2020 оны 1-р сарын 20
14 цаг 58 минут

З.Энхболд: Э.Оюунболд цагаан сараар барилдах эсэхийг Ерөнхийлөгч мэдэхгүй

Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга З.Энхболд төрийн ордонд сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

-Э.Оюунболд, Д.Цэрэнтогтох нарын допингийн асуудлыг яагаад шийдэхгүй удаад байна вэ?

-Өмнө нь цол хураасан улсууд шүүхээр явж байгаад Ерөнхийлөгчийн цол хүчингүй болгосон зарлигийг буцааж хүчингүй болгодог асуудал гараад байсан учраас хуулийн байгууллагын эцсийн хариуг хүлээзнэсэн байдалтай байна. Допинг хэрэглэсэн эсэхийг Ерөнхийлөгчийн тамгын газар тогтоохгүй. Хуулийн байгууллагаас хэрэглэсэн нь тогтоогдсон гэсэн эцсийн хариу ирвэл зарлиг гаргана. Түүнээс наана гоомой юм хийхгүй  гэж байгаа.

-Э.Оюунболд аварга цагаан сараар барилдана гээд байгаа. Барилдах юм уу?

-Түүнийг Үндэсний бөхийн холбоо  л мэднэ. Ерөнхийлөгч Э.Оюунболдыг барилдуулах эсэхийг мэдэхгүй.

-Гишүүд Австралид казино тоглосон асуудал яригдаж байна. Та ямар байр суурьтай байна?

-Хэдэн сарын өмнө Төрийн албан хаагчийн ёс зүйн дүрэмд өөрчлөлт оруулаад казино тоглосон бол халдаг болсон. Тэр хуулиар хэдэн албан хаагч халагдсан. Тэр жишгийнхээ дагуу арга хэмжээ авах байлгүй дээ. УИХ-ын гишүүн ч  гэсэн төрийн албан хаагч юм чинь. Ялгаагүй л төрийн албан хаагч юм чинь халах байлгүй дээ. МАН тэр хуулиа хэрэгжүүлэх нь үү гэдгийг харъя. Манай намын Д.Эрдэнэбатын зураг мөн байна гэж та нар хэлээд байна. Би бол арай биш юм уу гэж харсан.

-Хариуцлагыг аль түвшинд ярих ёстой вэ?

-Төрийн албан хаагчийн ёс зүй яригдаж байгаа учраас УИХ-ын Ёс зүйн дэд хороо ажиллах ёстой. Засгийн газрын хамаарал бүхий хүн байсан бол хариуцлагыг Засгийн газар ярих ёстой. Энэ тохиолдолд УИХ-ын Ёс зүйн хороонд ярина.

-Зарим шүүгчдийн бүрэн эрхийг яагаад сэргээв?

 -АТГ-аас ШЕЗ рүү бичиг явуулаад 17 шүүгчээс зургаа билүү долоон шүүгчийн  хэрэг нь нотлогдохгүй байгаа учраас түдгэлзүүлэхээ болино уу гэсэн. Тухайн үедээ АТГ-ын дарга Дашдаваа түдгэлзүүлэх үндэслэлтэй гээд баахан видео бичлэг үзүүлээд байсан шүү дээ. Одоо болохоор үгүй л гэж байна билээ. Бид дотоод ажилд нь оролцох биш. Түүнээс биш Ерөнхийлөгчийн үзэмжээр энэ шүүгч авлига авсан байж таараа гээд халдаг хууль байхгүй.

-Хайгуулын лицензүүдийг, тэр дундаа Цагаан суваргын тодорхой хувийг төр авна гэж мэдээлж байсан. Юу болсон бэ?

-Зөвхөн цагаан суварга биш улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийсэн бүх ордыг улс авах ёстой. Энэ бол зарчим. Түүнийг МАН, Засгийн газар хийхгүй гурван жил болж байна. Тэр хувийн компани өөрөө эрсдэл хийж тэр орлогыг олоогүй учраас. Рио тинто шиг өөрийн хөрөнгөөр эрсдэл хийгээд, өрөмдөөд олчихсон бол Ашигт малтмалын хуулийнхаа дагуу л явна. Социализмын үед хайгуул хийгээд илрүүлсэн бүх орд бол улсын өмч. Түүнтэй хэн ч маргахгүй.

-Та УИХ-д нэр дэвших үү?
-Дэвшиж л таарна шүү дээ.

-Тэгээд яагаад ажлаа өгөхгүй байгаа юм бэ?

