2020 оны 1-р сарын 24
11 цаг 15 минут

Г.Пүрэвсүрэн: Бид хөдөө аж ахуйн 1000 орчим тоног төхөөрөмжийг лизингээр олгож, энэ салбарт томоохон шинэчлэл хийлээ

“Ди Би Эм лизинг” компанийн захирал Г.Пүрэвсүрэнтэй ярилцлаа. Тус компани нь Монгол Улсын Хөгжлийн банкны 100 хувийн хөрөнгө оруулалттай бөгөөд санхүүгийн түрээсийн үйлчилгээ үзүүлдэг юм. Төрийн өмчит энэ компанийг Монгол Улсын эдийн засгийн тогтвортой өсөлтийг дэмжих зорилгоор стратегийн ач холбогдол бүхий уул уурхай, хөдөө аж ахуй, эрчим хүч, дэд бүтэц болон эрүүл мэндийн салбарт хэрэгжүүлж төсөл хөтөлбөрүүдэд машин, механизм, техник, тоног төхөөрөмж худалдан авахад нь санхүүгийн түрээсийн үйлчилгээ үзүүлэхээр 2017 онд байгуулжээ.  

-Юуны өмнө та өөрийгөө танилцуулахгүй юу?

-Би Олон улсын бизнес, эдийн засгийн чиглэлээр Сингапурт сурч төгссөн. Санхүүгийн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Энэ компанид ажиллахаас өмнө Монголбанк, Сангийн яам, Зээлийн батлан даалтын сан зэрэг банк, санхүүгийн салбарт ажилласан туршлагатай. Зээлийн батлан даалтын сангийн дэд захирлаар 2016-2019 оны хооронд ажиллаж байгаад энэ оны эхээр тус компанид Гүйцэтгэх захирлын албан тушаалд томилогдсон.

-Санхүүгийн түрээс гэж ямар үйлчилгээ вэ?

-Манай компанийн үндсэн чиг үүрэг бол хүмүүсийн нэрлэж заншсанаар лизинг буюу санхүүгийн түрээс олгох юм. Энэ салбар нь манай улсад хөгжиж эхлээд цөөхөн жилийн нүүрийг үзэж байгаа хэдий ч хурдан тэлж байна. Манай улсад лизинг гэдгийг зөвхөн гар утас, машин, гэрийн цахилгаан хэрэгсэл зээлээр худалдан авах гэдгээр ойлгодог. Бид энэхүү ойлголтыг халж, санхүүгийн түрээсийн сонгодог хэлбэрийг бий болгохоор зорьж байна. Санхүүгийн түрээсийн тухай буюу Лизингийн тухай хууль 2006 онд баталсан. Гэвч энэхүү хуулийг шинэчлэх шаардлагатай байгаа бөгөөд хуулийн шинэчлэлийг Сангийн яам болон холбогдох байгууллагууд хамтран боловсруулж байна. Хуулийн шинэчлэлтийн төслийг 2020 оны эхээр Засгийн газарт өргөн мэдүүлж, 2020 онд багтаан баталж, мөрдүүлнэ гэж найдаж байна.             

Харбин хотод 2000 орчим автобус үйлчилгээнд явдаг, өвлийн улиралд мотор нь хөлдөхгүй гэдэг хариултыг БНХАУ-ын Хөгжлийн банкныхан өгсөн. Ирэх он буюу 2020 оны эхний улиралд багтаан шинэ автобуснуудаа хүлээн авна. 

-Лизингийн хуулийн төслийг дахин боловсруулах ямар шаардлага байсан бэ?

-Хууль батлагдах үед буюу 2006 онд тухайн санхүүгийн хэрэгслийн талаар санхүүгийн салбар ч тэр санхүүгийн байгууллагууд ч тэр ойлголт муутай байсан. Тийм ч учраас зөвхөн санхүүгийн түрээстэй холбоотой буюу зөвхөн 3 төрлийн санхүүгийн түрээсийг ашиглаж болно гэж баталсан. Иймд өнөөгийн нөхцөлтэй уялдуулах шаардлага бий. Лизингийн салбар их хурдан өөрчлөгдөж байна. Бид одоо санхүүгийн түрээсийн үйлчилгээ үзүүлж байгаа ч цаашид шинэ бүтээгдэхүүн үйлчилгээ зах зээлд нэвтрүүлэх буюу ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ түрээсийн үйлчилгээг цаашдаа эхлүүлнэ. Үйл ажиллагааны түрээс гэдэг нь ямарваа нэгэн биет болон биет бус зүйлийг худалдан авч, бусдад өмчлөлийг нь шилжүүлэхгүйгээр тодорхой хугацаанд түрээслүүлэх, түрээслүүлэх үеийн засвар үйлчилгээний зардлыг түрээслүүлэгч өөрөө хариуцан ажиллахыг хэлнэ. Үүний тод жишээ болгож, иргэний агаарын тээврийн онгоц, хурдны зам, ачаа тээврийн галт тэрэг зэргийг нэрлэж болох юм.

