2020 оны 1-р сарын 24
19 цаг 27 минут

Н.Номтойбаяр: Би өөрөө бүрэн эрхээсээ түдгэлзэх шийдвэр гаргана гэж хэлээгүй

УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэх асуудлыг Халдашгүй байдлын дэд хороогоор өнөөдөр хэлэлцэж байгаа билээ. Тэрбээр өөрийн биеэр Халдашгүй байдлын дэд хорооны хуралдаанд оролцож, нотлох баримтаа тайлбарлаж, мэдээлэл өгсөн юм. Тэгвэл дөнгөж сая тэрбээр сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.  

Тэрбээр "Халдашгүй байдлын дэд хороо одоо шийдвэрээ гаргах гэж байна. Нэгдүгээрт, шийдвэр гаргахад холбогдох хүмүүс нь байж болохгүй нь ойлгомжтой.  Ажлын албаны хүмүүсийг ч гаргачихсан байсан. Сая намайг дахиж дууддаг шалтгаан нь  ХНХ-ын сайд байхдаа гаргаж байсан шийдвэртэй холбоотой. Тэр чинь уг нь нийтэд ил шийдвэр шүү дээ.   Энэ юу вэ гэхээр, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хууль, Хөдөлмөр эрхлэхэд хүү тооцох энэ тэр гэсэн урт нэртэй Засгийн газрын тогтооолоор батлагдсан журамтай холбоотой асуудлыг асуусан юм. Нэршил, нэр томъёоны хувьд ижил төстэй зүйлүүд байдаг. 

Салбарын бус битгий хэл салбарынхан нь будилдаг. Түүнд нь тодруулга өглөө. Чуулганыг нээлттэй явуулаач гэдэг хүсэлтийг ч би тавиад байгаа. Энэ асуудал та бүхэнд нууцлалтай юм шиг харагдаад байгаа байх. Ирэх долоо хоногт байнгын хороо, Их хурлаар орж, хэлэлцэгдэнэ" хэмээлээ. Дараа нь сэтгүүлчдийн асуултад хариулсан юм.  

-УИХ-ын чуулганы хуралдааныг нээлттэй явуулж өгөөч гэсэн таны хүсэлтийг яаж хүлээж авсан бэ?

-УИХ-ын Дэгийн тухай хуулиар нээлттэй явуулж болохоор зохицуулалттай юм билээ. Би нэг зүйлийг Бүлгийн хурал руу орохоосоо өмнө яарч байгаад мартчихаж. Хэвлэлийнхнээсээ миний хэлсэн үгийг үг үсэггүй гаргаасай гэж хүсэж байна. Яагаад гэвэл ноцтой алдаанууд гараад байна шүү дээ.  Жишээлбэл, олон тоон дээр хэлж байхад, хүмүүс гэхээр хүн гэж бичдэг. Энэ чинь логикийн том алдаа.  

Гол асуудал юу гэхээр, талийгаач Б нас барсантай холбогдуулаад өнөөдрийг хүртэл хэрэг бүртгэлийн хэрэг нээгээд л явж байгаа. Намайг тэнд яллагдагчаар татаж шалгасан зүйл огт байхгүй.  Гурван удаа буюу өнгөрсөн жилийн тавдугаар сард хоёр, зургадугаар сард нэг мэдүүлэг авсан. Мэдүүлэг нь гэрчийн мэдүүлэг шүү. Одоо шалгаад байгаа нь болохоор гэрчийн мэдүүлэг өгөхдөө худал мэдүүлэг өгсөн гэдгээр. Санкци нь 4.5 сая төгрөгөөр торгох, 6 сар нийтийн хөдөлмөр эрхлүүлэх. Цас цэвэрлэдэг ч юм уу. Гурав дахь нь 6 сар гадаадад зорчих эрхийг хасдаг. Шүүхийн шийдвэрээр аль нэгээр ялладаг ийм зүйл анги. Худал мэдүүлэг өгөх гэдэг чинь.

