2020 оны 1-р сарын 13
11 цаг 55 минут

“Goyol beauty” салоны гоо засалч Д.Бадамханд: Монгол хүний арьс бүх төрлийн будаг, шивээсний үйлчилгээ авахад тохиромжтой

Сайн байна уу? Юуны өмнө бүсгүйчүүдийг гоё сайхан болгох их ажлынхаа хажуугаар зав гаргасанд баярлалаа. Өөрийгөө танилцуулаад яриагаа эхлэх үү?

Сайн байна уу? Энэ сайхан өдрийн мэндийг танд болоод танай нийт уншигчдад хүргэе. Намайг Д.Бадамханд гэдэг. “Гоёл медикал”  салоны шивээсний гоо сайханч. Салондоо 3 дахь жилдээ ажиллаж байна.

“Гоёл медикал” салон одоогоор гоо сайхны ямар, ямар төрлийн шивээс хийдэг вэ?

Манайх  бүсгүйчүүд, үйлчлүүлэгч нартаа хөмсөг, нүдний контур, уруулын гэсэн гурван төрлийн гоо сайхны шивээсний үйлчилгээг санал болгож байна. Тодруулбал, хөмсөгний шивээсний тухайд сүүлийн үед трэнд болоод байгаа үстэй мэт 6D шивээс манайд хийгддэг. Зөвхөн бүсгүйчүүд гэлтгүй эрчүүд ч хийлгэж болох бөгөөд яг л өөрийн хөмсөг мэт натурал харагддагаараа давуу талтай. Америкийн “Biotouch” будгаар шивдэг.

Харин уруулны шивээсний тухайд... Уруулаа битүү шивүүлсэн гэсэн бүсгүйчүүдтэй таарч байсан. Танайд мөн тийм үйлчилгээ байдаг уу?

Мэдээж байлгүй яахав. Гэхдээ тухайн хүний уруулын нимгэн зузаан, хэлбэр, өнгө алдсан байна уу гэдгээс шалтгаалан битүү хэлбэр үүсгэж шивэх үү эсвэл зөвхөн өөрийн хэлбэрийг нь тодотгож шивэх үү гэдгээ шийддэг. Сүүлийн үед мөн л уруулын битүү шивээс нэлээд эрэлттэй байгаа.

Контур шивүүлэх нь нэлээд зоригтой бүсгүйчүүдийн шийдвэр юм шиг санагддаг. Өвдөлт гэдэг ч юм уу?

Өвдөлт гэдэг зүйл хэдийн ард хоцорсон. Манайд  уруулын болон контур шивээс сонирхож ирдэг бүсгүйчүүдийн дийлэнх нь өвдөх үү гэж асуудаг. Гэтэл одоо чинь хэддүгээр зуун билээ. Өвдөлт намдаах, өвдөлтөөс урьдчилан сэргийлэх маш олон төрлийн тос болон бусад бүтээгдэхүүн гарсан байна. Бид тэр бүгдийг гоо сайхны үйлчилгээндээ нэвтрүүлсэн байгаа. Тиймээс тэр тал дээр айж эмээх, санаагаа чилээх зүйл ер байхгүй. Харин ямар ч төрлийн шивээс хийлгэхээр шийдсэн бол өөрийгөө маш сайн бэлдэх хэрэгтэй. Ядаж л жирэмсэн, хөхүүл, сарын тэмдэг ирсэн үед эсвэл алкохольны төрлийн зүйл хэрэглэсэн бол шивээс хийлгэж болохгүй гэдэг ч юм уу. Мөн шивээс хийлгэсний дараах гам гэж байдаг. Жишээ нь хөмсөгний шивээс хийлгээд хэсэг хугацааны дараа давтан шивээс тэгээд хэсэг хугацааны дараа үр дүн гарна шүү дээ. Гэтэл зарим бүсгүйчүүд маань шивүүллээ маргааш нь гоё болно гэсэн өрөөсгөл ойлголттой байдаг.