Он гараад нийтийн тээвэрт үйлчилж буй 800 орчим автобусны ашиглалтын хугацаа дуусах тул энэ их чухал төсөл.  БНХАУ-аас гадна БНСУ, Японы автобусыг ч судалж байна.

-Автобусны засвар үйлчилгээг хэн хариуцах вэ?

-Худалдах, худалдан авах тухай гэрээгээр БНХАУ-ын тал буюу нийлүүлэгч 6 жил хүртэл баталгаа гаргаж байгаа.     

1000 орчим тоног төхөөрөмжийг Тариалан эрхлэлтийг дэмжих сангаар дамжуулан зөвхөн хөдөө аж ахуйн салбарынханд олгосон. Ингэснээр энэ салбарын нийт тоног төхөөрөмжийн 30 орчим хувийг бид дангаараа шинэчилсэн.

-Ер нь танай компани гадны хичнээн банк, санхүүгийн байгууллагатай хамтран ажилладаг вэ?

-Гадаад хамтын ажиллагааны хүрээнд гадны 40 гаруй банк, санхүүгийн байгууллагатай хамтран ажилладаг. Ирэх онд бид 50 орчим сая ам.долларын санхүүжилтийг гадаад эх үүсвэрээс татах төлөвлөгөөтэй. Энэ онд дүрмийн сангаа 10 тэрбумаас 100 тэрбум төгрөг болгож өсгөсөн нь гадаад зах зээлээс эх үүсвэр татахад чухал хувь нэмэр болох юм. Өөрийн хөрөнгийн хэмжээ хангалттай, найдвартай зээлдэгч гэж биднийг үнэлнэ шүү дээ.

-Сүүлийн жилүүдэд ноос, ноолууран эдлэлийн экспорт өсөж байна. АНУ-ын Конгрессоос Гуравдагч хөршийн худалдааны тухай хуулийг баталбал энэ салбарт ахиц авчирна гэцгээж байна. Танай компани энэ салбарыг бодлогоор хэрхэн дэмжиж байна вэ?

-Бид хэдхэн хоногийн өмнө Монголын ноос, ноолуурын холбоотой хамтран ажиллах харилцан ойлголцлын санамж бичиг байгуулсан. Хөгжлийн банк 2016 оноос хойш Ноолуур хөтөлбөрийг гурав дахь жилдээ амжилттай хэрэгжүүллээ. Бид тухайлсан бүтээгдэхүүн гаргахаар ажиллаж байна. Хөгжлийн банк арилжааны банкуудаар дамжуулан зээл олгодог байсан бол ирэх жилээс манайхаар дамжуулан эцсийн дамжлага болох ээрэх машиныг үйлдвэрүүдэд нийлүүлнэ. Япон, Италийн технологид суурилсан техник, тоног төхөөрөмжийг судалж байна.               

Бидний үйл ажиллагаа зөвхөн нэг салбарыг онилдоггүй. Дээр дурдсанчлан, стратегийн ач холбогдол бүхий салбарууд руу чиглэдэг. Сүүлийн хоёр жил хагасын хугацаанд бид хөдөө аж ахуйн салбарт түлхүү үйлчилгээ үзүүлжээ. ОХУ-ын Внешэкономбанктай 2017 онд 20 сая ам.долларыг таван жилийн хугацаатайгаар зээлж, 2017 онд 10 сая доллар, үүний 5.4 сая евротой тэнцэх ам.долларыг 2018 онд, 2019 онд 3 сая евротой тэнцэх ам.долларыг Хөгжлийн банкаар дамжуулан авлаа. Энэхүү эх үүсвэрээр нийт 1000 орчим тоног төхөөрөмжийг худалдан авч, Тариалан эрхлэлтийг дэмжих сангаар дамжуулан зөвхөн хөдөө аж ахуйн салбарынханд олгосон. Ингэснээр энэ салбарын нийт тоног төхөөрөмжийн 30 орчим хувийг бид дангаараа шинэчилсэн гэж ХХААХҮЯ-наас мэдээлсэн. Хамгийн дэвшилтэт техник технологийг худалдан авахад анхаардаг.  

