2020 оны 1-р сарын 16
10 цаг 55 минут

2020 оны УИХ-ын сонгуульд МАН битүү “морь”-д уралдуулах уу

2020 оны УИХ-ын сонгуульд нэр дэвшигчид эхнээсээ тодорхой болж эхэллээ. Хамгийн сонирхолтой нь энэ удаагийн сонгуулиар МАН нам нэр дэвшигчээсээ мөнгө татахгүй. Чадвартай, боловсролтой хүнийг нэр дэвшүүлнэ гэсэн яриа эрвээхий мэт ниссэн нь үнэн бол өвгөн нам эрс шинэчлэлийг 2020 онд авчрах нь мэдээж.

Энэхүү шинэчлэлийн эхэнд Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал Г.Амартүвшин, Хавдар судлалын үндэсний төв (ХСҮТ)-ийн захирал Ж.Чинбүрэн, Монголын үндэсний телевизийн дарга Ч.Батцэнгэл, Сангийн дэд сайд Х.Булгантуяа нар яригдаж байна.

Ирэх УИХ-ын сонгуульд энэ мэт чадварлаг залуу багаар МАН хүрээгээ тэлэх нь үнэн бол иргэдийн итгэл сэтгэлийг зөв хөтлөх магадлалтай юм. Ингэхийн тулд МАН ахмадуудаа яах вэ. УИХ-д дархлагдсан мэт олон жил суусан гишүүд ах намд олон. Тэд өнөөг хүртэл нам болон монгол улсад юу хийж бүтээсэн бэ. Цаг цагаараа байдаггүй гэдэг шиг залуу үедээ суудлаа, байр сууриа тавьж өгөх нь тийм ч их буруу зүйл биш.

Нөгөөтээгүүр УИХ гэдэг бол хувь хүний хүсэл сонирхлыг эрхэмлэгч суудал биш. Тиймээс хийж бүтээх эрмэлзэлтэй, хийж бүтээх насандаа яваа, аливаа хариуцлагыг бүрэн үүрч чадах чадвартай багаар бүрдэж байж монгол орон хөгжинө. Энэ нь нэг харах өнцөг байж болох юм. Тэгвэл 2020 оны УИХ-ын сонгуульд эрс шинэчлэл хийх гэж буй жагсаалтын эхэнд бичигдсэн нөхөд хэн бэ. Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал Г.Амартүвшин энэ залууг танихгүй хүн цөөн. Тэрбээр ирэх сонгуульд МАН-аас нэр дэвшихээр болж, өөрийн хүсэлтээр өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 31-ний өдөр ажлаа хүлээлгэн өгчээ. Түүнийг олон нийт "шарк" Г.Амартүвшин гэдгээр нь илүү сайн мэднэ. Нэрт эрдэмтэн Бямбын Ренчин гуайн зээ юм. Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлаар томилогдохоос өмнө "Хас" банкны Гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан. Эдийн засгийн мэдлэг сайтай залуу.

Харин дараагийн хүн нь Хавдар судлалын үндэсний төв (ХСҮТ)-ийн захирал Ж.Чинбүрэн 2020 оны УИХ-ын сонгуульд нэр дэвшихээр мөн л арванхоёрдугаар сарын 31-ний өдөр албан тушаалаасаа чөлөөлөгджээ.Өнөө цагийн алтан гартай гэгддэг цөөн эмч нарын нэг. Энэ хүн эрүүл мэндийн салбарт нэг алхам хийх бүрэн чадвартай нэгэн.

Дараагийн хүн нь Монголын үндэсний олон нийтийн телевизийн дарга Ч.Батцэнгэл. Үдшийн хэмнэл студидэд сэтгүүлч, Залуучуудын нэвтрүүлгийн редакцад ерөнхий редактор, Ерөнхий продюсер, Дэд захирал гээд нэг салбартаа ажлыг доороос нь хийж эхэлсэн залуу. МАН-аас нэр дэвшихээр сонгогдоод байгаа гэж яригдаж буй чадварлаг боловсон хүчний нэг. Түүнийг УИХ-д ч суух боломжтой гэж судлаачид харж байгаа. Нэг үгээр хэлвэл нэр цэвэр залуу боловсон хүчин.