-Сайдтай адил зиндааны албан тушаал эрхэлдэг болохоор ажлаа хийнгээ сонгуульд нэр дэвшиж болдог улс төрийн албан тушаал.

-Н.Номтойбаяр гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудлаар Халдашгүй байдлын хороо хуралдах байсан ч ирц хүрээгүй гэж хуралдахгүйгээр хуулийн хугацаа 48 цаг өнгөрсөн. Үүнийгээ хууль зөрчихөөс өөр аргагүй байдал байлаа гэж Ц.Нямдорж сайд мэдээлэл хийсэн. Энэ зөв юм уу?

-Шинэ юм биш. Байнга л хууль зөрчиж байгаа шүү дээ. Зөрчөөд л явж байхаас. Ч.Улаан сайд нь алга болчихоор  хуулиа зөрчөөд болж байна. Бодоход заавал ирц бүрэн байж хуралдана гэсэн зүйл байхгүй байлгүй дээ. Ч.Улаан сайдыг байхгүй байна гэдгээр шалтаглаж л байгаа байлгүй дээ бодоход.

-Та Өвөрхангай аймгаас нэр дэвших үү?

-Хаанаас ч нэр дэвшиж болно.

-Тэтгэврийн зээл тэглэх асуудал юу болж байгаа бол?

-Тэтгэврийн зээл тэглэх ҮАБЗ-ийн шийдвэр 12-р сарын 18-нд гарсан. УИХ, Засгийн газар үүнийг хэрэгжүүлсэн. Бодвол түргэн шуурхай хэрэгжүүлэх байлгүй дээ.

-Хууль тогтоох байгууллага хууль зөрчөөд байгааг хэн хянах ёстой юм бэ?

-Сонгогчид л хянах ёстой. Ерөнхийлөгч энэ УИХ туйлын бүтэлгүй  байна гэж гурван удаа мэдэгдсэн ч тарахгүй л байна.

-Та намын сонгуулийн штабыг удирдах уу?

-Одоогоор шийдэгдээгүй л байна. Юм жаахан тодорхой болог.

-Та сонгуульд АН-аас өрсөлдөнө. 100 саяын дэнчинг нь төлөх үү?

-АН нэр дэвших бодолтой хүмүүсийг Улс төрийн намын тухай хуулийн дагуу иргэн хүнээс нэг сая, байгууллагаас 10 сая төгрөг хүртэл хандив цугуулж өгөхийг хүсч байгаа. Энэ мөнгө бол АН-ын хувьд хандив. Тэр мөнгийг би хандивлахгүй. Намайг гишүүн болгоё гэж бодож байгаа хувь хүн, албан байгууллагууд хуулиараа зөвшөөрөгдсөн хэмжээнд өгөх мөнгө. Ер нь хандивгүйгээр дэлхийн аль ч улсад сонгууль явдаггүй. Хамгийн их хуульд нийцсэн дэлхий нийтийн жишгээр явж байгаа. Түүнээс биш хувиасаа мөнгө төлөөд сонгуульд ордог тийм тэнэг хүн дэлхийд байхгүй. МАН, Ерөнхий сайдын хэлснээр ямар ч хандив авахгүйгээр сонгууль хийнэ гэдгийг харин хуулийн байгууллагууд шалгах хэрэгтэй. Зардалгүйгээр сонгууль хийнэ гэж ерөөсөө байхгүй. Тэгэхээр ямар зардлаар сонгууль хийж байгаагаа а,б-гүй тайлбарлах ёстой.

-100 саяын дэнчин өгөөд сонгуульд ялагдсан ч гэсэн нам улс төрийн бодлогоор дэмжинэ гэсэн тайлбарыг С.Эрдэнэ дарга хийсэн?

-Тэр бол АН-д ямар ч нөхцөл болзолгүй өгч байгаа хандив. Тэр мөнгөөр АН сонгуулиа хийнэ. АН ялна уу, ялахгүй байна уу, түүнээс үл хамаарсан хандив. Улс төрийн намын тухай хуулийн хандив гэсэн хэсгийг олоод уншвал бүх зүйл ойлгомжтой болно.

