2020 оны 1-р сарын 16
8 цаг 00 минут

Д.Баттөмөр: Монголчуудыг байлдан дагуулсан Ким Ду Ханы дүрийг бүтээсэн Ан Жэмутай хамтарч  кинонд тоглолоо  

Сүүлийн үед “3 сая инээд” нэвтрүүлгийн шүүгчээр ажиллаж, “Монголд нэг удаа” хошин хөтөлбөрт тоглохын хажуугаар “Таарсан хоёр” уран сайхны кино бүтээсэн  жүжигчин Д.Баттөмөртэй ярилцлаа.

-Хамгийн сүүлийн үеийн уран бүтээл гэвэл “Таарсан хоёр” кино. Киноныхоо тухай ярьвал?

-Танай сайтыг уншиж байгаа бүх уншигчиддаа энэ өдрийн мэнд хүргэе.  “Таарсан хоёр” уран сайхны киног энэ сарын 1-ээс үзэгчдийн хүртээл болголоо. Киног маань үзэгчид маш сайхан хүлээж авч байгаа. Киноны фэйсбүүк хуудсанд үзэгчид сэтгэгдлээ үлдээж, урам өгч байна. Залуу.ком сайтын уншигчид маань ч гэсэн сэтгэгдэл хэсэгт киноны талаар бодол, сэтгэлээ хуваалцаарай. Манай киноны фэйсбүүк хуудаснаас мэдээлэл авч болно. Шинэ уран бүтээлээ үзэгчдэд хүргэчихээд, магтаал, шүүмжлэлийг нь сонсч, уншиж суух сайхан байдаг. Олон сар бодож, сэтгэж, хөдөлмөрлөж, хөлсөө дуслуулж, эмэгтэй хүнтэй зүйрлэвэл хүүхэд төрүүлэх шахам болж байж нэг уран бүтээлийн ард гардаг. Тэр дундаа кино гэдэг маш их хөдөлмөр шаарддаг. Одоо уран бүтээлийнхээ идэвхжүүлэлтийг хийгээд л байж байна даа.

-Энэ кинонд Гавьяат жүжигчин М.Баярмагнайтай хоршиж тоглосон. Өмнө нь хамтдаа кинонд голлох дүрд тоглож байгаагүй санагдана?

-Сүүлийн үед бид хоёр чинь их хамтарч ажиллаж байгаа. Уран бүтээл хамтарч хийх боломж их гарч байна аа. “3 сая инээд” шоунд хамтдаа шүүгчээр суусан. “Монголд нэг удаа” хошин хөтөлбөрт хамтарч тоглосон. Наадам, шинэ жилээр хоёр ч удаагийн хөтөлбөрт хамтраад ажиллачихлаа. Сая “Таарсан хоёр” киноны гол дүрүүдэд хамт тоглосон. Өмнө нь хамт кинонд тоглож байгаагүй. М.Баярмагнай гавьяат чинь надаас хоёр жилийн өмнө төгссөн ах. Найз ахтайгаа хамт тоглосон кино маань үзэгчдэд хүрээд, хүмүүст их таалагдаж байгаа. Энэ киноны зохиолыг уншаад л надад таалагдсан. Нийгэмд болж байгаа залилан, орон байрны хулгай, дээрмийн талаар энэ кинонд хөндөж харуулсан. Одоо “Ятгах тусам нягтал” аянг хэрэгжүүлж байна. Яг энэ үед бид залилан, хууран мэхлэлтийн тухай харуулсан киногоо үзэгчдэд хүргэж эхэллээ. Инээдмийн өнгө аясаар залилан хийдэг этгээдийн тухай харуулсан кино. Зохиолыг илүү чамбай болгохын тулд найруулагч, продюссерын багтай хамт сар гаруй хамтарч ажилласан. Амьдралд их ойрхон сэдэв болохоор амьтай кино болсон гэж би дүгнэж байгаа.

-Өмнө нь та их гарын залилагчийн дүрд тоглож байгаагүй санагдана. Энэ дүрийг илэрхийлж гаргахад ямархуу байв?

