2020 оны 1-р сарын 10
11 цаг 10 минут

Супер азтаны шагналаараа аав ээжийгээ “ТОКИО 2020” олимп үзүүлнэ

Голомт банкнаас Олон улсын төлбөрийн карт анхлан нэвтрүүлсний 20 жилийн ойг тохиолдуулан зарласан “Карт-20” урамшуулалт хөтөлбөрийн хүрээнд Дубай явах сүүлийн 3 азтан, “Токио 2020” олимпын наадмыг хосоороо үзэх Супер азтанууд тодорлоо. Дубайд аялах сүүлийн гурван азтанаар М.Давааням, Л.Бямбаа, Д.Ганбаатар нар шалгарсан бол Токиогийн олимп хосоороо үзэх Супер азтанаар тодорсон С.Эрдэнэсувдын хувьд азтаны шагналаа аав ээждээ бэлэглэж баярлуулахаар болсон нь онцлог байлаа.  

С.Эрдэнэсувд:

Аав ээжийгээ очиж үзээгүй газраар нь аялуулж, амраахаар өөрийнхөө Супер азтаны шагнал болох “Токио 2020” олимп хосоороо үзэх эрхийг бэлэглэхээр болж, баярлуулж байгаадаа өөрөө явахаас илүүтэйгээр баярлаж байна.

С.Эрдэнэсувдын ээж Б.Соёлмаа: Олимпын наадамд 3х3 сагсан бөмбөгөөр оролцох эрх авсан дүүгийхээ охиныг дэргэдээс нь очиж дэмжих боломжтой болсондоо их олзуурхаж байна.

  • Охиноо Супер азтаны шагнал авсан гэдгийг нь сая ирээд эрхийн бичиг авахад нь л мэдэж байна. Удахгүй тэтгэвэрт гарахаасаа өмнө гэр бүлээрээ аяллаар явъя гэж ярилцаж байсан, ингээд аяллын эрх бэлгэнд авна гэж санаагүй явлаа.

М.Давааням: Хэзээ нэгэн цагт Дубай заавал явж үзнэ дээ гэж бодож явсан хүсэл минь биелэхээр боллоо

  • Би сугалаа, азтан шалгаруулахад нэг их итгээд байдаггүй хүн л дээ. Харин энэ удаад өөрөө азтан болоод шударга шалгаруулдаг юм байна гэх итгэл төрж байна.
  • Би аялах маш дуртай. Өнгөрсөн зун машинаараа Европын улсуудаар 20 мянган км аялаад ирсэн. Хэдэн жилийн өмнө Дубайд хүний гараар бүтээн байгуулалт хийж байгааг зурагтаар үзээд сууж байхдаа хэзээ нэгэн цагт ийшээ заавал явж үзнэ дээ гэж бодож явсан хүсэл минь биелэхээр боллоо.
  • Олон жилийн өмнө ажилд орж байхдаа анх банкны карт авсан нь Голомт банкных байсан нь одоог хүртэл хэвээрээ, олон жилийн турш тууштай хэрэглэгч байгаагаа их бэлгэшээж байгаа.

Л.Бямбаа: Хамт олноороо Дубай явах гээд аялалдаа зориулж хуримтлуулж байсан

  • Азтан болсноо мэдээд Дарханаас шууд Улаанбаатар руу хөдөлсөн. Дөнгөж ирэнгүүтээ гадаад пасспортоо шинээр захиалчихаад сая ирж байна.
  • Хамт олноороо ярилцаад Дубай явахаар болж, аялалдаа зориулж хуримтлуулж байсан юм. Одоо харин хуримтлалаа бүрдэхийг хүлээх шаардлагагүйгээр аялж чадахаар боллоо. Гэхдээ хуримтлалаа тууштай үргэлжлүүлсээр байх болно.
  • Миний хувьд Голомтын картаар Голомтын пос машин дээр төлбөр тооцоо хийгээд нийт 801 сугалаатай болсон байсан.

Д.Ганбаатар:  Энэ жилийг азтай, одтой эхлүүллээ

  • 2020 он их сайхан эхэллээ. Шинэ оны эхээр азтан болж байгаа минь энэ жилийн турш азтай, одтой байхыг бэлгэдсэн их бэлгэшээлтэй зүйл боллоо.
  • Дубайн аяллын хөтөлбөрт Land Cruiser 200 автомашинаар хийдэг сафари аялал багтсан нь хамгийн ихээр сонирхол татаж байгаа.

Голомт банкнаас Олон улсын төлбөрийн картыг анхлан нэвтрүүлсний 20 жилийн ой 2019 онд тохиосны бэлэг болгон харилцагчдадаа зориулан зарласан “Карт-20” урамшуулалт хөтөлбөрийн хүрээнд ийнхүү нийт 11 азтай харилцагч Дубай болон Токио хотуудаар аялахаар болж, эрхийн бичгүүдээ гардан авлаа. Харилцагч та бүхэндээ баяр хүргэж, аялалд нь амжилт хүсье. Харин 2020 онд Голомт банк үүсэн байгуулагдсаны түүхт 25 жилийн ой тохиож буйгаараа онцлог жил болж байна. 25 жилийн түүхийг хамтдаа бичилцэж, Голомт банкийг сонгон үйлчлүүлдэг харилцагч та бүхэндээ баярлалаа. 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Шинэ мэдээ