Хуучин шивээсээ өөрчлөх, эсвэл бүр арилгаад дахин шивүүлэх хүсэлтэй бүсгүйчүүд хэр их ханддаг вэ?

Яг энэ төрлийн асуудалтай маш олон бүсгүйчүүд манай эмнэлэгт ханддаг. Өөрөөр хэлбэл, нарийхан, хар хөх болсон хөмсөгтэй бүсгүйчүүд. Эсвэл бүдэгрээд улайсан, хэлбэр, хэмжээ, өнгө алдсан гэх мэт. Биднийг гээд зориод ирж байгаа бүсгүйчүүдээ аль болох гоё сайхан болгоод сэтгэл ханамж дүүрэн гаргахыг хичээдэг. Гэхдээ бүсгүйчүүд маань өөрийн гоо сайхандаа өөрчлөлт хийж илүү гоё, сайхан, өөртөө итгэлтэй болохоор сэтгэл шулуудсан л бол аль болох найдвартай, баталгаатай газраар үйлчүүлж байгаасай  гэж зөвлөмөөр байна. Тэгэхгүй хямд үнэ эсвэл танил найз нөхдөөрөө дамжуулан салоны бус орчинд, мэргэжлийн бус хүнээр шивээс хийлгэх тохиолдол маш их байна. Эцэст нь та өөрөө л эрүүл мэнд, гоо сайхнаараа хохироод үлдэнэ. Тиймээс маш сайн судалж байж эрүүл мэнд, гоо сайхнаа даатгаарай.

Танд баярлалаа. Олон бүсгүйчүүдэд гоё сайхан төрх, өөртөө итгэх итгэлийг бэлэглээрэй.

Та бүхэнд ч гэсэн баярлалаа. Манай “Гоёл медикал” гоо сайхны салоныг зориод ирсэн бүсгүйчүүд нүүрэндээ инээмсэглэл тодруулан, баярлалаа гэсээр л гардаг юм. Тэр олон үйлчлүүлэгчдийнхээ урмын үгээр цэнэглэгдэж, хурцлагдаж, ажилдаа дурлаж,  улам ихээр хичээх болно. Гоо үзэсгэлэнгээ илүү тодотгохыг хүсвэл манай эмнэлэгийг зориод ирээрэй.

" ГОЁЛ beauty " УТАС: 9907-6546, 8877-5907, 8619-1985 ХАЯГ: ТБД-Андуудын замын урд талд Богд-Ар хороолол 3-а байр

