2020 оны 1-р сарын 17
11 цаг 35 минут

Хойд хөршид юу болоод байна вэ

ОХУ-ын Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ огцроод байгаа билээ. Энэ талаар ОХУ-д Элчин сайдаар ажиллаж байсан, ахмад дипломатч Н.Мишигдоржтой ярилцлаа.

-ОХУ-ын  Зас­гийн газар бүрэн бүрэл­дэхүү­нээрээ огцорлоо.  Гэнэтийн гэмээр энэ үйл явдлын тухай таамаг, яриа улс төрийн хүрээнд байв уу?

-Бидний хөрш, олон жилийн найрсаг харил­цаатай байж ирсэн ОХУ-д шинэч­лэлийн салхи сэвэлзсэн үйл явдлууд эрчимтэй өрнөж эхэллээ. Ерөнхийлөгч В.Путин Холбооны Дээд танхим, Төрийн Дум болон ард түмэндээ хандаж, Үндсэн хуульд  өөрчлөлт хийх зөвлөл байгуулсан тухайгаа мэдэгдэв.

Улмаар одоогийн  Засгийн газар буюу Дмитрий Медведевийн толгойлсон Засгийн газраа бүрэн бүрэлдэхүүнээр нь  огцрууллаа.  Энэ бол өөрчлөлт шинэчлэлийн  цаг үе мөн.  Мөн энэхүү үйл явдлаараа дэлхий нийтэд улс төрийн реформ  гэж байдаг,  энэ нь тодорхой цаг үеийн асуудал биш, байн байн шинэчлэгдэж байх учиртай гэдэг санаа сэдлийг өглөө.

-Үндсэн хуулиа өөрчлөхөөр болсон талаар мэдэгдлээ.  Энэ асуудлыг та юу гэж харж байна вэ?

– ОХУ одоогийн Үндсэн хуулиа Ельциний хууль  гэх нь бий. Бараг 30-аад жилийн өмнө Төрийн думаа танкийн их буу хэрэглэн  буулгаж авсныхаа дараа баталж байсан.  Тухайн үед хэт нэг талыг барьсан агуулгатай хууль болсон гэж  шүүмжилж байв. Өнгөрсөн хугацаанд энэ хуульд В.Путины санаачилгаар хоёр удаа өөрчлөлт оруулсан  юм.   Ерөнхийдөө орчин цагийн шаардлагад нийцсэн шаггүй сайн хууль гэж үздэг. Харин В.Путин одоо гол төлөв дотоод бодлогын асуудлыг хөндсөн, ялангуяа иргэд рүү чиглэсэн заалтуудыг оруулж ирэх бололтой. Тухайлбал, иргэдийн орлого, ажил эрхлэлтийг нэмэгдүүлэх, ядуурлыг бууруулах, эрүүл мэндийн асуудлыг хөндөнө гэжээ. ОХУ-д болж буй энэ үйл явдал нь Үндсэн хууль шүтээн биш, улс орны аливаа үйл ажиллагаанаас шалтгаалан хэдэн ч удаа өөрчилж болно гэдгийг харууллаа. Тэглээ гээд галав  юүлж, газар цөмрөхгүй. Мөн Үндсэн хуулийг үндсээр нь  өөрчлөх биш, зарим нэг нэмэлт, өөрчлөлт оруулах юм гэдгийг В.Путин онцолж байна. Уг хуулийн амин сүнс, араг ясанд гар хүрэхгүй гэсэн үг.

-Засгийн газрыг огц­руулах болсон шалтгаан нь Үндсэн хуулийн өөрчлөлттэй яаж уялдаж байгаа юм бэ?

-Аливаа  Засгийн газар янз бүрийн шалтгаанаар шүүмжлэлд хамгийн  их өртдөг.  Энэ бол хэвийн үзэгдэл. Сүүлийн 3-4 жилд Засгийн газрын тэргүүний байр суурь суларч, эдийн засгийн олон асуудлыг ерөнхийлөгч В.Путин гардан хариуцах болсон нь ажиглагдаж байв.  Тухайл­бал, Үндэсний томоохон төслүүд, гадаадын хөрөнгө оруулалт гэх мэтээс үүнийг харж болно. Мөн олон улсын байдал нь тогтвортой биш. Их, бага орнууд хуйвалдааны аргаар ОХУ-ыг шахах, ганцаардуулах оролдлого гаарч, энэ нь удаан үргэлжилж байна. Ийм нөхцөлд эдийн засгийн либераль удирдлага явуургүй болсноор барахгүй, үндэсний эрх ашигт  нь харшилж эхлээд байв. Мөн Засгийн газрын үйл ажиллагаанд хот, хөдөөд шүүмжлэлтэй хандах болсон. Энэ нь огцрох нэг шалтгаан болсон.

-Дараагийн Ерөн­хий сайдын нэрийг дэв­шүүлсэн байна. Михаил Мишустин гэж хэн бэ?

