2020 оны 1-р сарын 15
8 цаг 36 минут

Шахаа хийдэг "хурган" дарга нарт "Шарын гол"-ынхны амьдрал хамаагүй юу

Уурхай нь дампуурах дээрээ тулж, ажилгүй болох эрсдэлтэй тулгарсан "Шарын гол"-ын 500 уурхайчийн төлөөлөл өчигдөр хэвлэлийнхэнд хандаж, аргагүй байдлаа учирлалаа.  Уурхай нь дампуурлын ирмэг очсон нь Эрчим хүчний зохицуулах хорооноос нүүрсний үнийг нэг тонныг нь 40500 гэж хатуу тогтоосноос болж.   Бодоо үз дээ, нэг тонн нүүрсийг 46-аас доошгүй мянган төгрөгийн өртгөөр олборлож байж ийм хямдхан зарахаар чинь алдагдалд орж таарна.  Харин ч одоо болтол дампуурчихалгүй ажиллаад байгааг нь гайхаж байна.   Уурхайчдын төлөөлөл мэдээлэл хийхдээ 46-48 мянган төгрөгөөр нэг тонн нүүрсээ зарах юм бол болох гээд байна гэж ярьж байсан.  Ердөө л тонн тутамд 6000 төгрөг л нэмэх шаардлагатай гэсэн үг.

Гэтэл  Эрчим хүчний зохицуулах хорооны Үнэ тариф зах зээлийн газрын дарга Б.Болор-Эрдэнэ гэдэг нөхөр “Нүүрсний үнээ тонн тутамд 6000 төгрөгөөр нэмэгдүүлье гэсэн хүсэлт тавиад байгаа. Энэ хүсэлтийг оны өмнө ч тавьж байсан. Гэхдээ үндэслэл нотолгоотой материал ирүүлээч. Тэрний үндсэн дээр бид батална гэсэн хариу өгсөн. Сүүлд ирүүлсэн материал бол нотолгоо байхгүй, үндэслэл хангалтгүй байсан. Үнэ нэмэх юм бол хэрэглэгчийн цахилгааны тарифт шууд нөлөө үзүүлнэ”  гэж ярьсан байсан.  "Шарын гол"-ын нүүрсний уурхай "Эрдэнэт" үйлдвэртэй хамтарч ажилладаг юм билээ.  Сүүлийн 10-аад хоног тэд "Эрдэнэт"-д нүүрсээ нийлүүлж чадаагүй байгаа гэсэн.  Аргагүй л дээ, нүүрсээ олборлож чадахгүйдээ хүрсэн юм чинь яаж нийлүүлэх билээ. 

Гол нь "Эрдэнэт" шиг том үйлдвэр энэ уурхайгаас хэдэн төгрөгөөр илүү үнээр нүүрс авчих боломжгүй байгаа нь ч сонирхолтой. Үүнээс илүү сонирхолтой зүйл байгаа нь 2003 оны арваннэгдүгээр сард "Шарын гол"-ыг хувьчилж, 100 хувь хувийн эзэмшилд шилжсэн.  Гэтэл хувийн компанийн нүүрсийг хэдэн төгрөгөөр зарахыг ЭХЗХ, Б.Тлейхэн тэргүүтэй хэдэн "хурган" дарга шийдээд байгааг гайхаж байна.   Төр, хувийн хэвшил хоорондоо тохиролцож, хэн хэндээ ашигтай байдлаар ажиллаж болно. Харин дампуурал руу шууд түлхсэн хатуу үнэ тогтоож, хувийн хэвшлийнхээ хоолойг боомилж болохгүй биз дээ.  

Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн та энэ асуудалд анхаарал хандуулах ёстой юм биш үү. Эсвэл хувийн уурхай дампуурах нь төрд хамаагүй, 40500 төгрөгөөрөө нийлүүлбэл нийлүүл, чадахгүй бол чацга царайлаад зайл гэж байгаа юм уу.  500 уурхайчны цаана гэр бүлийнхэн нь байгаа. Наанадаж 2-3 мянган хүний аж амьдрал яригдаж байна. Жилдээ 1.1 сая тонн нүүрс олборлох хүчин чадалтай гэгддэг энэ уурхай ажиллаж байвал хэчнээн хүн амьдралаа залгуулах билээ.  6000 төгрөгийн асуудлыг шийдчих боломж Монголын төрд, Засгийн газарт, салбар яаманд байгаа байлгүй дээ. "Эрдэнэт" үйлдвэр чинь хэдэн зуун саяар бэлгэвчнээс авахуулаад хэрэгтэй, хэрэггүй шахааны бараа авдаг мөнгөтэй газар биз дээ. Хэрэглэх нүүрсээ 6000 төгрөгөөр илүү үнээр авчих чадал байж л таараа.  

