Үндэсний статистикийн хорооноос өнөөдөр 2019 оны арванхоёрдугаар сарын нийгэм, эдийн засгийн үзүүлэлтийг танилцууллаа. Статистикийн газраас мэдээлснээр, улсын нэгдсэн төсвийн нийт орлого ба тусламжийн хэмжээ 2019 оны урьдчилсан гүйцэтгэлээр 11.9 их наяд, үүнээс нийт тэнцвэржүүлсэн орлого, тусламж нь 10.8 их наяд төгрөг болж, нийт орлогын 90.5 хувийг эзэлж байна. Нийт зарлага, эргэж төлөгдөх цэвэр зээлийн нийт хэмжээ 11.4 их наяд төгрөг болж, тэнцвэржүүлсэн нийт тэнцэл 627.8 тэрбум төгрөгийн алдагдалтай гарсан байна.
Төсвийн тэнцвэржүүлсэн орлого 2019 оны 12 дугаар сард 1.1 их наяд төгрөг болж, өмнөх сараас 271.7, нийт зарлага, цэвэр зээлийн хэмжээ 2.2 их наяд төгрөг болж, өмнөх сараас 1.3 их наяд төгрөгөөр өсжээ. Улсын нэгдсэн төсвийн орлогын 81.7 хувийг татварын орлого, 8.8 хувийг татварын бус орлого, 8.7 хувийг ирээдүйн өв сангийн орлого, 0.8 хувийг тогтворжуулалтын сангийн орлого эзэлж байна.
Татварын нийт орлого 2019 онд 9.7 их наяд төгрөг болж, өмнөх оноос 1.5 их наяд төгрөгөөр өсөхөд орлогын албан татвар 460.8, нийгмийн даатгалын орлого 355, нэмэгдсэн өртгийн албан татвар 288, бусад татвар, төлбөр хураамжийн орлого 205.2, онцгой албан татвар 109.0, гадаад үйл ажиллагааны орлого 107.7 тэрбум төгрөгөөр өссөн нь нөлөөлсөн байна. Татварын орлогод 2019 онд орлогын албан татвар 26.1, нэмэгдсэн өртгийн албан татвар 25.5, нийгмийн даатгалын орлого 20.3, бусад татвар 11.2, онцгой албан татвар 8.9, гадаад үйл ажиллагааны орлого 8.1 хувийг эзэлж байна.
Нийт татварын орлогод орлогын албан татварын эзлэх хувь 0.7 пункт, бусад татвар, хураамжийн орлого 0.6 пункт, нийгмийн даатгалын сангийн орлого 0.5 пунктээр өсөж, нэмэгдсэн өртгийн албан татвар 1.3 пункт, онцгой албан татвар 0.3 пункт, гадаад үйл ажиллагааны орлого 0.2 пунктээр буурсан байна.
Улсын нэгдсэн төсвийн зарлага ба эргэж төлөгдөх цэвэр зээлийн хэмжээ 2019 оны урьдчилсан гүйцэтгэлээр 11.4 их наяд болж, өмнөх оноос 2.2 их наяд төгрөгөөр өссөн байна. Зарлагын өсөлтөд урсгал зардал 859.7, эргэж төлөгдөх төлбөрийг хассан цэвэр зээл 136.2, хөрөнгийн зардал 1.2 их наяд төгрөгөөр өссөн нь нөлөөлжээ.
3 сэтгэгдэлСэтгэгдэл бичих
алдагдалаа юугаар нөхөхийн болдоо. гэхдээ ахмадын зээлийг нэг удаа тэглэх зөв шүү төсвөөс тэглээгүй шдэ. өрөнд манан гийнхан оруулсан болхоос ахмадууд оруулаагүй шүү
Зээл тэглэнэ гэж солиорч байхаар тэр мөнгөөрөө өрөө дараачээ. Улс орон өрөндөө баригдлаа, өлөн бөөснүүдээ. Алдагдалтай
улсын төсөв алдагдалтай гарч байхад хүүхдүүд хөгшчүүл жастххк, АНу-ын ямар билээ компани.....д мөнгө тараагаад байдаг нь юмар учир байна ? Их хуралд суугаа эрхэм хүмүүсээ ?