Мөн зам тээвэр, дэд бүтцийн салбарт 23.5 тэрбум төгрөгийн түрээсийн үйлчилгээ үзүүлжээ. Ингэснээр нүүрс тээвэрлэлтийг жилд 1 сая 310 мянган тонноор нэмэгдүүлсэн. Нүүрс тээврийн 200 шинэ машин, иргэдийг орон нутагт тав тухтай зорчиход нь зориулж 40 автобусыг орон нутгийн нийтийн тээвэрт түрээсээр олгоод байна.             

Уул уурхайн салбарт 16.5 тэрбум төгрөгийн экскаватор, ачааны машин, өргөгч төхөөрөмжийг санхүүгийн түрээсээр олгожээ. Ингэснээр хөрс хуулалт жилд 20 сая тонноор нэмэгдсэн.          

-Та бүхэн үндэсний үйлдвэрлэгчдийг л дэмждэг үү? Гадаадын хөрөнгө оруулалттай компани санхүүгийн түрээс авъя гэвэл яах вэ?

-Гадаадын хөрөнгө оруулалттай компанид санхүүгийн түрээс олгохгүй гэсэн заалт манай журамд байхгүй ч бид аль болох үндэсний компаниа дэмжихийг боддог. Шарын гол, Хишиг арвин индустриал гэх мэт үндэсний томоохон компаниудтай хамтран ажилласан.         

-Тоног төхөөрөмж сонгохдоо танай компаниас үйлчилгээ авч буй компанийн саналыг харгалзах уу эсвэл та бүхний тоног төхөөрөмж худалдан авдаг компаниас л сонголт хийдэг үү?

-Компаниуд өөрсдөө сонголтоо хийдэг. Тухайн хэрэгжүүлэх гэж буй төсөлдөө шаардлагатай тоног төхөөрөмжөө тусгаад оруулж ирдэг. Бид түрээсийн хүсэлт гаргасан компанийн санхүүгийн үзүүлэлтүүд, үйл ажиллагаа явуулах чадамж, хүний нөөц, авах гэж буй тоног төхөөрөмжийг нь судалж, холбогдох дүгнэлтүүд дээр суурилан, шаардлагатай бол нэмэлт эх үүсвэрийн эрэлд гарч, хамтран ажилладаг банкууд руугаа төслийг нь явуулдаг.           

-Тоног төхөөрөмжийн засвар үйлчилгээг мөн та бүхэн хариуцах уу. Манай эмнэлгүүд MRI гэх мэт өндөр үнэтэй аппарат авчхаад эвдрэхээр нь засаж чаддаггүй. Цаг их алддаг шүү дээ.

-Тухайн түрээслэгч засвар үйлчилгээндээ хяналт тавина. Гэхдээ бид 3-6 сарын давтамжтайгаар газар дээрх хяналт шалгалт байнга хийдэг. Ихэнх техникт байршил тогтоогч буюу GPS суулгасан байдаг тул ажиллаж буй эсэхэд алсын зайнаас хяналт тавих боломжтой.       

-Манай улсад санхүүгийн түрээсийн үйлчилгээ үзүүлж буй хэчнээн компани бий вэ?
-Хамгийн түрүүнд Ти Ди Би лизинг, Хас лизинг хэмээх голдуу хэрэглээний лизинг олгодог компаниуд бий болсон. 2015 онд Засгийн газрын тогтоол гарч, манай компанийг 2017 онд байгуулсан. Манай бизнесийн загвар арилжааны банкуудын дэргэд байгуулсан компаниудынхаас өөр. Бид Монгол Улсын экспортыг дэмжсэн, импортыг орлох төсөл, хөтөлбөрүүдийг дэмжих, улмаар компаниудын өрсөлдөх чадварыг сайжруулах зорилгоор эдийн засгийн тогтвортой өсөлтийг дэмжих зорилготой. Лизинг гэхээр хүмүүс гар утас, цахилгаан бараа, машины лизинг гэж бодоод байгаа юм. Иймд бид энэ байдлыг халж, түрээсийн сонгодог тогтолцоог бий болгохоор ажиллаж байна.