Би худлаа яриагүй гэдгээ нотлоод, дээрээс нь Ерөнхий прокурор, түүнээс өмнө хуулийн процессын дагуу өргөдлөө өгсөн. Лабораторийн шинжилгээ энэ тэрийг нь шалгачихаач гэж. Бүлгийн хурлын өмнө уржигдар талийгаачийн ар гэрийнхэн, өмгөөлөгч Батбаяр нар маш ноцтой хэдэн зүйлийг ярьсан. Нэгдүгээрт, тавдугаар сарын 20-ны өдөр миний хийсэн мэдээллийг гуйвуулсан.  Хоёрдугаарт, холиграфи тестийн хариуг санаатайгаар буруу мэдээлсэн. Зураг үзүүлээд, хүзүүн дээр нь боолтоос үүсдэг улайлт байсан гэсэн. 

Миний нэг буруутай үйлдлийг дэвсгэр болгож, ярьсан. Зодоон цохионы асуудлыг. Нийгэмд энэ чинь ийм л нөхөр байна гэдэг ойлголтыг өгчихлөө. Би өнөөдөр цагдаад гомдол гаргасан. Хүн алчихсан мэтээр над руу дайрлаа. Үүнийгээ шалгуулъя. Үүнийг юу гэж ойлгож болох уу гэхээр би тэр хүний үхэлтэй холбоотойгоор намайг шалгаад өгөөч гэж өргөдөл өгсөн.  

-Таныг намын дарга чинь өөрөө хүсэлтээрээ бүрэн эрхээсээ түдгэлз гэсэн юм уу?

Би намын даргатай ойрд уулзаагүй. Зарим гишүүд өөрийн хүсэлтээр түдгэлзэх саналаа өгөх хувилбар байна гэж хэлсэн. Би юу гэсэн гэхээр, би УИХ-ын гишүүний  дархан эрхээ давуу байдал болгож, мөрдөн байцаах ажиллагаанаас зугтаагүй. Харин ч эсрэгээрээ, 11 сарын 26-аас хойш өөрөө очиж, хөөцөлдөж яваа. Дуудсан цагт нь очиж байгаа. Хоёр сар болоход надаас мэдүүлэг аваагүй байна.  Би бүрэн эрхийнхээ байдлаар түрий барьж, зугтаасан зүйл алга. Тиймээс энэ өөрөө саналаараа бүрэн эрхээсээ түдгэлзэх үндэс биш.

Мэдээлэл задалсан гэсэн. Хэн мэдээлэл задалсныг би баримтаар үзүүлсэн. Анхдагч нь хэн байсан гэж.

-Та өөрөө түдгэлзэх санал гаргахыг бодож үзье гэсэн юм биш үү. Д.Тогтохсүрэн дарга тэгсэн шүү дээ? 

Би өөрөө түдгэлзэх асуудлыг бодож үзье гэж хэлээгүй. Надад бодоод байх юм байхгүй. Түдгэлзэх шийдвэр гаргах эсэх нь УИХ-ын л шийдвэр. 

20
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

20 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

150.129.142.92Иргэн   • 2020, 1 сарын 29. 17 цаг 54 минут

Номтойбаяр өөрөө түдгэлзэх өргөдөл гаргаж чадахгүй худлаа сагсалзахаас биш зориггүй эр байхгүй юу.

202.131.231.26Зочин   • 2020, 1 сарын 30. 14 цаг 06 минут

Харин ч эд нар дотроо зоригтой эр, наадуул нь сонгуульд нэр дэвшүүлэхгүй гэж............

202.179.31.2060 тэр бум, Хонгилынхон СӨНӨ   • 2020, 1 сарын 29. 6 цаг 34 минут

ичих булчирхай, ёс зүй энээ тэр юу ч үгүй танхай гөлөг. чамайг дахиад Их хуралд орж ирэхийг харнаа

49.0.147.28Зочин   • 2020, 1 сарын 28. 15 цаг 03 минут

үнэхээр хэрэг хийгээгүй бол юунаасаа айгаад сандалтайгаа зууралдаад байгаам бэ. УИХ-ын гишүүний нэр хүндийг унагаж байхаар хүсэлтээрээ түтгэлзэж шалгуулаад алдсан нэр хүндээ сэргээж нэхэмжлээч. нийгэмд бий болсон ойлголтыг нэг мөр болгох зориг алга уу. түтгэлзэхгүй бол хэрэг хийсэн болох нь тодорхой

