2020 оны 1-р сарын 22
8 цаг 00 минут

SPEAK OUT: Хотын гишүүд орон нутагт мандатаа “булаалгах”-ыг хүсэхгүй байна

 

УИХ-ын 2020 оны сонгуулийн тойрог, мандатын хуваарилалтыг ирэх сарын 1-нээс өмнө тогтоох хуулийн заалттай. Эрх баригч  МАН-ын хувьд орон нутагт илүү дэмжлэгтэй гэдгээрээ энэ удаагийн сонгуульд аймгуудад илүү анхаарах бололтой. Тодруулбал, сонгуулийг 26 тойргоор явуулах бөгөөд нийслэлд 24, орон нутагт 52 мандат хуваарилахаар ярилцсан аж. Ингэхдээ 2016 онд нэг мандаттай байсан Говь-Алтай, Булган, Дундговь, Сүхбаатар аймгийг хоёр мандаттай болгох асуудлыг ярилцаж байгаа гэх мэдээлэл гарсан. Энэ талаар УИХ-ын гишүүдийн байр суурийг хүргэж байна.

С.ЭРДЭНЭ: ИЙМ ШУДАРГА БУС БАЙЖ БОЛОХГҮЙ

-Нэг зүйл дээр эмзэглэж байгаа. Төрийн төлөөлөл гэдэг бол сонгогчдын төлөөлөл. Түүнээс биш газар нутгийн төлөөлөл биш. Монгол Улсад байгаа гурван сая гаруй иргэний төлөөлөл төрд орж ирж,  тэдний хүсэл тэмүүлэл шаардлагыг хүргэж, нийгэм, улс төрийн шийдвэр гаргаад явдаг. Хамгийн гол нь хүн амын 50 гаруй хувь нь нийслэлд амьдардаг. Гэтэл нийт мандатын гуравны нэг нь нийслэлд ногдож байна. Ийм нөхцөл байдалд төлөөллийн асуудлыг зөв тогтоох ёстой.

28 мандатын 4-ийг нь аваад,  нэг мандаттай дөрвөн аймагт шилжүүлнэ гэж ярьж байна. Ингэвэл нийслэлд 24, аймгууд 52 мандаттай болох юм. Ийм шударга бус байж болохгүй.  Төлөөллийн зарчим алдагдаж байна.  Хөдөө орон нутагт 15 мянга орчим хүнээс нэг төлөөлөл гарна гэсэн үг.  Харин Улаанбаатар хотод 40-50 мянган хүнийг нэг хүн төлөөлж гарах болох нь. Тиймээс ядахдаа одоо байгаа мандатын тоогоо хэвээр үлдээгээд,  хөдөө байгаа 48 мандатаа дотор нь хуваарилалт хийгээч гэсэн саналтай байна.

М. ОЮУНЧИМЭГ: УЛААНБААТАР ХОТЫН МАНДАТЫГ ХАСАХ НЬ БУРУУ

-Ер нь мандатын асуудлыг хүн амын нягтаршил, газарзүйн байршлыг маш сайн харгалзаж байж тогтоох ёстой гэж би боддог. Энэ утгаараа 1.3 сая хүн амтай Улаанбаатар хотын тухайд мандатыг хасах нь буруу. Олон гишүүд байж нийслэл Улаанбаатар хотын төсөв мөнгө, тулгарч байгаа асуудлуудыг шийднэ. Сая төсөв хэлэлцэж байхад ер нь л орон нутгаас сонгогдсон гишүүд давамгайлаад ажлын хэсэгт орчихдог. Нийслэлийн хүндрэлтэй асуудлууд дээр тэр бүр санаа тавьдаггүй, мэдрэхгүй асуудал гараад байдаг. Тийм учраас Улаанбаатар хотоос түлхүү гишүүд ороосой гэж боддог. Тиймээс энэ асуудалд манай дарга нар сайн бодолцох ёстой. Гишүүд ч гэсэн энэ асуудлыг шийдэхэд тулхтай бодох ёстой гэсэн байр суурьтай байна. Мэдээж 2016 оны сонгуулиар хоёр мандаттай дөрвөн аймгийг хүчээр нэг мандаттай болгочихсон асуудал гарсан. Түүнийг засч залруулж болно. Яагаад гэвэл хүн амын төлөөллийн байгууллагад алдаа байх ёсгүй. Тэгш байх ёстой. Тэр утгаараа асуудалд хандах байх. Энэ байр сууриа хатуу илэрхийлж байгаа.

