2020 оны 1-р сарын 24
12 цаг 50 минут

Өөрийгөө болоод гэр бүлээ сэргийл

Манай улсад яг одоогийн байдлаар шинэ коронавирүсийн халдвар бүртгэгдээгүй байна. Эрүүл мэндийн яам болоод салбарын хэмжээнд өндөржүүлсэн бэлэн байдалтай ажиллаж байна. 24 цагаар зөвлөгөө мэдээлэл өгөх утас /80086829/ажиллуулж иргэдэд зөвлөгөө өгч ажиллаж байна. Өвчлөл гарсан улс орноор зорчиж ирсэн иргэдэд шинж тэмдэгийн хяналт тавьж хэрэв халуурсан, амьсгалын замын өвчний шинж тэмдэг илэрсэн тохиолдол бүрийг ХӨСҮТ-д тусгаарлаж вирүс илрүүлэх шинжилгээ хийж байна. Бүгд шинжилгээгээр үгүйсгэгдсэн. Хэрэв батлагдсан тохиолдолд иргэдэд мэдээлэл шуурхай хүргэж сэрэмжлүүлнэ. Нуух нь хэнд ч ашиггүй, тэгэх ч шаардлагагүй.

Одоо улирлын томуугийн дэгдэлт давхар явагдаж байна. Гэхдээ сургууль цэцэрлэг хаах хэмжээнд очоогүй байгаа. Эрүүл мэндийн сайд, Боловсролын сайд ч юм уу хэн нэгэн хөл хорио тогтоочдог асуудал бишээ. Олон улсын эрүүл мэндийн дүрэм гэж бий. Үүнийг дэлхийн бүх улс орнууд дагаж хэрэгжүүлж ажиллах ёстой. ОУЭМДийн хүрээнд ДЭМБ-аас өгсөн удирдамж, зөвлөмжийн дагуу зохицуулагдана. Эрүүл мэндийн сайдын албан даалгавараар бүх эрүүл мэндийн байгууллага бэлэн байдлаа хангаж ажиллаж, иргэдэд урьдчилан сэргийлэх зөвлөмж мэдээлэл хүргэж ажиллаж байна. Ийм халдварт өвчинтэй ганц эрүүл мэндийн байгууллага тэмцэхгүй.

Иргэн бүрийн хүчин чармайлт чухал. Тиймээс иргэд бид юуг хийж чадах вэ? гэдэгт ач холбогдол өгөх, урьдчилан сэргийлэх, мэргэжлийн байгууллагуудын зөвлөмжийг дагах, бусдад түгээх, сэрэмжлүүлэх шаардлагатай. Та маскаа зүү, зөв ханиаж найтаа, гараа сайн угаа. Өөрийгөө болоод гэр бүлээ сэргийл. Одоо энэ л чухал болоод байна.

Эх сурвалж: ХӨСҮТ

0
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

НББСШУБХ: Гахай жилийн ОНЦЛОХ ШИЙДВЭРҮҮД2 цаг 38 минутын өмнөТөрийн албан хаагчдад үйлчлэх тусгай үйлчилгээний автобус"-ыг дараах найман чиглэлээр явна3 цаг 22 минутын өмнөБНСУ онц байдал зарлалаа3 цаг 47 минутын өмнөТахилгат уул руу иргэдийг зорчуулахгүй байхад хяналт тавьж ажиллана5 цаг 59 минутын өмнөТэр жилийн цагаан сар аавыгаа хүлээсэн сэтгэл байсан6 цаг 9 минутын өмнөАмерик бүсгүйн гээсэн бөгж 47 жилийн дараа Финляндын ойгоос олджээ6 цаг 19 минутын өмнөЭрүүл мэндийн байгууллагууд зөөврийн дижитал рентген аппараттай боллоо6 цаг 29 минутын өмнөNBA-ын шилдэг 10 үзүүлбэр (20-02-22)6 цаг 39 минутын өмнөТрамп өөрийнх нь зөвшөөрөлгүйгээр коронавирустай америкчуудыг нүүлгэн шилжүүлсэнд дургүйцэв6 цаг 49 минутын өмнөЯмар хосууд илүү таарамжтай вэ6 цаг 59 минутын өмнөБитүүн болон шинийн 1-нд “зочилдог” “Алаг мэлхий”7 цаг 9 минутын өмнөХӨСҮТ: Тусгаарлагдсан хоёр иргэний хариу сөрөг гарч, дахин зургаан иргэнийг тусгаарласан7 цаг 10 минутын өмнөГХЯ: БНСУ-д суугаа иргэдийн ар гэрийнхнийг тайван байхыг хүсье7 цаг 10 минутын өмнөУИХ-ын гишүүн М.Оюунчимэг уриалга дэвшүүллээ7 цаг 15 минутын өмнөД.Нарангэрэл: Гэр гэртээ битүүлээрэй гэж та бүхнээс хүсье7 цаг 18 минутын өмнөИталийн эрх баригчид коронавирустэй тэмцэх тогтоол баталжээ7 цаг 19 минутын өмнөНисэх буудлын үдэх, угтах хэсэгт хүмүүсийн хөдөлгөөнийг хязгаарлав7 цаг 21 минутын өмнөИзраиль улс Өмнөд Солонгос улсын нислэгийг хүлээж авахгүйгээ мэдэгджээ7 цаг 29 минутын өмнөХүн төрөлхтнийг мөхөөж чадах шумбагч онгоцууд7 цаг 39 минутын өмнөКОРОНАВИРУС: Италид 79 хүн халдвар авч, хоёр иргэн нас барлаа7 цаг 49 минутын өмнөКоронавирусийн халдвараар нас барагсдын дийлэнх хувийг өндөр настай хүмүүс эзэлж байна7 цаг 59 минутын өмнөЛейкэрс ээлжит ялалтаа байгууллаа8 цаг 9 минутын өмнөБитүүлэх ёсон8 цаг 19 минутын өмнөБаярын өдрүүдэд нийт иргэдэд анхааруулах зөвлөмж8 цаг 29 минутын өмнөСар шинийн өдрүүдэд БАНКУУДЫН ажиллах хуваарь8 цаг 39 минутын өмнөНийслэлийн байгууллагуудын сар шинийн өдрүүдэд ажиллах хуваарь8 цаг 49 минутын өмнөИргэд, жолооч нарын анхааралд8 цаг 59 минутын өмнөБНСУ-д коронавирусний халдвар авсан хүний тоо 556 болжээ9 цаг 9 минутын өмнөЕрөнхий сайд У.Хүрэлсүх Цагаан сарын баярын мэндчилгээ дэвшүүлэв9 цаг 19 минутын өмнөХубэй мужид коронавирусээр халдварласан хүний тоо 630-аар нэмэгджээ9 цаг 29 минутын өмнө
© 2008 - 2020 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.