээ аваад сууж байх байж.Мэдрэл муутай юм.

103.212.116.140Чи мэдрэл юм. 5 жилээр өхгүй   • 2020, 1 сарын 6. 9 цаг 05 минут

Чи мэдрэл муутайм бн. 5 жилээр өхгүй. Зээл авна, аваад тэглүүлнэ гэж бодохч өөрөө тэнэглэл. Зээл гэж юу хэлдгиймб. Зээлээд өгөхийг хэлдэг. Малаа !

202.9.40.153Зочин   • 2020, 1 сарын 4. 17 цаг 54 минут

zeel teglex ni xaashaa ym xvvg ni teglij bolox l ym gexdee tetgewer dendvv baga bnaa dor xayj 25 jil xudulmur xsn l bga shtee yadaj dood tetgeweree 400 bolgochuul boloo do xen zeel awaad bxuu

66.181.191.80Зочин   • 2020, 1 сарын 4. 17 цаг 17 минут

ТЭТГЭВРИЙН ЗЭЭЛ ТЭГЛЭХ МАШ ЗӨВ ХЭДЭН ХӨГШҮҮЛ НЭГ УДАА Ч БАЯРЛАГДАА. ТЭД БИДНИЙ ТӨЛӨӨ Л АЖИЛЛАСАН ХҮМҮҮС

192.82.69.181Иргэн   • 2020, 1 сарын 4. 18 цаг 26 минут

Хөгшчүүл бишээ зээл авахуулаад прус авчихсан нөхдүүд л баярлана

122.201.24.36Зочин   • 2020, 1 сарын 4. 17 цаг 05 минут

Тэтгэврийн зээл тэглэх буруу. Илүү мөнгө гарвал гадны өрөөс бага ч гэсэн өгч бай. Тэр л Монгол хүнд сайхан санагданадаа.

202.179.27.129Зочин   • 2020, 1 сарын 4. 16 цаг 38 минут

TEGEED TER MUNGII NI TATVAR TULUGCHID L TULNU BIZDEE CHI UURUU HARMAANAASAA TULUH YUM UU?,TEGEED ULSIN DAATGALIN SANGAAS BANKUUDAD TULUUD TEREN DUNDAAS NI NUGUU HEDEN HULGAICHUUD NI HAGARTLAA HULGAILNA,TEGEED EDIIN ZASAG MUUDAAD YUMNI UNE USUUD DOLLAR 4000 BOLOOD HUJAAGAAS ZEEL AVAAD UNDSENDEE DUUSAA GESEN UG,ODOO ERUUL MENDIIN SALBAR CHINI HUJAAGIIH BOLCHOOD BAIHAD.

202.21.109.95Иргэн   • 2020, 1 сарын 4. 16 цаг 06 минут

Хэнд ашигтай вэ гэвэл үү: 1. Женкогийн улаан хамгаалагчид зохион байгуулалттайгаа зээл авчихсан учир тэдэнд ашигтай. Сошиал сүлжээг Женкогийнхон эзэлчихсэн учир зээлээ авахын төлөө үхэн хатан тэмцэж байна. 2. ХААН банкинд ашигтай 3. Шинэ МАНАН үүсч байгаа бол тэдэнд ашигтай.

99.57.27.106Зочин   • 2020, 1 сарын 4. 13 цаг 32 минут

hogiin h um boldoo hoorhii

122.201.22.8zochin   • 2020, 1 сарын 4. 9 цаг 43 минут

heden ariljaani banknuudiin ezdiig het bayjuulj mongoliin baylag tednii medeld burmoson ochinu gesen ug shuu.mongolchuud ***** bish

202.9.40.49Зочин   • 2020, 1 сарын 4. 8 цаг 13 минут

авилгачид,луйварчдын хөрөнгө мөнгийг хураагаад монгол улсын өрийг дарах хэрэгтэй хөөн хэлэлцэх хугацаанд байгаа хэрэгүүдийг дахиж шалгаж шийдэх хэрэгтэй байх

202.9.40.70Иргэн   • 2020, 1 сарын 3. 20 цаг 37 минут

Эхлээд авилга, хулгай луйварын асуудлыг шийдээд төлөх төлбөрийг нь барагдуулчихвал төрийнхөний дахин авилга, хулгай, луйвар хийдэг байдал багасах, бүр байхгүй болох талтай. Гэтэл энэ асуудал шийдээгүй тэр ч байтугай авилга, хулгай, луйвар хийгчдийн талд шийдэгдээд байгаа нь авилгачид хулгайч нараа өөгшүүлж дахин ийм гэмт хэрэг үйлдэх бусдыг энэ зам руу хөтлөөд байна ш дээ. Судлаачид, эрдэмтэд, хуульчид, эдийн засагчид хийсвэр онол яриад байхаас биш жинхэнэ ажил хэрэг болгож болох бодит ажил болох санал огтхон ч дэвшүүлэхгүй юм.

