2020 оны 1-р сарын 3
18 цаг 26 минут

Х.Бат-Ялалт: Би 2020 оны сонгуульд нэрээ дэвшүүлэхгүй

Хуульч Х.Бат-Ялалт энэ жилийн сонгуульд нэр дэвшихгүй гэдгээ өөрийн фэйсбүүк хуудсаараа дамжуулан мэдэгдсэн байна. Түүний мэдэгдлийг бүрэн эхээр нь хүргэж байна.

За миний бие 2020 оны Улсын Их хурлын сонгуульд нэрээ дэвшүүлэхгүй гэдгээ албан ёсоор зарлаж байна. Харин 2020 оны УИХ-ын сонгуулийг шударгаар зохион байгуулахын төлөө бүхнээ зориулнаа. Учир нь:

1. 2020 оны сонгууль шударга сонгууль болохгүй. Мөнгөний сонгууль болно. Сонгогчид улс төрийн мэдлэг боловсрол дутмаг учраас УИХ гэдэг байгууллага ямар чухал болох, хэн өөрийг нь чин үнэнчээр төлөөлж чадах эсэх тухай юу ч бодохгүйгээр хэн илүү худлаа ярьсан, шоудсан, мөнгө тараасан этгээдийг сонгож байгаа учраас энэхүү шударга бус өрсөлдөөнд ялах ямар ч боломжгүй гэж үзэж байна.

2. Надад албан тушаал, эд хөрөнгөний шунал байхгүй. Би зүгээр л тайван амьдармаар байна.
Миний бие эрүүгийн эрх зүйч буюу гэмт хэрэг судалдаг хүн. Тиймээс ч өнгөрсөн хугацаанд өөрийнхөө чин сэтгэлээр хууль, шүүхийн байгууллага, тэдгээрийн албан тушаалтнуудын хууль бус үйлдэл, эс үйлдлийг тэвчилгүй тэдний буруутай үйл ажиллагаанаас болж хохирсон олон арван иргэдэд өөрийнхөө чадлын хэмжээнд тусалж, дээрээс нь нийгэмд нүүрлээд буй авилга, хээл хахууль, албан тушаалын гэмт хэргийн хор уршиг, нийгэмд үзүүлэх сөрөг нөлөөллийг илрүүлэх, таслан зогсоох, урьдчилан сэргийлэхээр ажилласан юм. Миний хүсэл бол гэмт хэрэг зөрчил үйлдэгддэггүй, нэгнээ хайрлан хүндэлдэг нийгмийг байгуулах, хүн бүхэн ялангуяа төрийн албан хаагчид, төрийн удиардлагууд амин хувийн эрх ашгаас эх орон, ард түмнийхээ эрх ашгийг илүүд үзэж өргөсөн тангарагтаа үнэнч байхыг л хүссэн төдий.

3. Би амьдралынхаа 15 жилийг шударга нийгмийг байгуулахын төлөө зориулсан. Шударга бустай тэмцсэн. Оюуны бүтээл туурвисан. Олон эх орончдыг үйлдвэрлэсэн. Нийгмийг соён гэгээрүүлэх ажлуудыг хийсэн. Одоо нэгэнт нийтээрээ шүүх, хууль хяналтын байгууллагын үйл ажиллагааны алдаа завхралаас болж нийгэм эмх цэгцгүй болсныг ухаарсан учраас миний бие цаашдаа нийгмийг соён гэгээрүүлэх үйл хэрэгт хүчээ өгөхөөр шийдсэн болно.