-Өмнө нь “Рашаантын 18” кинонд халаас ухдаг жижиг гарын хулгайчийн дүрд тоглож байсан. Тэр кино маань ч гэсэн монголчуудын үзэх дуртай сайхан уран бүтээл болсон. Энэ удаад их гарын залилагчийн дүрд тоглолоо. Өмнө нь би хүн залилдаг, суусан газраасаа шороо атгадаг нөхрийн дүрд тоглох юмсан гэж бодож байсан. Тэр хүсэл маань биелсэн нь энэ. Надад эерэг талын дүрд тоглох санал тавьсан. Би эсрэг талын дүрд нь тогломоор байна гэсээр байгаад л тоглосон.

-Сонирхолтой байна, өөрийгөө эвдэх гэсэн эрэлхийлэл үү?

-Эсрэг дүрд тоглож үзэх л хэрэгтэй. Батаа чинь нөгөө л гэнэн цагаан, итгэмтгий, бүтэлгүй залуугийн дүрд тоглож гэж үзэгчид харна биз дээ. Тийм болохоор эсрэг талын, муу залуугийн дүрд тоглохыг хүссэн. Сонголт ч буруу байгаагүй. Ийм дүрд тоглох сонирхолтой байсан. Үзэгчдэд ч нэлээд хүрч, таалагдаж байгаа юм шиг байна билээ. Хүүхдүүдийн амралт дуусахаар хөдөө орон нутгаар явж, киногоо гаргахаар төлөвлөөд, аймгуудаа хуваарилаад л сууж байна даа.

-Гэмт муу зүйлийг хийдэг хүн бусдыг өрөвдөж, хайрлах сэтгэлгүй л байж таарна. Хүнийг өрөвдөх сэтгэлгүй залилагчийн дотоод мөн чанарыг илэрхийлэхийг л зорьсон байх. Ямар мэдрэмж төрж байв?

-Манай киноны гол дүрд тоглосон М.Баярмагнай маань  залилангийн хохирогч болсон. Кино зураг авах  үеэр “Миний амьдралд тохиолдсон, мэддэг сэдэв” гээд л тоглоод байсан. Энэ киноны санааг гаргасан продюссер маань ч гэсэн залилангийн хэргийн хохирогч болж байсан юм. Тэгээд энэ сэдвээр кино хийж, үзэгчдэд санаа сэдэл өгч буй хэрэг. Хүнд юмаа алдана гэдэг ямар л олиг байх вэ дээ. Хүний голыг харлуулсан хүмүүсийн амьдрал яаж өнгөтэй өөдтэй явах юм. Хэзээ нэгэн цагт далийж, мурийж л таараа. Үйлийн үр гэж байдаг бол түүнийгээ эдэлж л таарна. Үйлийн үр гэж юу байдаг вэ гэдгийг энэ кинонд бид харуулж өгсөн. Хүнд итгэмтгий, сайхан сэтгэлтэй залууг завсар зайгүй залилж, сэтгэл санаа, гэр бүл, амьдралаар нь тоглож байгаа хүний л дүрд тоглосон. Манай киноны текст байдаг юм. “Чиний бүх юм чинь худлаа. Газар гишгэж байгаа чинь л үнэн” гэж. Тийм л айхтар луйварчны дүрийг чадан ядан гаргалаа. Бас л сонин мэдрэмж төрдөг юм билээ.

-“Таарсан хоёр” кинонд охин чинь бас тоглосон. Охинтойгоо хамт кинонд тоглох ямар байв?

-Манай охин “Том 6 толгой” гэдэг кинонд тоглосон. Түүнээс гадна, олон зар сурталчилгаанд тоглож байлаа. Бүр багаасаа живх, тарагны рекламанд тоглож байсан. Манай хоёр охин багаасаа л аавтайгаа хамт сурталчилгаанд тоглодог байсан болохоор одоо туршлагажаад байх шиг байна. Өөрсдөө ч кинонд тоглох дуртай. “Таарсан хоёр” кинонд охин маань тоглоход битүүхэндээ айж л байлаа. Гэтэл харин ч зохиолынхоо дагуу их сайн тоглосон.    Би чинь их гэр амьтай. Ажил дууссан л бол хурдхан гэртээ харьж, хүүхдүүдээ эрхлүүлэхийг л хүсдэг. Манайх чинь нялх хүүхэдтэй болсон. Нялхыгаа бүр ч их санана. Ажлаа хийж чадахгүй байнга нь фэйсбүүкээр видео колл хийнэ. Саяхан бид Филиппин рүү гэр бүлээрээ аялчихаад ирсэн. Гэр бүл маань аз жаргалтай, уран бүтээл урагштай сайхан байна. 

