Английн премьер лигийн 23дугаар тойргийн хүрээнд хүснэгтийг тэргүүлэгч "Ливерпүүл" клуб талбайдаа "Манчестер Юнайтед"-ыг хүлээж авч, туллаа. Улирлын эхний хагаст хоёр баг "Олд траффорд" цэнгэлдэхэд тулахад 1:1-ээр тэнцсэн. Үндсэндээ премьер лигийн улирлын эхний хагаст "Ливерпүүл"-ээс оноо салгасан ганц баг нь "Улаан чөтгөрүүд" байсан юм.
Тэгвэл "Энфильд" цэнгэлдэхэд талбайн эзэд илүү байж, өрсөлдөгчөө 2:0-ээр буулгаж авлаа. Ингэснээр 22 тойргийн тоглолтын дараа 21 хожиж, ганцхан тэнцсэн үзүүлэлттэй, 64 оноотой хүснэгтийг тэргүүлж байна. Араас нь нэхэж байгаа "Манчестер Сити" тэднээс даруй 16 оноогоор хоцорч байгаа. Хэрвээ "Ливерпүүл" дутуу нэг тоглолтдоо хожсон гэж тооцвол 19 онооны зөрүүтэй тэргүүлж байна гэсэн үг.
Тоглолтын 14 дэх минутад "Ливерпүүл"-ийн төвийн хамгаалагч Ван Дайк гоолдож, багтаа тэргүүлэл авчирсан. Тэгвэл Салах 90 дэх минутад нэгийг нэмж, багийнхаа ялалтыг баталгаажуулсан юм.
1 сэтгэгдэлСэтгэгдэл бичих
YNWA