1-р сарын 14
14 цаг 10 минут

Эрх мэдлээс илүү, эрдэм илүү байх...

Яамдын Төрийн нарийн бичгийн дарга нар, аймаг, нийслэл дэх Төрийн албаны зөвлөлийн Салбар зөвлөлийн дарга, нарийн бичгийн дарга, гишүүд, хүний нөөцийн асуудал эрхэлсэн мэргэжилтнүүдийн төлөөлөл оролцсон “Төрийн албаны нэгдсэн сургалт”-ыг нээсэн Төрийн албаны зөвлөлийн дарга Б.Баатарзоригийн илтгэлээс хэсэгчлэн хүргэж байна.

Нэг. Төрийн алба 21-р зуунд ямар байх вэ?

Төрийн алба 21-р зуунд ямар байх вэ? 21 дүгээр зууны төрийн албаны менежер ямар байх вэ гэдэг асуулт дэлхийн бүх улс орны өмнө тавигдаж, эрдэмтэн судлаачдын -анхаарлыг татах болж. Энэ асуултад Монгол Улсын төрийн албаны тогтолцоо, бүтэц, харилцааг бүхэлд нь зохицуулах шаардлагын дагуу Төрийн албаны тухай /шинэчилсэн найруулга/ хууль нэг жилийн өмнө мөрдөж хариулсан юм. Хуулийг хэрэгжүүлэх зорилгоор 40 гаруй журам, дүрэм батлагдсан, цаашид ч боловсронгүй болно. Нэгдсэн сургалтаар шинэ хуулийн хэрэгжилтийн гарааны жилийн явц, тулгамдсан асуудал, сургамж цаашид хамтран шийдвэрлэх, хэрэгжүүлэх ажлын талаар тогтоно. Засаглалын шинэ хэв маягийн тухай дэлхийн эрдэмтэн судлаачид олон санал дэвшүүлж байгаагийн хамгийн чухал нь Меритээр дамжуулж засаглахуй, Меритийн зарчмыг хамгаалах явдал байна. Манай улс Меритийн зарчмыг шинэ хуулиар тов тодорхой тогтоосон.

Энэ жилийг тогтвортой, урьдчилан төсөөлөх боломжтой, үр ашигтай үйлчилгээг иргэдэд үзүүлэх жил болгоно...

Хоёр. АЧАА үүрэх чадварлаг ажилтны тухай

 Санаа бодлоо илэн далангүй солилцож, өдөр шөнийг үл ажран их ажлын эхлэлийг тавилаа.

Гараа сайн бол бариа сайн гэдэг. Шинэтгэлийг шинэ ажлын гарааны нөхцөлөө бодитой тодорхойлж, мэдээллийн хүртээмж, ойлголтоо нэгтгэж чадвал үр дүн гарна.

Энэ он сурч, сурснаа хэрэгжүүлэх, үр дүн гаргах, иргэдэд хүргэх төрийн үйлчилгээг чанаржуулах жил болгоно. Цаад утгаараа 21 дүгээр зууны төрийн албаны удирдах ажилтанд “мэдэгдэж байгаа”, бас “үл мэдэгдэх” олон сорилуудад өөрсдийгөө бэлтгэхийг хичээж буй хэрэг. Бэлтгэгдэж чадсан хүн сорилтуудыг бэрхшээл, хохирол багатай даван туулна.

Мэдлэгтэй, ур чадвартай, мэдээлэл боловсруулж чаддаг эрдэм илүү төрийн албан хаагч үүнийг хийж чадна. Тиймээс төрийн албыг АЧАА гэж зүйрлэвэл алдаагүй бодлогыг чадварлаг ажилтан хэрэгжүүлсний үр дүнд, иргэдийн айдас арилж, амьдралын баталгаа бий болгох зорилгоо дахин сануулъя.

Гурав. Headhunting

 Хувийн хэвшил хүнээ бэлдээд, чадварлаг боловсон хүчнийг татаж байхад төрийн алба хүн ирж ажиллахыг хүлээгээд сууж таарахгүй юм. Өсөн дэвжих төрийн үйлийг өрсөлдөх чадвартай, өндөр боловсролтой, ёс зүйтэй хүмүүс залгуулах учиртай.

Бизнесийн үйл ажиллагааны амжилттай яваа хувийн хэвшлийн арга туршлагыг төрд нутагшуулж “Headhunting” буюу мэргэжлийн топ экспертүүдийг байгууллагадаа урин ажиллуулдаг туршлагыг Мерит зарчмын хүрээнд төрийн албанд нэвтрүүлнэ.

Headhunting “толгой ангуучилах” бүр утгачилбал оюуны өндөр чадамжтай хүний сэтгэлгээг ашиглах тухай асуудал юм.