 Хамтлагийнхаа залуустай ярилцаж шийдээд, "Мөрөөдлийн театр"-аасаа гарсан 

-Таныг сонгуульд нэр дэвшинэ гэдэг мэдээ гараад байсан?

-Өнөө цагт болохгүй зүйл их байна. Дээр, доргүй л бүгд худалч, луйварчин, залилагч болчихсон. Бид амьдралыг энэ өнцгөөс битгий хараарай л гэж үзэгчдэд хэлэхийг хүссэн. Киноны төгсгөлд миний тоглосон Цэцээ гэдэг залуу УИХ-д нэр дэвшдэг юм. Бид санаатайгаар сонгуульд нэр дэвшиж байгааг харуулсан. Биднийг иймэрхүү хүмүүс л удирдаж байна шүү гэдгийг үзэгчдэд хүргэчих юмсан гэж зорьсон. Киноныхоо идэвхжүүлэлтийг хийж байхдаа зориудаар сайтуудаар Батаа УИХ-д нэр дэвшихээр боллоо гэсэн мэдээлэл цацсан. Киноны маркентингийн л ажил. Мэдээ оруулсны дараа олон хүн сэтгэгдэл бичиж байна билээ. Янз бүрээр л хэлсэн. Зарим нь “За чи л дутав гэж”, “За юухэв, урлагийнхаа ажлыг л хий” гэх мэтээр олон шүүмжлэл бичсэн байсан. Би хэзээ ч нэр дэвшихгүй. Хүн хаана байхаа үргэлж мэддэг байх хэрэгтэй.   Болж байгаа сайхан амьдралыг харлуулж, зүгээр байж байгаад хулгайч болоод яахав дээ.  Энэ зүгээр л киноны маркетингийн ажил байсан шүү гэдгийг танай сайтаар дамжуулаад хэлье.

-Кино зохиолчоор ажилласан хоёр хүний нэг нь та байсан. Танилцуулга дээр киноны зохиолыг Д.Баттөмөр гээд биччихсэн байна билээ. Ер нь зохиол бичдэг үү. Нууц авьяас байна уу?

-Оролцсон кино болгондоо л зохиол дээр нь ажилладаг. Киноны хамгийн гол зүйл зохиол шүү дээ. Нэгдүгээрт зохиол, хоёрдугаарт зохиол, гуравдугаарт зохиол гэдэг. Зохиол л сайн байвал тэр кино хөрвөж, цаашаа үргэлжилнэ, чанартай уран бүтээл болдог. Тийм болохоор зохиолд маш  их ач холбогдол өгч, ажиллах ёстой. Зохиол дутуугаас болж тэр кино юу өгүүлэх гээд байгаа юм, ямар санааг илэрхийлэх вэ гэдэг нь мэдэгдэхгүй гэдэг шүүмжлэлд өртдөг. Шүүмжилж байгаа хүмүүсийн ч зөв. Тиймээс уран бүтээлчид киноны зохиолоо маш чамбай бичиж, сайжруулах хэрэгтэй. Би оролцон тоглож байгаа бүхий л киноныхоо зохиолыг аль болох сайжруулахын төлөө ажиллах юмсан гэж боддог.

-Өөрөө бие дааж кино зохиол бичиж байв уу?

