Италийн Сери А лигийн 20 дугаар тойргийн хүрээнд "Ювентус" клуб талбайдаа "Парма"-г хүлээж авч, 2:1-ээр буулгаж авахад Роналдо дубль хийсэн билээ. Энэ түүний лигийн тэмцээнд оруулж буй 431, 432 дахь гоол байжээ. Ингэснээр Мессигийн амжилтыг түр эвдсэн юм.
Гэвч Месси "Гранада"-гийн эсрэг гоолдсоноор лигт 433 гоолтой болж, жагсаалтын тэргүүллээ буцааж авсан. Роналдо хоёрдугаар байрт бичигдсэн хэвээрээ үлдэв.
Роналдогийн хувьд "Манчестер Юнайтед", "Реал Мадрид", "Ювнетус" гэсэн гурван багт тоглож, гурван өөр лигт гоолдсон. Тэгвэл Месси зөвхөн Испанийн Ла лигт 433 гоол оруулсан юм. Энэ жагсаалтын гуравдугаар байрт Жимми Грейвс Английн лигт 366 гоол оруулсан амжилтаараа бичигддэг билээ.
3 сэтгэгдэлСэтгэгдэл бичих
no
харь гаригийнхан
Messi Angli Italid toglovol yah bol