2020 оны 1-р сарын 19
11 цаг 30 минут

Төрийн болон хувийн өмчийн сургууль, цэцэрлэгүүд Хотын соёл мэдээллийн цагтай болно

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан төрийн болон хувийн өмчийн сургууль, цэцэрлэгийн удирдлагуудтай уулзах арга хэмжээ  өчигдөр /2020.01.17/ Соёлын төв өргөөнд боллоо. Тус арга хэмжээнд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан,  Нийслэлийн Засаг даргын Хүний хөгжил, нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогч Ш.Анхмаа, НЗДТГ-ын дарга Р.Батрагчаа, НЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлстийн дарга М.Эрдэнэжаргал, Нийслэлийн Боловсролын газрын орлогч дарга Л.Буянтогтох нарын албаны хүмүүс оролцлоо. 

Тус уулзалтад 400 гаруй сургууль, цэцэрлэгийн 1000 орчим удирдах ажилтнууд хамрагдлаа. Уулзалт арга хэмжээг нээж Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан хэлсэн үгэндээ “Улаанбаатар хотыг 2040 он хүртэл хөгжүүлэх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг бид боловсруулж Монгол Улсын Засгийн газарт өргөн барихаар бэлтгэлээ. Мөн Нийслэлийн Засаг Даргын Зөвлөлийн хурлаар Улаанбаатар хотыг 2030 он хүртэл хөгжүүлэх хэтийн зорилтыг дэвшүүлж, хөгжлийн стратеги төлөвлөгөөнд тусгахдаа хүн төвтэй хот болох, цаашлаад хүндээ хөрөнгө оруулалт хийж, асуудлуудыг шийдвэрлэхийг зорьж ажиллаж байна.

Боловсролын салбарт 2017 онд 18.4 тэрбум төгрөг, 2018 онд 23.9 тэрбум төгрөг, 2019 онд 51.7 тэрбум төгрөг, 2020 онд 192 тэрбум, төгрөгийн хөрөнгө оруулалт хийлээ. Нийслэлд Сургууль цэцэрлэгийн хамрагдалт 74.6 хувьтай байна. Өнөөдрийн байдлаар Нийслэлд гурван ээлжээр хичээллэдэг сургууль байхгүй болсон. Төр засаг, нийслэлээс сургууль, цэцэрлэгийн барилга байгууламжийг шинээр барих, нэмэгдүүлэх ажлыг шат дараатайг хэрэгжүүлсээр байх болно. Гэхдээ бид нэг зүйлийг анхаарах ёстой. Энэ бол хүүхэд багачуудын соёл, хүмүүжлийн ажил юм. Багш, сурган хүмүүжүүлэгчид та бүхэн хүүхдүүдэд мэдлэг чадвар олгохын зэрэгцээ тэдэнд соёл хүмүүжил, сахилга хариуцлагыг төлөвшүүлэх  асуудал хамгийн чухал байна.  Хотын даргын хувьд олон газраар явж байхад явсан газар бүхэнд ажлын хариуцлагыг дээшлүүлэх шаардлагатай болсон байна. Бидэнд хөрөнгө мөнгө дутагдалтай байна гэхээсээ илүүтэй ёсзүй, ажлын хариуцлага хяналтыг бий болгох шаардлагатай байна” хэмээлээ.

Нийслэлийн Засаг даргын Хүний хөгжил, нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогч Ш.Анхмаа Нийслэлийн засаг даргын захирамжийг танилцуулж, захирамжийн хүрээнд бүрэн дунд сургуулиудад хэрэгжих "Хотын соёл" мэдээллийн цагийн агуулгыг боловсролын салбарын байгууллагын удирдлагуудад танилцууллаа. 

Үүний дараагаар сургууль, цэцэрлэгийн удирдлагуудын зүгээс Хотын даргад хандан асуулт асууж, санал сэтгэгдлээ илэрхийллээ. Тухайлбал, 

“Тольт” сургуулийн захирал Д.Жаргалсайхан: “Шинэ оны анхны уулзалтаа боловсролын салбарынхантай хийж байгаад баяртай байна. Хотын дарга тавьсан илтгэлдээ хариуцлага ёс зүйн асуудлыг хөндлөө. Хүүхдийн сургалт хүмүүжлийг хамтатгаж соёлтой боловсролтой хүн бэлтгэх ёстой гэсэн хотын даргын гаргасан санаачилгатай санал нэг байна. Мөн Хотын соёл мэдээллийн цагийг сургууль болгон боломж нөхцөл, бодлого үзэл баримтлалдаа нийцүүлээд зохион байгуулах хэрэгтэй. Хүүхэд бүр багаасаа сурч төлөвшиж байж соёлтой боловсролтой Монгол улсаа авч явах иргэн болно. Тиймээс Хотын даргын санаачилгыг сурган хүмүүжүүлэгч хүний хувьд бүрэн дэмжиж байна” гэв. 