-Одоохондоо бие дааж бичсэн зохиол байхгүй. Тоглож байгаа киноны зохиолд оролцож, өөрийнхөө зүгээс сайжруулж болох юу байна, тэр чинээгээр чадахаараа л хичээдэг. Редакторлах ажлыг сайн хийдэг гэхэд болно. Илүү үйл явдал нэмэх, текст, диалоги оруулах, магадгүй зохиолыг 360 эргүүлэх ч тохиолдол байдаг. Тэр болгондоо зохиолчоор нэрээ тавиулахыг хүсдэггүй. Өөрөө продюссероор ажилласан  “Ээжийн дайсан” 1, 2, “Микроны босс”, “Приусны босс”, “Ээжээ надтай гэрлээч”, “Боссын босс” гээд олон киноны зохиолыг чанаржуулахын тулд оролцсон, санаа оноогоо нэмэрлэсэн. “Таарсан хоёр” кинонд ч гэсэн продюссерын ажил хийж байна. Уран бүтээлд нэр холбогдож, оролцож байгаа л бол сайн хийхийн тулд шамдаж ажилладаг.

-Манайд мэргэжлийн зохиолч их дутмаг байна уу даа. Мэдээж олон сайхан зохиолч байгаа, тэднийг үгүйсгэх аргагүй. Гэхдээ л дутмаг байна. Тиймдээ ч найруулагчид, жүжигчид өөрсдөө зохиол бичээд байх шиг?

-Хоёр талтай. Сайн бичиж байгаа зохиолчид олон байна. Саар дутуу нь ч бий. Гэхдээ мэргэжлийн зохиолчид ховордсон гэдэгтэй санал нийлнэ. Кино зохиол бичиж байгаа, зохиолч гэдэг автор зүүж байгаа хүмүүс их л юм уншиж, судалж, мэдэрч байж илүү сайжрах юм шиг санагддаг. 

-Сүүлийн үед “Мөрөөдлийн театр”-ынхаа уран бүтээлд оролцохгүй байна уу. Тэгж анзаарсан?

-Хувь уран бүтээл хийгээд ирэхээр хамтлагийн ажил орхигддог юм байна. Тиймээс хамтлагынхаа залуустай ярилцаад, “Мөрөөдлийн театр”-аасаа гарсан.   

-Ойрын болон цаашдын уран бүтээлийн төлөвлөгөө юу байна. Сонирхолтой уран бүтээл байвал манай уншигчдад сонирхуулаач?

-Ерөнхийдөө хувийн уран бүтээлээ хийнэ. Улиастайн 2000 цэргийн бослогын тухай “2000” нэртэй кино хийлээ. Солонгосын алдарт жүжигчин Ан Жэму буюу бидний сайн мэдэх Ким Ду Хан Монголд ирж тоглосон. Миний ангийн охин “U art entertainment”-ийн захирал Ч.Ундрал  тэр жүжигчинтэй холбогдож, Монголд урьсан. “Women” нэртэй кино хийж, Ан Жэмуг тоглуулсан юм. Тэр кинонд би оролцож, нэг дүрд тоглосон. Гайхалтай жүжигчинтэй хамт нэг кинонд тоглох хувь заяа тохиолоо.  Кино маань тун удахгүй нээлтээ хийнэ.  

29
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

29 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

64.53.234.130Зочин   • 2020, 2 сарын 21. 3 цаг 07 минут

Mongolchuudiig baildan daguulsan gedeg ni ch bas yuv dee moroodtsiin be harin Guulin ulsiig bol Mongolchuud baildan ezelj daguulj zahirch bailaa gej

43.228.131.110Болд   • 2020, 2 сарын 11. 12 цаг 21 минут

Үнэн марзан гар. Увайгүй эр хүний шминжгүй **** гэсэн. Нэг компаны рекламанд тоглоод сарын дараа өрсөлдөгчын рекламанд тоглодог ёс зүйгүй ****.

