2020 оны 1-р сарын 24
8 цаг 11 минут

И.Энхбат: Зөрчилтэй гарсан лабораториудад шинжилгээ өгч байсан иргэд дахиж өгөх шаардлагагүй

ЭМДЕГ-ын Тусламж үйлчилгээ чанарын газрын дарга И.Энхбаттай Эрүүл мэндийн даатгалаар В, С вирусийн идэвхжил тодруулах шинжилгээг хийдэг лабораториудаас илэрсэн зөрчлийн талаар ярилцлаа. 

-Элэгний В, С вирусийн идэвхжил тодруулах шинжилгээг хийдэг лабораториуд шалгалт хийсэн. Энэ талаар эхлээд мэдээлэл өгөөч?

-Улсын эрүүл мэндийн байгууллагын төлөөллүүд хувийн эрүүл мэндийн байгууллагатай хамтарч шалгалт хийсэн. Улсын болон хувийн лабораторийн төлөөллийг бүгдийг нь оролцуулаад, хамтарч ажлын хэсэг байгуулаад шалгасан. ЭМД-ын хуульд хамтарч шалгалт хийж болно гэж заасан байдаг. Тэр дагуу хамтарсан шалгалт хийсэн. Өнгөрсөн оны зургадугаар сард.   Монгол Улсын хэмжээнд лабортаторийн тусгай зөвшөөлийг  Эрүүл мэндийн яам өгдөг.  Тусгай зөвшөөрөлтэй  лабортаториудыг ЭМДЕГ сонгон шалгаруулаад, өнгөрсөн хугацаанд 28  лабортаторитай гэрээ байгуулж, элэгний В, С вирусыг тоолох шинжилгээг хийлгэж байсан.  2019 онд хийсэн нэгдсэн шалгалтаар 15  лабортатори зөрчилтэй байсан. Энэ газруудад зөрчлөө арилгах шаардлага хүргүүлсэн. Заримд нь улсын байцаагчийн акт тавьсан.  Зөрчилтэй 15  лабортаториас "Протлаб", "Гялс", "Мед аналитик" гэсэн гурван газар зөрчлөө арилгаад, гадаад чанарын үнэлгээндээ хамрагдаад, эрхээ нээлгэсэн. Одоо 16 лаборатори элэгний В, С вирусыг тоолж байна. Үлдсэн зөрчилтэй 10 гаруй лаборатори зөрчлөө арилгаад, чанарын гадаад үнэлгээндээ хамрагдчихвал эрхийг нь сэргээхэд бэлэн. 

-Зөрчил илэрсэн гэж байна. Ямар зөрчлүүд илэрсэн юм бэ?

-Хяналт хийх явцад нийтлэг илэрсэн зөрчил нь тоног төхөөрөмжтэй холбоотой байсан. Зарим лабораториуд манай сонгон шалгаруулалтад оролцохдоо суурилуулсан гэж байсан төхөөрөмжөөсөө оор төхөөрөмжөөр шинжилгээ хийсэн.  Мөн хүний нөөц нь хангалтгүй, мэргэшсэн эмчгүй байсан гэх мэт зөрчлүүд илэрсэн. Тиймээс акт тавьж, эрхийг нь түр түдгэлзүүлсэн. 

-Гурван лабораторид акт тавьсан гэсэн.  Нийтдээ 1.56 тэрбум төгрөгийн акт тавьсан талаар ярьсан. Яг ямар учиртай акт тавьсан юм бэ. Энэ талаар ойлгомжтой тайлбар өгөөч?

-Эдгээр лабораториудын тухайн жилд хийсэн ажилд Эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжүүлсэн зардлынхаа хэмжээнд тавьсан акт юм. Тэр гурван лаборатори аль хэдийн хүмүүсийг шинжлээд, үйлчилгээгээ үзүүлчихээд, мөнгөө авчихсан байсан.  Акт тавьсан учраас тэр мөнгөө буцааж өгөх ёстой. 

