2020 оны 1-р сарын 17
8 цаг 10 минут

Д.Эрдэнэдэлгэр:  Иргэд  цахим картныхаа нууц дугаарыг зарлаж хашгирахаа болих хэрэгтэй

Монголбанк, Цагдаагийн ерөнхий газар, Монголын банкны холбоо хамтран иргэд, олон нийтэд чиглэсэн санхүүгийн залилан, луйвраас сэрэмжлүүлэх зорилго бүхий “Ятгах тусам нягтал” аяныг  өрнүүлж эхэлсэн билээ. Тэгвэл аяны болон санхүүгийн луйвраас урьдчилсан сэргийлэх талаар ЦЕГ-ын Мөрдөн байцаах албаны залилах гэмт хэргийн мөрдөн шалгах хэлтсийн ахлах мөрдөгч, хошууч Д.Эрдэнэдэлгэрээс зарим зүйлийг тодрууллаа.

-2019 онд залилах гэмт хэргийн улмаас улсад хэчнээн төгрөгийн хохирол учрав.  Сүүлийн жилүүдэд залилангийн гэмт хэрэгт өсөж байгаа мэдээлэл байсан?

-2011 онд 688 залилах гэмт хэрэг бүртгэгдэж байсан. Тэгвэл 2019 онд 7800 болж өссөн. Энэ гэмт хэргийн улмаас 165 тэрбум төгрөгийн хохирол учирчихаад байна. Нийт бүртгэгдсэн хэрэг, хохирлын хэмжээ нь энэ.    165 тэрбум төгрөгийн хохирлын тэдэн хувь нь дотоод, тэд нь гадаад гүйлгээ гэж хэлэх нарийн тоон мэдээлэл алга. Гэхдээ 70-80 хувь нь дотоодод үйлдэгдсэн хэрэг. Үл хөдлөх хөрөнгийн залилангийн хэрэг гэдэг чинь үнэлгээ өндөртэй. Түүнийгээ дагаад залилангийн улмаас учирсан хохирлын хэмжээ ихэсч байдаг. Манайд үл хөдлөх хөрөнгө болон автомашинтай холбоотой залилангийн хэрэг их бүртгэгддэг. Мөн хоорондоо өндөр хүүтэй мөнгө зээлснээс үүдсэн хэргүүд байгаа. Амьдралд хэрэгжих боломжгүй төсөл байхад л тэрийг нь нягтлахгүйгээр ашигтай юм байна гэж мөнгөө өгөөд залилуулсан тохиолдол ч цөөнгүй байдаг. Хүн залилуулчихаад дараа нь өнөөх хүн нь сураггүй алга болчихоор хайгаад эхэлдэг. Тэгээд мэдээллийг нь цуглуулж, аав, ээж, ах дүү нь тийм юм хийдэг. Таньдаг гээд байсан хүн нь тийм юм хийдэг гэх мэтээр бүх мэдээллийг нь цуглуулаад авчихдаг. Тэгвэл мөнгөө өгөхөөсөө өмнө л тэр хүнээ судлаад, мэдээллээ цуглуулчихаж болно шүү дээ. 

-“Ятгах тусам нягтал” аян хэдий хугацаанд үргэлжлэх вэ?

-Энэ аян бүтэн жилийн хугацаанд үргэлжилнэ. Монголд залилангийн гэмт хэрэг их гарч байна. Тэр дотор цахим болон санхүүгийн луйвар их байгаа шүү гэдгийг иргэдэд анхааруулж, өөрсдийгөө эрсдэлээс  хамгаалах дадал суулгах юм. Наад захын жишээ гэхэд, үйлчилгээний газар ороод л цахим картныхаа нууц дугаарыг зарлаад, хашгирах нь холгүй байдаг.  Түүнийгээ болих л хэрэгтэй. Аль болох өөрсдөө нууц дугаараа хийдэг, хувийн мэдээллээ алдахгүй байхад суралцах, соёлжих хэрэгтэй байна.