Сангийн яамны дэд сайд Сангийн яамны дэд сайд Х.Булгантуяаг бол хүн бүхэн мэднэ. 2006-2007 онд “Паладин Ресурс” ХХК-д зөвлөх, 2008-2010 онд Дэлхийн банкны “Төрийн санхүүгийн удирдлагыг сайжруулах” төсөлд зөвлөх, удирдагч, 2010-2011 онд “Оюутолгой” ХХК-ийн төслийн менежер, бизнес стратегийн ахлах зөвлөх, 2012-2013 онд “Петровис” ХК-ийн Бизнес хөгжлийн хэлтсийн дарга, 2013 оноос МАН-ын нарийн бичгийн дарга гэсэн албан тушаалууд дээр ажилласан. Залуу хүн гэхэд улстөрийн мэдлэг өндөртэй нэгэн.

Ийнхүү МАН ирэх УИХ-ын сонгуульд битүү морьд сойхоор зэхэж байгаа нь үнэн бол ялалт байгуулах магадлал өндөр байна. Энэ мэт олон чадварлаг залуус тус намд байгаа. Тиймээс тус намын дарга залуусаа дэмжиж 2020 оны УИХ-ын сонгуульд оролцвол монголын хөгжлийн өнгийг тодорхойлж болох магадлалтай. "Жижиг тойргоор сонгууль явуулахад мөнгөөр саналаа худалддаг бол том тойрогт мөнгө тараах явдал гарахгүй, царцаан нүүдэл ашиглах боломжгүй" гэж УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан, МАН-ын генсек Д. Амарбаясгалан хоёр ярьж байна.

А.Гал

15
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

15 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

202.9.46.82Зочин   • 2020, 1 сарын 17. 10 цаг 44 минут

Батцэнгэлийг нь харахаар ТВ5-ын Ганбаяр л харагдаад байдгийн

103.111.68.3Зочин   • 2020, 1 сарын 17. 10 цаг 00 минут

ЭД НАР БИТҮҮ МОРЬ БИШ ЭЭ..... ЭД НАР ЧИНЬ МАНАН-1 МАНАН-2 -НЦОРУУД БАЙХГҮЙ ЮУ????? ЧИНБҮРЭН ЭМЧ ГЭХЭД Л САРАНГЭРЭЛ АВГАЙН ШОУГААР ЯВЖ БАЙНА. УДАХГҮЙ ХАНУУЛ ДЭЭР ЭНЭ АВГАЙ БӨӨРӨӨРӨӨ ТИЙЧЛЭЭД УНАНА....ТЭР ЦАГТ ЧИНБҮРЭН ХЭН Ч БИШ... ЗА ТЭГЭЭД МИЕЭГОМБЫН ЭНХБОЛД 60 ТЭРБУМЫН ХАМААТАН НУТАГ НЭГТ БҮУҮСГУЙ САНГИЙН ДЭД САЙД ГУАЙ БУЛГАНТУЯА БОЛ 60 ТЭРБУМААС БОСЧ БАЙГАА "БИТҮҮ" БИШ ЗАДГАЙ УЖАА ГҮҮ.....ТЭДНИЙГЭЭ ХААХ ГЭЖ ОРЖ ИРЭХ САНААТАЙ БҮТЭХГҮЙ БАЙХӨӨ МАНАН-2 БҮЛЭГЛЭЛИЙХЭН УНАГАНА.... НААД ШАРК ТАНК БҮТКҮЙ БАС НЭГ ЗОЛБИН 60 ТЭРБУМЫН НӨХӨӨС БАЙГАА....

64.119.18.14Судлаач   • 2020, 1 сарын 17. 9 цаг 48 минут

Сайхан залуучууд олон байгаа. Булгантуяа, Боловсролын яамны Б.Баярсайхан, Санхүүгийн зохицуулах хорооны Даваасүрэн, Эрдэнэс Таван толгойн Ариунболд, Эдийн засагч Н.Энхбаяр, Хасын Ганхуяг гээд л цаашаа явна. 50 хувь нь шинэ хүмүүс гарч ирэхэд хангалттай.

