2020 оны 1-р сарын 10
10 цаг 40 минут

Консуни үзээд Токио 2020 олимп үзэхээр боллоо

Юнивишнийн “Олимптой кино” хөтөлбөр 2020.01.05-ны өдрийг хүртэл 1 сарын турш үргэлжилж, нийт 40,827 бэлгийн эзнийг тодруулсан билээ. Хөтөлбөрийн хамгийн супер бэлэг болох Токио 2020 Олимп үзэх эрхийн эзнээр Улаанбаатар хотын хэрэглэгч Э.Индра тодорлоо.

ОЛИМПТОЙ КИНО: Сайн байна уу, та Олимп үзэх эрхийн эзэн болсноо хэрхэн мэдсэн бэ?

Э.ИНДРА: Хүү маань зурагтаа асаагаад “Ээжээ, азтан боллоо” гээд нэг бичиг байна, та хардаа гээд дуудсан юм. Тэгэхээр нь харсан нээрээ “Олимп үзэх супер бэлгийн эзэн боллоо, эргэж холбогдоно уу” гээд дугаар бичсэн байсан. Нүдэндээ итгэхгүй, тэр дугаар руу залгасан үнэхээр манай гэр бүл супер бэлгийн эзэн болсон байсан. Өмнө нь ийм гэнэтийн бас азтай зүйл болж байгаагүй болохоор би итгэхгүй байсан. Харин манай хүүхдүүд одоо онгоцонд суух юмуу, тэгвэл хувцасаа бэлдэнэ гэсэн үг үү гээд маш их баярласан.

ОЛИМПТОЙ КИНО: Та эргэж холбогдоорой гэдгийг хараад их гайхсан уу?

Э.ИНДРА: Тэгэлгүй яахав. Миний утас холбогдохгүй байсан болохоор зурагтаа асаахад ганцхан манайд харагддаг байхаар тийм мэдээлэл гаргаж ирсэн байгаа нь маш гоё санагдсан.

ОЛИМПТОЙ КИНО: Хүүхдийн багц идэвхжүүлсэн кодоор супер бэлгийн эзэн болсон байсан. Танай гэр бүл хэр их кино үздэг вэ?

Э.ИНДРА: Би хүүхдүүдээ утсаар тоглохыг зөвшөөрдөггүй юм. Харин шинэ хүүхэлдэйн кино, өөрсдийнхөө үзэхийг хүсэж байгаа хүүхдийн кино үзэхийг нь зөвшөөрдөг. Тэгээд сард үзэж байгаа киноны тоо нь хааяа олшроод байхаар “Хүүхдийн багц” идэвхжүүлэх нь хэмнэлттэй юм байна гэж бодсон. 4 настай охин маань Консуни үзэх дуртай болохоор тэр багцыг урамшуулал эхлэхэд идэвхжүүлж өгсөн юм. Манай хүүхдүүд өөрсдөө зурагтаа асаагаад, код оруулаад кино түрээсэлж чаддаг болохоор орой ирээд юу үзсэнийг нь харж хянаж байх хэрэгтэй болдог. Тэгээд хүүхдүүдийнхээ үзсэн киноны жагсаалтыг харж байгаад, кино үзэх бүрт бэлэг нээдэг урамшуулал байгааг харсан юм. Тэгээд бэлэг нээж, урамшууллын кодуудыг нээсэн байсан. Манай хүүхдүүд бол бэлэг нээж арай чадахгүй шүү дээ. (инээв)

ОЛИМПТОЙ КИНО: Энэ оны хамгийн эхний супер бэлгийн эзэн болсонд дахин баяр хүргэе.

Э.ИНДРА: Манай гэр бүлийн хувьд анх удаа аз байдагт итгэж байгаа үйл явдал боллоо. Энэ жилийг маш гоё дурсамжаар эхлүүлж байна. Маш их баярлалаа. Хүүхдэдээ зориулж сонгосон, хүүхдийнхээ дуртай зүйлийг биелүүлж өгсөн зүйл эргээд аз дагуулдаг юм байна.  

ОЛИМПТОЙ КИНО

Киногоо үзээд Олимп үзээд...

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
© 2008 - 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.