Сайжруулсан шахмал түлш хэрэглэж эхэлсэнтэй холбоотойгоор Засгийн газрын хуралдаанаар гэр хорооллын 220 мянган өрхөд угаарын хий мэдрэгчийг нэг удаа үнэгүй авч өгөх болсноо зарласнаас хойш багагүй хугацаа өнгөрсөн.
Тодруулбал, өнгөрсөн 11 дүгээр сарын 1-ээс өмнө гэр хорооллын өрхүүдэд угаарын хийг мэдрэгч бага оврын төхөөрөмжийг суурилуулж өгөх тухай асуудал яригдаж байсан ч хэрэглээний стандарт манай улсад нэвтрээгүйн улмаас удааширч, энэ долоо хоногоос айл өрхүүдэд суурилуулж эхэлсэн юм.
Энэ талаар албаны эх сурвалжаас тодруулахад, "Засгийн газрын 62 дугаар тогтоолын хүрээнд гэр хорооллын 220 мянган өрхөд угаар мэдрэгчийг үнэ төлбөргүй суурилуулах шийдвэрийн дагуу энэ долоо хоногоос айл өрхүүдэд суурилуулж эхэлсэн. Энэ сардаа багтаж бүх айл өрхүүдэд суурилуулж дуусгахаар төлөвлөн ажиллаж байна. Төхөөрөмж тараах ажлыг нийслэлийн төр захиргааны албан хаагчид болон 4,200 сайн дурын ажилтнууд хийж, өрх бүрт гарын авлага өгч байгаа" гэв.
Т.ГЭРЭЛ
7 сэтгэгдэлСэтгэгдэл бичих
Юун гэрэл яриад байгаа юм бэ? Дуут дохио өгөх юм байгаа биз дээ? Тэрнээс унтаж байгаа хүн наад гэрлийг чинь харахгүй ш дээ.
Ovol duusch baina lalruudaa, ta narig huvildaj hutgaldaj baih hoorond zundoo olon hvn uhlee. Hogiin novshnuud
Mash hotsorogdson tuhuurumjuur bizness hiij hunii amiar toglohoo boli!!!
Olon hun uhlee.
Untaj baigaa hun yaj medehiin. Duut dohio ugdug tuhuurumj suulgah heregtei.Er ni naad tulshind chini no baina daa.
ene zasag tur dandaa demii zuil hiij baih yum. ugaariin hii garah nuhtsliig bagasgah tal deer ajillah yostoi bolohoos garsnii daraa tuhuurumjuur hyanana gedeg ni mash buruu. shunu ulaan gerel asahiig haraad suuh u? ingej gal untraasan ajil hiij, ulsiin hurungiig uren taran hiih yum. asuudliig ug undseer ni ustgah ajliig hiih heregtei shu.
winter end