-Лабораториудад шалгалт хийгээд, 12 нь зөрчилтэй байна. Үүнээс болоод иргэдийн дунд эргэлзээ үүсчихлээ. Зөрчилтэй лабораториудад өгсөн шинжилгээний хариу зөв гарсан уу, буруу гарсан уу. Одоо яах вэ гэдэг асуудал үүсчихлээ?

-Лабораториуд өвөрмөц тусламж үйлчилгээ үзүүлдэг газрууд. Энэ 28 лаборатори байнгын гадаад чанарын үнэлгээнд хамрагдаж явах ёстой. 2018 онд бүгд хамрагдсан. 2019 онд хийсэн хяналтаар тодорхой сорьцыг тавьсан. Улмаар дутагдал гараад, 12-ынх нь эрхийг түр түдгэлзүүлчихээд байгаа нь энэ.  Иргэд гадаад болон дотоод чанарын үнэлгээнд хамрагдсан лабораториудад шинжилгээ өгч байгаа. Одоо  элэгний В, С вирусын идэвхжил тоолж байгаа 16 лабораторид шинжилгээ өгөх нь нээлттэй. Түр түдгэлзүүлсэн 12 лабораторид шинжилгээ өгвөл манай даатгалын сангаас санхүүжүүлэхгүй л гэсэн үг.  Тэр лабораториудад шинжилгээ өгөхөөр бол иргэд өөрсдөө мөнгөө төлж болно. Бусад 16 лабораторид шинжилгээ өгвөл ЭМД-ын сангаас мөнгийг нь өгнө. Өмнө нь зөрчилтэй гарсан лабораториудад шинжилгээ өгсөн иргэд яах вэ гэж асуугаад байх шиг байна. Энэ лабораториуд гадаад болон дотоод чанарын шалгалтуудад байнга хамрагдаж байсан. Өнгөрсөн оны шалгалтын үеэр л зөрчил байсан. Түүнээс биш өөр лабораторид дахиж өгөх шаардлагатай гэсэн үг биш. 

-Акт тавьсан гурван лабораторитай дахиж хамтарч ажиллахгүй биз дээ?

-Лабораториуд зөрчлөө арилгаж, тоног төхөөрөмжөө шинэчлэх ёстой. Дээрээс нь гадаад чанарын хяналтад хамрагдчихвал эргээд ЭМД-ын сантай гэрээ байгуулах эрх нь нээлттэй. Харин тусгай зөвшөөрөл нь хүчингүй болсон тохиолдолд гэрээ байгуулах боломжгүй. Яагаад гэвэл тусгай зөвшөөрлийг манай байгууллага хариуцдаггүй учраас.  

 

 

 

19
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

19 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

202.126.89.206irgen   • 2020, 1 сарын 24. 15 цаг 59 минут

Zorchiltei garsan gazruudad shinjilgee ogson hymyys yah estoi uym be. Dahij oor gazar daatgalaar ogch boloh uymuu irged hohirood baina har durakaa todorhoi tailbarlaad ogooch chi yamarch medleg chadvargyi uymnuud vaihiimaa

202.131.227.82иргэн   • 2020, 1 сарын 24. 11 цаг 48 минут

Happy veritas их сайн лабортори. шинжилгээ өгөөд зөвөлгөө аваад үйлчлүүлээд олон жил болж байна. Амарсанаа эмч маш сайхан зөвөлгөө өгдөг хүн. Элэгний С вирус зохих түвшиндээ очсон. шинжилгээгээ өгөөд зөвөлгөөгөө аваад явж л байна. Харин ч энэ мэдээлэлийг ойлгохгүй байна.

202.179.18.233Зочин   • 2020, 1 сарын 24. 11 цаг 20 минут

Ард түмний эрүүл мэндээр тоглосон бол САйд өөрөө хариуцлагаа хүлээ

64.119.26.18Зочин   • 2020, 1 сарын 24. 11 цаг 03 минут

Эцсийн эцэст эрх барьдаг МАН болон АН-ы дампуу үйл ажиллагаа улс орны бүх байгуулгыг ийм дампуу байдалд хүргэж байгаа.

