2020 оны 1-р сарын 17
14 цаг 35 минут

Төрийн банк байт харвааны тамирчдыг дэмжиж ажиллана

МҮОХ-ны хурлын танхимд өнөөдөр Төрийн банк болон Монголын Байт харвааны холбоотой хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа.  Энэ удаад Олимпын эрхээ авсан байт харвааны тамирчдыг дэмжиж ажиллахаар болжээ. Хамтран ажиллах санамж бичигт Төрийн банкны бизнес хариуцсан дэд захирал Д.Сугар, Монголын байт харвааны холбооны тэргүүн дэд Ерөнхийлөгч С.Эрдэнэболд гарын үсэг зурсан юм. 

Мөн гарын үсэг зурах ёслолд Төрийн банкны төлөөлөл болон байт харвааны дасгалжуулагч, тамирчдын төлөөлөл оролцлоо. Ийнхүү Байт харвааны холбоо Төрийн банктай хамтарч ажилласнаар Токиогийн олимпын наадамд оролцох эрхээ авсан ОУХМ Б.Отгонболд, Пара байт харвааны шигшээ багийн тамирчин, Спортын мастер Н.Мөнхбаатар нар бэлтгэл сургуулилтаа тасралтгүй, тууштай хийх боломж бүрдэж байгаа юм.  

Гарын үсэг зурах ёслолын дараа Төрийн банкны болон Байт харвааны холбооны удирдлагууд үг хэлж, сэтгэгдлээ хуваалцлаа. 

Д.Сугар: Төрийн банк шилдэг тамирчдаа цаашид ч дэмжиж ажиллана 

Төрийн банкны бизнес хариуцсан Дэд захирал 

-Хүн төрөлхтний их баяр цэнгэл, "Токио-2020" олимпын наадамд оролцох эрхээ монгол хүний саруул ухаан, хүч чадал, авхаалж самбаагаар дайчлан байж авсан байт харвааны хоёр тамрчиндаа амжилт хүсье. Өнөөдөр санамж бичигт гарын үсэг зурснаар байт харвааны хоёр тамирчныхаа олимпын наадамд оролцох нөхцөл бололцоог бүрэн хангаж боломж бүрдэж байна. Бид тэр боломжийг бүрэн бүрдүүлэхийн төлөө ажиллах болно гэдгээрээ энэ санамж бичгээрээ илэрхийлж байгаа юм. Төрийн банк 2018, 2019 оны хугацаанд шинэ удирдлагын багаар ажиллаж байна. Төрийн өмчит компани, төрийн өмчийн байгууллага яаж амжилттай ажиллаж болдог вэ гэдгийн жишээг харуулж буйгаараа бахархаж байгаа. 

Бид нийгмийн өмнө хүлээсэн хариуцлагынхаа хүрээнд маш олон ажлыг хийж байна. Жишээлбэл, боловсролын салбарт, тэр дундаа багш нарын мэдлэг, чадварыг дээшлүүлэх чиглэлээр БСШУСЯ-тай хамтарч ажилласан. "Багш" нэвтрүүлгийг ивээн тэтгэж ажиллалаа. Саяхан Эх, хүүхдийн эрүүл мэндийн төвд Монголд ганцхан байдаг хүүхдийн амьсгалын аппаратыг бэлэглэсэн. Байгаль орчныг хамгаалах чиглэлээр "Хүрээлэн" төсөлтэй хамтарч ажиллаж байна. Гэх мэт маш олон байгууллага, хувь хүнтэй хамтарч ажиллаж, нийгмийн өмнө хүлээсэн үүргээ амжилттай биелүүлж байгаа. Үүний нэг хэлбэр нь, Монголын нэр хүндийг дэлхийн дэвжээнд гаргах тамирчидтайгаа хамтарч ажиллаж байна. Цаашид олон тамирчныг амжилт гаргахад нь туслах болно. Токиогийн олимпын эрхээ авсан  Б.Отгонболд, Н.Мөнхбаатар нартаа амжилт хүсье. Токиогийн тэнгэрт Монголын төрийн далбаа намирах болтугай. Төрийн банкны ажилчид, харилцагчдын сэтгэл шингэсэн манай банкны далбаа хамтдаа мандах байх гэдэгт итгэл дүүрэн байна. 