202.9.40.121Зочин   • 2020, 1 сарын 3. 20 цаг 23 минут

Энэ хүн бүгдийг нь мэддэг юмуу

202.9.40.121Зочин   • 2020, 1 сарын 3. 20 цаг 22 минут

😩Сайн л ыиз дээ

202.9.40.184ugo chaves   • 2020, 1 сарын 3. 17 цаг 53 минут

minii araas orov kkk

202.179.26.74ИРГЭН   • 2020, 1 сарын 3. 17 цаг 52 минут

ЮМ ХИЙСЭН ХҮНИЙГ ХАРЛУУЛЖ ШҮҮМЖЛЭХ АМАРХАН.НЭГ ИХ МЭДЭГЧ БОЛОХ Ч АМАРХАН БАЙДАГ.ТӨГС ХУУЛЬ ГЭЖ БАЙДАГГҮЙТЭЙ АДИЛ ТӨГС ШИЙДЭЛ БИШ Ч БАЙЖ БОЛОХ Ч ХАРЛУУЛЖ ГУТААХ АТААРХАХ ХОР НАЙРУУЛЖ ӨӨРИЙГӨӨ ДӨВИЙЛГӨГЧИД ХОГ ШИГ ГАРЧ ИРЭХ НЬ МЭДЭЭЖ.ЕР НЬ АРД ТҮМНИЙХЭЭ ТӨЛӨӨ ХИЙЖ БАЙСАН НЬ ХОВОР БОЛОХООР ХУЛГАЙЧУУДЫН ШЭЭС НЬ ГООЖИХ НЬ.

66.181.161.83равдан   • 2020, 1 сарын 3. 16 цаг 17 минут

хэдхэн хөгөшчүүлээ одоо бодохгүй бол хэзээ бодох юм өөрсөдөө хэдэн тэрбумаар идэж ууж зээлж болдог энэ хэдэн хөгөшчүүл өөрсөдөө ууж идэж наригаагүй сэтгэл байвал болж л таарна ерөнхийлөгчөө дэмжиж байна

202.9.40.153Зочин   • 2020, 1 сарын 3. 16 цаг 00 минут

zeel chuluulux gedeg bol zvvd shvv tamine

58.109.161.167Зочин   • 2020, 1 сарын 3. 16 цаг 00 минут

nuuhiig ni avah geed nudiig ni gegcheer BUr tetgevergui bolgochih yum bish biz

117.111.1.226Зочин   • 2020, 1 сарын 3. 15 цаг 52 минут

Тэтгэврийн зээлийн асуудлаар энэ хүмүүсийг сайн яриулах хэрэгтэй Эртхэн үзэл бодлын ерөнхий хандлага нь олон нийтэд танигдаж л байг Эд нар сонгуулаас өмнө сайн танигдах хэрэгтэй байгаа юм миний хувьд энэ хүнийг арай дээгүүр үнэлж байжээ

202.55.188.42Зочин   • 2020, 1 сарын 3. 15 цаг 21 минут

Ерөөсөө л ийм юм байж болохгүй. Өрөө нэг удаа тэглэлээ. Маргааш нь тэтгэврийн зээл байтугай тэтгэвэр авах нь ч тодорхойгүй болж ирнэ. Тэтгэвэргүй бол хөгшчүүд яах вэ? Яаж амьдрах вэ? Тэгэхээр ерөнхийлөгчийг ийм хариуцлагагүй популизм хийснийх нь төлөө албан тушаалаас нь түдгэлзүүлэх нь зүйтэй.

66.181.161.106Зочин   • 2020, 1 сарын 7. 8 цаг 05 минут

Sanal neg bn

66.181.161.62Zoch   • 2020, 1 сарын 4. 22 цаг 02 минут

Ogtsoruulsan ni zov hariutslagagui medegdel hiilee

64.119.18.158Зочин   • 2020, 1 сарын 5. 11 цаг 31 минут

Хаан банкийг хэн авч байгаа вэ

66.181.161.119зочин   • 2020, 1 сарын 6. 16 цаг 43 минут

баттулгынх юм бишүү

202.179.25.153зочин   • 2020, 1 сарын 3. 15 цаг 05 минут

Ярьж байгаагаа сэдэвээ ойлгож байна уу, залуу мин. Нээх их том юм ярих гээд, эсвэл бага юм ярих гээд ч байгаа юм шиг хаашаа ч юм.