64.119.18.14Зочин   • 2020, 1 сарын 17. 10 цаг 11 минут

Хуульч Б.Гүнбилэг, Д.Гангабаатар, О.Мэндсайхан, Б.Улаанбаатар гээд МУИС-иас угшилтай олон сайхан залуучууд байна даа. Эднээс аль ч талаар бараг тохой илүү, төрийн ажлын арвин туршлагатай Цэдэвийн ЦОЛМОН гэж бэлэн парламентч байгаа. Найраагүй, шударга өрсөлдөөний замаар хүмүүсээ тодруулаад ард түмэндээ өргөн барихтун. Сонгоод л өгнө.

103.57.95.228Зочин   • 2020, 1 сарын 16. 22 цаг 30 минут

ийм гарууд дэвшсэнээс жунай мэ 2 нь дээр

64.119.18.14Зочин   • 2020, 1 сарын 17. 9 цаг 49 минут

Чи бол просто мочь байна.

103.57.95.76Зочин   • 2020, 1 сарын 16. 19 цаг 24 минут

ene emch demii bizdee.Eleg solino geed 4 hun tsaash haruulsan

202.9.46.153Сонгогч   • 2020, 1 сарын 16. 19 цаг 16 минут

Телевизын дарга дэмий байхаа ????

202.9.40.44Зочин   • 2020, 1 сарын 16. 16 цаг 31 минут

өө...энэ бизнесмен нэртэй худлаа гарууд хэрэггүй ээ..доктор профессорууд хэрэгтэй байна..

112.72.15.78Зочин   • 2020, 1 сарын 16. 14 цаг 01 минут

Намууд 2020 оны сонгуульд нэр дэвшүүлэхдээ хөрөнгөлөг, баян, хувийн өмчийн эзэд нөхдүүдийг биш, хуульч, эдийн засагч, улс төрийн өндөр боловсролтой хүмүүсийг илүүд үзэж дэвшүүлээсэй билээ. Тэгж байж шинэчлэгдэнэ дээ

202.9.46.199Гүр   • 2020, 1 сарын 16. 13 цаг 27 минут

Дэмжиж байна. МАН ийм л залуусаа нэр дэвшүүлбэл олонхи болох магадлал өндөр шүү.

43.228.131.90ain   • 2020, 1 сарын 16. 13 цаг 01 минут

bulgantuya darga chin bituu mori bish bizde 2016 on ner deshij bsan uu

202.21.100.210Зочин   • 2020, 1 сарын 16. 12 цаг 49 минут

zov zov odoo tsus selbex bolson

103.57.92.29Зочин   • 2020, 1 сарын 16. 12 цаг 16 минут

ямар нам байх нь хамаагүй 76- ын 25 нь мэдлэгтэй хуульч нар байх хэрэгтэй байна хуулийн баталдаг газар биз дээ тэмүүжин батчимэг энхбаяр цолмон гүнбилэг мөнхжаргал гээд л мэдлэг боловсролтой хүмүүс гаргаж дэлхийтэй хөл нийлүүлж алах хэрэгтэй байна Орос улс ямар арга хэмжээ авч байгаа талаар анхаарах хэрэгтэй дээ