139.5.218.213chinzo   • 2020, 2 сарын 20. 15 цаг 37 минут

he he tiim bol ontsgui shuu

202.179.31.242hahahaha   • 2020, 2 сарын 10. 16 цаг 18 минут

delkhiin khemeeni ioduud bish yamar jim kerri yu jaki chan uu

202.179.31.242hahahaha   • 2020, 2 сарын 10. 16 цаг 15 минут

khudlaa ineedeg khvmvvs khereg bakhgviee 1ikh l ineesen khvmvvs agluug duiraaj khudlaa ineegeed ntr

202.131.227.51zochin   • 2020, 2 сарын 10. 12 цаг 39 минут

yamar solongos hun mongoliig baildazh adguulsan yum boloo. Tuuhend tiim yum baisan geed huleen zuvsheered baigaa yum bolov uu

202.9.46.118Долгор.   • 2020, 2 сарын 5. 18 цаг 43 минут

Ухааны дээд нь тэвчээр гэж сургасан байдаг юм билээ. Хичээгээрэй. Санасан зорьсон бүхэн тань бүтэж байх болтугай... Амжилт.

202.55.188.42Zochin   • 2020, 2 сарын 4. 1 цаг 50 минут

Marzan gar.oligtoi yumgui garuud

192.82.69.58Зочин   • 2020, 2 сарын 3. 16 цаг 18 минут

za ene kino-g n ehnerteigee uzey daa... hoorhon jujigchin shu manai bansh Bataa buyu Battomor maani...

122.201.23.84зочин   • 2020, 2 сарын 3. 14 цаг 10 минут

Уран бүтээлийн амжилт хүсье

202.9.40.184Зочин   • 2020, 1 сарын 31. 10 цаг 42 минут

монголчуудыг байлдан дагуулсан ч гэх шиг шаана биз дээ..зайл..

66.181.179.56zochin   • 2020, 1 сарын 30. 20 цаг 30 минут

bataa od boljee

64.119.26.200chek   • 2020, 1 сарын 28. 15 цаг 53 минут

солонгос саванг идсэн хүн алга даа

45.56.198.135дуурь   • 2020, 1 сарын 27. 11 цаг 17 минут

Солонгосын савангийн дуурь үзэж цагаа алдаг хүмүүсээ ............

66.181.182.78Зочин   • 2020, 1 сарын 26. 14 цаг 46 минут

БАНШ АА ГЭЖ

222.110.147.29aaaaaaaaaaaaaaaaaaa   • 2020, 1 сарын 22. 14 цаг 35 минут

manai ene ****** batsaan jaahan turaasai

202.179.26.151USA   • 2020, 1 сарын 16. 22 цаг 53 минут

I LIKE KOREAN PUSSIES

202.179.26.151Зочин   • 2020, 1 сарын 16. 22 цаг 50 минут

hujaa gomonuudin kino

202.9.40.44Зочин   • 2020, 1 сарын 16. 16 цаг 09 минут

ким духаныг 4 гээр ангийн хүүхдүүд л үздэг байсан шдээ..солонгос үлгэр ...япончуудад яаж үхтлээ зодуулж дээрэлхүүлж доромжлуулдаг байснаа нуух гэсэн солонгосчуудын санаа ш дээ.. тэнэг сэтгүүлч вэ хи хи..

202.9.40.200Монгол ээж   • 2020, 1 сарын 16. 13 цаг 47 минут

Хэн юу гэж ойлгож атаархаж доромжилж басаж бичих нь хамаагvй Жvжигчин хvн еерийнхее л бай энэ бол тэвчээр ухаан авъяас чадвар

103.212.117.69Зочин   • 2020, 1 сарын 16. 11 цаг 34 минут

Маркeтинг нэрийн дор худал мэдээлэл цацдагаа больцгоо

202.126.88.61Зочин   • 2020, 1 сарын 16. 11 цаг 05 минут

Дуучид бас Улсад татвар бараг төлдөггүй шүү. Ард түмний буянаар өчнөөн орлого олж байж төлөх ёётой юмаа Улсдаа чин шударгаар төлдөг байвал зүгээр л шүтэж амьдарья

202.126.88.61Зочин   • 2020, 1 сарын 16. 11 цаг 02 минут

Хошин шогынхон хамтлаг байгуулахаар татвар төлдөггүй гэсэн. Компани байгуулвал төлөх юм бналээ. Маш их орлого олж өөрсдөө бүгд 200 унаад хаус авчихсан хамтлагын аглагч нар улсад төлөх ёстой юмаа төлчихөөрэй дөө, ухамсараараа