Эцэст нь хэлэхэд одоо бүгдээрээ зөвхөн сонгууль бодож, зөвхөн сонгуулийн өдрийн тухай, хэн ялах тухай ярьдаг өчүүхэн байхаа больцгооё. Хэн ялах нь чухал бус ялагч ажлаа хийж байгаа эсэхэд нь хяналт тавьж хариуцлага тооцдог тогтолцоо л хэрэгтэй. ЖДҮ нэртэй гэмт хэрэг үйлдчихээд гүлдийгээд суудаг Гишүүнцэр бидэнд хэрэггүй. Мөнгөөр албан тушаал, гавъяа шагнал худалдаж өөрийгөө бас өрөөлийг хуураад суудаг өрөвдөлтэй төрийн түшээд бидэнд хэрэггүй. Тендер сонгон шалгаруулалтанд чадваргүй компани тэнцүүлчихээд дундаас нь авилга хүртэж оймсондоо нуудаг төрийн түшээд бидэнд хэрэггүй. Шударга дүр эсгэчихээд бузрын дээдийг үйлддэг Нямдорж шиг, Оюун-Эрдэнэ шиг, Батзандан шиг, Хүрэлсүх шиг, Баттулга шиг, Элбэдорж шиг, Бат-үүл шиг, Алтанхуяг шиг, Энхболд шиг, өнгөрсөн ухаанд төр удирдсан бүхэн шиг дарга нар бидэнд огт хэрэггүй.

Ард түмнээ ухаарсан цагт, ард түмнээ хүссэн цагт миний бие Монгол улсынхаа төлөө зүтгэхэд хэзээд бэлэн. Зүтгэсээр ч байгаа.

УИХ-д нэрээ дэвшүүлнэ гэхээр хулгайч гэж төсөөлдөг, УИХ-д нэрээ дэвшүүлнэ гэхээр урвагч мэтээр айдаг нөхдүүдэд хэлэхэд та бүхний тэр айдаг хулгайч, урвагч нар чинь одоо МАН, АН гэдэг 2 намд хуваагдчихаад та бүхнийг маллан удаа дараа сонгогдоод сууцгааж байна. 2020 онд сонгуулийн хувьсгал хийх ёстой.
Би та бүхнийг сонгуулийн хувьсгалд уриалж байна.
Эх орноо аврахыг уриалж байна. Монголын хүнийй төлөө намд нэгдэж байгуулсан төрөө хянадаг ард түмэн болохыг уриалж байна. Хариуцлага алдсан хэн боловч хууль шүүхийн өмнө эрх тэгш зогсдог байхын төлөө нэгдэхийг уриалж байна.

Нам бол нэгдэл юм. Харин намыг буруу хөгжүүлэхээр МАФИ болдог юм.

Монголын хүний төлөө намын дарга Х.Бат-Ялалт

10
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

10 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

192.82.72.223Зочин   • 2020, 1 сарын 29. 14 цаг 07 минут

Hunii tuluu,shudraga baihiin tuluu temtsene gedeg unuu tsagt alga bolson.Amjilt husie!

202.9.46.136иргэн   • 2020, 1 сарын 27. 11 цаг 56 минут

Сайн байна.

202.55.188.93Зочин   • 2020, 1 сарын 7. 8 цаг 41 минут

Chamaig hen demjih ve Dee. Ooriigoo ih yumand bodoh yum daa

64.119.27.117Зочин   • 2020, 1 сарын 4. 13 цаг 58 минут

Чи нэр дэвшлээ гэхэд ялахгүй,чиний төлөө санал өгөхгүйээ муухан мэднээ.

202.9.40.128Зочин   • 2020, 1 сарын 4. 11 цаг 51 минут

Сонгогчдыг мэдлэг боловсролгүй гэж бодож доромжлох эрх чамд байхгүй. Сонгогчид мэдлэг боловсролгүй, Чи ганцаараа мэдлэг боловсролтой байх нь уу. Монголчууд минь мэдлэгтэй боловсролтой, эргэцүүлж бодоод зөв бурууг ялгадаг ухаантай ард түмэн шүү. Монголчууд хэн нь хэн бэ гэдгээ ялгаж салгаж мэднэ чадна.