64.119.26.18Зочин   • 2020, 1 сарын 24. 11 цаг 01 минут

Анхнаасаа чанга шаардлага тавьж лаборатроиудаа сонгох ёстой биз дээ. Одоо тэгээд үнэн худал гэдэг эргэлзээг яг яаж нэг тийш болгох юм бэ? Зөвшөөрөл өгдөг, авдаг газруудын аль алинд нь авилга, танил тал нүүрлэснээс ийм юм болж байгаа юм даа.

202.126.89.238Чи өөрөө буруудах ёстой   • 2020, 1 сарын 24. 10 цаг 54 минут

Та нар өөрснөө тогтмол хяналт тавьж байгаагүй мөртлөө бүрэн мөнгөө тэдгээр худлаа шинжилдэг гээд байгаа лаборториудад өгчихснөөрөө буруудах ёстой . Дээр нь ард иргэд мөнгө , цаг хугацаа сэтгэл санаагаараа хохирсон хохиролыг ЭМЯ , ЭМДЕГ хүлээх ёстой та нар төрийг хяналт тавих байгууллагууд бишүү . Одоо ЭМЯ-ны сайд Сарангэрэлийн даалгавараар Ж.Амарсанааг УИХ-д унагах зорилгоор дайрч байгаа чинь илтэд байна шүү дээ .

192.82.70.80зочин   • 2020, 1 сарын 24. 21 цаг 36 минут

ХҮМҮҮСИЙН ЭРҮҮЛ МЭНДЭЭР ӨС ХОНЗОН АВАХАА БОЛИОЧ. ЯМАР ЁС СУРТАХУУНГҮЙ ЮМ БЭ. САРАНГЭРЭЛ САЙД ӨӨРӨӨ ХАРИУЦЛАГГҮЙ БАЙНА. МУ-д ЭМЧИЛГЭЭ МАШ МУУ ТИЙМ УЧРААС ИХ ХУРЛЫН ГИШҮҮД ЧИНЬ ГАДААДАД ОЧИЖ ЭМЧЛҮҮЛДЭГ БИЗ ДЭЭ.

192.82.77.10Зочин   • 2020, 1 сарын 24. 10 цаг 45 минут

Хаппи веритас лабораторид хулхидуулж худлаа оношлуулж явсан байна ш дээ. Одоо нэрээ өөрчлөөд гарч ирнэ шүү. Тэгэхэд нь нэрийг нь зарлаарай.

202.131.234.194111   • 2020, 1 сарын 24. 10 цаг 42 минут

Вирусгүй хүнийг вирустай гарсан гэж оношлоод эм уусан бол бас зүгээр үү тэ тийм тоо баримт бахйгүй юу тэ сөрөг нөлөөтэй эсэх энэ тэр тал дээр дэлгэрэнгүй мэдээлэл өгөх хэрэгтэй ш дээ тэгж дэлгэрэнгүй мэдээлэл өгөхгүй болохоор чинь янз бүрийн хардлага гараад иргэд айгаад байгаа ш дэээ

202.9.40.145Зочин   • 2020, 1 сарын 24. 9 цаг 39 минут

Тэр. Зөрчилтэй лабораторийн нэрийг олон түмэнд зарлаач

202.126.89.252Зочин   • 2020, 1 сарын 24. 9 цаг 36 минут

Манайд ямар байдлаар зөвшөөрөл олгодгийг хэлээд өгч байгаа биз суурилуулсан гэж байснаасаа өөрийг суурилуулчихжээ гэдэг нь нүдээр үзэж шалгаж биш сургаар ажил хийж хахуулиар зөвшөөрөл олгодгийн баталгаа биз дээ өвдсөн зовсон ядууст итгэж очих газар байхгүй болж байна шүү дээ хүний зовлонгоор хооллогсодыг яамаар ч юм бэ хулгай хийж үр хүүхдээ элбэг сайхан амьдруулж /өнөөдөртөө / байгаа хүмүүс үр хүүхдийнхээ хойшдын хувь заяанд маш их нүгэл хурааж байгаа юм шүү дээ гэж нэг номтой хүн халаглаж байсан үүнийг бодоосой энэ муухай шуналтангууд