-Монголд хамгийн их үйлдэгдэж байгаа санхүүгийн залилан гэвэл?

-Монголчууд фэйсбүүкнийхээ нууц үгийг маш их алдаж, түүнтэй холбоотой луйвар их гарах болсон. Зугаа гэсэн янз бүрийн зүйл рүү орж, хуваалцдаг. Нэр алдартай тухай хүний мэдээллийг сонирхол татах гарчигтайгаар фэйсбүүкт нийтэлдэг. Түүнийг нь унших гээд дараад ордог. Түүнээс болоод хувийн мэдээллээ алдаж байна. Нөгөө талаар нууц үгээ бид маш хялбархан хийдэг. Гар утасны дугаар, төрсөн он, сараар нууц үг хийдэг.  Жишээлбэл, манайд бүртгэлтэй хэрэг байна. Хүний фэйсбүүк руу ороод, өөрийнхөө тухай оруулсан мэдээллээс нь харж байгаад нууц үгийг нь таагаад хийдэг. Хүмүүс төрсөн он, сар, өдөр, утасны дугаар гээд зарим мэдээллээ оруулчихдаг. Түүнээс хараад тааж тоо хийж байгаад 300 гаруй хүний фэйсбүүкийн нууц үгийг мэдээд авчихсан тохиолдол бий. Ямар нэгэн техологи хэрэглэж байгаа юм алга. Хакердаж байгаа юм байхгүй. Зүгээр л өөрийнх нь төрсөн он, сар, утасны дугаарыг хийгээд, фэйсбүүкийг нь нээчихдэг. Ингээд хоёр, гуравхан өдрийн дотор 300 гаруй хүний фэйсбүүкийн нууц үгийг мэдээд авчихсан. Дараа нь нууц үгийг нь солиод, хүмүүс рүү чат илгээгээд, мөнгө аваад, залилан хийчихэж байгаа юм.

-Дотоодод үйлдэгдэж буй цахим залилангийн хэргийн илрүүлэлт ямар байна вэ?

-Би зөвхөн фэйсбүүктэй холбоотой залилантай холбоотой тоо баримтыг хэлье. Фэйсбүүктэй  холбоотой 400 орчим гэмт хэрэг бүртгэгдсэн байдаг юм. Үүний 50 орчим хувь буюу 260 гаруй хэргийг илрүүлсэн. 2019 оны аравдугаар сарын байдлаар. 2019 оны 11, 12 дугаар сард үйлдэгдсэн хэргийн тоон мэдээлэл 2020 оны эхний улиралдаа гарчихна. Дотоодод үйлдэгдэж байгаа энэ төрлийн хэргийн илрүүлэлт харьцангуй өндөр хувьтай байдаг. Ер нь энэ төрлийн хэрэг илрэхгүй байна гэж байхгүй л дээ.

-И-мэйл хаягаар залилан хийх тохиолдол ч гарч байгаа гэсэн мэдээлэл байна. Энэ талаар мэдээлэл өгвөл?

-2019 онд манайд И-мэйл хаягтай холбоотой залилангийн гэмт хэргийн 18 гомдол мэдээлэл бүртгэгдсэн. Хамгийн багадаа 10, ихдээ 200 гаруй мянган ам.долларын гүйлгээ хийсэн байсан.  И-мэйл хаягаар шаардлагагүй мэдээлэл, холбоос ирэхээр л хүлээгээд авчихдаг, дараад орчихдог. Тэгэхээр бүх харилцагчийн мэдээллээ алдчихдаг. Гэмт хэрэгтнүүд харилцагчийн мэдээлэл дундаас түүвэрлээд, төлбөр тооцоо, мөнгөтэй холбоотойг сонгож аваад, хяналт тавиад явж байдаг. Улмаар төлбөрийн нэхэмжлэх ирэх хүртэлх хугацаанд хоёр харилцагч ямар ч саадгүй харилцаад, мэдээллээ солилцоод явдаг. Яг нэхэмжлэл илгээгээд, цаанаас нь харилцагч байгууллагаас дансаа явуулах агшинд л гэмт этгээд өөрийнхөө дансыг оруулаад, хуурамч хаягнаас мэдээлэл явуулчихдаг. Тэр нь нэг үсэг, цэг таслалын зөрүүтэй л байдаг. Үсгийг нь урд, хойно нь оруулах гэх мэтээр. Мэйл хаягийг нь үсэг, тоогоор нь нарийн шалгаж байж л анзаарахаас нүдэн баримжаагаар хараад мэдэхээргүй.