73.70.152.243Арсад   • 2020, 1 сарын 4. 11 цаг 10 минут

Чамайг сонгох хүн байхгүй шүү дээ. Хүн хэрээ мэдэхгүй, тэмээ гэдгэрээ мэдэхгүй гэж үг санаанд орчихлоо. Өөрийгөө хэн гээд бодчихсон амьтан юм болоо.

202.179.26.74ИРГЭН   • 2020, 1 сарын 4. 8 цаг 04 минут

ЧИ НЭР ДЭВШВЭЛ ЯДАЖ НЭГ Ч ГЭСЭН ХУЛГАЙЧЫГ ТӨРД ШУРГАЛАХААС СЭРГИЙЛЖ ЧАДНА.ГУРИЛ БУДААГААР САНАЛАА ӨГДӨГ НЭГЭН БАЙХАД ЭХ ОРНОО ГЭСЭН СЭТГЭЛТЭЙ ОЛОН БИЙ ШҮҮ.ЗҮГЭЭР Л НЭРЭЭ Л ДЭВШҮҮЛЧИХ.СУРТАЛЧИЛГАА ХЭРЭГГҮЙ.ФС-ЭЭРЭЭ СУРТАЛГАА ХИЙЧИХ.АРД ТҮМЭН УХААНТАЙ СОХОР ЗООС Ч ТАРААХГҮЙГЭЭР ЯЛААД ГАРААД ИРНЭ.АМЖИЛТ.ЭХ ОРНЫХОО ТӨЛӨӨ ЗҮТГЭХ ЦАГ ҮҮРЭГТЭЙ ШҮҮ.ЧАМААС АЙДАГ ГАРУУДЫН БӨГС ДОЛООГЧИД ЭСРЭГ БИЧИХ Л БАЙХ.

202.9.46.10Зочин   • 2020, 1 сарын 4. 7 цаг 22 минут

2020 оны сонгууль угаасаа шударга сонгууль болохгүй.

192.82.77.170Зочин   • 2020, 1 сарын 3. 20 цаг 30 минут

Чи нэр дэвшээд сонгогдож чадахгүй л дээ. Тэгээд ч чи сонгогчдыг мэдлэг боловсролгүй гэж үнэлж дүгнэдэг хэн бэ. Чиний байдлыг ажвал чи л өөрөө боловсрол мэдлэгээр эрэмдэг зэрэмдэг нэгэн бололтой.