66.181.161.109Зочин   • 2020, 1 сарын 24. 9 цаг 14 минут

Угаасаа Сарангэрэл гж заваан гич** эрvvл мэндийн салбарт маафийн сvлжээ байгуулж, менге угааж бна. Менгетэй банди нарыг том эмнэлэгийн даргаар тавьж, найз нехдед нь vе залгамжлуулан албан тушаалыг нь евлvvлж, туслахаараа тусгай зевшеерелийг заруулж, тоо баримтыг дарж худлаа мэдээлж, хэвлэлийнхний амыг дуу гарахгvй болтол нь менгеер чигжиж бна

202.179.25.31ИРГЭН   • 2020, 1 сарын 24. 9 цаг 14 минут

ЭНЭ ЮУ ГЭЭД БАЙНА АА.ЭРҮҮЛ МЭНДЭЭРЭЭ ТЭР ГАЗРААР ДАХИН ТОГЛУУЛЖ БОЛНО ГЭЖ БАЙГАА ЮМ УУ.ИЙМ Л ТЭНЭГ НОВШНУУД ХҮНИЙ ХАРМААГААР ДАМЖИН ТӨРД ШУРГАЛСАН БОЛОХООР МЭДЛЭГ ЧАДВАРГҮЙ ДЭЭРЭЭС НЬ ИРГЭДИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙГ УЛАНДАА ГИШГЭСЭН БӨГС ДОЛООГЧДЫГ ЗАЙЛУУЛАХ ХЭРЭГТЭЙ.ЛАБОРОТОРИО ӨӨРЧИЛСӨН БАЙСАН ГЭЭД ТЭНЭГТЭЖ БАЙХАД ЦААДУУЛ НЬ АНХНААСАА ХҮНИЙ ЮМ АВЧИРЧ ҮЗҮҮЛЧИХЭЭД ХУЛХИ ХЯМДХАН ХУУРАМЧ ЛАБОРАТОРИАР ХҮМҮҮСИЙГ АЛЖ БАЙХАД ЭМЯ-НЫ ЧАДАВХИ ИЙМ Л БАЙГАА ЮМ ДАА.МЭРГЭЖЛИЙН БУС ХУЛГАЙЧУУД МӨНГӨ ХУЛГАЙЛАХ НЭЖ Л ШУРГАЛСНААС БОЛЖ БАЙГАА ЮМ ШҮҮ.ЗАЙЛУУЛ

182.160.35.218зочин   • 2020, 1 сарын 24. 9 цаг 02 минут

юу яричваа. буруу шинжилгээ буруу хариугаар буруу эмччлүүлэх болж бн уу

66.181.165.89Зочин   • 2020, 1 сарын 24. 8 цаг 47 минут

Зөрчилтэй гарсан гэсэн мөртлөө дахин шинэжилгээ өгөх шаардлаггүй гэсэн нь ямар учиртай юм бэ? Буруу гарсан шинэжилгээгээрээ яв гэсэн үгүү???? эрхэм дарга Энхбатаа!!!! таны үгийг ойлгохгүй байна?? Миний бодлоор өгсөн иргэдийн хохиролыг нөхөн төлүүлээд дахин өгөх хэрэгтэй гэж бодож байна.