С.Эрдэнэболд:  Токиогийн тэнгэрт Монголын далбааг мандуулахад Төрийн банкны дэмжлэг маш чухал 

Монголын байт харвааны холбооны тэргүүн дэд Ерөнхийлөгч 

-Монголын байт харвааны үйл ажиллагаа, тамирчдын маань хөлс хүчийг, дасгалжуулагчдын үнэ цэнийг, спортод хайртай мянга мянган хүний чин сэтгэлийг дэмжиж байгаа Төрийн банкны хамт олондоо Монголын Байт харвааны холбооны нэрийн өмнөөс чин сэтгэлийн халуун талархал илэрхийлье. 2020 онд Токиогийн тэнгэр алтан соёмбот далбаагаа мандуулах нь спортод сэтгэл зүрхээ зориулсан хүн бүхний хамгийн том зорилго. Энэ том үйл хэрэгт Төрийн банк хамт олныхоо итгэл, сэтгэлийг шингээсэн дэмжлэгийг үзүүлж байгаа нь маш чухал. 

Нуугаад яахав, чин үнэнийг хэлэхэд, тамирчдад дэмжлэг бараг байдаггүй. Байтын тамирчдын дунд судалгаа хийгээд үзэхээр, ихэнх нь гэр хороололд амьдардаг. Шаардлага, нөхцөл хангахгүй газар ихэвчлэн бэлтгэлээ хийдэг. Спортынх нь төрөл нь өөрөө тансаг зэрэглэлийн орчин нөхцлийг шаарддаг. Гэхдээ нэгэн 60-ны туршид энэ спортод элэгтэй, сэтгэл зүрхээ зориулсан хүмүүсийн хөлс хүч дээр байт харваа тогтож ирсэн. 2020 онд байт харвааны 60 жилийн ой тохиож байгаа. 60 жилийн босгон дээр олимпын наадамд оролцох гэж байна. 60 жилийн түүхэндээ анх удаа 2019 онд спортын болон спортын дэд мастер нийлээд 19-ийг төрүүлсэн. 

Хоёр жилийн өмнө бид 360 байт харвааны талбайг бүтээн байгуулж байлаа. Энэ бүтээн байгуулалтыг Төрийн банк дэмжиж оролцсон. Төрийн банк анх удаа биднийг дэмжиж, тусалж байгаа юм биш. Гурав дахь удаагаа байт харвааны спортынхныг дэмжиж байна.  Д.Сугар захиралдаа, Төрийн банкны хамт олондоо баярлалаа. Б.Отгонболд, Н.Мөнхбаатар нартаа амжилт хүсье. Та бүхэнд Монголын ард түмэн найдаж байгаа шүү" хэмээлээ.   