103.212.116.27Зочин   • 2020, 1 сарын 16. 12 цаг 10 минут

ylger jishee bmaar bna shde ed nar, ingej olson munguu ingej tulj bnaa, tiimees minii tulsun tatvariig ta nar yund zartsuulj bga ve geed ard irgedtei duu hooloigoo niilyyleed duugarch bh estoi hymyys shde, getel neg songuuliin surtchilgaand ni yavaad ah dyy naiz nuhud shig bolchihson, esvel daraa ni jijig alban tushaal hashchihsan, esvel uls turchdiin uuduus yum helj chadaha baichihsan iim l ichij yhmeer ulsuud amidraad bga shde,hyyhdyyd ni bygd undur tulburtui huviin surguulid,orchnooso tasarsan hirnee niigmiig bid shyymjlegch gej hudlaa helne

103.212.116.27Зочин   • 2020, 1 сарын 16. 10 цаг 50 минут

neg ih syr duuliangyi ajlaa hiigeed yavbal bno d ug ni, nadad bol Bataa ali ch talaasaa taalagddaggyi, gehdee hudulmuruuruu ger bylee avch yavaad amidarc bga ni mash sain hereg, harin neg tiim stetserheh gesen ch yum uu iherheh gesen ch yum uu zan haragdaad bdag shyy, magadgyi olon hyn ch tegj anzaardag bh, harin eldev zar surtchilgaa bolon ajlaasaa olson ahsig ene tereesee ulsad tatvar tuldug yy l gej asuumaar bna, urlagiinhanaas ilyy ajillaad bga hirnee ulsad tatvaraa tuluud amidrahaar bid yun gadagshaa ayalah barih yamarch bolomjgyi shdee,

202.9.46.247Зочин   • 2020, 1 сарын 16. 9 цаг 53 минут

ха ха ха өөрийгөө уран бүтээлч гэж бодож явдаг байх даа чааваас даа зүгээр л нэг алиа марзан салбадай шүү дээ гэхдээ яах вэ хулгай хийж хүн луйвардахгүй чадлаараа л амьдарч буй Монгол

192.82.69.58Зочин   • 2020, 2 сарын 3. 16 цаг 25 минут

bitiii l dee... chi ataarhaad bgm u bolio hogshooon... ard tumniihee hair hundleliig hurtesen negen...

183.81.171.2бүү үз   • 2020, 1 сарын 16. 9 цаг 35 минут

Солонгос кино үзэхээ больсоон Монголчууд - Яаж ч хүнийг мурьж мэдэх хүн чанаргүй хүмүүс бол Солонгос нэртэй банзан бөгстөнгүүд шүү