183.81.171.2иргэн   • 2020, 1 сарын 24. 9 цаг 47 минут

Зөрчилтэй гарсан газруудад шинжилгээ битгий өгөөрэй гэсэн байна шүү дээ, Нэр устай нь зарласан байсан олоод уншаарай

192.82.70.80зочин   • 2020, 1 сарын 24. 21 цаг 42 минут

ЭДНИЙМҮГЭНД ОДОО ХЭН ИТГЭХ ЮМ БЭ. ХЭН НЬ ХУДЛАА ЯРЬЖ БАЙНА. ХӨСУТ Ч ЯЛГААГҮЙ. ХАРИУЦЛАГА ГЭЖ БАЙХГҮЙ. ХОДООД ДУРАНДУУЛААЛ ЭМЧ ШАРХ ЭДГЭРСЭН БАЙНА ГЭЖ АМААРАА ХЭЛЧИХЭЭД ЯГ ҮЗЭЖ БАЙХАД ХЭДЭН МАНГАР ХҮҮХНҮҮД ХООЛ ОРУУЛЖ ИРЖ АНХААРЛЫН САРНИУЛААД ОНШИЛГОО БИЧИХДЭЭ ЭДГЭРЭЭГҮЙ ГЭЖ БИЧСЭН . ИЙМ ЗАВААН ХҮНИЙ ЭРҮҮЛ МЭНДЭЭР ТОГЛОСОН НОВШНУУД

192.82.65.120Зочин   • 2020, 1 сарын 24. 8 цаг 33 минут

Иргэдийн эрүүл мэндээр тоглохоо болихгүй юмуу?ЭМЯ,болон МХЕГ хан ажлаа өгчихөөд чаддаг хүмүүсээр нь удирдуулж хэрхэн ажилладагаас сурах мэдэх хэрэгтэй.Халдварт өвчин,тархац,илрэц, гарч болох гаднаас орж ирэх магадлал,тандалт оруулж ирэхгүй байх бүх арга хэмжээг ЭМЯ болон МХЕГ хил гаалийн төрөөс цалин авдаг нөхдүүд анхааралтай сэтгэлээрээ ажиллах хэрэгтэй Үндэсний аюулгүй байдал,амьд эрээл саруул явах баталгаа алга боллоо аймшиг үхэл хажууд чинь иржээ

202.131.245.220zochin   • 2020, 1 сарын 24. 8 цаг 18 минут

ingej hvnii ervvl mendeer togloj bayjij huljij bgaa gazruudtai hatuu temtseh heregtei yaj ch batalgaagvi shinjilgee hiigeed hvnees mungu abchihaad hool ni hooloigoor ni dabdag bna . Ed nar bol nvgliin nvgel hiij bna gesen vg sh de.