 

 

 

15
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

15 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

66.181.161.39Зочин   • 2020, 1 сарын 21. 8 цаг 04 минут

Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга манай нам гэж яриад байх нь зөв үү

150.129.143.251бат   • 2020, 1 сарын 21. 0 цаг 56 минут

Энэ нөхрийг эртнээс таних юм. Эсгий хийх газар нохой хэрэггүй гэдэг шиг. АН энэ хүний гайгаар 2016 онд ялагдсан шүү. Дахиж сонгож болохгүй нөхөр шүү. Чонотой нөхөрлөсөн нохой аюултай шүү

94.227.242.25ard   • 2020, 1 сарын 21. 0 цаг 02 минут

esbuun golog shuu ene zi obogt

66.181.161.70МЗ   • 2020, 1 сарын 20. 23 цаг 13 минут

Чи мөн донгосовоо Эрдэнэбат биш гэнээ өөртөйгөө ижил тарваган хүмүүс хардаг юмуу өөрөөсөө том юм хардаггүй хүн парлементад хэрэггүй чи ч их хутгуур тойрогоо сонгоогүй юмуу Эрээнээс дэвш тэнд чиний хамаатан хятадууд яг чам шиг тарваган хүмүүс чамайг дэмжиж магадгүй

139.5.219.41Зочин   • 2020, 1 сарын 20. 22 цаг 47 минут

Ээ Энхболдоо харааны шил олж зүү. Цаад Д.Эрдэнэбат чинь би мөөн гээд байхад чи арай биш гээд байх юм. Хараа чинь их муудаж. Бас аливааг АН гэдэг "нүдний шил"-ээр харахаа боль.

202.9.40.127Зочин   • 2020, 1 сарын 20. 22 цаг 39 минут

ер нь бол юү ч мэдэхгүй шүү дээ

66.181.184.155ДД   • 2020, 1 сарын 20. 20 цаг 03 минут

Казинод орсыг З.Энхболд л шүүрч авч сүржигнэж байгаа биздээ. Хүний мууд дэндүү дуртай, жинхэнэ төрийн хутгуур. Чамайг ИХ-д сонгохгүй байлгүйдээ. Монголчуудыг дэндүү басамжилдаг жижиг хүндээ. Одоо улс төрөөс зайлдаа, цаг нь болсон шүү.

43.242.242.59Зочин   • 2020, 1 сарын 20. 18 цаг 36 минут

Оюунболд аргагүй ноёны бөх юм даа. Харцын хүүхэд түхүүлж болдоггүй наадам юм уу

202.21.118.6гуйя   • 2020, 1 сарын 20. 17 цаг 53 минут

Өвөрхангайгаас л битгий дэвшээрэй, гуйя.

202.126.89.21Кса   • 2020, 1 сарын 20. 17 цаг 42 минут

Тэтгэврийн зээл тэглэх шийд 12 сарын 18нд гарсан гэж байна шүү. Яахын аргагүй мэдээлэлд ойр байдаг нөхдүүд л зээл ихээр авсан. Таньдаг мэддэг улсууд эхнээсээ тэр маань зээл ав гээд байсан авсан, авдаг байж гэцгээж л байна.

37.47.225.6Зочин   • 2020, 1 сарын 20. 17 цаг 10 минут

Чамайг сонгохгуй буу горьд тайрдасаа

64.119.27.248Зочин   • 2020, 1 сарын 20. 16 цаг 48 минут

Хөрс шатахуун түгээгүүрийн эзэн дээд шүүхийн шүүгч Сонинбаяр дахиад шүүгчээр ирчихсэн байна ш дээ.

64.119.17.110Зочин   • 2020, 1 сарын 20. 16 цаг 37 минут

Цод цод гээд тун ч их пээдийж байна, энэ цодгоргуйгээр Монгол улс болно, Харин Баттулга нь чадахгуй учир под под гээд байгаам болов уу

192.82.64.153Зочин   • 2020, 1 сарын 20. 16 цаг 31 минут

Арай арай Эрдэнэбат нь би мөн гэж байхад биш л юмшиг байна лээ гэн үү ёстой ЖҮЖИГЧИН гэдгээ баталлаа шударга байлдаа Эрдэнбат байгаагүй бол бүр их ДОНГОСОО доо