-ОХУ-ын Татварын  албаны дарга Михаил Мишустин инженер, эдийн засагч мэргэжилтэй, док­торын зэрэгтэй хүн. Татварын чиглэлд зургаан жил үр бүтээлтэй, ажилласныг ОХУ-ын хэвлэлүүд онцолж байна. Улмаар ирэх зургаан жил татварын шинэчлэлийн жил болно гэдгийг хэлжээ. Харин Ерөнхий сайд асан  Д.Медведев Үндэсний аюулгүй байдлын дэд даргаар очих бололтой. Энэ нь улсынхаа батлан хамгаалах асуудалд тэргүүн зэргийн анхаарал тавьж ажиллана гэсэн үг.

-Мөн л чухал албанд томилогдох бололтой?

-Тийм ээ.  Ер нь сүүлийн жилүүдэд ОХУ улс орныхоо батлан хамгаалах хүчийг зузаатгах, цэрэг армийг орчин үеийн зэвсэг, техникээр хангахад онцгой анхаарч мэдэгдэхүйц амжилтад хүрч байна. Энэ нь төрийн бодлогын тэргүүлэх чиглэл хэвээр байх болно гэж В.Путин мэдэгдсээр байгаа.  Барууны зарим орнууд, үндсэрхэг үзэлтнүүдийн зүгээс ОХУ -ын явуулж буй тэгш, тогтвортой, энх тайванч бодлогыг илт үгүйсгэж байна. Түүгээр ч  үл барам Европ, Азийн  ард түмнийг боолчлол мөлжлөгөөс чөлөөлсөн Зөвлөлтийн ард түмэн, улаан армийн хүндтэй гавьяаг бууруулан хараар бэхдэхийг оролдож байгаа нь үнэн.

-ОХУ-д эхэлсэн энэхүү үйл төрийн үйл явдал нь манай улс болоод тухайн улсын гадаад бодлого ямар байдлаар нөлөөлөх вэ?

 -Монгол, Оросын сайн хөршийн уламжлалт харилцаа хэвээр үргэлжилж байна.  Миний  хувьд хоёр улсын харилцаанд сэтгэл хангалуун байдаг.    В.Путин манай оронд хоёр удаа айлчлал хийсэн нь  үүний баталгаа мөн. Өнгөрсөн есдүгээр сард хийсэн айлчлалынхээ үеэр Сибирээс байгалийн хий дамжуулах хоолойг Монголын нутгаар дамжуулан тавих асуудлыг судалж үзнэ гэдгээ мэдэгдсэн.  Улмаар  үүний дараахан  Оросын “ГАЗПРОМ” компанийн удирдлагыг дуудаж шинээр тавих хоолойг Монголын нутгаар дамжуулан тавих үүрэг өгсөн.  Энэ  ажил бодит болох цаг хаяанд ирлээ.  Энэ бол найрамдал итгэлцэл, хамтын ажиллагааны үр дүн юм даа.

Т.БАТСАЙХАН

Эх сурвалж:
5
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

5 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

109.183.244.156Зочин   • 2020, 1 сарын 18. 17 цаг 25 минут

MEDVEDIIGEEN ZAILUULZ CHADAAGUI BOL JMAR REPORM YM BOLDOO

150.129.142.68zochin   • 2020, 1 сарын 18. 12 цаг 40 минут

Estoi jinhene kommunizmiin uner nevt hanhalsan hun bn odoo ter sotsializmiin uees chini uls ornuud shal uur bolson

202.55.180.58darvin   • 2020, 1 сарын 17. 14 цаг 18 минут

Oroc ulc baigaa uchiraac delhiid dain degdehgui baigaa ni tuiliin unen Amerik bolood baruunii ornuud Oroc Ulciig delhiin tavtsangaac zailuulj oorcdiin noerholoo delhiid togtoohiin toloo delhiin 2 r dainaac hoish ulairan hootssoldcoor odiig hurlee harin daan ch Oroc Ulciig barj idehgui ni todorhoi bollooo Oroc ulc horsh zergeldee Mongol Hytad turk Ciri araviin ornuud hiigeed bucad ornuudtai nairamdalt hariltsaagaa batatgaj amjlaa

150.129.142.68zochinj   • 2020, 1 сарын 18. 12 цаг 43 минут

chi odoo 20 zuundaa amidarch bn ter chini ungursun

202.72.245.123я   • 2020, 1 сарын 17. 11 цаг 39 минут

эдийн засгийн нөөцөө технологийн хөгжил рүү хөтлөх алхам мөн олон улсын шахалтын эсрэг бодлого