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё4 сар 18. 20:23Эргэн төлөгдөхгүйгээр цугласан хагас тэрбумын орлогынхоо талаар Мобиком корпорацийн Япон эзэд болон Гүйцэтгэх захирал Кожи Курушима хариулт өгнө үү1 сар 18. 15:39Б.Энхбаяр vs Д.Амарбаясгалан1 сар 18. 11:30Соёлын сайд Ч.Номин та ДБЭТ-ын ерөнхий балетмейстер Д.Дашлхагвыг хамгаалж ажлуулсаар байх уу?2023, 12 сар 22. 16:13Мисс Бямбасүрэн “Miss Asian Awards 2023” тэмцээнд дэд байр эзэллээ2023, 12 сар 8. 12:01Ардчилсан намын даргын Ажлын албаны даргаар намын даргын зөвлөх Энхтөрийн Галбадралыг томиллоо2023, 12 сар 4. 13:04ФИДИК-ийн загвар гэрээний үнэ тогтоох, ажил хүлээлцэх асуудал2023, 11 сар 26. 14:46ТОДРУУЛГА: Цагдаагийн байгууллагын гэр бүлийн хүчирхийллийн дуудлага, мэдээллийн бүртгэл шинэчлэгдсэн2023, 11 сар 19. 14:32Зүүсэн цол энгэрээс гялтагнана, Зурсан түүх тэнгэрээс ч гялалзана2023, 11 сар 4. 10:44БЗД: Үерт автсан хороодод ариутгал, халдваргүйжүүлэлт хийж байна2023, 10 сар 30. 10:35Н.Баярмөнх: Орон сууцны хороолол дунд хашаалсан шүүхийн маргаантай гэх газруудыг шийдвэр гартал чөлөөлөх хэрэгтэй2023, 10 сар 30. 10:32А.Баяр: БЗД-ийн VII хороонд үйл ажиллагаа эрхэлдэг бар, цэнгээний газруудыг цэгцэлнэ2023, 10 сар 30. 10:28БЗД-ийн Ерөнхий боловсролын сургуулиудад “Цахим” индрийг гардуулсаар байна2023, 10 сар 26. 11:03Зөвшөөрлөөр тогтохгүй зөрчлүүдээ нуух аа боль! Ондо2023, 10 сар 16. 13:58Төрийн өмчит “Мон-Атом” компанийн Гүйцэтгэх захирал асан Э.Галбадрал: Ураны салбар эдийн засгийн эргэлтэд орсноор эдийн засгийг солонгоруулах нэгэн тод шар өнгө болж байгаад баяртай байна2023, 10 сар 13. 19:37Л.Лувсандэмбэрэл: Багш, шавь, гэр бүл гэсэн гурвалсан холбоо сайн байж амжилтад хүрдэг2023, 10 сар 5. 14:37Л.Оюун-Эрдэнийн ээлжит том нүүдэл нь ТӨСӨВ байх нь!2023, 9 сар 27. 15:08ТАНИЛЦ: АН-ын дарга Л.Гантөмөрийн зөвлөхүүд2023, 9 сар 25. 14:06Н.Баярмөнх: Хоол захиалж идсэн гэх 54 сая төгрөгөөр гамшгийн үед ажилласан төрийн алба хаагчдын хоол хүнсийг шийдвэрлэсэн2023, 9 сар 19. 11:07“Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх арга зүй“ сэдэвт бүсчилсэн сургалт болж байна2023, 9 сар 18. 16:32“Нээлттэй –Хөвсгөл-2023” арга хэмжээ Улаанбаатарт болно2023, 9 сар 18. 11:17Цагдаагийн байгууллага, Нэгдсэн Үндэсний байгууллагын Хүүхдийн сан хамтран цахим орчинд үйлдэгдэж буй хүүхдийн эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах,иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, мэдээллийн технологийн зохистой хэрэглээг бий болгох, зорилготой “Нууцалъя- Private” нөлөөллийн аяныг эхлүүлжээ. Тус аян энэ сарын 15-ны өдрөөс 12 сарын 25-ны хугацаанд улсын хэмжээнд зохион байгуулагдана2023, 9 сар 17. 16:28Зул бөхөхийнхөө өмнө бадамладаг!2023, 9 сар 15. 12:57ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД #ЭРСДЭЛГҮЙ_ИРЭЭДҮЙ ӨДӨРЛӨГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА2023, 9 сар 5. 17:49ХҮҮХДИЙГ ЗОХИСГҮЙ АГУУЛГААС ХАМГААЛЦГААЯ2023, 9 сар 5. 16:28Хүүхэд хамгааллын хөтөлбөр2023, 8 сар 29. 17:05Хүн худалдаалах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх “Мэддэг, Мэдээлдэг байя” аян эхэллээ2023, 8 сар 29. 16:42АН-ын 16 Дэд дарга тойрогт нэр дэвшихээр Л.Гантөмөртэй тохирчээ2023, 8 сар 29. 11:23ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ АРГА ХЭМЖЭЭ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА2023, 8 сар 26. 16:50Зүүн дөрвөн замын автобусны буудлын ТҮЦ-үүдийг нүүлгэжээ2023, 8 сар 25. 11:00
© 2008 - 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.