2020 оны 1-р сарын 13
16 цаг 53 минут

“Монгол Улсын Үндсэн хууль ба эрх зүйн шинэтгэл” сэдэвт эрдэм шинжилгээний хурал өндөрлөлөө

“Монгол Улсын Үндсэн хууль ба эрх зүйн шинэтгэл” эрдэм шинжилгээний хурлын 3 дугаар салбар хуралдаан  Төрийн ордны “Жанжин Д.Сүхбаатар”-ын танхимд  үргэлжилж,   хуралдааныг Монгол улсын Гавьяат хуульч Н.Лувсанжав даргаллаа. 

Энэ үеэр “Эрдэнэс Монгол” ХХК-ийн Хууль, эрх зүйн газрын захирал Б.Сүндэръяа “Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт -2019: Баялгийн сан” сэдвээр тавьсан илтгэлдээ, өнөөдөр дэлхийд 120 баялгийн сан 11 их наяд ам.долларын хөрөнгийг таван төрлийн чиглэлээр үйл ажиллагаагаа явуулж байгааг онцлоод энэхүү баялгийн сангуудын  үйл ажиллагааны зарчим, эрх зүйн зохицуулалт, баялгийн сангийн эрэмбийн талаар танилцуулахын сацуу Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төсөлд баялгийн сан байгуулахад зайлшгүй тусгах зохицуулалтын талаар дурдав. 

Сэдвийн хүрээнд Улсын Их Хурлын гишүүн Л.Болд, судлаач О.Батнайрамдал, А.Мөнхболд нар баялгийн сангийн талаар санал хэлж, хуралдаанд оролцсон Ардын Их Хурлын депутатууд асуулт асууж, хариулт авлаа. 

Гавьяат хуульч Н.Лувсанжав хуралдааны төгсгөлд хэлсэн үгэндээ, Баялгийн сангийн талаар ганц цаг яриад өнгөрөх бус цаашдаа өргөн хүрээнд олон удаа хэлэлцүүлэг хийх шаардлагатай сэдэв гэдэг нь харагдаж байна. Тиймээс эрдэм шинжилгээний хурлаас гарах зөвлөмжид баялгийн сангийн чиглэл, хөрөнгийн эх үүсвэр, орлого, эрх зүйн орчныг бүрдүүлэх, сангийн хөрөнгийн удирдлагыг бие даан ажиллах зарчмыг тодорхой болгох, улс төрөөс хараат бус байлгах, сангийн тухай хуулийг Үндсэн хууль болон бусад хуульд нийцүүлэх, уг хуулиа Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогуудтай уялдуулах, сангийн хөрөнгийг удирдах үйл ажиллагаанд олон нийтийг хяналтыг зохистой хэлбэрээр хэрэгжүүлэх зэрэг асуудлыг тодорхой тусгах шаардлагатай  байна” гэдгийг онцлон тэмдэглэв.

Хуралдаан Улс төрийн намын салбар хуралдаанаар үргэлжилж, хуралдааныг Trends.mn сайтын үүсгэн байгуулагч Б.Болор-Эрдэнэ даргалсан. 

Энэ хүрээнд МУИС-ийн Хууль зүйн сургуулийн нийтийн эрх зүйн профессор, Хууль зүйн ухааны доктор Д.Гангабаатар “Улс төрийн намын бодлого, үйл ажиллагааг Үндсэн хуулиар зохицуулсан нь” сэдвээр илтгэл тавив. Тэрбээр илтгэлдээ, улс төрийн намын үйл ажиллагааг Үндсэн хуулиар зохицуулдаг, зохицдаггүй улс гэж хувааж үздэг. Ардчилал удаан тогтсон хөгжингүй орнууд иргэний хуулиар улс төрийн намын үйл ажиллагаа зохицуулсан байдаг бол ардчилал хөгжиж буй, дайн, хувьсгал, нийгмийн шилжилт, тогтолцоогоо  өөрчилсөн орнуудад Үндсэн хуулиараа улс төрийн намын үйл ажиллагааг зохицуулж, хязгаарласан байдгийг дурдав. Мөн тэрбээр, Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн хүрээнд улс төрийн намын талаар тусгасан шинэ зохицуулалт, ач холбогдлын талаар танилцуулсан.  

Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлттэй холбоотойгоор Улс төрийн намын тухай хуулийг шинэчлэн найруулах төсөлд УИХ-ын гишүүн Н.Энхболд, судлаач Ц.Мөнхцэцэг, Д.Энхцэцэг,  Ардын Их Хурлын депутат, Улсын Бага хурлын гишүүн асан Д.Ламжав нар санал хэлж, хуралдаанд оролцсон Ардын Их Хурлын депутатууд асуулт асууж хариулт авав. 

Хуралдаанд оролцогсод уг хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд улс төрийн нам нь улсын хэмжээний бодлого дэвшүүлэн ажиллах асуудлыг хуульчлах, сонгуулийн эрх бүхий иргэдийн нэг хувиас доошгүй тооны дэмжлэг авсны үндсэн дээр улс төрийн нам байгуулах эрх зүйн орчныг бүрдүүлэх, иргэдийн нэг хувиас доошгүй дэмжлэг гэдэг нь намын гишүүнчлэлээс ялгаатай болох ойлголт гэдгийг нарийвчлан зохицуулах, намын санхүүжилтийн эх үүсвэр, зарцуулалт ил тод байх зэрэг асуудлыг тусгайлан нарийвчлан зохицуулах, шаардлагатай талаар санал хэлснээр хуралдаан өндөрлөв. 

Салбар хуралдаанууд ийн өндөрлөсөн тул Улсын Их Хурлын Тамгын газрын Хууль, эрх зүйн асуудал хариуцсан нарийн бичгийн дарга Н.Цогтсайхан “Монгол Улсын Үндсэн хууль ба эрх зүйн шинэтгэл” эрдэм шинжилгээний нэгдсэн хуралдааныг хааж, үг хэлэв. Тэрбээр хэлсэн үгэндээ, Бидний дараагийн шатны зорилтууд нь Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг дагалдах органик хуулиудад оруулах нэмэлт, өөрчлөлт, эрх зүйн зөв механизмыг бүрдүүлэх явдал гэдгийг тодотгохын зэрэгцээ УИХ-аас Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн агуулга, үзэл санаанд нийцүүлэх эрх зүйн шинэтгэх хийх хүрээнд 40 гаруй хууль тогтоомжийг шинээр болон шинэчлэн батлахаар төлөвлөж байгааг онцоллоо. Түүнчлэн тэрбээр эрдэм шинжилгээний хуралд үе үеийн хууль тогтоогчид, эрдэмтэн судлаачид төдийгүй тухайн асуудал хариуцсан салбарын яам, агентлагуудын төлөөлөл оролцож байгаад талархал илэрхийлэхийн сацуу тэдний санал эрх зүйн шинэтгэлийн үйл ажиллагаанд үнэтэй зөвлөмж болон ашиглагдана гэдгийг дурдав. 

Ингээд таван салбар хуралдаан буюу Хууль тогтоох ба гүйцэтгэх эрх мэдлийн хяналт- тэнцэл, Шүүх эрх мэдэл, Нутгийн удирдлага, Байгалийн баялгийн зохицуулалт ба үндэсний баялгийн сан,  Улс төрийн намын салбар хуралдаан бүрээс Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн агуулга үзэл баримтлалын талаар нэг мөр ойлголттой болж, дагалдан гарах хууль эрх зүйн механизмыг бүрдүүлэх асуудалд тодорхой саналууд гаргасныг “Монгол Улсын Үндсэн хууль ба эрх зүйн шинэтгэл” эрдэм шинжилгээний хурлаас гарах зөвлөмжийн төсөлд тусгажээ гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв. 