202.126.89.17Kkk   • 2020, 1 сарын 20. 16 цаг 18 минут

Wtf. Vnen alia gar

Шинэ мэдээ

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё4 сар 18. 20:23Эргэн төлөгдөхгүйгээр цугласан хагас тэрбумын орлогынхоо талаар Мобиком корпорацийн Япон эзэд болон Гүйцэтгэх захирал Кожи Курушима хариулт өгнө үү1 сар 18. 15:39Б.Энхбаяр vs Д.Амарбаясгалан1 сар 18. 11:30Соёлын сайд Ч.Номин та ДБЭТ-ын ерөнхий балетмейстер Д.Дашлхагвыг хамгаалж ажлуулсаар байх уу?2023, 12 сар 22. 16:13Мисс Бямбасүрэн “Miss Asian Awards 2023” тэмцээнд дэд байр эзэллээ2023, 12 сар 8. 12:01Ардчилсан намын даргын Ажлын албаны даргаар намын даргын зөвлөх Энхтөрийн Галбадралыг томиллоо2023, 12 сар 4. 13:04ФИДИК-ийн загвар гэрээний үнэ тогтоох, ажил хүлээлцэх асуудал2023, 11 сар 26. 14:46ТОДРУУЛГА: Цагдаагийн байгууллагын гэр бүлийн хүчирхийллийн дуудлага, мэдээллийн бүртгэл шинэчлэгдсэн2023, 11 сар 19. 14:32Зүүсэн цол энгэрээс гялтагнана, Зурсан түүх тэнгэрээс ч гялалзана2023, 11 сар 4. 10:44БЗД: Үерт автсан хороодод ариутгал, халдваргүйжүүлэлт хийж байна2023, 10 сар 30. 10:35Н.Баярмөнх: Орон сууцны хороолол дунд хашаалсан шүүхийн маргаантай гэх газруудыг шийдвэр гартал чөлөөлөх хэрэгтэй2023, 10 сар 30. 10:32А.Баяр: БЗД-ийн VII хороонд үйл ажиллагаа эрхэлдэг бар, цэнгээний газруудыг цэгцэлнэ2023, 10 сар 30. 10:28БЗД-ийн Ерөнхий боловсролын сургуулиудад “Цахим” индрийг гардуулсаар байна2023, 10 сар 26. 11:03Зөвшөөрлөөр тогтохгүй зөрчлүүдээ нуух аа боль! Ондо2023, 10 сар 16. 13:58Төрийн өмчит “Мон-Атом” компанийн Гүйцэтгэх захирал асан Э.Галбадрал: Ураны салбар эдийн засгийн эргэлтэд орсноор эдийн засгийг солонгоруулах нэгэн тод шар өнгө болж байгаад баяртай байна2023, 10 сар 13. 19:37Л.Лувсандэмбэрэл: Багш, шавь, гэр бүл гэсэн гурвалсан холбоо сайн байж амжилтад хүрдэг2023, 10 сар 5. 14:37Л.Оюун-Эрдэнийн ээлжит том нүүдэл нь ТӨСӨВ байх нь!2023, 9 сар 27. 15:08ТАНИЛЦ: АН-ын дарга Л.Гантөмөрийн зөвлөхүүд2023, 9 сар 25. 14:06Н.Баярмөнх: Хоол захиалж идсэн гэх 54 сая төгрөгөөр гамшгийн үед ажилласан төрийн алба хаагчдын хоол хүнсийг шийдвэрлэсэн2023, 9 сар 19. 11:07“Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх арга зүй“ сэдэвт бүсчилсэн сургалт болж байна2023, 9 сар 18. 16:32“Нээлттэй –Хөвсгөл-2023” арга хэмжээ Улаанбаатарт болно2023, 9 сар 18. 11:17Цагдаагийн байгууллага, Нэгдсэн Үндэсний байгууллагын Хүүхдийн сан хамтран цахим орчинд үйлдэгдэж буй хүүхдийн эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах,иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, мэдээллийн технологийн зохистой хэрэглээг бий болгох, зорилготой “Нууцалъя- Private” нөлөөллийн аяныг эхлүүлжээ. Тус аян энэ сарын 15-ны өдрөөс 12 сарын 25-ны хугацаанд улсын хэмжээнд зохион байгуулагдана2023, 9 сар 17. 16:28Зул бөхөхийнхөө өмнө бадамладаг!2023, 9 сар 15. 12:57ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД #ЭРСДЭЛГҮЙ_ИРЭЭДҮЙ ӨДӨРЛӨГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА2023, 9 сар 5. 17:49ХҮҮХДИЙГ ЗОХИСГҮЙ АГУУЛГААС ХАМГААЛЦГААЯ2023, 9 сар 5. 16:28Хүүхэд хамгааллын хөтөлбөр2023, 8 сар 29. 17:05Хүн худалдаалах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх “Мэддэг, Мэдээлдэг байя” аян эхэллээ2023, 8 сар 29. 16:42АН-ын 16 Дэд дарга тойрогт нэр дэвшихээр Л.Гантөмөртэй тохирчээ2023, 8 сар 29. 11:23ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ АРГА ХЭМЖЭЭ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА2023, 8 сар 26. 16:50Зүүн дөрвөн замын автобусны буудлын ТҮЦ-үүдийг нүүлгэжээ2023, 8 сар 25. 11:00
© 2008 - 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.