Л.БОЛД: ПАРЛАМЕНТЫН МАНДАТЫГ СОНГОГЧДЫНХОО ТООНД ТҮШИГЛЭЖ ХУВААРИЛАХ ЁСТОЙ

-Энэ бол Үндсэн хууль зөрчсөн хэрэг. Одоо хотод цөөхөн, хөдөөд олон мандат ногдож байгаа тогтолцоотой  шүү дээ. 10 жилийн өмнөх хүн амын тооллогын дүнгээрээ ингэж явдаг байсан. Одоо шинэ тооллого гарчихсан. Ямар ч эргэлзээ байхгүйгээр хотын мандатыг нэмэх ёстой. Парламентын мандатыг яг хүнийхээ тоонд, сонгогчдынхоо тоонд түшиглэж хуваарилах ёстой. Тийм учраас хотын мандатыг орон нутаг руу шилжүүлнэ гэж байж болохгүй.

Х.БАДЕЛХАН: ТЭР САНАЛЫГ ДЭМЖИЖ БАЙГАА

-Хотын мандатыг орон нутаг руу шилжүүлэх нь зөв шүү дээ. Тэр саналыг дэмжиж байгаа. Хүн амын тоо, нутаг ус, газарзүйн байршлаасаа хамаарч тэгж нэмэх санал гарсан.

Д.МУРАТ: ТОДОРХОЙ БОЛСНЫ ДАРАА БАЙР СУУРИА ИЛЭРХИЙЛНЭ

-Одоохондоо тодорхой болоогүй байгаа асуудал шүү дээ. Тодорхой болсны дараа байр сууриа илэрхийлнэ.  

С.ЧИНЗОРИГ: ДӨРВӨН АЙМАГТ НЭГ НЭГ МАНДАТ НЭМЭХ НЬ БУРУУ Ч ЗҮЙЛ БИШ

-УИХ-ын Сонгуулийн тухай хуулийг баталчихсан. Одоо УИХ-ын тогтоол гараад, тойрог байгуулах, мандатын тоог батлах асуудал ярих ёстой. Энэ асуудлыг ирэх долоо хоногоос ярина. Одоо дөрвөн аймаг нэг мандаттай байгаа. Зарим нь хоёр, зарим нь гурван мандаттай. Тиймээс нэг мандаттай байгаа дөрвөн тойрог дээр нэг нэгийг нэмье гэсэн санал гаргаж   байгаа юм билээ. Тэр нь хүн амынхаа тоогоор харьцуулаад үзэхэд, бас буруу биш ч юм болов уу гэсэн бодолтой байдаг. УИХ-д эцэслэж орж ирээгүй байгаа болохоор тодорхой байр суурь хэлэх боломжгүй. Гэхдээ ер нь бол нийслэлийн тойргуудаас хасаж  л дөрвөн мандат гаргах асуудал ярих болов уу гэж бодож байна.

Ж.БАТ-ЭРДЭНЭ: ХҮМҮҮСИЙН ЭРХ НЬ ЗӨРЧИГДӨХ НӨХЦӨЛ ОРОН НУТАГТ ИЛҮҮ БАЙНА

-Намын бүлгийн хэмжээнд бид ярилцаад,  нэг мандаттай аймгуудыг хоёр мандаттай болгох нь зүйтэй гэж үзсэн. Өмнө нь Сүхбаатар, Говь-Алтай, Дундговь, Булган аймгууд хоёр мандаттай байсан. Гэтэл 2016 оны сонгуулиар нэг нэг болгосон. Тиймээс буцаагаад энэ сонгуулиар хоёр болгоё гэсэн бодлого баримталж байгаа.Ер нь сонгуулийн хуулийн гол логик, үндэслэл нь эрх  тэгш сонголтыг л бий болгох шүү дээ. Тийм болохоор нутаг оронтой нь, иргэдийн нягтаршилтай нь уялдуулаад ард түмэнд сонголтоо хийх боломж бололцоог нээж өгөх ёстой. Энэ шаардлагын үүднээс хүн амын тоотой нь уялдуулах нь зүйтэй. Булган аймаг 62 мянган хүн амтай. Бусад аймгуудтай харьцуулахад,  хоёр мандаттай байх бүрэн бололцоотой.