202.55.188.40Zochin   • 2020, 1 сарын 28. 13 цаг 10 минут

Ene amitanii baij baigaaag, iim ch hunii hog shaaraar mongol tor ulsaa udirduulah gej, mongol uls sonoj baigaa baihooo

202.70.33.242МАНАН Миеэ Эбэ 60 тэрбум сөн   • 2020, 1 сарын 26. 13 цаг 14 минут

хорхой араатан хүртэл хатгаад оролдоод эхэлбэл өөрийгаа хамгаалнаа гэж МАНАН 60 тэрбум бол дүр төрхөө өдрөөс өдөрт өөрчилж хувиргаж байдаг КОРОНА САРС Н1N1 вирус шиг л хувирамтгай өөрчлөмгий хамгаалагдсан нарийн бүтэцтэй том бүтэц шүү санхүүтэй хэвлэл мэдээлэлтэй банктой уул уурхайтай ил далд дэмжлэгтэй үхэшгүй мөнхийн кашей л юм даа ад тийрэнгүүд

210.121.172.76Зочин   • 2020, 1 сарын 26. 9 цаг 43 минут

hunii adag. ednii ger bul uil laigaa edelnee edelne

150.129.140.22Зочин   • 2020, 1 сарын 25. 14 цаг 56 минут

4HUN SAR ULDSEN ENE TURD ENE MET GEMT HEREGTENEE CHULUULUUD NEEH GAVYA BAIGUULSAN CH YUMSHIG!!!! UURSDUU GEMT BULEGLEL ALUURCHIN HUCHINDEGCH CASINOCHIDIIN NAM!!!!

202.21.107.112Зочин   • 2020, 1 сарын 25. 11 цаг 06 минут

ямарч адгийн хэрэг хийсэн хүн өөрийгөө буруугүй л гэдэг байхгүй юу.....энэ бас адилхан л харагдаж байна....

150.129.140.22Зочин   • 2020, 1 сарын 25. 10 цаг 49 минут

4HUN SAR ULDSEN ENE TURD ENE MET GEMT HEREGTENEE CHULUULUUD NEEH GAVYA BAIGUULSAN CH YUMSHIG!!!! UURSDUU GEMT BULEGLEL ALUURCHIN HUCHINDEGCH CASINOCHIDIIN NAM!!!!

66.181.187.27зочин   • 2020, 1 сарын 25. 10 цаг 19 минут

Мөнгөтэй , хүн , ,4 сая ,төг,төлөөд ,гарах ,заалттай ,тоохгүй ,байна аа. Бичлэг ,дээр ,эхлээд ,нэг ,залууг ,цохиод ,авч ,байх юм. Зөвхөн ,энэ нь,танхайн ,хэрэг ,баймаар.

202.179.25.164   • 2020, 1 сарын 25. 9 цаг 09 минут

NYAMKA AGAA NI GAZRIIN GAVAAS SEP HIITEL NI TATAAD GARGAAD BUTSAAGAAD IIM YUM BAIH CHI CHINI MONGOL HUN MONGOLIN IRGEN AH SANAA ZOVOOD ERGUULEED IH HURALD NI ORUULCHIH BIZDE

202.179.25.164Зочин   • 2020, 1 сарын 25. 9 цаг 16 минут

NYAMKA AGAA NI GAZRIIN GAVAAS SEP HIITEL NI TATAJ GARGAAD BUTSAAGAAD IIM YUM BAIH CHI CHINI MONGOL HUN MONGOLIN IRGEN AH NI SANAA ZOVOOD GEED ERGUULEED IH HURALD NI ORUULCHIH BIZDE

202.179.27.28zochin   • 2020, 1 сарын 25. 9 цаг 00 минут

neg nuden chaana baigaa um ?,yaachichsan um be???,um charj baigaa umuu??? odoo chuud schorond chii, Nomtoibayar ulsiin chorongiig monch ich zavschdag odoo chariuuchlaga tooch