9
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

9 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

66.181.186.36zochin   • 2020, 1 сарын 15. 17 цаг 05 минут

EXZX oroo er ni uniig l nemekh , eer hkiikh ajilgyi tatan buulgaachee, EXychnii yamiig TULSH ERCHIMHKUCHNII YAM KHEBEER BAILGAAD ...

202.179.25.48Зочин   • 2020, 1 сарын 15. 14 цаг 37 минут

TELEHAN MAN CH GEH SHIG GAZRIIN HAANAAS IIM HACHIN YUMNUUD TATAJ GARGAAD BAINAA BUR SAID MAID CH GEH SHIG YAMAR UCHIRTAI YUM BE

202.179.24.233Зочин   • 2020, 1 сарын 15. 12 цаг 18 минут

У.Хүрэлсүхийн Засгийн газар өөрчлөхсөн зүтгэвч одоо мөрдөж байгаа хууль, журам дүрэм, нийгмийн сэтгэл зүйг бүрэн өөрчилж зөв замд нь оруулахад луйвар, хулгайгаар хөрөнгөжсөн асар том мафын сүлжээний том хар чулуунд мөргөж, замаасаа халшрах урвагчид бас шургалсан луйварчдын асар их дарамтад орж байна даа. Гэхдээ нийтээрээ зориглон тэмцэж шийдэхгүй бол монгол эх оронд минь амьдралаа сайн сайханаар нь авч явахад хүндхэн л байна.

202.179.24.233Зочин   • 2020, 1 сарын 15. 12 цаг 09 минут

Ер нь яам-тамын /яг байгаа байдлаар ингэж нэрэллээ/ газар, төрийн бүх байгууллага /хууль, цагдаа, мэргэжлийн хяналт, онцгой байдал, эмнэлэг, сургууль, цэцэрлэг гээд улсын төсвөөр цалинждаг бүхий л байгууллага эрх мэдэлтэн орно/ иймэрхүү л байдалтай ажиллаж байгаа шүү дээ. Энэ бол дураар нь тавих үүд хаалгыг нээсэн 1992-01-13 нд 11цаг 35 минутад баталсан гайхамшигтай сайхан гэж нэрлэгдсэн үндсэн хуультай холбоотой. Одоо бол ажил хийж, бүтээе гэж зүтгэсэн хүмүүс цөхрөнгөө барж, энэ дураар дургигсад баяжиж хөлжиж байна шдээ. У.Хүрэлсүхийн засгий

202.55.191.194Зочин   • 2020, 1 сарын 15. 11 цаг 51 минут

HASGUUD ZAIL SANAA HANDLAGA 2 HOL BAIGAA HASAGT

180.149.80.74Зочин   • 2020, 1 сарын 15. 10 цаг 36 минут

ойлгомжтой шдэ дампууруулж байгаад өөрсдөө аваад дараа нь шахаагаа хийх бэлтгэл ажил явагдаж байна.