СХД-ийн 117 дугаар цэцэрлэгийн эрхлэгч П.Амаржаргал: "Хотын соёлыг бий болгоход хүүхдийг багаас нь сургуулийн өмнөх наснаас нь анхаарч зөв монгол хүн болгоно. Цэцэрлэгийн багш ажилчид хүүхдийн  зөв хүмүүжлийн суурийг тавихад хандлагааа өөрчилөх хэрэгтэй. Өөрөөр хэлбэл соёлжих хэрэгтэй гэж хэлмээр байна. Монгол улс зах зээлийн нийгэмд шилжих үед дан ганц боловсролыг хэтэрхий их анхаарч хүмүүжлийг орхигдуулсан тал байдаг.Тиймээс цаг хугацаа алдахгүй хүүхдийг хүмүүжүүлэх ажлыг эхлүүлж байгаад Хотын дарга санаачилж эхлүүлж байгаад талархалтай байна" гэв.

Сургууль, цэцэрлэгийн удирдлагуудаас Хотын даргад хандан хүүхдийн үдийн цай чанар, стандартын шаардлагад нийцэхгүй байгаа тухай, цэцэрлэгийн хүнс хариуцдаг байгуулагын үйл ажиллагаа учир дутагдалтай байгаа тухай, сургуулийн орчмын тохижилтын ажлыг сайжруулах, багш ажилчдын цалин хангамжийн аргачлалыг оновчтой болгох зэрэг асуултуудыг заалнаас асууж, мөн бичгээр 50 гаруй асуулт ирүүлсэн байна.

Хотын дарга С.Амарсайхан багш, удирдах ажилтнуудын тавьсан асуултуудыг холбогдох газар уламжлан шийдвэрлэх тухайгаа хэлсний зэрэгцээ "Сурагчдын үдийн цайтай холбоотой гомдол  бидэнд ирж байгаа. Хүүхдийн үдийн цай бол зарим хүмүүсийн харж байгаа бизнес биш. Үдийн хоолноос хэн ч ашиг хонжоо хайх ёсгүй. Хамгийн сайн чанартай хоол, цайг бид хүүхдүүдээ өгч чаддаггүй юмаа гэхэд тэдэндээ ядаж, эрүүл аюулгүй, цэвэр орчинд бэлтгэгдсэн, нас биений онцлогт тохирсон илчлэг, амин дэмтэй бүтээгдэхүүнийг хэрэглүүлэх тал дээр анхаарах ёстой. 2020 оны 1 сараас хүүхдийн үдийн цайны  болон цэцэрлэгийн хүүхдийн хоолны зардлыг Засгийн газраас  50 хувиар нэмэгдүүлсэн байгаа. Гэхдээ энэ нь бүрэн хангалттай зардал биш гэдгийг ойлгож байна. Нэмэгдэж байгаа зардлыг  хүүхдийн эрүүл мэндэд тустай амин дэм, тэжээллэг чанарт хүрэхүйц хоол хүнсний бүтээгдэхүүн авалгүйгэр хэн нэгэн даргын халаасанд орж болохгүй гэдэг хатуу байр суурьтай байгаа" гэлээ. 

https://www.facebook.com/Officialnews.UB/videos/2259885617646838/ 

Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

 

2
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

2 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

202.179.24.101Зочин   • 2020, 1 сарын 19. 17 цаг 46 минут

Хол явуулахаар хүн гаргахгүй хоёр хоноод өөрөө гаргахгүй бичигтэнүүд их болж Хэний бүтээгдэхүүн бэ

202.9.46.213Зочин   • 2020, 1 сарын 19. 13 цаг 27 минут

Сүүлийн үеийн сургууль төгссөн багш нар гэж хүний оронцогууд болоод байна.Мэдлэг чадваргүй, мэргэжлийн ухаан гэж байхгүй, тэгээд бас цалин голно, энд тэнд очиж хоног төөрүүлнэ.Худлаа ярина.Багш бэлдэж байгаа сургуулиуд маш муу боловсон хүчин бэлдэж байна.