Шинэ мэдээ

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё4 сар 18. 20:23Эргэн төлөгдөхгүйгээр цугласан хагас тэрбумын орлогынхоо талаар Мобиком корпорацийн Япон эзэд болон Гүйцэтгэх захирал Кожи Курушима хариулт өгнө үү1 сар 18. 15:39Б.Энхбаяр vs Д.Амарбаясгалан1 сар 18. 11:30Соёлын сайд Ч.Номин та ДБЭТ-ын ерөнхий балетмейстер Д.Дашлхагвыг хамгаалж ажлуулсаар байх уу?2023, 12 сар 22. 16:13Мисс Бямбасүрэн “Miss Asian Awards 2023” тэмцээнд дэд байр эзэллээ2023, 12 сар 8. 12:01Ардчилсан намын даргын Ажлын албаны даргаар намын даргын зөвлөх Энхтөрийн Галбадралыг томиллоо2023, 12 сар 4. 13:04ФИДИК-ийн загвар гэрээний үнэ тогтоох, ажил хүлээлцэх асуудал2023, 11 сар 26. 14:46ТОДРУУЛГА: Цагдаагийн байгууллагын гэр бүлийн хүчирхийллийн дуудлага, мэдээллийн бүртгэл шинэчлэгдсэн2023, 11 сар 19. 14:32Зүүсэн цол энгэрээс гялтагнана, Зурсан түүх тэнгэрээс ч гялалзана2023, 11 сар 4. 10:44БЗД: Үерт автсан хороодод ариутгал, халдваргүйжүүлэлт хийж байна2023, 10 сар 30. 10:35Н.Баярмөнх: Орон сууцны хороолол дунд хашаалсан шүүхийн маргаантай гэх газруудыг шийдвэр гартал чөлөөлөх хэрэгтэй2023, 10 сар 30. 10:32А.Баяр: БЗД-ийн VII хороонд үйл ажиллагаа эрхэлдэг бар, цэнгээний газруудыг цэгцэлнэ2023, 10 сар 30. 10:28БЗД-ийн Ерөнхий боловсролын сургуулиудад “Цахим” индрийг гардуулсаар байна2023, 10 сар 26. 11:03Зөвшөөрлөөр тогтохгүй зөрчлүүдээ нуух аа боль! Ондо2023, 10 сар 16. 13:58Төрийн өмчит “Мон-Атом” компанийн Гүйцэтгэх захирал асан Э.Галбадрал: Ураны салбар эдийн засгийн эргэлтэд орсноор эдийн засгийг солонгоруулах нэгэн тод шар өнгө болж байгаад баяртай байна2023, 10 сар 13. 19:37Л.Лувсандэмбэрэл: Багш, шавь, гэр бүл гэсэн гурвалсан холбоо сайн байж амжилтад хүрдэг2023, 10 сар 5. 14:37Л.Оюун-Эрдэнийн ээлжит том нүүдэл нь ТӨСӨВ байх нь!2023, 9 сар 27. 15:08ТАНИЛЦ: АН-ын дарга Л.Гантөмөрийн зөвлөхүүд2023, 9 сар 25. 14:06Н.Баярмөнх: Хоол захиалж идсэн гэх 54 сая төгрөгөөр гамшгийн үед ажилласан төрийн алба хаагчдын хоол хүнсийг шийдвэрлэсэн2023, 9 сар 19. 11:07“Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх арга зүй“ сэдэвт бүсчилсэн сургалт болж байна2023, 9 сар 18. 16:32“Нээлттэй –Хөвсгөл-2023” арга хэмжээ Улаанбаатарт болно2023, 9 сар 18. 11:17Цагдаагийн байгууллага, Нэгдсэн Үндэсний байгууллагын Хүүхдийн сан хамтран цахим орчинд үйлдэгдэж буй хүүхдийн эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах,иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, мэдээллийн технологийн зохистой хэрэглээг бий болгох, зорилготой “Нууцалъя- Private” нөлөөллийн аяныг эхлүүлжээ. Тус аян энэ сарын 15-ны өдрөөс 12 сарын 25-ны хугацаанд улсын хэмжээнд зохион байгуулагдана2023, 9 сар 17. 16:28Зул бөхөхийнхөө өмнө бадамладаг!2023, 9 сар 15. 12:57ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД #ЭРСДЭЛГҮЙ_ИРЭЭДҮЙ ӨДӨРЛӨГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА2023, 9 сар 5. 17:49ХҮҮХДИЙГ ЗОХИСГҮЙ АГУУЛГААС ХАМГААЛЦГААЯ2023, 9 сар 5. 16:28Хүүхэд хамгааллын хөтөлбөр2023, 8 сар 29. 17:05Хүн худалдаалах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх “Мэддэг, Мэдээлдэг байя” аян эхэллээ2023, 8 сар 29. 16:42АН-ын 16 Дэд дарга тойрогт нэр дэвшихээр Л.Гантөмөртэй тохирчээ2023, 8 сар 29. 11:23ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ АРГА ХЭМЖЭЭ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА2023, 8 сар 26. 16:50Зүүн дөрвөн замын автобусны буудлын ТҮЦ-үүдийг нүүлгэжээ2023, 8 сар 25. 11:00
© 2008 - 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.