Жюү жицүгийн Улсын аварга шалгаруулах тэмцээний хоёр дахь өдөр өнөөдөр 09.00 цагаас Спортын төв ордноо эхэллээ /2020.01.11/. Насанд хүрэгчид, мастерс, залуучуудын ангилалалд зохион байгуулагдаж буй энэхүү тэмцээнд гурван орны 38 байгууллагын нийтдээ 750 гаруй тамирчин оролцож байна.
Монголын Жюү жицүгийн холбоо, АНЭУ-ын AJPtour байгууллагатай хамтран анх удаа тус УАШТ-ийг нээлттэй зохион байгуулж байгаа нь энэ юм. Тэмцээн энэ сарын 10-12-ны өдрүүдэд үргэлжилж шилдгүүдээ тодруулна.
Тэмцээнийг MNB sport суваг шууд дамжуулан үзүүлж байна.
1 сэтгэгдэлСэтгэгдэл бичих
ОЛИМПД ОРДОГГҮЙ ЖИЖИГ УЛСЫН ЖИЖИГ БӨХӨӨР ХИЧЭЭЛЛСЭН БОЛЖ ЦАГ МӨНГӨӨ БАРСАН МАНГАРУУД ЖҮДО ЧӨЛӨӨТӨӨС ГОЛОГДОГСОД Л БАЙДАГ ЗАЛУУСТ ХЭЛЭХД ЭРТХЭН ХАЯСАН ДЭЭР ШҮҮ? ТҮВШИНБАЯР БАТЦЭЦЭГ ШИГ МӨНГӨ ОЛДОХГҮЙ ХОГ ШҮҮ