Шинэ мэдээ

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё4 сар 18. 20:23Эргэн төлөгдөхгүйгээр цугласан хагас тэрбумын орлогынхоо талаар Мобиком корпорацийн Япон эзэд болон Гүйцэтгэх захирал Кожи Курушима хариулт өгнө үү1 сар 18. 15:39Б.Энхбаяр vs Д.Амарбаясгалан1 сар 18. 11:30Соёлын сайд Ч.Номин та ДБЭТ-ын ерөнхий балетмейстер Д.Дашлхагвыг хамгаалж ажлуулсаар байх уу?2023, 12 сар 22. 16:13Мисс Бямбасүрэн “Miss Asian Awards 2023” тэмцээнд дэд байр эзэллээ2023, 12 сар 8. 12:01Ардчилсан намын даргын Ажлын албаны даргаар намын даргын зөвлөх Энхтөрийн Галбадралыг томиллоо2023, 12 сар 4. 13:04ФИДИК-ийн загвар гэрээний үнэ тогтоох, ажил хүлээлцэх асуудал2023, 11 сар 26. 14:46ТОДРУУЛГА: Цагдаагийн байгууллагын гэр бүлийн хүчирхийллийн дуудлага, мэдээллийн бүртгэл шинэчлэгдсэн2023, 11 сар 19. 14:32Зүүсэн цол энгэрээс гялтагнана, Зурсан түүх тэнгэрээс ч гялалзана2023, 11 сар 4. 10:44БЗД: Үерт автсан хороодод ариутгал, халдваргүйжүүлэлт хийж байна2023, 10 сар 30. 10:35Н.Баярмөнх: Орон сууцны хороолол дунд хашаалсан шүүхийн маргаантай гэх газруудыг шийдвэр гартал чөлөөлөх хэрэгтэй2023, 10 сар 30. 10:32А.Баяр: БЗД-ийн VII хороонд үйл ажиллагаа эрхэлдэг бар, цэнгээний газруудыг цэгцэлнэ2023, 10 сар 30. 10:28БЗД-ийн Ерөнхий боловсролын сургуулиудад “Цахим” индрийг гардуулсаар байна2023, 10 сар 26. 11:03Зөвшөөрлөөр тогтохгүй зөрчлүүдээ нуух аа боль! Ондо2023, 10 сар 16. 13:58Төрийн өмчит “Мон-Атом” компанийн Гүйцэтгэх захирал асан Э.Галбадрал: Ураны салбар эдийн засгийн эргэлтэд орсноор эдийн засгийг солонгоруулах нэгэн тод шар өнгө болж байгаад баяртай байна2023, 10 сар 13. 19:37Л.Лувсандэмбэрэл: Багш, шавь, гэр бүл гэсэн гурвалсан холбоо сайн байж амжилтад хүрдэг2023, 10 сар 5. 14:37Л.Оюун-Эрдэнийн ээлжит том нүүдэл нь ТӨСӨВ байх нь!2023, 9 сар 27. 15:08ТАНИЛЦ: АН-ын дарга Л.Гантөмөрийн зөвлөхүүд2023, 9 сар 25. 14:06Н.Баярмөнх: Хоол захиалж идсэн гэх 54 сая төгрөгөөр гамшгийн үед ажилласан төрийн алба хаагчдын хоол хүнсийг шийдвэрлэсэн2023, 9 сар 19. 11:07“Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх арга зүй“ сэдэвт бүсчилсэн сургалт болж байна2023, 9 сар 18. 16:32“Нээлттэй –Хөвсгөл-2023” арга хэмжээ Улаанбаатарт болно2023, 9 сар 18. 11:17Цагдаагийн байгууллага, Нэгдсэн Үндэсний байгууллагын Хүүхдийн сан хамтран цахим орчинд үйлдэгдэж буй хүүхдийн эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах,иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, мэдээллийн технологийн зохистой хэрэглээг бий болгох, зорилготой “Нууцалъя- Private” нөлөөллийн аяныг эхлүүлжээ. Тус аян энэ сарын 15-ны өдрөөс 12 сарын 25-ны хугацаанд улсын хэмжээнд зохион байгуулагдана2023, 9 сар 17. 16:28Зул бөхөхийнхөө өмнө бадамладаг!2023, 9 сар 15. 12:57ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД #ЭРСДЭЛГҮЙ_ИРЭЭДҮЙ ӨДӨРЛӨГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА2023, 9 сар 5. 17:49ХҮҮХДИЙГ ЗОХИСГҮЙ АГУУЛГААС ХАМГААЛЦГААЯ2023, 9 сар 5. 16:28Хүүхэд хамгааллын хөтөлбөр2023, 8 сар 29. 17:05Хүн худалдаалах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх “Мэддэг, Мэдээлдэг байя” аян эхэллээ2023, 8 сар 29. 16:42АН-ын 16 Дэд дарга тойрогт нэр дэвшихээр Л.Гантөмөртэй тохирчээ2023, 8 сар 29. 11:23ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ АРГА ХЭМЖЭЭ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА2023, 8 сар 26. 16:50Зүүн дөрвөн замын автобусны буудлын ТҮЦ-үүдийг нүүлгэжээ2023, 8 сар 25. 11:00
© 2008 - 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.