202.9.40.121Зочин   • 2020, 1 сарын 3. 20 цаг 24 минут

Чамаар яадаг юм

Шинэ мэдээ

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё4 сар 18. 20:23Эргэн төлөгдөхгүйгээр цугласан хагас тэрбумын орлогынхоо талаар Мобиком корпорацийн Япон эзэд болон Гүйцэтгэх захирал Кожи Курушима хариулт өгнө үү1 сар 18. 15:39Б.Энхбаяр vs Д.Амарбаясгалан1 сар 18. 11:30Соёлын сайд Ч.Номин та ДБЭТ-ын ерөнхий балетмейстер Д.Дашлхагвыг хамгаалж ажлуулсаар байх уу?2023, 12 сар 22. 16:13Мисс Бямбасүрэн “Miss Asian Awards 2023” тэмцээнд дэд байр эзэллээ2023, 12 сар 8. 12:01Ардчилсан намын даргын Ажлын албаны даргаар намын даргын зөвлөх Энхтөрийн Галбадралыг томиллоо2023, 12 сар 4. 13:04ФИДИК-ийн загвар гэрээний үнэ тогтоох, ажил хүлээлцэх асуудал2023, 11 сар 26. 14:46ТОДРУУЛГА: Цагдаагийн байгууллагын гэр бүлийн хүчирхийллийн дуудлага, мэдээллийн бүртгэл шинэчлэгдсэн2023, 11 сар 19. 14:32Зүүсэн цол энгэрээс гялтагнана, Зурсан түүх тэнгэрээс ч гялалзана2023, 11 сар 4. 10:44БЗД: Үерт автсан хороодод ариутгал, халдваргүйжүүлэлт хийж байна2023, 10 сар 30. 10:35Н.Баярмөнх: Орон сууцны хороолол дунд хашаалсан шүүхийн маргаантай гэх газруудыг шийдвэр гартал чөлөөлөх хэрэгтэй2023, 10 сар 30. 10:32А.Баяр: БЗД-ийн VII хороонд үйл ажиллагаа эрхэлдэг бар, цэнгээний газруудыг цэгцэлнэ2023, 10 сар 30. 10:28БЗД-ийн Ерөнхий боловсролын сургуулиудад “Цахим” индрийг гардуулсаар байна2023, 10 сар 26. 11:03Зөвшөөрлөөр тогтохгүй зөрчлүүдээ нуух аа боль! Ондо2023, 10 сар 16. 13:58Төрийн өмчит “Мон-Атом” компанийн Гүйцэтгэх захирал асан Э.Галбадрал: Ураны салбар эдийн засгийн эргэлтэд орсноор эдийн засгийг солонгоруулах нэгэн тод шар өнгө болж байгаад баяртай байна2023, 10 сар 13. 19:37Л.Лувсандэмбэрэл: Багш, шавь, гэр бүл гэсэн гурвалсан холбоо сайн байж амжилтад хүрдэг2023, 10 сар 5. 14:37Л.Оюун-Эрдэнийн ээлжит том нүүдэл нь ТӨСӨВ байх нь!2023, 9 сар 27. 15:08ТАНИЛЦ: АН-ын дарга Л.Гантөмөрийн зөвлөхүүд2023, 9 сар 25. 14:06Н.Баярмөнх: Хоол захиалж идсэн гэх 54 сая төгрөгөөр гамшгийн үед ажилласан төрийн алба хаагчдын хоол хүнсийг шийдвэрлэсэн2023, 9 сар 19. 11:07“Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх арга зүй“ сэдэвт бүсчилсэн сургалт болж байна2023, 9 сар 18. 16:32“Нээлттэй –Хөвсгөл-2023” арга хэмжээ Улаанбаатарт болно2023, 9 сар 18. 11:17Цагдаагийн байгууллага, Нэгдсэн Үндэсний байгууллагын Хүүхдийн сан хамтран цахим орчинд үйлдэгдэж буй хүүхдийн эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах,иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, мэдээллийн технологийн зохистой хэрэглээг бий болгох, зорилготой “Нууцалъя- Private” нөлөөллийн аяныг эхлүүлжээ. Тус аян энэ сарын 15-ны өдрөөс 12 сарын 25-ны хугацаанд улсын хэмжээнд зохион байгуулагдана2023, 9 сар 17. 16:28Зул бөхөхийнхөө өмнө бадамладаг!2023, 9 сар 15. 12:57ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД #ЭРСДЭЛГҮЙ_ИРЭЭДҮЙ ӨДӨРЛӨГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА2023, 9 сар 5. 17:49ХҮҮХДИЙГ ЗОХИСГҮЙ АГУУЛГААС ХАМГААЛЦГААЯ2023, 9 сар 5. 16:28Хүүхэд хамгааллын хөтөлбөр2023, 8 сар 29. 17:05Хүн худалдаалах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх “Мэддэг, Мэдээлдэг байя” аян эхэллээ2023, 8 сар 29. 16:42АН-ын 16 Дэд дарга тойрогт нэр дэвшихээр Л.Гантөмөртэй тохирчээ2023, 8 сар 29. 11:23ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ АРГА ХЭМЖЭЭ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА2023, 8 сар 26. 16:50Зүүн дөрвөн замын автобусны буудлын ТҮЦ-үүдийг нүүлгэжээ2023, 8 сар 25. 11:00
© 2008 - 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.