Зөв хүнийг зөв ажилд нь томилж зөв үр дүнд хүргэх” зорилтыг дэвшүүлж бодит ажил хэрэг болгох зөв ажлын эхлэлийг тавьж байна.

Меритийн зарчмын мөн чанар ч ийм юм аа.

Дөрөв. Хууль дээдлэх ёс, хариуцлагын тухай

Шударга, ёс зүйтэй,  авилгагүй нийгмийг хүссэн, гадаад хэлтэй, боломжийн мэдлэг боловсрол эзэмшсэн иргэдийн орчин үеийн их нүүдэл дэлхий дахинаа явагдаж байна. Бид гадаадад ажиллаж сурахаар явж байгаа хүмүүсээ дан ганц эдийн засаг, илүү орлогын талаас нь төдийгүй шударга ёсны хүсэмжлэлдээ хөтлөгдөн яваа эсэхийг ч бодолцох ёстой болжээ. Сурч ирсэн хүмүүсийг ч дэмжинэ.

Хууль дээдлэн ажиллана гэдэг хамгийн товчоор үүрэг, хариуцлагаа ухамсарлана, бас эрхээ зөв эдэлнэ гэсэн үг. Хуулиас ангид, хуулиас гадуур амьдрах боломжгүй болсон нийгэм, цаг үед бид ажиллаж байна.

Эрх эдлэхээс гадна эрдэм илүү байхын чухлыг дахин анхааруулья.

Тав. Хагархай цонхны онол

“Сөрөг үйл явдлыг сөрөн зогсож болдог, харин цаг нь ирсэн үзэл санааг зогсоох боломжгүй” гэсэн ухаантны үг буй. Шинэ хуулиар баталгаажсан төрийн албаны шинэчлэлт, дэлхийн улс орнуудын хэрэгжүүлж буй НҮБ-ын Тогтвортой хөгжлийн зорилтууд бол нийгэм, иргэдийн хүсэн хүлээж байгаа “шинэ үзэл санаа”. Үүнийг зогсоох боломжгүй юм.

Шинэ үзэл санааг тээгч,  нийгэмд түгээн дэлгэрүүлэгч байх эрх, бас үүрэг нь төрийн захиргааны тэргүүн түшмэд, Та нараар манлайлуулсан Төрийн албаны салбар зөвлөлийн гишүүд, нарийн бичгийн дарга та бүгдэд ногдож байна.

Ажилд гарч буй үр дүн багагүй бий ч цөөн гэлтгүй зарим хүмүүсийн болох бүтэхгүй зүйл тэр бүхнийг маань харлуулах явдал гарсаар байна. Болж бүтэхгүй зүйлсээс урьдчилан сэргийлж чадахгүй бол нэгэнт эхэлсэн хар бараан зүйл гинжин урвал адил цааш үргэлжлэх магадлалыг тодорхойлсон “Хагархай цонхны онол” гэж бий. Товчхондоо гэм буруутай, ёс зүйгүй үйлдлийг гаргуулахгүй байх нь хамгийн зохистой гэсэн үг. Буруу үйлдлийг давтан үйлддэг. Энэ байдалтай эвлэрч болохгүй. Цонх бүтэн байх ёстой. Тиймээс ч иргэд, олон нийтийн дунд төрийн албаны шинэчлэлтийн хүлээлт өндөр давтамжтай, шударга ёсны хүсэмжлэл их байна.

Зургаа. Дижитал шилжилтийн эрин үе

Төрийн албаны үйл ажиллагааг блокчэйн технологи (нэгдмэл цахим мэдээллийн сан)-д шилжүүлэх том алхам бидний урд байна.

Дижитал шилжилтийн /ВУКА/ эрин үед төрийн албыг хэрхэн үр ашигтай зохион байгуулахаас бидний шинэтгэлийн үр дүн хамаарна. Технологийн асар их хурд, өсөн нэмэгдэж буй хэрэгцээ, хэрэглээний орчинд бид хоцорч чирэгдэхгүй, бүдэрч унахгүй, харин ч манлайлж, хөтөлж явах учиртай.

Эстони улс үндсэндээ дижитал орон болж, төрийн үйлчилгээ блокчэйн технологид суурилан 24 цаг 7 хоног тасралтгүй системд шилжиж чаджээ. Төрийн бүх үйлчилгээ өдөр шөнө, амралт баяр ёслолын өдрүүдээс үл хамааран онлайнаар явагдаж байна. Хүлээх, хүнд суртал, чирэгдэл алга болжээ.

Аргентин энэ оны эхний өдрөөс цаасгүй Засгийн газартай болж, технологийг авилгатай тэмцэх гол түншээ болгож байна.

Хятадад “нийгмийн оноо”-ны системийг туршиж эхэлж. Архи их авдаг, уудаг, гарцгүй газраар гардаг, гудамжинд зүй бус авирладаг, хэв журам зөрчдөг хүнийг царайгаар нь таниад хиймэл оюун ухааны оролцоотойгоор зээлжих зэрэглэлийг нь бууруулж, нийгмий хариуцлага хүлээлгэж байна.

