Европын Хөлбөмбөгийн холбооноос 2018 оны санхүүгийн тайлангаа гаргаж, тухайн жилд телевизийн эрхээс хамгийн их ашиг олсон 20 багийг нэрлэжээ. Энэ жагсаалтыг Английн премьер лигийн багууд дүүргэсэн байна.
Тодруулбал, хамгийн их ашиг орлоготой 20 багийн 17 нь премьер лигийн клуб байгаа юм. Ла лигээс "Барса", "Реал Мадрид" багтсан бол "Ювентус" Сери А-г төлөөлжээ. Жагсаалтыг Английн алдарт "Манчестер Юнайтед" тэргүүлсэн бөгөөд 2018 онд телевизийн орлогоос 187 сая евро олсон байна. Энэ нь тус багийн тухайн жилийн орлогын 28 хувьтай тэнцэж буй аж.
Испанийн хоёр том баг "Барса" болон "Реал" 6, 8 дугаар байрт бичигджээ. "Ювентус"-ын хувьд 20 дугаар байрт 122 саяын орлогоо бичигдэж.
Телевизийн эрхээс хамгийн их ашиг олсон 20 баг
1. «Манчестер Юнайтед» (Англи) – 187 сая евро (2018 оны орлогын 28%)
2. «Манчестер Сити» (Англи) – 177 (32%)
3. «Ливерпүүл» (Англи) – 172 (32%)
4. «Челси» (Англи) – 167 (33%)
5. «Тоттенхэм» (Англи) – 167 (39%)
6. «Барселона» (Испани) – 166 (24%)
7. «Арсенал» (Англи) – 164 (36%)
8. «Реал» (Испани) – 150 (20%)
9. «Эвертон» (Англи) – 147 (69%)
10. «Ньюкасл» (Англи) – 143 (71%)
11. «Лестер» (Англи) – 140 (78%)
12. «Вест Хэм» (Англи) – 138 (68%)
13. «Бөрнли» (Англи) – 137 (87%)
14. «Кристал Пэлас» (Англи) – 136 (80%)
15. «Борнмут» (Англи) – 134 (88%)
16. «Саутгемптон» (Англи) – 132 (77%)
17. «Уотфорд» (Англи) – 127 (88%)
18. «Брайтон» (Англи) – 124 (79%)
19. «Хаддерсфилд» (Англи) – 124 (88%)
20. «Ювентус» (Итали) – 122 (30%)
Сэтгэгдэл бичих