Монгол Улсаас Франц улсад суугаа Элчин сайд А.Баттөр нь мөнгө угаасан хэргээр АТГ-т шалгагдаж буй. Тодруулбал, тэрбээр визний хураамжийн мөнгийг гэр бүлийнхээ гишүүдээрээ дамжуулан усан үзмийн талбайтай тансаг байр худалдан авч мөнгө угаасан байж болзошгүй нөхцөл байдал илрээд байгаа юм. Түүнийг өнгөрсөн сард шалган, хилийн хориг тавиад байсан бол өчигдөр АТГ-аас саатуулсан байдаг.
Харин өнөөдөр шүүхээс 30 хоног цагдан хорих шийдвэр гаргажээ.
Энэ талаар шүүхээс тодруулахад "Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс А.Баттөрийг дахин гэмт хэрэг үйлдэх талаар үндэслэл бүхий баримт бүхий мэдээлэл байгаа гэх үндэслэлээр Нийслэлийн прокурорын газраас ирүүлсэн саналыг шүүх хүлээн авч А.Баттөрийг нэг сарын хугацаагаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан байна" гэлээ.
6 сэтгэгдэлСэтгэгдэл бичих
Huuliin dirakuud 30honog horij shantaajaa hiigeed andag abilhalaa abaad gargadag kishig togtood bgaa yum shig bna daa huurhii
Нүгэл нь нүдээрээ гарах цаг ирдэг л юм бна, түүний үйлдсэн нүгэлийг уудалвал далай болно, бузрын амьтан да, мэдэх хүн нь мэднэ ээ
Бас нэг ху жаа
АТГ, ШҮҮ , ПРОКУРОР НЬ Ц.Элбэгдорж , Б.Хурц , Д.Доигжав нарын хүмүүсээр дүүрчисэн өнөө үед энэ бол зүгээр жүжиг . Хуулын салбарыг цагдаагаас авхуулаад уу солиогүй цагт эд нарыг бари орих жүжигт хүртэл ард түмний татаварын өчнөөн мөнгө урсаж байдаг юм шүү .
zub bayar hurgei
HUJAA