0
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё4 сар 18. 20:23Эргэн төлөгдөхгүйгээр цугласан хагас тэрбумын орлогынхоо талаар Мобиком корпорацийн Япон эзэд болон Гүйцэтгэх захирал Кожи Курушима хариулт өгнө үү1 сар 18. 15:39Б.Энхбаяр vs Д.Амарбаясгалан1 сар 18. 11:30Соёлын сайд Ч.Номин та ДБЭТ-ын ерөнхий балетмейстер Д.Дашлхагвыг хамгаалж ажлуулсаар байх уу?2023, 12 сар 22. 16:13Мисс Бямбасүрэн “Miss Asian Awards 2023” тэмцээнд дэд байр эзэллээ2023, 12 сар 8. 12:01Ардчилсан намын даргын Ажлын албаны даргаар намын даргын зөвлөх Энхтөрийн Галбадралыг томиллоо2023, 12 сар 4. 13:04ФИДИК-ийн загвар гэрээний үнэ тогтоох, ажил хүлээлцэх асуудал2023, 11 сар 26. 14:46ТОДРУУЛГА: Цагдаагийн байгууллагын гэр бүлийн хүчирхийллийн дуудлага, мэдээллийн бүртгэл шинэчлэгдсэн2023, 11 сар 19. 14:32Зүүсэн цол энгэрээс гялтагнана, Зурсан түүх тэнгэрээс ч гялалзана2023, 11 сар 4. 10:44БЗД: Үерт автсан хороодод ариутгал, халдваргүйжүүлэлт хийж байна2023, 10 сар 30. 10:35Н.Баярмөнх: Орон сууцны хороолол дунд хашаалсан шүүхийн маргаантай гэх газруудыг шийдвэр гартал чөлөөлөх хэрэгтэй2023, 10 сар 30. 10:32А.Баяр: БЗД-ийн VII хороонд үйл ажиллагаа эрхэлдэг бар, цэнгээний газруудыг цэгцэлнэ2023, 10 сар 30. 10:28БЗД-ийн Ерөнхий боловсролын сургуулиудад “Цахим” индрийг гардуулсаар байна2023, 10 сар 26. 11:03Зөвшөөрлөөр тогтохгүй зөрчлүүдээ нуух аа боль! Ондо2023, 10 сар 16. 13:58Төрийн өмчит “Мон-Атом” компанийн Гүйцэтгэх захирал асан Э.Галбадрал: Ураны салбар эдийн засгийн эргэлтэд орсноор эдийн засгийг солонгоруулах нэгэн тод шар өнгө болж байгаад баяртай байна2023, 10 сар 13. 19:37Л.Лувсандэмбэрэл: Багш, шавь, гэр бүл гэсэн гурвалсан холбоо сайн байж амжилтад хүрдэг2023, 10 сар 5. 14:37Л.Оюун-Эрдэнийн ээлжит том нүүдэл нь ТӨСӨВ байх нь!2023, 9 сар 27. 15:08ТАНИЛЦ: АН-ын дарга Л.Гантөмөрийн зөвлөхүүд2023, 9 сар 25. 14:06Н.Баярмөнх: Хоол захиалж идсэн гэх 54 сая төгрөгөөр гамшгийн үед ажилласан төрийн алба хаагчдын хоол хүнсийг шийдвэрлэсэн2023, 9 сар 19. 11:07“Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх арга зүй“ сэдэвт бүсчилсэн сургалт болж байна2023, 9 сар 18. 16:32“Нээлттэй –Хөвсгөл-2023” арга хэмжээ Улаанбаатарт болно2023, 9 сар 18. 11:17Цагдаагийн байгууллага, Нэгдсэн Үндэсний байгууллагын Хүүхдийн сан хамтран цахим орчинд үйлдэгдэж буй хүүхдийн эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах,иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, мэдээллийн технологийн зохистой хэрэглээг бий болгох, зорилготой “Нууцалъя- Private” нөлөөллийн аяныг эхлүүлжээ. Тус аян энэ сарын 15-ны өдрөөс 12 сарын 25-ны хугацаанд улсын хэмжээнд зохион байгуулагдана2023, 9 сар 17. 16:28Зул бөхөхийнхөө өмнө бадамладаг!2023, 9 сар 15. 12:57ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД #ЭРСДЭЛГҮЙ_ИРЭЭДҮЙ ӨДӨРЛӨГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА2023, 9 сар 5. 17:49ХҮҮХДИЙГ ЗОХИСГҮЙ АГУУЛГААС ХАМГААЛЦГААЯ2023, 9 сар 5. 16:28Хүүхэд хамгааллын хөтөлбөр2023, 8 сар 29. 17:05Хүн худалдаалах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх “Мэддэг, Мэдээлдэг байя” аян эхэллээ2023, 8 сар 29. 16:42АН-ын 16 Дэд дарга тойрогт нэр дэвшихээр Л.Гантөмөртэй тохирчээ2023, 8 сар 29. 11:23ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ АРГА ХЭМЖЭЭ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА2023, 8 сар 26. 16:50Зүүн дөрвөн замын автобусны буудлын ТҮЦ-үүдийг нүүлгэжээ2023, 8 сар 25. 11:00
© 2008 - 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.