Тэгэхээр хүмүүс их дүнтэй гүйлгээ хийх гэж байгаа бол  мэйл хаягаа заавал нягталж, шалгаж байх хэрэгтэй. Зарим тохиолдолд харилцагч байгууллагын данс өөрчлөгдөөд хүрээд ирдэг тохиолдол ч байдаг. Хүмүүс “Тэд дансаа өөрчилсөн юм байх даа” гэж бодоод л мөнгөө шилжүүлчихдэг.  Гэтэл банкинд очоод үзээрэй. “Харилцагчийн чинь данс өөрчлөгдсөн бол заавал тодруулаарай” гэсэн санамжууд бий. Бид 2017 онд банкуудтай ярилцаж байгаад л тийм санамж байрлуулсан. Банк болгон тийм санамжтай. Гэтэл манай иргэд тэр санамжийг ч анзаарч, олж хардаггүй.  Иргэд энэ мэт жижигхэн юм шиг мөртлөө чухал зүйлсээ анхаарч баймаар байна. Тэгвэл залилангийн гэмт хэргийн хохирогч болохгүй шүү дээ.

-Фэйсбүүкээр залилуулсан иргэд цагдаад гомдол гаргахад хэргийг удаан шийддэг. Банкууд мөнгө луйвардаж авсан хүний харилцагчийн  мэдээллийг гаргаж өгөхөөс татгалздаг гэх мэт мэдээлэл гардаг.  Энэ талаар тайлбар өгөөч?

-Энэ ташаа мэдээлэл. Өнөөдөр  цагдаад гомдол гаргачихаад маргааш нь данс харилцагчийн мэдээллийг хуулийн байгууллагаас шаарддаг. Маргааш нь шууд хүний мэдээллийг өгөх боломж байхгүй. Мөрдөн шалгах ажиллагаа гэдэг чинь хүний эрхтэй холбоотой асуудал. Бид хэрэг бүртгэл нээгээгүй байж бусдын мэдээллийг авах боломжгүй. Иргэнээс гомдол ирэхээр хэрэг бүртгэлийн хэрэг нээгээд, мөрдөн шалгах ажиллагааныхаа явцад банкуудаас мэдээлэл цуглуулдаг. Үндсэндээ нотлох баримт цуглуулсны дараа банкуудтай хамтарч ажиллана. Банкууд ямар нэг байдлаар мэдээлэл гаргаж өгөхөөс татгалзаж байгаагүй. 

12
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

12 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

66.181.161.109Зочин   • 2020, 1 сарын 18. 12 цаг 22 минут

Үйлчилгээний газрууд болон дэлгүүрүүд тухайн хүнээ нууц кодоо өөрөө оруулах боломжоор хангамаар байна. Хүн хүрэхгүй газар пос машинаа байршуулна эсвэл машинаа өөрөө таг атгачихаад нууц үгээ хэл гээд орилоод байна цаг алдахгүй муудалцахгүйн тулд хэлэхээс өөр аргагүй. Уг нь үйлчилгээний соёл нууцлалд орох зүйл ш дээ

98.253.30.34Kkkk   • 2020, 1 сарын 18. 5 цаг 25 минут

Ene nuhor ooroo delguurt pin codoo zarlaal orilood bsan shdee kkk.