Бид тухайн түрээс хүсэгчийн төслийг судалж үзээд, лизингийн, эрсдэлийн, хуулийн болон тоног төхөөрөмжийн гэх мэт дүгнэлтүүдийн хүрээнд шийдвэрээ гаргадаг. Арилжааны банкуудад бизнесийн төслийн зээлийг яаж судалдаг, ямар баримтууд нэхдэг, яг л тэр зарчмаар бид судалгаагаа хийдэг. Манай боловсон хүчин бүгд банк санхүүгийн байгууллагад ажиллаж байсан туршлагатай мэргэжилтнүүд.

-Танай үйлчилгээний давуу тал, онцлог юу вэ?

-Манай үйлчилгээний давуу тал бол урт хугацаатай, хүү багатай, барьцаа хөрөнгө бага шаарддаг юм. Тухайн техник, тоног төхөөрөмжийн түрээсийн төлбөр бүрэн төлөгдөж дуустал манай өмчлөлд байдаг. Хэрэв тухайн түрээс хүсэгч компанийн санхүүгийн үзүүлэлт сайн байвал бид нэмэлт барьцаа шаардахгүй. Бид толгой компани болох Хөгжлийн банк болон Сангийн яамаар дамжуулан харьцангуй хямд өртөгтэй санхүүжилт босгох боломжтой. Түрээсийн хүүгээ нэг оронтой тоонд барих зорилт тавин ажиллаж байна. Түрээсийн хугацаа 5-аас дээш жил байгаа нь бас нэг давуу тал мөн.  

Сүүлийн үед уул уурхайн компаниудаас маш их хүсэлт ирж байна. 300 тэрбумын тал нь уул уурхайн тоног төхөөрөмжийн хүсэлт  байна. 

-Танай компанийг төрийнх гэж хэлж болно. Тэгэхээр тоног төхөөрөмж импортлохдоо НӨАТ-ын гэх мэт татваруудаас чөлөөлөгддөг үү?

-Үгүй. Тухайлсан нөхцөлд Сангийн яаманд хүсэлт гаргах боломж бий. Гэхдээ ийм тохиолдол гараагүй.      

-Жижиг дунд бизнес эрхлэгчид хандах боломжтой юу?

-Боломжтой. Гэхдээ манай түрээсийн дундаж хэмжээ 2 тэрбум төгрөг. Мөн санхүүгийн чадамжтай жижиг дунд үйлдвэрлэгч байна уу гэдэг нь эргэлзээтэй. Гэхдээ хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэгч, экспорлогчид бидэнд хандаж болно.     

-Хөгжлийн банкнаас зээл авсан олон ААН зээлээ цагт нь төлөөгүй гэх мэдээлэл гарсан. Хөгжлийн банкны охин компани учраас танай санхүүгийн үзүүлэлтүүдийг уншигчид сонирхож байгаа болов уу?

-Манай цахим хуудсанд санхүүгийн үзүүлэлтүүд ил тод бий.    

-Зарим компани боловсруулах үйлдвэрийн тоног төхөөрөмжийг дотооддоо үйлдвэрлэж байна. Танай компани дотоодын үйлдвэрлэгчдийн тоног төхөөрөмжийг санал болгодог уу?

-Манай холбогдох журамд түрээсээр худалдан авах тоног төхөөрөмжийг шууд үйлдвэрлэгчээс нь эсхүл нийлүүлэгчээс буюу дистрибютерээс авна гэж заасан. Хувь хүнээс, гуравдагч этээдээс авч болохгүй гэсэн үг. Үйлдвэрлэл явуулах гэж буй компани дотоодын компани сонгож болно. Гэхдээ тухайн тоног төхөөрөмжийг ашиглаж болох эсэх дүгнэлтийг манай инженерүүд гаргадаг.      

-2017 онд үйл ажиллаагаа эхлүүлснээс хойш эргэн төлөлтөд асуудал үүссэн үү? 