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Шинэ мэдээ

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё4 сар 18. 20:23Эргэн төлөгдөхгүйгээр цугласан хагас тэрбумын орлогынхоо талаар Мобиком корпорацийн Япон эзэд болон Гүйцэтгэх захирал Кожи Курушима хариулт өгнө үү1 сар 18. 15:39Б.Энхбаяр vs Д.Амарбаясгалан1 сар 18. 11:30Соёлын сайд Ч.Номин та ДБЭТ-ын ерөнхий балетмейстер Д.Дашлхагвыг хамгаалж ажлуулсаар байх уу?2023, 12 сар 22. 16:13Мисс Бямбасүрэн “Miss Asian Awards 2023” тэмцээнд дэд байр эзэллээ2023, 12 сар 8. 12:01Ардчилсан намын даргын Ажлын албаны даргаар намын даргын зөвлөх Энхтөрийн Галбадралыг томиллоо2023, 12 сар 4. 13:04ФИДИК-ийн загвар гэрээний үнэ тогтоох, ажил хүлээлцэх асуудал2023, 11 сар 26. 14:46ТОДРУУЛГА: Цагдаагийн байгууллагын гэр бүлийн хүчирхийллийн дуудлага, мэдээллийн бүртгэл шинэчлэгдсэн2023, 11 сар 19. 14:32Зүүсэн цол энгэрээс гялтагнана, Зурсан түүх тэнгэрээс ч гялалзана2023, 11 сар 4. 10:44БЗД: Үерт автсан хороодод ариутгал, халдваргүйжүүлэлт хийж байна2023, 10 сар 30. 10:35Н.Баярмөнх: Орон сууцны хороолол дунд хашаалсан шүүхийн маргаантай гэх газруудыг шийдвэр гартал чөлөөлөх хэрэгтэй2023, 10 сар 30. 10:32А.Баяр: БЗД-ийн VII хороонд үйл ажиллагаа эрхэлдэг бар, цэнгээний газруудыг цэгцэлнэ2023, 10 сар 30. 10:28БЗД-ийн Ерөнхий боловсролын сургуулиудад “Цахим” индрийг гардуулсаар байна2023, 10 сар 26. 11:03Зөвшөөрлөөр тогтохгүй зөрчлүүдээ нуух аа боль! Ондо2023, 10 сар 16. 13:58Төрийн өмчит “Мон-Атом” компанийн Гүйцэтгэх захирал асан Э.Галбадрал: Ураны салбар эдийн засгийн эргэлтэд орсноор эдийн засгийг солонгоруулах нэгэн тод шар өнгө болж байгаад баяртай байна2023, 10 сар 13. 19:37Л.Лувсандэмбэрэл: Багш, шавь, гэр бүл гэсэн гурвалсан холбоо сайн байж амжилтад хүрдэг2023, 10 сар 5. 14:37Л.Оюун-Эрдэнийн ээлжит том нүүдэл нь ТӨСӨВ байх нь!2023, 9 сар 27. 15:08ТАНИЛЦ: АН-ын дарга Л.Гантөмөрийн зөвлөхүүд2023, 9 сар 25. 14:06Н.Баярмөнх: Хоол захиалж идсэн гэх 54 сая төгрөгөөр гамшгийн үед ажилласан төрийн алба хаагчдын хоол хүнсийг шийдвэрлэсэн2023, 9 сар 19. 11:07“Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх арга зүй“ сэдэвт бүсчилсэн сургалт болж байна2023, 9 сар 18. 16:32“Нээлттэй –Хөвсгөл-2023” арга хэмжээ Улаанбаатарт болно2023, 9 сар 18. 11:17Цагдаагийн байгууллага, Нэгдсэн Үндэсний байгууллагын Хүүхдийн сан хамтран цахим орчинд үйлдэгдэж буй хүүхдийн эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах,иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, мэдээллийн технологийн зохистой хэрэглээг бий болгох, зорилготой “Нууцалъя- Private” нөлөөллийн аяныг эхлүүлжээ. Тус аян энэ сарын 15-ны өдрөөс 12 сарын 25-ны хугацаанд улсын хэмжээнд зохион байгуулагдана2023, 9 сар 17. 16:28Зул бөхөхийнхөө өмнө бадамладаг!2023, 9 сар 15. 12:57ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД #ЭРСДЭЛГҮЙ_ИРЭЭДҮЙ ӨДӨРЛӨГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА2023, 9 сар 5. 17:49ХҮҮХДИЙГ ЗОХИСГҮЙ АГУУЛГААС ХАМГААЛЦГААЯ2023, 9 сар 5. 16:28Хүүхэд хамгааллын хөтөлбөр2023, 8 сар 29. 17:05Хүн худалдаалах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх “Мэддэг, Мэдээлдэг байя” аян эхэллээ2023, 8 сар 29. 16:42АН-ын 16 Дэд дарга тойрогт нэр дэвшихээр Л.Гантөмөртэй тохирчээ2023, 8 сар 29. 11:23ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ АРГА ХЭМЖЭЭ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА2023, 8 сар 26. 16:50Зүүн дөрвөн замын автобусны буудлын ТҮЦ-үүдийг нүүлгэжээ2023, 8 сар 25. 11:00
© 2008 - 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.