202.55.180.58Зочин   • 2020, 1 сарын 17. 16 цаг 22 минут

uilchilgeenii baiguullaga d uilchiluulehdee pin code oo uursduu hiij bai

202.21.108.233БЗД зам дагуу газар   • 2020, 1 сарын 17. 14 цаг 38 минут

БЗД зам дагуу техникийн нөхцөлтэй дутуу баригдсан барилгатай газар зарна. Утас 88145555

202.21.108.233Бумбатын аманд газар зарна   • 2020, 1 сарын 17. 14 цаг 38 минут

Богд уулын Бумбатын аманд 3га газар зарна. Утас 99197689

202.21.108.233ТЭЦ4-т газар зарна.   • 2020, 1 сарын 17. 14 цаг 37 минут

ТЭЦ4-т аж ахуйн газар зарна. Утас 88145555

64.119.25.78Худалдагч нар   • 2020, 1 сарын 17. 9 цаг 46 минут

Худалдагч нар код чинь хэд бэ гэж асуудаг аа болих хэрэгтэй. Хүний хувийн нууцад бүдүүлгээр халдаж байгаа гэдгээ мэдэх хэрэгтэй

64.119.20.165Зочин   • 2020, 1 сарын 17. 10 цаг 14 минут

Тийм шүү. Би кодоо өөрөө хийнэ гэхээр зарим нь дургүйцэж, уурлаад л үнэн бүдүүлэг ээ үйлчилгээний соёл нь ч хаа байгаа юм бүү мэд .

202.179.31.242Зочин   • 2020, 1 сарын 17. 9 цаг 05 минут

голомтын карт маань дэлгүүрүүдэд пин код нэхэхээ болчихлоо

202.170.80.25Зочин   • 2020, 1 сарын 17. 16 цаг 14 минут

Пин нэхэх нь тухайн карт дээр биш пос дээр нь тохиргоо хийдэг. Пин нэхдэггүй пос байна аа л гэсэн үг дээ.

109.232.240.26Zochin   • 2020, 1 сарын 17. 8 цаг 52 минут

MXEGazar bolon holbogdoh toriin baiguullaguud hudaldaa uilchilgee erheldeg buh gazruudad hudaldan avagchaas pin kodoo hel gej shaarddagaa bolih talaar sanuulga ogoh estoi. haah haanaa soeltoi uilchileegeeg l hevshuulmeer bgaan.

202.179.8.4Иргэн   • 2020, 1 сарын 17. 8 цаг 34 минут

Дэлгүүр, үйлчилгээний газрууд "Пин код чинь хэд вэ" гэж асуудгаа болих хэрэгтэй байна бас