202.9.46.156Зочин   • 2020, 1 сарын 16. 11 цаг 22 минут

Батцэнгэл нь дэмий байхаа

Шинэ мэдээ

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё4 сар 18. 20:23Эргэн төлөгдөхгүйгээр цугласан хагас тэрбумын орлогынхоо талаар Мобиком корпорацийн Япон эзэд болон Гүйцэтгэх захирал Кожи Курушима хариулт өгнө үү1 сар 18. 15:39Б.Энхбаяр vs Д.Амарбаясгалан1 сар 18. 11:30Соёлын сайд Ч.Номин та ДБЭТ-ын ерөнхий балетмейстер Д.Дашлхагвыг хамгаалж ажлуулсаар байх уу?2023, 12 сар 22. 16:13Мисс Бямбасүрэн “Miss Asian Awards 2023” тэмцээнд дэд байр эзэллээ2023, 12 сар 8. 12:01Ардчилсан намын даргын Ажлын албаны даргаар намын даргын зөвлөх Энхтөрийн Галбадралыг томиллоо2023, 12 сар 4. 13:04ФИДИК-ийн загвар гэрээний үнэ тогтоох, ажил хүлээлцэх асуудал2023, 11 сар 26. 14:46ТОДРУУЛГА: Цагдаагийн байгууллагын гэр бүлийн хүчирхийллийн дуудлага, мэдээллийн бүртгэл шинэчлэгдсэн2023, 11 сар 19. 14:32Зүүсэн цол энгэрээс гялтагнана, Зурсан түүх тэнгэрээс ч гялалзана2023, 11 сар 4. 10:44БЗД: Үерт автсан хороодод ариутгал, халдваргүйжүүлэлт хийж байна2023, 10 сар 30. 10:35Н.Баярмөнх: Орон сууцны хороолол дунд хашаалсан шүүхийн маргаантай гэх газруудыг шийдвэр гартал чөлөөлөх хэрэгтэй2023, 10 сар 30. 10:32А.Баяр: БЗД-ийн VII хороонд үйл ажиллагаа эрхэлдэг бар, цэнгээний газруудыг цэгцэлнэ2023, 10 сар 30. 10:28БЗД-ийн Ерөнхий боловсролын сургуулиудад “Цахим” индрийг гардуулсаар байна2023, 10 сар 26. 11:03Зөвшөөрлөөр тогтохгүй зөрчлүүдээ нуух аа боль! Ондо2023, 10 сар 16. 13:58Төрийн өмчит “Мон-Атом” компанийн Гүйцэтгэх захирал асан Э.Галбадрал: Ураны салбар эдийн засгийн эргэлтэд орсноор эдийн засгийг солонгоруулах нэгэн тод шар өнгө болж байгаад баяртай байна2023, 10 сар 13. 19:37Л.Лувсандэмбэрэл: Багш, шавь, гэр бүл гэсэн гурвалсан холбоо сайн байж амжилтад хүрдэг2023, 10 сар 5. 14:37Л.Оюун-Эрдэнийн ээлжит том нүүдэл нь ТӨСӨВ байх нь!2023, 9 сар 27. 15:08ТАНИЛЦ: АН-ын дарга Л.Гантөмөрийн зөвлөхүүд2023, 9 сар 25. 14:06Н.Баярмөнх: Хоол захиалж идсэн гэх 54 сая төгрөгөөр гамшгийн үед ажилласан төрийн алба хаагчдын хоол хүнсийг шийдвэрлэсэн2023, 9 сар 19. 11:07“Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх арга зүй“ сэдэвт бүсчилсэн сургалт болж байна2023, 9 сар 18. 16:32“Нээлттэй –Хөвсгөл-2023” арга хэмжээ Улаанбаатарт болно2023, 9 сар 18. 11:17Цагдаагийн байгууллага, Нэгдсэн Үндэсний байгууллагын Хүүхдийн сан хамтран цахим орчинд үйлдэгдэж буй хүүхдийн эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах,иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, мэдээллийн технологийн зохистой хэрэглээг бий болгох, зорилготой “Нууцалъя- Private” нөлөөллийн аяныг эхлүүлжээ. Тус аян энэ сарын 15-ны өдрөөс 12 сарын 25-ны хугацаанд улсын хэмжээнд зохион байгуулагдана2023, 9 сар 17. 16:28Зул бөхөхийнхөө өмнө бадамладаг!2023, 9 сар 15. 12:57ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД #ЭРСДЭЛГҮЙ_ИРЭЭДҮЙ ӨДӨРЛӨГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА2023, 9 сар 5. 17:49ХҮҮХДИЙГ ЗОХИСГҮЙ АГУУЛГААС ХАМГААЛЦГААЯ2023, 9 сар 5. 16:28Хүүхэд хамгааллын хөтөлбөр2023, 8 сар 29. 17:05Хүн худалдаалах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх “Мэддэг, Мэдээлдэг байя” аян эхэллээ2023, 8 сар 29. 16:42АН-ын 16 Дэд дарга тойрогт нэр дэвшихээр Л.Гантөмөртэй тохирчээ2023, 8 сар 29. 11:23ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ АРГА ХЭМЖЭЭ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА2023, 8 сар 26. 16:50Зүүн дөрвөн замын автобусны буудлын ТҮЦ-үүдийг нүүлгэжээ2023, 8 сар 25. 11:00
© 2008 - 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.