Орон нутагт байгаа хүмүүс сонгуулиа өгөх боломж бололцоо ямаршуу байх вэ. Магадгүй ийш тийшээ явж мэдээллээ авдаг, сонгож байгаа хүнийхээ мэдээллийг авахад хүндрэлтэй. Газарзүйн байршлаасаа болоод нэр дэвшиж байгаа хүмүүсийн мэдээллийг авахгүй байх тал байна. Ингээд тэр хүмүүсийн эрх нь зөрчигдөх нөхцөл орон нутагт илүү байна. Харин Улаанбаатар хотод хэвлэл мэдээллийн хэрэгсэл нь хангалттай, унаа тэрэг ихтэй, мэдээлэл авах, саналаа өгөх боломж бололцоо нэлээд өндөр байна. Тэгэхээр энэ өнцгөөс нь харах хэрэгтэй.  

10
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

10 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

192.82.71.3You   • 2020, 1 сарын 22. 12 цаг 41 минут

Ulsiin ih huraliin gishuun uzshiheed odoo bolno sh dee. Ta buhend ard tumnii toloo hiih mash ih ajiluud bn.

202.179.31.56Зочин   • 2020, 1 сарын 22. 12 цаг 37 минут

.

192.82.66.151Зочин   • 2020, 1 сарын 22. 12 цаг 35 минут

nohoin baasuuud yamar ih bnaa hahaha

74.65.195.187Manan   • 2020, 1 сарын 22. 12 цаг 24 минут

Medelelel mutual, Bulhai hiih bolomjtoi Baruun aimguudad 4, 4-n mandat ugch,ugend ordoggui Hotynhny 6 duutegt neg neg Baihad l bolno

72.196.192.250Зочин   • 2020, 1 сарын 22. 12 цаг 19 минут

Tsuun hvn amtai aimgiin uul,usaar ni sanal ugvvlehnee.Ene MAN-iihan neree alna shvv!

98.244.106.112Хэнчбиш   • 2020, 1 сарын 22. 11 цаг 36 минут

Гарамгай нэр дэвшихгүй бол Хэнийгээс нэгийг хасахад болохгүй юмгүй Сонгино хайрхан Баянзүрхээс бусад дүүргээс нэгийг хасө болно шүү дээ

202.9.40.19Зочин   • 2020, 1 сарын 22. 10 цаг 57 минут

99 chine l ug ni zuv baisiimdaa

202.179.26.192иргэн   • 2020, 1 сарын 22. 10 цаг 32 минут

Зиа та нарт өмчлөөгүй байх оо

202.72.245.123zochin   • 2020, 1 сарын 22. 10 цаг 26 минут

ta nariig hen songono geed baigaa yum be. buu gorditsgoo.hehe taarsan taarnuud

103.57.92.37хөдөөний иргэн   • 2020, 1 сарын 22. 10 цаг 16 минут

дээрх аймгуудад мандат нэмдэг нь зөв.Тэгэхгүй бол өргөн уудам нутагтай аймагт 1 гишүүн сонгогдоод иргэдтэйгээ уулзаж хүрч ажиллаж чадахгүй байна.Хотод бол өөр ш дээ.1 зааланд цаг зарлаж цуглуулаад л ажлаа амжуулчихна.Ялангуяа ГАА-т бол бүр ч хэцүү.Бартаа саад ихтэй хүн ам тархуу газар иргэд сонгогчид уулзах гэдэг их бэрхшээлтэй шүү. Түүнийг дээр нөхдүүд ойлгох ёстой.Зөвхөн хувиа бодож болохгүй дээ...