Шинэ мэдээ

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё4 сар 18. 20:23Эргэн төлөгдөхгүйгээр цугласан хагас тэрбумын орлогынхоо талаар Мобиком корпорацийн Япон эзэд болон Гүйцэтгэх захирал Кожи Курушима хариулт өгнө үү1 сар 18. 15:39Б.Энхбаяр vs Д.Амарбаясгалан1 сар 18. 11:30Соёлын сайд Ч.Номин та ДБЭТ-ын ерөнхий балетмейстер Д.Дашлхагвыг хамгаалж ажлуулсаар байх уу?2023, 12 сар 22. 16:13Мисс Бямбасүрэн “Miss Asian Awards 2023” тэмцээнд дэд байр эзэллээ2023, 12 сар 8. 12:01Ардчилсан намын даргын Ажлын албаны даргаар намын даргын зөвлөх Энхтөрийн Галбадралыг томиллоо2023, 12 сар 4. 13:04ФИДИК-ийн загвар гэрээний үнэ тогтоох, ажил хүлээлцэх асуудал2023, 11 сар 26. 14:46ТОДРУУЛГА: Цагдаагийн байгууллагын гэр бүлийн хүчирхийллийн дуудлага, мэдээллийн бүртгэл шинэчлэгдсэн2023, 11 сар 19. 14:32Зүүсэн цол энгэрээс гялтагнана, Зурсан түүх тэнгэрээс ч гялалзана2023, 11 сар 4. 10:44БЗД: Үерт автсан хороодод ариутгал, халдваргүйжүүлэлт хийж байна2023, 10 сар 30. 10:35Н.Баярмөнх: Орон сууцны хороолол дунд хашаалсан шүүхийн маргаантай гэх газруудыг шийдвэр гартал чөлөөлөх хэрэгтэй2023, 10 сар 30. 10:32А.Баяр: БЗД-ийн VII хороонд үйл ажиллагаа эрхэлдэг бар, цэнгээний газруудыг цэгцэлнэ2023, 10 сар 30. 10:28БЗД-ийн Ерөнхий боловсролын сургуулиудад “Цахим” индрийг гардуулсаар байна2023, 10 сар 26. 11:03Зөвшөөрлөөр тогтохгүй зөрчлүүдээ нуух аа боль! Ондо2023, 10 сар 16. 13:58Төрийн өмчит “Мон-Атом” компанийн Гүйцэтгэх захирал асан Э.Галбадрал: Ураны салбар эдийн засгийн эргэлтэд орсноор эдийн засгийг солонгоруулах нэгэн тод шар өнгө болж байгаад баяртай байна2023, 10 сар 13. 19:37Л.Лувсандэмбэрэл: Багш, шавь, гэр бүл гэсэн гурвалсан холбоо сайн байж амжилтад хүрдэг2023, 10 сар 5. 14:37Л.Оюун-Эрдэнийн ээлжит том нүүдэл нь ТӨСӨВ байх нь!2023, 9 сар 27. 15:08ТАНИЛЦ: АН-ын дарга Л.Гантөмөрийн зөвлөхүүд2023, 9 сар 25. 14:06Н.Баярмөнх: Хоол захиалж идсэн гэх 54 сая төгрөгөөр гамшгийн үед ажилласан төрийн алба хаагчдын хоол хүнсийг шийдвэрлэсэн2023, 9 сар 19. 11:07“Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх арга зүй“ сэдэвт бүсчилсэн сургалт болж байна2023, 9 сар 18. 16:32“Нээлттэй –Хөвсгөл-2023” арга хэмжээ Улаанбаатарт болно2023, 9 сар 18. 11:17Цагдаагийн байгууллага, Нэгдсэн Үндэсний байгууллагын Хүүхдийн сан хамтран цахим орчинд үйлдэгдэж буй хүүхдийн эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах,иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, мэдээллийн технологийн зохистой хэрэглээг бий болгох, зорилготой “Нууцалъя- Private” нөлөөллийн аяныг эхлүүлжээ. Тус аян энэ сарын 15-ны өдрөөс 12 сарын 25-ны хугацаанд улсын хэмжээнд зохион байгуулагдана2023, 9 сар 17. 16:28Зул бөхөхийнхөө өмнө бадамладаг!2023, 9 сар 15. 12:57ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД #ЭРСДЭЛГҮЙ_ИРЭЭДҮЙ ӨДӨРЛӨГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА2023, 9 сар 5. 17:49ХҮҮХДИЙГ ЗОХИСГҮЙ АГУУЛГААС ХАМГААЛЦГААЯ2023, 9 сар 5. 16:28Хүүхэд хамгааллын хөтөлбөр2023, 8 сар 29. 17:05Хүн худалдаалах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх “Мэддэг, Мэдээлдэг байя” аян эхэллээ2023, 8 сар 29. 16:42АН-ын 16 Дэд дарга тойрогт нэр дэвшихээр Л.Гантөмөртэй тохирчээ2023, 8 сар 29. 11:23ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ АРГА ХЭМЖЭЭ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА2023, 8 сар 26. 16:50Зүүн дөрвөн замын автобусны буудлын ТҮЦ-үүдийг нүүлгэжээ2023, 8 сар 25. 11:00
© 2008 - 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.