2020 оны 1-р сарын 20
13 цаг 20 минут

“Хоггүй орчин” ажлын хэсэг байгуулж, хог цэвэрлэгээний ажлыг эрчимжүүлэхээр болов

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөний үеэр хотын Захирагч С.Амарсайхан нийслэлийн нутгийн захиргааны байгууллагын зарим удирдлагуудаас цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулан хийж гүйцэтгэж байгаа ажлын явцыг тодруулж, хэд хэдэн чиглэлд үүрэг даалгавар өглөө. Энэ удаагийн шуурхай зөвлөгөөнөөр Хотын захирагч С.Амарсайхан "Хоггүй орчин" ажлын хэсэг байгуулж, энэ хүрээнд Хотын ерөнхий менежер Т.Гантөмөр, Нийслэлийн Байгаль орчны газар, Нийслэлийн газар зохион байгуулалтын алба болон төвийн зургаан дүүргийн удирдлагуудын хамтаар гэр хорооллын дунд, гудамж талбайд цугларсан хур хогийг зөөж, цэвэрлэх үүрэг өглөө.

Тэрбээр “Албан тушаалтнууд шат шатандаа хариуцлагатай ажилламаар байна. Дүүргүүдэд явж ажиллахад гудамж талбай хогондоо дарагдсан, энд тэнд хур хогийн цэг үүссэн байдалтай  байна. Дүүрэг хороодын Засаг дарга нар ажлаа гудамж талбайгаараа явж ажлаа хийх хэрэгтэй. Тэмдэглэлт өдрүүдийг тохиолдуулан, эсвэл хавар намрын их цэвэрлэгээ хийх байдлаар хог цэвэрлэгээний асуудалд ханддаг биш, өдөр бүр амьдарч буй газар орчмоо цэвэрлэж хэвших ёстой. Дүүргийн дарга нар цэвэрлэгээ, ТҮК-ийн компаниудын ажлыг шахаж, хяналтаа тавьж ажилла. 2020 оныг стандарттай  жил болгон зарласан ч  хогондоо дарагдсан байна. Хогоо цэвэрлэж чадахгүй байж бид стандарт ярих боломжгүй. Тиймээс өнөөдрөөс эхэлж Захирагчийн ажлын алба, дүүрэг хороодын Засаг дарга нар, ТҮК-ын удирдлагуудтай хамтарч төвийн зургаан дүүргээр явж ажилла. Цэвэрлэгээний компаниудын үйл ажиллагааг эрчимжүүлж ажилла” хэмээн үүрэг өгөв.  

Мөн Туул гол дагуух барилгажаагүй газрын судалгааг гаргаж, Улаанбаатар  ногоон парк байгуулах чиглэлээр зураг төсөл гаргах, хэрэгжүүлэх ажлыг эхлүүлэх чиглэлийг ЗАА, Нийслэлийн Хот байгуулалт хөгжлийн газар, Нийслэлийн Байгаль орчны газар, Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанд дарга нарт өглөө.  Ногоон парк байгуулах ажлыг ирэх гуравдугаар сараас эхлэх аж.

Түүнчлэн Улаанбаатар хотын “Эдийн засгийн форум-2020”-ыг зохион байгуулах бэлтгэл ажлыг хангах,  “Сургуулийн автобус”-ны өглөө, өдөр, орой хичээл эхлэх болон тарах цагуудад сурагчдын аюулгүй байдлыг сайтар хангах, гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлуудаа зохион байгуулах, Налайхын авто зам дагуух тэмдэг тэмдэглээг шинэчлэх, хурдны дээд хязгаарыг 80 км/цаг болгож, холбогпох арга хэмжээг аьч ажиллах, хашаа хайсыг засварлаж янзлахыг холбогдох албан тушаалтнуудад үүрэг болголоо.

 Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

1
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

64.119.16.24M   • 2020, 1 сарын 20. 13 цаг 51 минут

ногоон парк гэх мэт Монгол хэл бичгээр ЦЭЦЭРЛЭГТ ХҮРЭЭЛЭН гээн нэрийдэж болно шүү хөө.