-Манай түрээсийн багц 11 дүгээр сарын байдлаар 75 тэрбум, компанийн актив 127 тэрбум төгрөгт хүрээд байна. Одоогоор хүндэрсэн төсөл алга. Бид судалгаа хийсний үндсэн дээр хамгийн найдвартай, хэрэгжих боломжтой гэж үзсэн төсөлд дэмжлэг үзүүлдэг. Хэрэв түрээсийн эргэн төлөлт хоцрох, төлөгдөхгүй байх тохиолдолд үүргийн гүйцэтгэл хангуулахаар түрээсийн зүйл болон барьцаа хөрөнгийг нь хураан авч, дахин түрээслэх эсвэл борлуулах арга хэмжээ авахаар журамд заасан байгаа.             

Ирэх онд бид активаа 300 тэрбум төгрөгт хүргэх зорилт тавьсан. Засгийн газар, Хөгжлийн банкнаас манай компанийг дэмжин ажилладаг. Анх арван тэрбум төгрөгийн дүрмийн сантай байгуулагдсан бол санхүүгийн түрээсийн хүсэлт ихээр ирэх болсонтой холбогдуулан бид хүсэлт гаргаснаар 100 тэрбумд хүргэлээ. Банкны тухай хуулиар арилжааны банкуудын өөрийн хөрөнгө босго 85 тэрбум төгрөг, 2022 оноос эхлэн 100 тэрбум байхаар тусгасан. Үүнээс харвал манай компани бусад лизингийн компаниудтай харьцуулбал хамгийн их дүрмийн сантай нь юм.

-Дүрмийн сангийн нэмэгдлийн эх үүсвэр юу вэ? 

- Хөгжлийн банкны охин компанидаа оруулсан хөрөнгө оруулалт гэж ойлгож болно.

-Санхүүгийн түрээсийн үйлчилгээ авах гэсэн хүсэлт их ирүүлдэг үү?

-Одоогоор бид 28 компанийн 300 орчим тэрбум төгрөгийн хүсэлтийг судалж байна. Аль болох гадаад эх үүсвэрээр санхүүгийн түрээс олгохыг боддог. Хүсэлтийг нь хүлээн аваад ямар эх үүсвэрээр санхүүжүүлэх боломжтой талаар судалдаг. Гадаад эх үүсвэрийг чухалчилдаг учир нь эх үүсвэрийн зардал бага, хугацаа урт, мөн гадаад валютаар байдаг тул ханшийн эрсдэл үүсэхгүй зэргийг шалтгаалдаг. Хэрэв БНХАУ-аас тоног төхөөрөмж авах бол тухайн улсын банкуудад хандана. Учир нь БНХАУ-ын үйлдвэрлэгчээс худалдан авалт хийх гэж байгаа тул тухайн улсуудын банкууд нь дотоодын үйлдвэрлэгчдээ дэмжих зорилгоор бидний хүсэлтийг хүлээн авдаг.

Сүүлийн үед уул уурхайн компаниудаас маш их хүсэлт ирж байна. 300 тэрбумын тал нь уул уурхайн тоног төхөөрөмжийн худалдан авах хүсэлт байна. Ялангуяа Өмнөговьд хөрс хуулалт ихээхэн идэвхжсэн. Уул уурхайн салбарын идэвхжил 2-3 жил үргэлжилнэ гэж бид харж байна.

-Уул уурхайн төслүүдийг танай компани зайлшгүй дэмжих шаардлага байсан уу. Учир нь одоогоор хамгийн ашигтай бизнес уул уурхай байна. Арилжааны банкнаас зээл авах боломжтой төслийг хямд эх үүсвэрээр дэмжих бодит шаардлага юу вэ?

-Энэ салбарын хөрөнгийн эргэлт хурдан, мөнгөн урсгал сайн байдаг онцлогтой. Бид хэдийгээр төрийн өмчит компани боловч хувьцаа эзэмшигчдийн буюу Хөгжлийн банкны ТУЗ-ийн өмнө хүлээсэн үүрэгтэй. Компанийн ашигт ажиллагааг нэмэхийн тулд энэ салбар руу орохоос өөр аргагүй.