Шинэ мэдээ

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё4 сар 18. 20:23Эргэн төлөгдөхгүйгээр цугласан хагас тэрбумын орлогынхоо талаар Мобиком корпорацийн Япон эзэд болон Гүйцэтгэх захирал Кожи Курушима хариулт өгнө үү1 сар 18. 15:39Б.Энхбаяр vs Д.Амарбаясгалан1 сар 18. 11:30Соёлын сайд Ч.Номин та ДБЭТ-ын ерөнхий балетмейстер Д.Дашлхагвыг хамгаалж ажлуулсаар байх уу?2023, 12 сар 22. 16:13Мисс Бямбасүрэн “Miss Asian Awards 2023” тэмцээнд дэд байр эзэллээ2023, 12 сар 8. 12:01Ардчилсан намын даргын Ажлын албаны даргаар намын даргын зөвлөх Энхтөрийн Галбадралыг томиллоо2023, 12 сар 4. 13:04ФИДИК-ийн загвар гэрээний үнэ тогтоох, ажил хүлээлцэх асуудал2023, 11 сар 26. 14:46ТОДРУУЛГА: Цагдаагийн байгууллагын гэр бүлийн хүчирхийллийн дуудлага, мэдээллийн бүртгэл шинэчлэгдсэн2023, 11 сар 19. 14:32Зүүсэн цол энгэрээс гялтагнана, Зурсан түүх тэнгэрээс ч гялалзана2023, 11 сар 4. 10:44БЗД: Үерт автсан хороодод ариутгал, халдваргүйжүүлэлт хийж байна2023, 10 сар 30. 10:35Н.Баярмөнх: Орон сууцны хороолол дунд хашаалсан шүүхийн маргаантай гэх газруудыг шийдвэр гартал чөлөөлөх хэрэгтэй2023, 10 сар 30. 10:32А.Баяр: БЗД-ийн VII хороонд үйл ажиллагаа эрхэлдэг бар, цэнгээний газруудыг цэгцэлнэ2023, 10 сар 30. 10:28БЗД-ийн Ерөнхий боловсролын сургуулиудад “Цахим” индрийг гардуулсаар байна2023, 10 сар 26. 11:03Зөвшөөрлөөр тогтохгүй зөрчлүүдээ нуух аа боль! Ондо2023, 10 сар 16. 13:58Төрийн өмчит “Мон-Атом” компанийн Гүйцэтгэх захирал асан Э.Галбадрал: Ураны салбар эдийн засгийн эргэлтэд орсноор эдийн засгийг солонгоруулах нэгэн тод шар өнгө болж байгаад баяртай байна2023, 10 сар 13. 19:37Л.Лувсандэмбэрэл: Багш, шавь, гэр бүл гэсэн гурвалсан холбоо сайн байж амжилтад хүрдэг2023, 10 сар 5. 14:37Л.Оюун-Эрдэнийн ээлжит том нүүдэл нь ТӨСӨВ байх нь!2023, 9 сар 27. 15:08ТАНИЛЦ: АН-ын дарга Л.Гантөмөрийн зөвлөхүүд2023, 9 сар 25. 14:06Н.Баярмөнх: Хоол захиалж идсэн гэх 54 сая төгрөгөөр гамшгийн үед ажилласан төрийн алба хаагчдын хоол хүнсийг шийдвэрлэсэн2023, 9 сар 19. 11:07“Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх арга зүй“ сэдэвт бүсчилсэн сургалт болж байна2023, 9 сар 18. 16:32“Нээлттэй –Хөвсгөл-2023” арга хэмжээ Улаанбаатарт болно2023, 9 сар 18. 11:17Цагдаагийн байгууллага, Нэгдсэн Үндэсний байгууллагын Хүүхдийн сан хамтран цахим орчинд үйлдэгдэж буй хүүхдийн эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах,иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, мэдээллийн технологийн зохистой хэрэглээг бий болгох, зорилготой “Нууцалъя- Private” нөлөөллийн аяныг эхлүүлжээ. Тус аян энэ сарын 15-ны өдрөөс 12 сарын 25-ны хугацаанд улсын хэмжээнд зохион байгуулагдана2023, 9 сар 17. 16:28Зул бөхөхийнхөө өмнө бадамладаг!2023, 9 сар 15. 12:57ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД #ЭРСДЭЛГҮЙ_ИРЭЭДҮЙ ӨДӨРЛӨГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА2023, 9 сар 5. 17:49ХҮҮХДИЙГ ЗОХИСГҮЙ АГУУЛГААС ХАМГААЛЦГААЯ2023, 9 сар 5. 16:28Хүүхэд хамгааллын хөтөлбөр2023, 8 сар 29. 17:05Хүн худалдаалах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх “Мэддэг, Мэдээлдэг байя” аян эхэллээ2023, 8 сар 29. 16:42АН-ын 16 Дэд дарга тойрогт нэр дэвшихээр Л.Гантөмөртэй тохирчээ2023, 8 сар 29. 11:23ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ АРГА ХЭМЖЭЭ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА2023, 8 сар 26. 16:50Зүүн дөрвөн замын автобусны буудлын ТҮЦ-үүдийг нүүлгэжээ2023, 8 сар 25. 11:00
© 2008 - 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.