Шинэ мэдээ

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё4 сар 18. 20:23Эргэн төлөгдөхгүйгээр цугласан хагас тэрбумын орлогынхоо талаар Мобиком корпорацийн Япон эзэд болон Гүйцэтгэх захирал Кожи Курушима хариулт өгнө үү1 сар 18. 15:39Б.Энхбаяр vs Д.Амарбаясгалан1 сар 18. 11:30Соёлын сайд Ч.Номин та ДБЭТ-ын ерөнхий балетмейстер Д.Дашлхагвыг хамгаалж ажлуулсаар байх уу?2023, 12 сар 22. 16:13Мисс Бямбасүрэн “Miss Asian Awards 2023” тэмцээнд дэд байр эзэллээ2023, 12 сар 8. 12:01Ардчилсан намын даргын Ажлын албаны даргаар намын даргын зөвлөх Энхтөрийн Галбадралыг томиллоо2023, 12 сар 4. 13:04ФИДИК-ийн загвар гэрээний үнэ тогтоох, ажил хүлээлцэх асуудал2023, 11 сар 26. 14:46ТОДРУУЛГА: Цагдаагийн байгууллагын гэр бүлийн хүчирхийллийн дуудлага, мэдээллийн бүртгэл шинэчлэгдсэн2023, 11 сар 19. 14:32Зүүсэн цол энгэрээс гялтагнана, Зурсан түүх тэнгэрээс ч гялалзана2023, 11 сар 4. 10:44БЗД: Үерт автсан хороодод ариутгал, халдваргүйжүүлэлт хийж байна2023, 10 сар 30. 10:35Н.Баярмөнх: Орон сууцны хороолол дунд хашаалсан шүүхийн маргаантай гэх газруудыг шийдвэр гартал чөлөөлөх хэрэгтэй2023, 10 сар 30. 10:32А.Баяр: БЗД-ийн VII хороонд үйл ажиллагаа эрхэлдэг бар, цэнгээний газруудыг цэгцэлнэ2023, 10 сар 30. 10:28БЗД-ийн Ерөнхий боловсролын сургуулиудад “Цахим” индрийг гардуулсаар байна2023, 10 сар 26. 11:03Зөвшөөрлөөр тогтохгүй зөрчлүүдээ нуух аа боль! Ондо2023, 10 сар 16. 13:58Төрийн өмчит “Мон-Атом” компанийн Гүйцэтгэх захирал асан Э.Галбадрал: Ураны салбар эдийн засгийн эргэлтэд орсноор эдийн засгийг солонгоруулах нэгэн тод шар өнгө болж байгаад баяртай байна2023, 10 сар 13. 19:37Л.Лувсандэмбэрэл: Багш, шавь, гэр бүл гэсэн гурвалсан холбоо сайн байж амжилтад хүрдэг2023, 10 сар 5. 14:37Л.Оюун-Эрдэнийн ээлжит том нүүдэл нь ТӨСӨВ байх нь!2023, 9 сар 27. 15:08ТАНИЛЦ: АН-ын дарга Л.Гантөмөрийн зөвлөхүүд2023, 9 сар 25. 14:06Н.Баярмөнх: Хоол захиалж идсэн гэх 54 сая төгрөгөөр гамшгийн үед ажилласан төрийн алба хаагчдын хоол хүнсийг шийдвэрлэсэн2023, 9 сар 19. 11:07“Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх арга зүй“ сэдэвт бүсчилсэн сургалт болж байна2023, 9 сар 18. 16:32“Нээлттэй –Хөвсгөл-2023” арга хэмжээ Улаанбаатарт болно2023, 9 сар 18. 11:17Цагдаагийн байгууллага, Нэгдсэн Үндэсний байгууллагын Хүүхдийн сан хамтран цахим орчинд үйлдэгдэж буй хүүхдийн эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах,иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, мэдээллийн технологийн зохистой хэрэглээг бий болгох, зорилготой “Нууцалъя- Private” нөлөөллийн аяныг эхлүүлжээ. Тус аян энэ сарын 15-ны өдрөөс 12 сарын 25-ны хугацаанд улсын хэмжээнд зохион байгуулагдана2023, 9 сар 17. 16:28Зул бөхөхийнхөө өмнө бадамладаг!2023, 9 сар 15. 12:57ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД #ЭРСДЭЛГҮЙ_ИРЭЭДҮЙ ӨДӨРЛӨГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА2023, 9 сар 5. 17:49ХҮҮХДИЙГ ЗОХИСГҮЙ АГУУЛГААС ХАМГААЛЦГААЯ2023, 9 сар 5. 16:28Хүүхэд хамгааллын хөтөлбөр2023, 8 сар 29. 17:05Хүн худалдаалах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх “Мэддэг, Мэдээлдэг байя” аян эхэллээ2023, 8 сар 29. 16:42АН-ын 16 Дэд дарга тойрогт нэр дэвшихээр Л.Гантөмөртэй тохирчээ2023, 8 сар 29. 11:23ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ АРГА ХЭМЖЭЭ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА2023, 8 сар 26. 16:50Зүүн дөрвөн замын автобусны буудлын ТҮЦ-үүдийг нүүлгэжээ2023, 8 сар 25. 11:00
© 2008 - 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.