Шинэ мэдээ

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё4 сар 18. 20:23Эргэн төлөгдөхгүйгээр цугласан хагас тэрбумын орлогынхоо талаар Мобиком корпорацийн Япон эзэд болон Гүйцэтгэх захирал Кожи Курушима хариулт өгнө үү1 сар 18. 15:39Б.Энхбаяр vs Д.Амарбаясгалан1 сар 18. 11:30Соёлын сайд Ч.Номин та ДБЭТ-ын ерөнхий балетмейстер Д.Дашлхагвыг хамгаалж ажлуулсаар байх уу?2023, 12 сар 22. 16:13Мисс Бямбасүрэн “Miss Asian Awards 2023” тэмцээнд дэд байр эзэллээ2023, 12 сар 8. 12:01Ардчилсан намын даргын Ажлын албаны даргаар намын даргын зөвлөх Энхтөрийн Галбадралыг томиллоо2023, 12 сар 4. 13:04ФИДИК-ийн загвар гэрээний үнэ тогтоох, ажил хүлээлцэх асуудал2023, 11 сар 26. 14:46ТОДРУУЛГА: Цагдаагийн байгууллагын гэр бүлийн хүчирхийллийн дуудлага, мэдээллийн бүртгэл шинэчлэгдсэн2023, 11 сар 19. 14:32Зүүсэн цол энгэрээс гялтагнана, Зурсан түүх тэнгэрээс ч гялалзана2023, 11 сар 4. 10:44БЗД: Үерт автсан хороодод ариутгал, халдваргүйжүүлэлт хийж байна2023, 10 сар 30. 10:35Н.Баярмөнх: Орон сууцны хороолол дунд хашаалсан шүүхийн маргаантай гэх газруудыг шийдвэр гартал чөлөөлөх хэрэгтэй2023, 10 сар 30. 10:32А.Баяр: БЗД-ийн VII хороонд үйл ажиллагаа эрхэлдэг бар, цэнгээний газруудыг цэгцэлнэ2023, 10 сар 30. 10:28БЗД-ийн Ерөнхий боловсролын сургуулиудад “Цахим” индрийг гардуулсаар байна2023, 10 сар 26. 11:03Зөвшөөрлөөр тогтохгүй зөрчлүүдээ нуух аа боль! Ондо2023, 10 сар 16. 13:58Төрийн өмчит “Мон-Атом” компанийн Гүйцэтгэх захирал асан Э.Галбадрал: Ураны салбар эдийн засгийн эргэлтэд орсноор эдийн засгийг солонгоруулах нэгэн тод шар өнгө болж байгаад баяртай байна2023, 10 сар 13. 19:37Л.Лувсандэмбэрэл: Багш, шавь, гэр бүл гэсэн гурвалсан холбоо сайн байж амжилтад хүрдэг2023, 10 сар 5. 14:37Л.Оюун-Эрдэнийн ээлжит том нүүдэл нь ТӨСӨВ байх нь!2023, 9 сар 27. 15:08ТАНИЛЦ: АН-ын дарга Л.Гантөмөрийн зөвлөхүүд2023, 9 сар 25. 14:06Н.Баярмөнх: Хоол захиалж идсэн гэх 54 сая төгрөгөөр гамшгийн үед ажилласан төрийн алба хаагчдын хоол хүнсийг шийдвэрлэсэн2023, 9 сар 19. 11:07“Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх арга зүй“ сэдэвт бүсчилсэн сургалт болж байна2023, 9 сар 18. 16:32“Нээлттэй –Хөвсгөл-2023” арга хэмжээ Улаанбаатарт болно2023, 9 сар 18. 11:17Цагдаагийн байгууллага, Нэгдсэн Үндэсний байгууллагын Хүүхдийн сан хамтран цахим орчинд үйлдэгдэж буй хүүхдийн эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах,иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, мэдээллийн технологийн зохистой хэрэглээг бий болгох, зорилготой “Нууцалъя- Private” нөлөөллийн аяныг эхлүүлжээ. Тус аян энэ сарын 15-ны өдрөөс 12 сарын 25-ны хугацаанд улсын хэмжээнд зохион байгуулагдана2023, 9 сар 17. 16:28Зул бөхөхийнхөө өмнө бадамладаг!2023, 9 сар 15. 12:57ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД #ЭРСДЭЛГҮЙ_ИРЭЭДҮЙ ӨДӨРЛӨГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА2023, 9 сар 5. 17:49ХҮҮХДИЙГ ЗОХИСГҮЙ АГУУЛГААС ХАМГААЛЦГААЯ2023, 9 сар 5. 16:28Хүүхэд хамгааллын хөтөлбөр2023, 8 сар 29. 17:05Хүн худалдаалах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх “Мэддэг, Мэдээлдэг байя” аян эхэллээ2023, 8 сар 29. 16:42АН-ын 16 Дэд дарга тойрогт нэр дэвшихээр Л.Гантөмөртэй тохирчээ2023, 8 сар 29. 11:23ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ АРГА ХЭМЖЭЭ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА2023, 8 сар 26. 16:50Зүүн дөрвөн замын автобусны буудлын ТҮЦ-үүдийг нүүлгэжээ2023, 8 сар 25. 11:00
© 2008 - 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.