Улаанбаатар хотын хэмжээнд агаарын чанарыг хянах 15 харуул ажиллаж байгаа бөгөөд 15 минут тутамд 3-6 үзүүлэлтийг хэмжиж, Agaar.mn цахим хуудсаар тасралтгүй мэдээлж байгаа.
Тэгвэл Agaar.mn цахим хуудсанд мэдээлснээр өнөөдөр 09:00 минутын байдлаар нийслэлийн Толгойт, МҮОНРТ орчмын агаар бохирдолтой гарлаа. Харин Монгол газар, Ургах наран орчмын агаар хэвийн, дөрвөн цэгт бага бохирдолтой гарчээ.
Агаарын чанарын индекс 0-50 үед хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөлөл үзүүлэхгүй. Харин 51-100 заасан тохиолдолд агаарын чанар шаардлага хангах боловч зарим бохирдуулах бодисын нөлөөлөлд хэт мэдрэг хүмүүс өртөж болзошгүй юм. Харин ДЭМБ-аас гаргасан стандартаар агаарын бохирдол 500-гаас дээш бол хүний эрүүл мэндэд онц ноцтой хохирол учруулна гэж үздэг аж.
1 сэтгэгдэлСэтгэгдэл бичих
Тухай бүр нь мэдээлнэ ??