178.209.135.155Mongol irgen .   • 2020, 1 сарын 25. 2 цаг 26 минут

Shyyd bichned .Irhiin balaigaar Mongol yls tejeelgeed baiv gej .Tegeh uym yy .Bagibanid ba Nyamtaishiraa .Ta 2 UVUU ODOO SHYNALAA BOLIO .MONGOL ULS ZAASHDAA ORSHIN TOGTNOMOOR BNA ZA .TA NARIIN HOSHNOG LYY KATAPIISHEG MOD SHAAJ ALAH YY .ZA TER VR UDAM CHINI BOL BYR LAI MONGOLD HUL TAVIH ERHGVI VE VEDEE .TA NARIIN UDAMUUD HEDEN ZUUN JIL MONGOLOOS ZAILAH BOLNO ZA .TA NARIIG VGVISAGSAN HVN BOLGON IH HURALD ZALRAH BOLNO .***** 2 NAM IRGEJ 2 NAM ARD TYMENEE HARJ BAIHGVI YAV DAA .DENDYY GEHDED DENDVV .TEMNEG SHYNLAMUUD .

66.181.161.29Зочин   • 2020, 1 сарын 24. 22 цаг 15 минут

энэ боевик гар шүү нүд нь хөхөрчихсөн л би хүн алаагүй ээ гэнэ гэтэл 3 хүн үхчихсэн нэг хүүхэн хүчиндүүлчихсэн бамбарууштай баавгай алуулчихсан нэг залуу заналхийллээс нь айгаад гадаадад боолын хөдөлмөр эрхлээд нэг нөхөр шоронд орчихсон хүлээгээд Номтой одоо шоронд шомбойх нь дээ

59.153.115.171Чамд туслах гэсэн юм.   • 2020, 1 сарын 24. 21 цаг 54 минут

Номтой баяраа хүн шиг шалгуулаад үнэ зөвөө эртхэн шиг тогтоолгоод сонгуулийнхаа ажилд орж үз.Нотлох батлах олон баримт байгаа гэсэн түүнийгээ бүгдийг эл гарга.Бас УИХ дотор бугашсан эдээ бээрийг шах !!!!!!!! Их юм гарандаа улс орноо цэврэл тэгвэл ард түмнээс хир буртаг болсон нэрээ цэвэрлэж авна.Юун төлөө тагнуулын сургууль төгслөө.Эсвэл худлаа юм уу? мэргэжлийн ур чадвараа одоо л харуулдаг цаг. Муу эцэг ,эхээ өчнөө л зовоолоо.Мөнгө бол амьдрал биш шүү.Баян балайрч амьдарсанаас мөрөөрөө айх аюулгүй амьдар.

31.165.215.122irgen   • 2020, 1 сарын 24. 21 цаг 49 минут

ene metiin toriin deg juramgui sahilga hymyyjilgui hymyys tord baihad estoi muuhai umaa, iimerhyy hymyys baidag bolood l mongol hogjihguui baigaa ichmeer, gutarmaar tortei

46.193.0.25Muu er dee   • 2020, 1 сарын 24. 21 цаг 22 минут

Hiigeegui nugel gej bhgui hun bizdee? Yagaad odoo boltol shiitgelee avaagui zugeer yvj bgaa ymbee??? Nogoo shuuhiinhen ter chigeeree hahuuliduulchihsan uu?????