202.179.25.48Зочин   • 2020, 1 сарын 15. 10 цаг 34 минут

tegeed shalgaad hohirolig ni baragduulaach

139.5.217.165зочин   • 2020, 1 сарын 15. 9 цаг 57 минут

хасгуудыг зайлуул

202.179.31.242Зочин   • 2020, 1 сарын 15. 8 цаг 38 минут

угаасаал хамаагүй шдээ

Шинэ мэдээ

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё4 сар 18. 20:23Эргэн төлөгдөхгүйгээр цугласан хагас тэрбумын орлогынхоо талаар Мобиком корпорацийн Япон эзэд болон Гүйцэтгэх захирал Кожи Курушима хариулт өгнө үү1 сар 18. 15:39Б.Энхбаяр vs Д.Амарбаясгалан1 сар 18. 11:30Соёлын сайд Ч.Номин та ДБЭТ-ын ерөнхий балетмейстер Д.Дашлхагвыг хамгаалж ажлуулсаар байх уу?2023, 12 сар 22. 16:13Мисс Бямбасүрэн “Miss Asian Awards 2023” тэмцээнд дэд байр эзэллээ2023, 12 сар 8. 12:01Ардчилсан намын даргын Ажлын албаны даргаар намын даргын зөвлөх Энхтөрийн Галбадралыг томиллоо2023, 12 сар 4. 13:04ФИДИК-ийн загвар гэрээний үнэ тогтоох, ажил хүлээлцэх асуудал2023, 11 сар 26. 14:46ТОДРУУЛГА: Цагдаагийн байгууллагын гэр бүлийн хүчирхийллийн дуудлага, мэдээллийн бүртгэл шинэчлэгдсэн2023, 11 сар 19. 14:32Зүүсэн цол энгэрээс гялтагнана, Зурсан түүх тэнгэрээс ч гялалзана2023, 11 сар 4. 10:44БЗД: Үерт автсан хороодод ариутгал, халдваргүйжүүлэлт хийж байна2023, 10 сар 30. 10:35Н.Баярмөнх: Орон сууцны хороолол дунд хашаалсан шүүхийн маргаантай гэх газруудыг шийдвэр гартал чөлөөлөх хэрэгтэй2023, 10 сар 30. 10:32А.Баяр: БЗД-ийн VII хороонд үйл ажиллагаа эрхэлдэг бар, цэнгээний газруудыг цэгцэлнэ2023, 10 сар 30. 10:28БЗД-ийн Ерөнхий боловсролын сургуулиудад “Цахим” индрийг гардуулсаар байна2023, 10 сар 26. 11:03Зөвшөөрлөөр тогтохгүй зөрчлүүдээ нуух аа боль! Ондо2023, 10 сар 16. 13:58Төрийн өмчит “Мон-Атом” компанийн Гүйцэтгэх захирал асан Э.Галбадрал: Ураны салбар эдийн засгийн эргэлтэд орсноор эдийн засгийг солонгоруулах нэгэн тод шар өнгө болж байгаад баяртай байна2023, 10 сар 13. 19:37Л.Лувсандэмбэрэл: Багш, шавь, гэр бүл гэсэн гурвалсан холбоо сайн байж амжилтад хүрдэг2023, 10 сар 5. 14:37Л.Оюун-Эрдэнийн ээлжит том нүүдэл нь ТӨСӨВ байх нь!2023, 9 сар 27. 15:08ТАНИЛЦ: АН-ын дарга Л.Гантөмөрийн зөвлөхүүд2023, 9 сар 25. 14:06Н.Баярмөнх: Хоол захиалж идсэн гэх 54 сая төгрөгөөр гамшгийн үед ажилласан төрийн алба хаагчдын хоол хүнсийг шийдвэрлэсэн2023, 9 сар 19. 11:07“Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх арга зүй“ сэдэвт бүсчилсэн сургалт болж байна2023, 9 сар 18. 16:32“Нээлттэй –Хөвсгөл-2023” арга хэмжээ Улаанбаатарт болно2023, 9 сар 18. 11:17Цагдаагийн байгууллага, Нэгдсэн Үндэсний байгууллагын Хүүхдийн сан хамтран цахим орчинд үйлдэгдэж буй хүүхдийн эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах,иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, мэдээллийн технологийн зохистой хэрэглээг бий болгох, зорилготой “Нууцалъя- Private” нөлөөллийн аяныг эхлүүлжээ. Тус аян энэ сарын 15-ны өдрөөс 12 сарын 25-ны хугацаанд улсын хэмжээнд зохион байгуулагдана2023, 9 сар 17. 16:28Зул бөхөхийнхөө өмнө бадамладаг!2023, 9 сар 15. 12:57ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД #ЭРСДЭЛГҮЙ_ИРЭЭДҮЙ ӨДӨРЛӨГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА2023, 9 сар 5. 17:49ХҮҮХДИЙГ ЗОХИСГҮЙ АГУУЛГААС ХАМГААЛЦГААЯ2023, 9 сар 5. 16:28Хүүхэд хамгааллын хөтөлбөр2023, 8 сар 29. 17:05Хүн худалдаалах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх “Мэддэг, Мэдээлдэг байя” аян эхэллээ2023, 8 сар 29. 16:42АН-ын 16 Дэд дарга тойрогт нэр дэвшихээр Л.Гантөмөртэй тохирчээ2023, 8 сар 29. 11:23ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ АРГА ХЭМЖЭЭ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА2023, 8 сар 26. 16:50Зүүн дөрвөн замын автобусны буудлын ТҮЦ-үүдийг нүүлгэжээ2023, 8 сар 25. 11:00
© 2008 - 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.