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Шинэ мэдээ

Хоол үйлдвэрлэлээс болж хуваарьт нислэгүүд хойшлогдсон асуудалд “МИАТ ТӨХК” гүйцэтгэх захирал Б.Мөнхтамир тайлбар өгнө үү2 сар 5. 9:27“МИАТ ХХК”-ийн удирдах албан тушаалтнууд шалгагдаад эхэлсэн сургаар МАН-ын цагаан байраар даргын суудалд горилогч нар гүйдэлтэй болжээ2 сар 4. 12:08Эргэн төлөгдөхгүйгээр цугласан хагас тэрбумын орлогынхоо талаар Мобиком корпорацийн Япон эзэд болон Гүйцэтгэх захирал Кожи Курушима хариулт өгнө үү1 сар 18. 15:39Б.Энхбаяр vs Д.Амарбаясгалан1 сар 18. 11:30Соёлын сайд Ч.Номин та ДБЭТ-ын ерөнхий балетмейстер Д.Дашлхагвыг хамгаалж ажлуулсаар байх уу?2023, 12 сар 22. 16:13Мисс Бямбасүрэн “Miss Asian Awards 2023” тэмцээнд дэд байр эзэллээ2023, 12 сар 8. 12:01Ардчилсан намын даргын Ажлын албаны даргаар намын даргын зөвлөх Энхтөрийн Галбадралыг томиллоо2023, 12 сар 4. 13:04ФИДИК-ийн загвар гэрээний үнэ тогтоох, ажил хүлээлцэх асуудал2023, 11 сар 26. 14:46ТОДРУУЛГА: Цагдаагийн байгууллагын гэр бүлийн хүчирхийллийн дуудлага, мэдээллийн бүртгэл шинэчлэгдсэн2023, 11 сар 19. 14:32Зүүсэн цол энгэрээс гялтагнана, Зурсан түүх тэнгэрээс ч гялалзана2023, 11 сар 4. 10:44БЗД: Үерт автсан хороодод ариутгал, халдваргүйжүүлэлт хийж байна2023, 10 сар 30. 10:35Н.Баярмөнх: Орон сууцны хороолол дунд хашаалсан шүүхийн маргаантай гэх газруудыг шийдвэр гартал чөлөөлөх хэрэгтэй2023, 10 сар 30. 10:32А.Баяр: БЗД-ийн VII хороонд үйл ажиллагаа эрхэлдэг бар, цэнгээний газруудыг цэгцэлнэ2023, 10 сар 30. 10:28БЗД-ийн Ерөнхий боловсролын сургуулиудад “Цахим” индрийг гардуулсаар байна2023, 10 сар 26. 11:03Зөвшөөрлөөр тогтохгүй зөрчлүүдээ нуух аа боль! Ондо2023, 10 сар 16. 13:58Төрийн өмчит “Мон-Атом” компанийн Гүйцэтгэх захирал асан Э.Галбадрал: Ураны салбар эдийн засгийн эргэлтэд орсноор эдийн засгийг солонгоруулах нэгэн тод шар өнгө болж байгаад баяртай байна2023, 10 сар 13. 19:37Л.Лувсандэмбэрэл: Багш, шавь, гэр бүл гэсэн гурвалсан холбоо сайн байж амжилтад хүрдэг2023, 10 сар 5. 14:37Л.Оюун-Эрдэнийн ээлжит том нүүдэл нь ТӨСӨВ байх нь!2023, 9 сар 27. 15:08ТАНИЛЦ: АН-ын дарга Л.Гантөмөрийн зөвлөхүүд2023, 9 сар 25. 14:06Н.Баярмөнх: Хоол захиалж идсэн гэх 54 сая төгрөгөөр гамшгийн үед ажилласан төрийн алба хаагчдын хоол хүнсийг шийдвэрлэсэн2023, 9 сар 19. 11:07“Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх арга зүй“ сэдэвт бүсчилсэн сургалт болж байна2023, 9 сар 18. 16:32“Нээлттэй –Хөвсгөл-2023” арга хэмжээ Улаанбаатарт болно2023, 9 сар 18. 11:17Цагдаагийн байгууллага, Нэгдсэн Үндэсний байгууллагын Хүүхдийн сан хамтран цахим орчинд үйлдэгдэж буй хүүхдийн эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах,иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, мэдээллийн технологийн зохистой хэрэглээг бий болгох, зорилготой “Нууцалъя- Private” нөлөөллийн аяныг эхлүүлжээ. Тус аян энэ сарын 15-ны өдрөөс 12 сарын 25-ны хугацаанд улсын хэмжээнд зохион байгуулагдана2023, 9 сар 17. 16:28Зул бөхөхийнхөө өмнө бадамладаг!2023, 9 сар 15. 12:57ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД #ЭРСДЭЛГҮЙ_ИРЭЭДҮЙ ӨДӨРЛӨГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА2023, 9 сар 5. 17:49ХҮҮХДИЙГ ЗОХИСГҮЙ АГУУЛГААС ХАМГААЛЦГААЯ2023, 9 сар 5. 16:28Хүүхэд хамгааллын хөтөлбөр2023, 8 сар 29. 17:05Хүн худалдаалах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх “Мэддэг, Мэдээлдэг байя” аян эхэллээ2023, 8 сар 29. 16:42АН-ын 16 Дэд дарга тойрогт нэр дэвшихээр Л.Гантөмөртэй тохирчээ2023, 8 сар 29. 11:23ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ АРГА ХЭМЖЭЭ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА2023, 8 сар 26. 16:50
© 2008 - 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.