Уул уурхайн компаниуд арилжааны банкуудаас зээл авдаг ч ихээхэн хүнд нөхцөлтэй зээл байдаг. Хугацаа нь ердөө 2 жил, хүү нь жилийн 18-20 хувь байна. Харин бид урт хугацаатай, бага хүүтэй нөхцөлөөр түрээсийн үйлчилгээ үзүүлдэг тул компаниуд “амьсгаа авах” боломжтой байдаг. Цаашлаад манай экспорт өсөх гэх мэт шууд бус эерэг нөлөөг эдийн засагт үзүүлж байна. Бид уул уурхайгүйгээр урагшаа явах хэцүү. Нөгөө талаас хамгийн эрсдэл багатай төслүүд нь уул уурхайнх байна. Уул уурхайн хүнд машин механизмууд өндөр үнэлгээтэй. Түрээс нь чанаргүйдлээ гээд тэдгээр машины үнэ цэнэ буурдаггүй. Үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжийг тухайн үйлдвэрийн шаланд цутгадаг бол уул уурхайн машиныг А-гаас Б компани руу шилжүүлэх боломжтой. Гэхдээ бид зөвхөн уул уурхайн компаниудыг дэмжих бодлого баримталдаггүй.           

-Боловсруулах үйлдвэрлэл дэмжих ямар бодлого барьдаг вэ?

-Импортыг орлох, экспортыг нэмэгдүүлэх төслүүдийг дэмждэг. Үүний хүрээнд арматур үйлдвэрлэх, малын гаралтай тос боловсруулах гэх мэт үйлдвэрүүдэд шаардлагатай тоног төхөөрөмжийг авч өгсөн. Цаашид бид тээврийн салбар, үүн дотроо агаарын болон төмөр замын тээвэрт анхаарч ажиллана. Дотоодын компаниудын хувьд санхүүгийн чадамж сул байгаа учраас гадаад зах зээлээс онгоц түрээслэх боломж бага, үүнээс улбаалан өрсөлдөх чадварт сөргөөр нөлөөлдөг. Иймд агаарын тээврийн хөлгийг санхүүгийн түрээсээр авах боломжийг олгохоор зорьж байна. Ер нь түрээс бол тээврийн салбарын хамгийн чухал санхүүгийн хэрэгсэл юм.

Төмөр замын тээврийн хувьд УБТЗ-ын зүтгүүрүүд болон чиргүүлийн насжилт өндөр болсон. Гэтэл ачаа тээвэр болон зорчигч тээврийн эрэлт ихэссэн. Өөрөө хэлбэл, экспортод гаргах бүтээгдэхүүн бидэнд хангалттай байгаа боловч түүнийг тээвэрлэх боломж хомс байна. Иймд нийт 30 орчим сая ам.долларын 400 галт тэрэгний чиргүүл түрээсийн хүсэлт ирүүлснийг бид судалж байна.

Дээр дурдсан зургаан салбараас өөр салбарт үйл ажиллагаа эрхэлдэг ААН бидэнд хандаж болно. Манай журамд зөвхөн эдгээр салбарыг дэмжинэ гэж заагаагүй. Газар тариалан, уул уурхай, хөдөө аж ахуй, эрчим хүч, боловсруулах үйлдвэр, эрүүл мэнд, зам тээврийг манай тэргүүлэх салбар гэж үздэг. Одоогоор эрчим хүч, эрүүл мэндийн салбарт төсөл хэрэгжүүлээгүй байна.

Цаашид цахилгаан станцуудын шинэчлэл, шинэ эх эх үүсвэр барьж байгуулах дээр идэвхтэй ажиллах сонирхолтой байгаагаа холбогдох байгууллагуудад уламжилсан байгаа.

-Танд баярлалаа.  