Хүнд суртал цагийн дайсан байдаг бол дижитал шилжилт цаг хугацааны найз нөхөр болж байна.

Хүн төрөлхтний түүхэнд хамгийн амь бөхтэй дагалдаж ирсэн худлаагийн асуудал дижитал эринд байхгүй. Энэхүү зайлшгүй үзэгдлийг сөрөх ч юм уу, устгах, тойрох боломжгүй. Харин үүнийг яаж нийлэмжтэй, хүртээмжтэй ашиглаж маш хурдан нэвтрүүлэх вэ гэдгийг бодох хэрэгтэй болж байна. Технологи, хуулийг бүх салбарт нэвтрүүлнэ, хэвшүүлнэ, мөрдүүлнэ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Холбогдох утас: 91777757

Шинэ мэдээ

Европын Холбоо ДХБ-д гомдол мэдүүлж магадгүй1 сар 17. 18:00Аялалд авч явахад тохиромжтой таван хоол1 сар 17. 17:55“Оддын дайн” киноны шинэ ангийн орлого нэг тэрбум ам.долларыг давлаа1 сар 17. 17:50БНХАУ: "Цагаан сар"-аар салют буудуулахыг хориглов1 сар 17. 17:45Дэлхийн эдийн засгийн форум:Ойрын 10 жилийн дэлхийн таван том эрсдэл бүгд байгаль орчинтой холбоотой1 сар 17. 17:40Х.Доржсүрэн: Цагдаа, дотоодын цэргийн байгууллагад 2018, 2019 он бүтээн байгуулалт өрнөсөн он жилүүд байлаа1 сар 17. 17:36Палладий металлын үнэ анх удаа 2.3 мянган ам.доллар давжээ1 сар 17. 17:35Хилс хэргээр 30 жил хоригдсон хүн суллагджээ1 сар 17. 17:30Англи хэлний дуудлага сайжруулах ҮНЭГҮЙ 3 аппликэйшн1 сар 17. 17:25ОХУ төрөлтийн түвшинг нэмэгдүүлэх хөтөлбөрүүдийг хэрэгжүүлнэ1 сар 17. 17:20ФОТО: “Берлиний Загварын долоо хоног”-ийн шилдэг загварууд1 сар 17. 17:20Орон гэргүй залуу хог ачилтынханаас болж бэртжээ1 сар 17. 17:15NBA-ын өнөөдрийн шилдэг 10 (20-01-16)1 сар 17. 17:10Амьдралд цаг хугацаа эрүүл мэнд хоёр л ҮНЭ ЦЭНЭТЭЙ1 сар 17. 17:05Нас барсан оюутны хандивын мөнгийг нуусан гэж үзжээ1 сар 17. 17:00Кончита Вурст стилээ эрс өөрчилжээ1 сар 17. 16:55Хилийн дагуу хана барихад санхүүжилт олгохыг хүсжээ1 сар 17. 16:50"Хасын Хүлгүүд" баг “Гоё” дээд лигт гуравдугаар байрт бичигдэж байна1 сар 17. 16:45Бага насны хүүхдийг хүчтэй сэгсэрснээс тархинд нь гэмтэл үүсч цус харваж болзошгүй1 сар 17. 16:40Дуунаас хурдан тийрэлтэт нисэх онгоц 2024 онд нисэж эхэлнэ1 сар 17. 16:35Хоакин Феникс: ОНЦГОЙ, ӨӨРИЙН ЖОКЕРЫГ гаргахыг хүссэн1 сар 17. 16:30Улаангомынхон эрдэсжилт ихтэй, хатуу төлөвтэй ус хэрэглэж байна1 сар 17. 16:25Хуурамч мэдээллийг хориглох олон улсын хуулиуд1 сар 17. 16:20Хятадын төрөлтийн хувь 1949 оноос хойш хамгийн бага төвшиндөө хүрчээ1 сар 17. 16:15Дэлхийн дээрх хамгийн том алмазыг “Louis Vuitton” худалдаж авлаа1 сар 17. 16:10СУМО ТОЙМ: Аваргуудгүй башё үргэлжилсээр1 сар 17. 16:05Хүн төрөлхтний түүхэн дэх хамгийн баян тамирчин хэн бэ1 сар 17. 16:00Малчид, иргэдэд зориулсан мэдээ1 сар 17. 15:55Кремлийн сүлд модоор Ялалтын баярын бэлэг дурсгалыг хийнэ1 сар 17. 15:50Н.Номтойбаяр гишүүнтэй холбоотой бичлэг хэрхэн тарсныг шалгуулахаар ЦЕГ-т ханджээ1 сар 17. 15:26
© 2008 - 2020 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.