66.181.161.119зочин   • 2020, 1 сарын 6. 16 цаг 40 минут

өр тэглэнэ гэж тэнэгтсэнээс хүүг ньбайхгүй болговол арай үнэмшилтэй

Шинэ мэдээ

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё4 сар 18. 20:23Эргэн төлөгдөхгүйгээр цугласан хагас тэрбумын орлогынхоо талаар Мобиком корпорацийн Япон эзэд болон Гүйцэтгэх захирал Кожи Курушима хариулт өгнө үү1 сар 18. 15:39Б.Энхбаяр vs Д.Амарбаясгалан1 сар 18. 11:30Соёлын сайд Ч.Номин та ДБЭТ-ын ерөнхий балетмейстер Д.Дашлхагвыг хамгаалж ажлуулсаар байх уу?2023, 12 сар 22. 16:13Мисс Бямбасүрэн “Miss Asian Awards 2023” тэмцээнд дэд байр эзэллээ2023, 12 сар 8. 12:01Ардчилсан намын даргын Ажлын албаны даргаар намын даргын зөвлөх Энхтөрийн Галбадралыг томиллоо2023, 12 сар 4. 13:04ФИДИК-ийн загвар гэрээний үнэ тогтоох, ажил хүлээлцэх асуудал2023, 11 сар 26. 14:46ТОДРУУЛГА: Цагдаагийн байгууллагын гэр бүлийн хүчирхийллийн дуудлага, мэдээллийн бүртгэл шинэчлэгдсэн2023, 11 сар 19. 14:32Зүүсэн цол энгэрээс гялтагнана, Зурсан түүх тэнгэрээс ч гялалзана2023, 11 сар 4. 10:44БЗД: Үерт автсан хороодод ариутгал, халдваргүйжүүлэлт хийж байна2023, 10 сар 30. 10:35Н.Баярмөнх: Орон сууцны хороолол дунд хашаалсан шүүхийн маргаантай гэх газруудыг шийдвэр гартал чөлөөлөх хэрэгтэй2023, 10 сар 30. 10:32А.Баяр: БЗД-ийн VII хороонд үйл ажиллагаа эрхэлдэг бар, цэнгээний газруудыг цэгцэлнэ2023, 10 сар 30. 10:28БЗД-ийн Ерөнхий боловсролын сургуулиудад “Цахим” индрийг гардуулсаар байна2023, 10 сар 26. 11:03Зөвшөөрлөөр тогтохгүй зөрчлүүдээ нуух аа боль! Ондо2023, 10 сар 16. 13:58Төрийн өмчит “Мон-Атом” компанийн Гүйцэтгэх захирал асан Э.Галбадрал: Ураны салбар эдийн засгийн эргэлтэд орсноор эдийн засгийг солонгоруулах нэгэн тод шар өнгө болж байгаад баяртай байна2023, 10 сар 13. 19:37Л.Лувсандэмбэрэл: Багш, шавь, гэр бүл гэсэн гурвалсан холбоо сайн байж амжилтад хүрдэг2023, 10 сар 5. 14:37Л.Оюун-Эрдэнийн ээлжит том нүүдэл нь ТӨСӨВ байх нь!2023, 9 сар 27. 15:08ТАНИЛЦ: АН-ын дарга Л.Гантөмөрийн зөвлөхүүд2023, 9 сар 25. 14:06Н.Баярмөнх: Хоол захиалж идсэн гэх 54 сая төгрөгөөр гамшгийн үед ажилласан төрийн алба хаагчдын хоол хүнсийг шийдвэрлэсэн2023, 9 сар 19. 11:07“Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх арга зүй“ сэдэвт бүсчилсэн сургалт болж байна2023, 9 сар 18. 16:32“Нээлттэй –Хөвсгөл-2023” арга хэмжээ Улаанбаатарт болно2023, 9 сар 18. 11:17Цагдаагийн байгууллага, Нэгдсэн Үндэсний байгууллагын Хүүхдийн сан хамтран цахим орчинд үйлдэгдэж буй хүүхдийн эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах,иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, мэдээллийн технологийн зохистой хэрэглээг бий болгох, зорилготой “Нууцалъя- Private” нөлөөллийн аяныг эхлүүлжээ. Тус аян энэ сарын 15-ны өдрөөс 12 сарын 25-ны хугацаанд улсын хэмжээнд зохион байгуулагдана2023, 9 сар 17. 16:28Зул бөхөхийнхөө өмнө бадамладаг!2023, 9 сар 15. 12:57ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД #ЭРСДЭЛГҮЙ_ИРЭЭДҮЙ ӨДӨРЛӨГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА2023, 9 сар 5. 17:49ХҮҮХДИЙГ ЗОХИСГҮЙ АГУУЛГААС ХАМГААЛЦГААЯ2023, 9 сар 5. 16:28Хүүхэд хамгааллын хөтөлбөр2023, 8 сар 29. 17:05Хүн худалдаалах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх “Мэддэг, Мэдээлдэг байя” аян эхэллээ2023, 8 сар 29. 16:42АН-ын 16 Дэд дарга тойрогт нэр дэвшихээр Л.Гантөмөртэй тохирчээ2023, 8 сар 29. 11:23ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ АРГА ХЭМЖЭЭ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА2023, 8 сар 26. 16:50Зүүн дөрвөн замын автобусны буудлын ТҮЦ-үүдийг нүүлгэжээ2023, 8 сар 25. 11:00
© 2008 - 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.