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Шинэ мэдээ

Мисс Бямбасүрэн “Miss Asian Awards 2023” тэмцээнд дэд байр эзэллээ12 сар 8. 12:01Ардчилсан намын даргын Ажлын албаны даргаар намын даргын зөвлөх Энхтөрийн Галбадралыг томиллоо12 сар 4. 13:04ФИДИК-ийн загвар гэрээний үнэ тогтоох, ажил хүлээлцэх асуудал11 сар 26. 14:46ТОДРУУЛГА: Цагдаагийн байгууллагын гэр бүлийн хүчирхийллийн дуудлага, мэдээллийн бүртгэл шинэчлэгдсэн11 сар 19. 14:32Зүүсэн цол энгэрээс гялтагнана, Зурсан түүх тэнгэрээс ч гялалзана11 сар 4. 10:44БЗД: Үерт автсан хороодод ариутгал, халдваргүйжүүлэлт хийж байна10 сар 30. 10:35Н.Баярмөнх: Орон сууцны хороолол дунд хашаалсан шүүхийн маргаантай гэх газруудыг шийдвэр гартал чөлөөлөх хэрэгтэй10 сар 30. 10:32А.Баяр: БЗД-ийн VII хороонд үйл ажиллагаа эрхэлдэг бар, цэнгээний газруудыг цэгцэлнэ10 сар 30. 10:28БЗД-ийн Ерөнхий боловсролын сургуулиудад “Цахим” индрийг гардуулсаар байна10 сар 26. 11:03Зөвшөөрлөөр тогтохгүй зөрчлүүдээ нуух аа боль! Ондо10 сар 16. 13:58Төрийн өмчит “Мон-Атом” компанийн Гүйцэтгэх захирал асан Э.Галбадрал: Ураны салбар эдийн засгийн эргэлтэд орсноор эдийн засгийг солонгоруулах нэгэн тод шар өнгө болж байгаад баяртай байна10 сар 13. 19:37Л.Лувсандэмбэрэл: Багш, шавь, гэр бүл гэсэн гурвалсан холбоо сайн байж амжилтад хүрдэг10 сар 5. 14:37Л.Оюун-Эрдэнийн ээлжит том нүүдэл нь ТӨСӨВ байх нь!9 сар 27. 15:08ТАНИЛЦ: АН-ын дарга Л.Гантөмөрийн зөвлөхүүд9 сар 25. 14:06Н.Баярмөнх: Хоол захиалж идсэн гэх 54 сая төгрөгөөр гамшгийн үед ажилласан төрийн алба хаагчдын хоол хүнсийг шийдвэрлэсэн9 сар 19. 11:07“Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх арга зүй“ сэдэвт бүсчилсэн сургалт болж байна9 сар 18. 16:32“Нээлттэй –Хөвсгөл-2023” арга хэмжээ Улаанбаатарт болно9 сар 18. 11:17Цагдаагийн байгууллага, Нэгдсэн Үндэсний байгууллагын Хүүхдийн сан хамтран цахим орчинд үйлдэгдэж буй хүүхдийн эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах,иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, мэдээллийн технологийн зохистой хэрэглээг бий болгох, зорилготой “Нууцалъя- Private” нөлөөллийн аяныг эхлүүлжээ. Тус аян энэ сарын 15-ны өдрөөс 12 сарын 25-ны хугацаанд улсын хэмжээнд зохион байгуулагдана9 сар 17. 16:28Зул бөхөхийнхөө өмнө бадамладаг!9 сар 15. 12:57ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД #ЭРСДЭЛГҮЙ_ИРЭЭДҮЙ ӨДӨРЛӨГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА9 сар 5. 17:49ХҮҮХДИЙГ ЗОХИСГҮЙ АГУУЛГААС ХАМГААЛЦГААЯ9 сар 5. 16:28Хүүхэд хамгааллын хөтөлбөр8 сар 29. 17:05Хүн худалдаалах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх “Мэддэг, Мэдээлдэг байя” аян эхэллээ8 сар 29. 16:42АН-ын 16 Дэд дарга тойрогт нэр дэвшихээр Л.Гантөмөртэй тохирчээ8 сар 29. 11:23ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ АРГА ХЭМЖЭЭ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА8 сар 26. 16:50Зүүн дөрвөн замын автобусны буудлын ТҮЦ-үүдийг нүүлгэжээ8 сар 25. 11:00С.Эрдэнийн “Фортуна” Н.Батбаяртай хамтарч хахуульд авсан 2 тэрбум төгрөгөө “Молор трейд” компаниараа дамжуулж МӨНГӨ УГААСАН хэргийг нь прокурорт шилжүүлжээ8 сар 23. 11:04Баянмонголын нүхэн гарц үерийн усаар дүүрч байгаа асуудлыг шийдвэрлэх үүднээс цахилгааны тэжээлийн хүчин чадлыг нэмэгдүүлэхээр боллоо8 сар 23. 10:57Хүүхдийн оролцооны үндэсний чуулган-2023 ирэх долоо хоногт эхэлнэ.8 сар 22. 17:25Х.Булгантуяа: Хүүхдийн мөнгийг хүүхэд бүрт олгох, эхний 6 сард авч чадаагүй хүүхдүүдэд нөхөн олгох төсөв шийдэгдлээ8 сар 18. 16:22
© 2008 - 2023 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.