202.9.46.225Зочин   • 2020, 1 сарын 24. 20 цаг 31 минут

Zodoon hiisen nud ni huhruud turiin tushee ch bol doo

Шинэ мэдээ

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё4 сар 18. 20:23Эргэн төлөгдөхгүйгээр цугласан хагас тэрбумын орлогынхоо талаар Мобиком корпорацийн Япон эзэд болон Гүйцэтгэх захирал Кожи Курушима хариулт өгнө үү1 сар 18. 15:39Б.Энхбаяр vs Д.Амарбаясгалан1 сар 18. 11:30Соёлын сайд Ч.Номин та ДБЭТ-ын ерөнхий балетмейстер Д.Дашлхагвыг хамгаалж ажлуулсаар байх уу?2023, 12 сар 22. 16:13Мисс Бямбасүрэн “Miss Asian Awards 2023” тэмцээнд дэд байр эзэллээ2023, 12 сар 8. 12:01Ардчилсан намын даргын Ажлын албаны даргаар намын даргын зөвлөх Энхтөрийн Галбадралыг томиллоо2023, 12 сар 4. 13:04ФИДИК-ийн загвар гэрээний үнэ тогтоох, ажил хүлээлцэх асуудал2023, 11 сар 26. 14:46ТОДРУУЛГА: Цагдаагийн байгууллагын гэр бүлийн хүчирхийллийн дуудлага, мэдээллийн бүртгэл шинэчлэгдсэн2023, 11 сар 19. 14:32Зүүсэн цол энгэрээс гялтагнана, Зурсан түүх тэнгэрээс ч гялалзана2023, 11 сар 4. 10:44БЗД: Үерт автсан хороодод ариутгал, халдваргүйжүүлэлт хийж байна2023, 10 сар 30. 10:35Н.Баярмөнх: Орон сууцны хороолол дунд хашаалсан шүүхийн маргаантай гэх газруудыг шийдвэр гартал чөлөөлөх хэрэгтэй2023, 10 сар 30. 10:32А.Баяр: БЗД-ийн VII хороонд үйл ажиллагаа эрхэлдэг бар, цэнгээний газруудыг цэгцэлнэ2023, 10 сар 30. 10:28БЗД-ийн Ерөнхий боловсролын сургуулиудад “Цахим” индрийг гардуулсаар байна2023, 10 сар 26. 11:03Зөвшөөрлөөр тогтохгүй зөрчлүүдээ нуух аа боль! Ондо2023, 10 сар 16. 13:58Төрийн өмчит “Мон-Атом” компанийн Гүйцэтгэх захирал асан Э.Галбадрал: Ураны салбар эдийн засгийн эргэлтэд орсноор эдийн засгийг солонгоруулах нэгэн тод шар өнгө болж байгаад баяртай байна2023, 10 сар 13. 19:37Л.Лувсандэмбэрэл: Багш, шавь, гэр бүл гэсэн гурвалсан холбоо сайн байж амжилтад хүрдэг2023, 10 сар 5. 14:37Л.Оюун-Эрдэнийн ээлжит том нүүдэл нь ТӨСӨВ байх нь!2023, 9 сар 27. 15:08ТАНИЛЦ: АН-ын дарга Л.Гантөмөрийн зөвлөхүүд2023, 9 сар 25. 14:06Н.Баярмөнх: Хоол захиалж идсэн гэх 54 сая төгрөгөөр гамшгийн үед ажилласан төрийн алба хаагчдын хоол хүнсийг шийдвэрлэсэн2023, 9 сар 19. 11:07“Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх арга зүй“ сэдэвт бүсчилсэн сургалт болж байна2023, 9 сар 18. 16:32“Нээлттэй –Хөвсгөл-2023” арга хэмжээ Улаанбаатарт болно2023, 9 сар 18. 11:17Цагдаагийн байгууллага, Нэгдсэн Үндэсний байгууллагын Хүүхдийн сан хамтран цахим орчинд үйлдэгдэж буй хүүхдийн эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах,иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, мэдээллийн технологийн зохистой хэрэглээг бий болгох, зорилготой “Нууцалъя- Private” нөлөөллийн аяныг эхлүүлжээ. Тус аян энэ сарын 15-ны өдрөөс 12 сарын 25-ны хугацаанд улсын хэмжээнд зохион байгуулагдана2023, 9 сар 17. 16:28Зул бөхөхийнхөө өмнө бадамладаг!2023, 9 сар 15. 12:57ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД #ЭРСДЭЛГҮЙ_ИРЭЭДҮЙ ӨДӨРЛӨГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА2023, 9 сар 5. 17:49ХҮҮХДИЙГ ЗОХИСГҮЙ АГУУЛГААС ХАМГААЛЦГААЯ2023, 9 сар 5. 16:28Хүүхэд хамгааллын хөтөлбөр2023, 8 сар 29. 17:05Хүн худалдаалах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх “Мэддэг, Мэдээлдэг байя” аян эхэллээ2023, 8 сар 29. 16:42АН-ын 16 Дэд дарга тойрогт нэр дэвшихээр Л.Гантөмөртэй тохирчээ2023, 8 сар 29. 11:23ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ АРГА ХЭМЖЭЭ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА2023, 8 сар 26. 16:50Зүүн дөрвөн замын автобусны буудлын ТҮЦ-үүдийг нүүлгэжээ2023, 8 сар 25. 11:00
© 2008 - 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.