202.179.25.61Зочин   • 2020, 1 сарын 16. 9 цаг 07 минут

MANSUURAGCH HULGANA JILIIN MEND HURGIIYE

Шинэ мэдээ

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё4 сар 18. 20:23Эргэн төлөгдөхгүйгээр цугласан хагас тэрбумын орлогынхоо талаар Мобиком корпорацийн Япон эзэд болон Гүйцэтгэх захирал Кожи Курушима хариулт өгнө үү1 сар 18. 15:39Б.Энхбаяр vs Д.Амарбаясгалан1 сар 18. 11:30Соёлын сайд Ч.Номин та ДБЭТ-ын ерөнхий балетмейстер Д.Дашлхагвыг хамгаалж ажлуулсаар байх уу?2023, 12 сар 22. 16:13Мисс Бямбасүрэн “Miss Asian Awards 2023” тэмцээнд дэд байр эзэллээ2023, 12 сар 8. 12:01Ардчилсан намын даргын Ажлын албаны даргаар намын даргын зөвлөх Энхтөрийн Галбадралыг томиллоо2023, 12 сар 4. 13:04ФИДИК-ийн загвар гэрээний үнэ тогтоох, ажил хүлээлцэх асуудал2023, 11 сар 26. 14:46ТОДРУУЛГА: Цагдаагийн байгууллагын гэр бүлийн хүчирхийллийн дуудлага, мэдээллийн бүртгэл шинэчлэгдсэн2023, 11 сар 19. 14:32Зүүсэн цол энгэрээс гялтагнана, Зурсан түүх тэнгэрээс ч гялалзана2023, 11 сар 4. 10:44БЗД: Үерт автсан хороодод ариутгал, халдваргүйжүүлэлт хийж байна2023, 10 сар 30. 10:35Н.Баярмөнх: Орон сууцны хороолол дунд хашаалсан шүүхийн маргаантай гэх газруудыг шийдвэр гартал чөлөөлөх хэрэгтэй2023, 10 сар 30. 10:32А.Баяр: БЗД-ийн VII хороонд үйл ажиллагаа эрхэлдэг бар, цэнгээний газруудыг цэгцэлнэ2023, 10 сар 30. 10:28БЗД-ийн Ерөнхий боловсролын сургуулиудад “Цахим” индрийг гардуулсаар байна2023, 10 сар 26. 11:03Зөвшөөрлөөр тогтохгүй зөрчлүүдээ нуух аа боль! Ондо2023, 10 сар 16. 13:58Төрийн өмчит “Мон-Атом” компанийн Гүйцэтгэх захирал асан Э.Галбадрал: Ураны салбар эдийн засгийн эргэлтэд орсноор эдийн засгийг солонгоруулах нэгэн тод шар өнгө болж байгаад баяртай байна2023, 10 сар 13. 19:37Л.Лувсандэмбэрэл: Багш, шавь, гэр бүл гэсэн гурвалсан холбоо сайн байж амжилтад хүрдэг2023, 10 сар 5. 14:37Л.Оюун-Эрдэнийн ээлжит том нүүдэл нь ТӨСӨВ байх нь!2023, 9 сар 27. 15:08ТАНИЛЦ: АН-ын дарга Л.Гантөмөрийн зөвлөхүүд2023, 9 сар 25. 14:06Н.Баярмөнх: Хоол захиалж идсэн гэх 54 сая төгрөгөөр гамшгийн үед ажилласан төрийн алба хаагчдын хоол хүнсийг шийдвэрлэсэн2023, 9 сар 19. 11:07“Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх арга зүй“ сэдэвт бүсчилсэн сургалт болж байна2023, 9 сар 18. 16:32“Нээлттэй –Хөвсгөл-2023” арга хэмжээ Улаанбаатарт болно2023, 9 сар 18. 11:17Цагдаагийн байгууллага, Нэгдсэн Үндэсний байгууллагын Хүүхдийн сан хамтран цахим орчинд үйлдэгдэж буй хүүхдийн эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах,иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, мэдээллийн технологийн зохистой хэрэглээг бий болгох, зорилготой “Нууцалъя- Private” нөлөөллийн аяныг эхлүүлжээ. Тус аян энэ сарын 15-ны өдрөөс 12 сарын 25-ны хугацаанд улсын хэмжээнд зохион байгуулагдана2023, 9 сар 17. 16:28Зул бөхөхийнхөө өмнө бадамладаг!2023, 9 сар 15. 12:57ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД #ЭРСДЭЛГҮЙ_ИРЭЭДҮЙ ӨДӨРЛӨГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА2023, 9 сар 5. 17:49ХҮҮХДИЙГ ЗОХИСГҮЙ АГУУЛГААС ХАМГААЛЦГААЯ2023, 9 сар 5. 16:28Хүүхэд хамгааллын хөтөлбөр2023, 8 сар 29. 17:05Хүн худалдаалах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх “Мэддэг, Мэдээлдэг байя” аян эхэллээ2023, 8 сар 29. 16:42АН-ын 16 Дэд дарга тойрогт нэр дэвшихээр Л.Гантөмөртэй тохирчээ2023, 8 сар 29. 11:23ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ АРГА ХЭМЖЭЭ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА2023, 8 сар 26. 16:50Зүүн дөрвөн замын автобусны буудлын ТҮЦ-үүдийг нүүлгэжээ2023, 8 сар 25. 11:00
© 2008 - 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.