Цэргийн албаны тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.3 дахь хэсэгт цэргийн бэлтгэл алба хаах насны иргэн жил бүр цэргийн бүртгэлд бүртгүүлж, цэргийн үүрэгтний үнэмлэхэд тэмдэглэл хийлгэнэ гэж заасан байдаг. Энэ хүрээнд жил бүрийн нэгдүгээр сард цэргийн бүртгэлийг явуулдаг.
2020 оны цэргийн үүрэгтэн, бэлтгэл офицеруудын бүртгэлийн ажил энэ сарын 20-ны өдрөөс ирэх хоёрдугаар сарын 7-ны өдрүүдэд зохион байгуулах юм байна.
Энэ талаар НЗДТГ-ын цэргийн штабын тоо бүртгэлийн офицер, дэд хурандаа С.Баярмагнайгаас тодрууллаа.
-Энэ жилийн цэргийн бүртгэлийн онцлог юу вэ?
-Нийслэлийн Засаг даргын 2019 оны А/1248 дугаар захирамжийн дагуу цэргийн бүртгэл нийслэлийн хэмжээнд энэ сарын 20-ны өдрөөс буюу ирэх даваа гарагийн 09.00 цагт нийслэлийн 173 хороонд нэгэн зэрэг эхэлнэ. Энэ жил нийслэл хотоос "Нэг хот-Нэг стандарт" хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа. Үүнтэй уялдуулан энэ жилийн цэргийн бүртгэлийн ажлыг зохион байгуулж гэдгээрээ онцлогтой. Өөрөөр хэлбэл, цэргийн бүртгэлтэй холбоотойгоор хийж байгаа ажил, арга хэмжээнүүд, сурталчилгаа гэх мэт бүхий л зүйлийг нэг стандарттай болгож байгаа. Мөн хүн ам, орон сууцны Улсын ээлжит тооллогын дараа зохион байгуулагдаж байгаагаараа онцлог юм.
- Иргэн /18-50 насны эрэгтэйчүүд/
- 60 хүртэлх насны бэлтгэл дээд болон ахлах офицерууд
- 55 хүртэлх насны бэлтгэл дунд офицер болон ахлагч
-Нийслэлийн хэмжээнд цэргийн бүртгэлд хамрагдах ёстой хэчнээн хүн байдаг юм бэ?
-2019 оны статистик дүн мэдээгээр нийслэлийн хэмжээнд 348 мянга орчим иргэн байдаг. Бид Статистикийн үндэсний хорооноос илүү нарийвчилсан тоон мэдээллийг аваад, дүүргүүд рүү хүргүүлсэн.
-Бүртгүүлэхээр очиход ямар бичиг баримт бүрдүүлэх шаардлагатай вэ?
-Цэргийн үүрэгтний үнэмлэхтэйгээ л ирэхэд болно. Бүртгүүлэхэд ямар ч чирэгдэл байхгүй. 1-2 минутын дотор л бүртгүүлээд гарах боломжтой учраас бүртгүүлэх ёстой иргэд иргэнийхээ үүргийг биелүүлж, хуулиа дээдлээд заавал бүртгүүлээрэй гэж хэлмээр байна.
-Цэргийн үүрэгтний үнэмлэхээ гээгдүүлсэн иргэд яах ёстой вэ?
-Нэг хувь цээж зураг, иргэний үнэмлэхийн хуулбар, 2000 төгрөгтэй очоод шинээр үнэмлэхээ нээлгээд, шууд бүртгүүлэх боломжтой.
-Амралтын өдрүүдэд бүртгэл хийх үү?
-Хийнэ. Бямба гарагт 10.00-17.00, ням гарагт 12.00-16.00, ажлын өдрүүдэд 09.00-19.00 цагийн хооронд бүртгэнэ. Өөрөөр хэлбэл, иргэд ажлаа тараад харих замдаа эсвэл амралтын өдрүүдээр бүртгүүлэх боломжтой гэсэн үг.
-Цэргийн насны залуучуудын хувьд цэрэгт явах, алба хаах хүсэл сонирхол хэр байдаг юм бэ. Хангалттай байж чаддаг уу?
-Цэргийн насны залуучуудын цэрэгт явах сонирхол, хандлага нь сүүлийн жилүүдэд нэмэгдсэн. Иргэдийн ухамсар сайжирсан. Бүртгүүлэхгүй бол болохгүй юм байна. Цэргийн алба хаах ёстой гэсэн бодолтой болж, иргэнийхээ үүргийг биелүүлэх хэрэгтэйг ойлгосон байна. Харамсалтай нь тэдгээр залуучуудын 20 гаруй хувь нь эрүүл мэндээрээ тэнцэхгүй хасагддаг.
Т.ГЭРЭЛ
5 сэтгэгдэлСэтгэгдэл бичих
нууц тоо буюу 348 мянган цэргийн үүрэгтэн байдаг гэж нууцаа задлаад сууж байх юм. Одоо үед нууцыг сейфнээс нь биш хэвлэл мэдээллээс нь шүүрдэж ухвал олох боломжтой гэж үнэн юм даа
20 ноос биш 18 буюу хагас сайн өдрөөс бүртгэж эхлэхгүй малнууд юм аа
hiih ajlaa olj yadsan humuusiin ajil jil bur burtguulne burtgel ni heveeree l bn sh tei.taivan stagt tiim l stereg eh oron setgeltei yum bol 18aac 50 nas hurtel bugdiig ni steregt tatchihaach
2 минутаас хэтэрвэл хаячихаад гараад явчиж болохын байна. Хорооны авгай нараа сайн үүрэгдээрэй дээ. Хөгшөөн
za burtgel ene jil yagaad oroitoj bnaa. burtguulseer baigaad sursan bna