Испанийн "Супер цом"-ыг Мадрид хотын хоёр том баг болох "Реал Мадрид" болон "Атлетико Мадрид" багууд булаалдлаа. Хагас шигшээд "Реал Мадрид" клуб "Валенсия"-г буулгаж авсан. Харин "Атлетико Мадрид" ширүүн тоглолтын дараа "Барселона"-г 3:2-оор хожсон билээ.
Тэгвэл финалд хоёр баг үндсэн цагт хуурай тэнцэж, улмаар торгуулийн цохилтоор асуудлаа шийдсэн. Торгуулийн цохилт цохиход "Реал" 4:1-ээр өрсөлдөгчөө илүүрхлээ. "Атлетико"-гоос эхний хоёр хүн цохилтоо алдсанаар цом өргөх найдвар үгүй болсон юм. Тэрвэл "Реал"-аас шийдвэрлэх 4 дэх цохилтыг Рамос амжилттай болгож, багтаа цом авчирлаа. Ийнхүү Зидан "Реал"-ын хамтаар ээлжит нэгэн цомоо өргөж байна.
Сэтгэгдэл бичих